Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.бал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н.******* /цахим/, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******ид холбогдох 2123000570086 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийг дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас шүүгдэгч Д.*******ийг “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 02 дугаар сарын 08-наас 20-ны өдрийн орчим Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг Бор бэлчрийн ихэр цагаан гэх газар байх өөрийнх нь хариулж байсан адуунд ирж нийлсэн Б.*******ын эзэмшлийн 2 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 1,200,000 төгрөгийн хохирол учруулж “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Д.*******ийн өгсөн: “...Би тухайн үед Эрдэнэхайрхан сумын Бор давс гэх газар гэдэг хүний адууг отроор маллаж байсан. 2021 оны 02 сарын 20-ны үед намайг адуугаа бөөгнүүлж байхад тус адуунд бор хээр, хүрэн зүстэй хоёр даага нийлсэн байсан. Тэгээд тэнд адуу малладаг залуучуудаас хэний даага болохыг асуухад мэдэхгүй байсан. Уг хоёр сарвааг адуунаасаа хөөхөд огт салахгүй дагаад байсан. Тэгээд адуугаа ахад хүлээлгэж өгөхдөө уг хоёр даагыг чононы хоол болох байх гээд аймгийн төв дээр тэжээж байгаад гэдэг хүнээс өмнө машин авсаны хэдэн төгрөг өгч чадаагүй байсан өрөндөө бодоод өгчихсөн. Гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 1. Хохирогч Б.*******ын өгсөн: “... Манайх Эрдэнэхайрхан сумын Багануур багийн Бор бэлчрийн ихэр цагаан гэдэг газарт нутаглаж байсан. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өглөө гэрийн хойно манай адуунууд байсан юм. Тэгээд цагаан сар болоод би адуугаа хараагүй байж байгаад 2021 оны 02 дугаар сарын 20-ны үед би адуугаа хайж Бор давсны урд байх давсан шийр гэх газраас олсон. Тэгээд адуугаа бүртгээд үзэхэд "зөв талын гуян дээрээ хэлтэй буудайтай таван хошуу" тамгатай 2 эр сарваа алга болчихсон байсан... Эрдэнэхайрхан сумын баруун говиор нийтэд нь Дөрвөлжин сумын Завхан голын эх, сум, Яруугийн нутгуудаар их явсан. Хайж явах үед отрын адуун дунд шүүж үзэхэд байхгүй байсан юм... Бор хээр сарваа нь зүүн талаас худалдаж авсан азарга, гүүний унага юм. Ер нь бол угшилтай сарваа байсан юм. Бор хээр сарваагаа ер нь өндөр үнэлмээр байна. Харин хүрэн сарваа бол зүүн талын азарганы төл гэхдээ бор сарвааг бодвол гүү нь миний өөрийн гүү юм. Алдсан 2 сарваагаа нийтэд нь 3.000.000 төгрөгөөр үнэлмээр байна.. Алдсан адуугаа хайж 500,000 төгрөгийн зардал гарсан юм тэрийг бас нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, 2. Гэрч Б.ын өгсөн: “...Манай дүү ******* цагаан сарын дараа адуугаа алдчихлаа гэж хэлж байсан. 2021 оны 02 дугаар сарын 20-д гаргаж надад хэлсэн байх тэгээд би өөрийн хүүхэд болох той Яруу сумын зүйлийн голоос аймаг тал руу өгсөж хайсан. Тухайн үед явж байсан отрын адуунд хүртэл шүүж үзсэн. Манай дүү Яруу сумын зүйлийн голоос Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Завханмандал чигт хайгаад олоогүй юм. Тэгээд сураг тасраад байж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, 3. Гэрч Д.ы өгсөн: “...Манайх Эрдэнэхайрхан сумын Багануур багийн Бор бэлчрийн ихэр цагаан гэдэг газарт нутаглаж байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өглөө гэрийнхээ хойно манай адуунууд байсан. ...Манай нөхөр адуундаа 2021 оны 02 дугаар сарын 20-ны үед явсан хаашаа явсан сайн мэдэхгүй байна. Манай нөхөр адуугаа бүртгэхэд бор хээр эр сарваа, хүрэн эр сарваа алга болчихсон байна гэж хэлж байсан. Тэгээд машин мотоциклтой хайж явсан олдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, 4. Гэрч Б.ийн өгсөн: “...2019 оны намар байсан байхдаа Тирано-3 нэртэй жийп машин би ******* гэх хүнд зарж байсан. Тухайн үед ******* надад “Би таны машиныг худалдаж авъя мөнгийг нь би Завханмандал ороод авч ирээд өгье” гэж хэлээд аваад явсан. Тэгээд надад миний машины мөнгийг өгөхгүй жил тойрон явж байгаад би өнгөрсөн өвөл буюу 2020 оны өвөл хэдэн сар гэдгээ санахгүй байна би мөнгөө авъя гэж хэлсэн чинь ******* надад “дүү нь маргаашаас өгье банкнаас мөнгө зээлэх гэж байна. Манай ээжийн бие муу байна мөнгөний хэрэг их гараад болдоггүй та түр байж байгаач тэгэх үү” гэж надад хэлсэн юм. Тэгээд би за яахав гэж бодоод хүлээж байсан юм. Тэгсэн 2021 оны 02 сарын сүүлээр байсан байх ******* гэх зүс таних хүн машины мөнгөндөө энэ 2 даагыг бодоод авч бай би үлдэгдэл мөнгийг нь удаахгүй өгнө гэж хэлээд манай хашаанд авч ирж өгсөн юм. Тэгээд би аав, ээж хоёрын хашаан дотор аав, ээж хоёроор тэжээлгээд байсан. Түүнээс хулгайн даага гэж би мэдээгүй. Дээрээ таван хошуутай хэлтэй буудай тамгатай бор хээр, хүрэн зүсмийн 2 даагыг манай хашаанд ******* өөрөө хөтөлж авч ирж өгсөн. Дүүд нь одоогоор мөнгөний боломж байдаггүй та энэ хоёр даагыг тэжээж мал болгож ав. Дүү нь отрын адуу хариулж байгаа хөлс мөнгөө авахаараа үлдэгдлийг нь өгье би энэ 2 даагыг Отгон сумын отрын адуу хариулаад хөлсөндөө авсан юм гэж хэлж байсан юм..... нэгийг нь 300,000 төгрөгт нийт 600,000 төгрөгт бодож авч байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/, 5. Гэрч Я.ын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 02-ны үед ******* гэх хүн аймаг дээр ирсэн сураг байсан юм. Тэгээд би ******* гэх хүнтэй уулзаад чи манай ахын машины мөнгийг яг одоо өг тэгэхгүй бол би цагдаад хэлнэ шүү гэхэд одоо надад аймаг дээр 2 сарваа байгаа тэрнийг өгчихье. Тэгээд үлдэгдэл мөнгийг нь дараа боломж олдвол өгье гэж хэлсэн. Тэгээд ******* гэх хүн тухайн 2 даагыг манай хашаанд авч ирж өгсөн. Манай ах манай хоёр хамар хашаанд байдаг юм. Тэгээд тухайн даагыг тэжээгээд байж байтал хулгайн адуу гэдгийг нь мэдсэн юм. Тухайн үед ******* гэх хүн надад “энэ өвөл би отрын адуу маллаад нэг нь бэлгэнд ирсэн юм нэг нь адуу малласан хөлсөндөө авсан” гэж хэлж байсан. Миний мэдэхгүй тамгатай бор хээр зүсмийн биерхүү даага, хүрэн зүсмийн нөгөө бор хээрээсээ биеэр арай давжаа 2 даагыг манай хашаанд ******* өөрөө хөтөлж авч ирж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх ийн 42-43-р хуудас/, 6. Гэрч П.гийн өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын эхээр сайн санахгүй байна. Би *******тай уулзах гээд аймгийн төв дээр байдаг гэрт нь очиход ******* хашаандаа 2 тооны даага тэжээж байсан. Надаар тэр хоёр даагандаа шингэн хийгээд өгөөч гээд би шингэн хийж өгч байсан. Хүрэн болон бор хээр зүсмийн 2 тооны даага байсан би тамгыг нь анзаараагүй. Би *******аас хэнийх гэдгийг нь асуугаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/, 7. Гэрч Э.ийн өгсөн: “...Би өөрийн адуугаа Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Бор давс нэртэй газар 2021 оны 01 сарын дундуур *******ид адуугаар харуулахаар хүлээлгэн өгч ******* манай адууг харж байсан юм. 2021 оны 02 дугаар сарын 20-ны үеэр байх одоо өдрийг нь сайн санахгүй байна би адуугаа эргээд очиход манай адуунд 2 тооны даага нийлсэн байсан. Хэний юун адуу нийлсэн талаар *******аас асуухад хэнийх мэдэхгүй, хэд хоногийн өмнөөс манай адуунд нийлсэн салахгүй байгаа юм гэж ярьж байсан. Нэг нь хүрэн нөгөө нь бор хээр 2 тооны даага байсан. Хэнийх гэдгийг нь мэдээгүй, тамгыг анзаарч хараагүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/, 8. Гэрч Т.ын өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 20-оор Эрдэнэхайрхан сумын бор давс гэх газар үд дунд адуундаа явж байгаад ******* ахтай таарсан. ******* ах миний харж байгаа адуунд хүний 2 тооны даага нийлчихсэн салахгүй байна гээд надад харуулахад адууны захад нь 1 хүрэн, нөгөө нь бордуу зүсмийн 2 даага байсан. Бид 2 тасдах гэж хөөгөөд буцаж нийлчхээд салахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/, 9. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-21-р хуудас/, 10. Д.*******ийн яллагдагчаар өгсөн: “...Эрдэнэхайрхан сумын нутаг “Бор давс” гэдэг гэдэг хүний адууг би хариулж байсан юм. 2021 оны 02 дугаар сарын 20-диор өдрийг нь сайн санахгүй байна намайг адуу хариулж байхад ийн адуунд бор хээр сарваа, хүрэн сарваа зэрэг 2 адуу нийлсэн байсан. Тэр хоёр адууг би удаа дараа тасдаж хөөсөн боловч буцаж нийлчхээд салахгүй байсан юм. Тэгээд ийн адууг нааш нь хангай руу туухад салахгүй хамт туугдаж ирээд би аймгийн төвийн арын худгийн ам гэх газар нийлсэн байсан 2 сарвааг адуунаас нь салгаж аваад аймгийн төв дээр тэжээж байгаад би өмнө нь гэдэг хүнээс машин авсан байсан тэрнийхээ өрөнд өгчихсөн байж байгаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэргийн үйл баримт нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон байх тул дээрх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцөлийг шаарддаг бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсаны улмаас бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хохирол учруулсан байх материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг алдуул малыг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь өгөхгүйгээр, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшиж, ашиглаж эхэлснээр төгсдөг. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр сүрэгт нийлсэн эсхүл өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгоно. Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Д.******* нь иргэн Б.*******ын адуунаасаа сарниж салсан 2 тооны даагыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр эзэмшилдээ авч өөрийн өмч хөрөнгийн адил захиран зарцуулж бусдад өгөх ёстой өр төлбөртөө шилжүүлснээр бага хэмжээнээс дээш 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж үзнэ. Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******од 1,200,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай ХХК-ны Хөрөнгийн үнэлгээчин Х.гийн “Хулгайд алдагдсан гэх 2 тооны дааганы үнэлгээг 1,200,000 төгрөгөөр тогтоолоо” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/-ээр тогтоогдож байна. Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 22-23-р хуудас/ хохирогч Б.*******од хулгайд алдсан зөв талын гуян дээрээ хэлтэй буудайтай таван хошуу бор хээр болон хүрэн зүсмийн хоёр даагыг хүлээлгэн өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол бүрэн төлөгдсөн байна. Харин хохирогч Б.******* нь алдсан хоёр даагаа эрж хайхад гарсан 500,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд уг зардлын талаарх баримт хавтаст авагдаагүй, хохирогчоос энэ талаар шүүхэд баримт ирүүлээгүй байх тул уг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна. Иймд уг нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар шүүгдэгч Д.*******аас нэхэмжлэх эрхийг нь шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Д.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 61 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэх саналыг гаргав. Шүүгдэгч Д.*******ийн хувьд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн, Өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, шүүхээс шийдвэрлэж тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг журамлан шүүгдэгч Д.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэтрүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.******* адуугаа эрж хайхад гарсан 500,000 төгрөгийн зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ