Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2017/01646

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 21 өдөр

    Дугаар 183/ШШ2017/01646

Улаанбаатар хот

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,

 

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 101 дүгээр байр, 5 тоот хаягт оршин суух, 1971 онд төрсөн, 46 настай, ЙМ:71032000 регистрийн дугаартай, Далайгүн овогт Самдангийн Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй, 

 

           Хариуцагч:Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 17 дугаар байр, 18 тоот хаягт оршин суух, 1974 онд төрсөн, 43 настай, ЙГ:74030417 регистрийн дугаартай, Боржигон овогт Өлзийбатын Баяндэлгэрт холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 5.380.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                          

Нэхэмжлэгч С.Отгонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: С.Отгонсүрэн миний бие 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Баяндэлгэр, Ш.Ганчимэг нарт 60 хоногийн хугацаатай, 5.380.00 төгрөгийг зээлсэн. Гэвч Б.Баяндэлгэр нь гэрээний үүргээ үл биелүүлж, 5.380.000 төгрөгийг төлж барагдуулахгүй байгаа тул Б.Баяндэлгэрээс 5.380.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:Нэхэмжлэгч С.Отгонсүрэн нэхэмжлэлийн шаардлага 5.380.000 төгрөгнөөс 2.380.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ө.Баяндэлгэр 3.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, уг мөнгөнөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор 2.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор 1.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хариуцагч Ө.Баяндэлгэр нь Ш.Ганчимэгээс үлдэгдэл мөнгийг авч өгөхөөр тохиролцож, нэхэмжлэгч С.Отгонсүрэн, хариуцагч Ө.Баяндэлгэр нар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.                                                                             

                      ҮНДЭСЛЭХ нь:  

                                                                                               

Нэхэмжлэгч С.Отгонсүрэн хариуцагч Ө.Баяндэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.380.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч С.Отгонсүрэн нэхэмжлэлийн шаардлага 5.380.000 төгрөгнөөс 2.380.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ө.Баяндэлгэр 3.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, уг мөнгөнөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор 2.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор 1.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр, мөн  хариуцагч Ө.Баяндэлгэр нь Ш.Ганчимэгээс үлдэгдэл мөнгийг авч өгөхөөр тохиролцож эвлэрсэн нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.С.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй Ө.Баяндэлгэрт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.380.000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч С.Отгонсүрэн нэхэмжлэлийн шаардлага 5.380.000 төгрөгнөөс 2.380.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ө.Баяндэлгэр 3.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, уг мөнгөнөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр болон Ө.Баяндэлгэр нь Ш.Ганчимэгээс үлдэгдэл мөнгийг авч өгөхөөр тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.030 төгрөгний тал хувь болох 50.515 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 50.515 төгрөг, хариуцагч Ө.Баяндэлгэрээс 50.515 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Отгонсүрэнд олгосугай.

           

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.ДАВААСҮРЭН