Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.*******, Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.*******т холбогдох *******23000000115 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, Завхан аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд багийн эмч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Завхан аймгийн ******* сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ийн ******* регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.оос шүүгдэгч Д.*******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл барим, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.******* нь 20******* оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сум багийн голын эрэг дээр танхайн сэдэлтээр насанд хүрээгүй хохирогч А.*******ыг нүүр рүү нь гараагаа алгадах, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: - Насанд хүрээгүй хохирогч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20******* оны 07 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө би ахтай Шилүүстэй сумны Асгат гэх газраас *******тэнгэр хайрхан орох гээд ******* сумын төв рүү орж ирж бензин аваад байж байсан чинь сумын хэдэн банди нар Цаг уурын тэнд зогсож байхаар нь бид хоёр тэр хэд дээр очоод тэгээд бид нар голын зах дээр очсон чинь ******* сумын ******* гээд ах бид нарыг жагсаагаад “та нар намайг таних уу? Та нар *******д буруу өдрөө ирсэн байна” гэж онгироод байсан. Тэгээд байж байсан чинь тэнд байсан ногоон тэрлэгтэй ах “та нар одоо тарцгаа” гэж хэлсэн чинь ах мотоциклоо асаагаад бид хоёр хөдөлсөн 2 чинь тэр ******* гэдэг ах, ногоон дээлтэй ах хоёр бид хоёрын араас хөөгөөд зогс гэж орилоод байхаар нь бид хоёр айгаад зогсохгүй зугтаж явж байгаад мотоциклтойгоо уначихсан чинь тэр араас гүйцэж ирээд ******* “чи хэддүгээр анги вэ” гэж асуухаар нь би 10 дугаар анги гэж хэлсэн чинь тийм жаахан юм уу гээд намайг алгадаад шууд нүүр рүү өшиглөөд авахаар миний ам хамраас цус гоожоод зогсож байсан чинь “суу пизда минь, тарцгаа лалрууд минь” гэж хэн орилсон гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь мотоциклоо асаагаад яваад өгсөн. Тэгж өшиглүүлсний улмаас дээд уруулын дотор тал язарч, уруул амны орчимд тэр чигтээ хавдсан, дээд талын үүдэн шүднүүд өвчин ороод юм идэж болохгүй, дотор муухай оргиод өвдөөд байгаа. Аймаг явж эмнэлэгт үзүүлсэн, ийшээ тийшээ явсан зардал эм тарианы мөнгө гээд нийтдээ 200,000 төгрөгийн зардал гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 24-25-р хуудас/, - Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр *******тэнгэр хайрхан очиж мөргөх гээд Шилүүстэй сумын Асгат гэх газраас ******* суманд орж ирсэн чинь Цаг уурын хашааны хажуу талд нэг тарган залуу бид нарыг зогсоогоод “та нар хаанахын хүмүүс вэ” гэж асуухаар нь “бид нар Шилүүстэй сумаас *******тэнгэр хайрханд мөргөх гээд явж байна” гэж хэлсэн чинь тэр хүн та нартай голын зах дээр очоод уулзъя гэхээр нь бид нар хойноос нь дагаад явсан чинь голын зах дээр очоод мотоциклоосоо буугаад “намайг *******ы ******* гэдэг та нар бууж ирээд энд жагсаад зогс” гэхээр нь “та одоо боль л доо бид нар мөрөөрөө явж байна ш дээ” гэж хэлсэн чинь цаана байсан нэг ногоон дээлтэй хүн “та нар одоо тараад явцгаа” гэж хэлэхээр нь бид хэд мотоциклоо асаагаад явсан чинь ******* хойноос дуудаад шүгэлдээд бид нарыг хөөгөөд явж байсан чинь ******* бид хоёр мотоциклтойгоо уначихсан чинь араас ******* гүйцэж ирээд муу хоёр лалрыг алнаа гэж хэлээд *******ыг барьж аваад хоёр удаа нүүр рүү нь алгадаад нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн чинь хажуу талд байсан ногоон дээлтэй залуу одоо наад хоёроо орхи явъя гэж хэлээд дагуулаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 26-27-р хуудас/, - Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр гэртээ унтаж байсан чинь хаалга нүдээд байхаар нь хэн бэ гэж асуусан чинь байна гэхээр нь хаалгаа онгойлгоод өгсөн чинь *******ын амнаас нь цус гоожчихсон уруул хамар хоёр нь хавдсан байхаар нь яасан юу болсон бэ гэж асуусан чинь ******* гэдэг ахад зодуулчихлаа миний нүүр рүү өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэгээд уруулын дотор тал нь язарчихсан цус нь тогтохгүй байхаар нь эмийн сангаас тамедин авчирч цусыг нь тогтоогоод хүйтэн жин тавиад унтуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 28-29-р хуудас/, - Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би ангийн хүүхдүүдтэйгээ архи ууж байсан чинь Шилүүстэй сумаас ирж байна гээд 4-5 мотоциклтой залуучууд бид нар дээр ирсэн. Тэгээд бид нар юм яриад сууж байсан чинь Шилүүстэй сумын нэг банди пизданууд минь наад хүмүүсээ явуул гээд орилоод мотоциклоо асаагаад зугтахаар нь би жаахан архи уучихсан байсан болохоор араас нь хөөсөн чинь бид хоёрын урд талд мотоциклтойгоо уначихаар нь араас нь яваад очсон чинь тэр залуугийн хамар амнаас нь цус гоожчихсон байж байхаар нь чи хэдэн настай юм хаанахын хүн юм яагаад орилоод байгаа юм гэж асуугаад жаахан дээрэлхсэн чинь 3 надтай цуг явж байсан Загарсүрэн намайг одоо боль гээд намайг дагуулаад явсан... Би гэм буруугаа ойлгож байна, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...Би эмчилгээний зардлыг нь нөхөн төлсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 40- р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20******* оны 07 дугаар сарын 29- ний өдрийн 00000257 дугаартай “Иргэн А.*******ын биед гэмтэл учирсан байна. Иргэн А.*******ын биед дээд уруулд хавдар, дээд уруулын дотор талд шарх, дээд эрүүний баруун, зүүн 1-р шүд 1-р зэргийн хөдөлгөөн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн А.ын учирсан дээд уруулд хавдар, дээд уруулын дотор талд шарх, дээд эрүүний баруун, зүүн 1-р шүд 1-р зэргийн хөдөлгөөн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн хэргийн үйл баримт, гэм буруу тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Шүүгдэгч Д.*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.*******ийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Д.*******ийн бусдыг цохиж буй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч А.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 300,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч бүрэн төлсөн байна. Энэ нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.*******ийг бусдад 4 төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.******* урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 43-р хуудас/ Прокуророос шүүгдэгч Д.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Иймд шүүх шүүгдэгч Д.*******т улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн 5 баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол 6 гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ