Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01688

 

 

 

 

 

 

 

 

 

      2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01688

                   Улаанбаатар хот

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,

 

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Монгол нэхмэл ХК-ийн байранд байрлах, 2772043 тоот регистрийн дугаартай, Алс групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан 25/1 дүгээр байр, 12 тоотод байрла,х 5746035 регистрийн дугаартай,  Эс Эс Жи Пи ХХК-д холбогдох

 

 Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 105.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                          

Нэхэмжлэгч Алс групп ХХК-ийн ерөнхий захирал Ш.Одбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Эс Эс Жи Пи ХХК 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр геохимийн шинжилгээ хийх үйлчилгээний гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр геохимийн шинжилгээ хийх үйлчилгээний гэрээний нэмэлтийг тус тус Алс групп ХХК-тай байгуулж, гэрээнд заасан шинжилгээнүүдийг хийлгэсэн. Алс групп ХХК шинжилгээнүүдийг гэрээнд зааснаар хийж гүйцэтгэсэн. Үндсэн болон нэмэлт гэрээний нийт геохимийн шинжилгээний төлбөр 120.740.359 төгрөг болсон ба Эс Эс Жи Пи ХХК нийт төлбөрөөс 50.740.359 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 70.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн геохимийн шинжилгээ хийх үйлчилгээний гэрээний 3 дугаар хавсралт ажил үйлчилгээний ерөнхий нөхцөлийн 2.3-т... “үйлчлүүлэгч тал төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэхэмжлэл бичигдсэн хугацаанаас 14 хоног хэтэрсэн бол хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги үйлчлүүлэгч тал тооцно” гэж заасан. Эс Эс Жи Пи ХХК-ийн сүүлийн төлбөрийг 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлөлт хийсэн бөгөөд үлдэгдэл 70.000.000 төгрөгийн төлбөр үлдсэн. Энэ өдрөөс 14 хоногийн дараа өдрөөс үүргээ биелүүлээгүй хоног тутамд алданги тооцох ба нийт 416 өдөр болсон байна. 416 өдрийн алданги 145.600.000 төгрөг ба алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан учир үлдэгдэл төлбөрийн 50 хувь болох 35.000.000 төгрөгийн алданги төлөх ёстой юм. Иймд Эс Эс Жи Пи ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 70.000.000 төгрөг, алданги 35.000.000 төгрөг нийт 105.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Эс Эс Жи Пи ХХК нэхэмжлэгч Алс групп ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 105.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөгөөр тус тус төлөхөөр, мөн улсын тэмдэгтийн хураамжийн хариуцагч талд хуваарилагдах хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны буюу 7 дахь төлөлт дээр нэмж төлөхөөр, хариуцагч нь төлбөр төлөх хуваарийн дагуу эхний 7 удаагийн төлбөр болох 70.000.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь үлдэх төлбөр болох алдангийн 35.000.000  төгрөгийг авах эрхээсээ татгалзан нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдаж, түүний төлбөр бүрэн төлөгдсөнд тооцохоор харилцан тохиролцож нэхэмжлэгч Алс групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Эс ЭС Жи Пи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Сэнгээ нар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.                                                                            

                      ҮНДЭСЛЭХ нь:  

                                                                                               

Нэхэмжлэгч Алс групп ХХК нь хариуцагч Эс ЭС Жи Пи ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 105.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Эс Эс Жи Пи ХХК нэхэмжлэгч Алс групп ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 105.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөгөөр тус тус төлөхөөр, мөн улсын тэмдэгтийн хураамжийн хариуцагч талд хуваарилагдах хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу 7 дахь төлөлт дээр нэмж төлөхөөр, хариуцагч нь төлбөр төлөх хуваарийн дагуу эхний 7 удаагийн төлбөр болох 70.000.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь үлдэх төлбөр болох алдангийн 35.000.000 төгрөгийг авах эрхээсээ татгалзан нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдаж, түүний төлбөр бүрэн төлөгдсөнд тооцохоор харилцан тохиролцож зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Алс групп ХХК-ийн нэхэмжлэлтэй  Эс ЭС Жи Пи ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 105.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Эс Эс Жи Пи ХХК нэхэмжлэгч Алс групп ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 105.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөрөөс 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөгөөр тус тус төлөхөөр, мөн улсын тэмдэгтийн хураамжийн хариуцагч талд хуваарилагдах хэсгийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу 7 дахь төлөлт дээр нэмж төлөхөөр, хариуцагч нь төлбөр төлөх хуваарийн дагуу эхний 7 удаагийн төлбөр болох 70.000.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь үлдэх төлбөр болох алдангийн 35.000.000 төгрөгийг авах эрхээсээ татгалзан нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдаж, түүний төлбөр бүрэн төлөгдсөнд тооцохоор харилцан тохиролцож зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 682.950 төгрөгний тал хувь болох 341.475 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 341.475 төгрөг, хариуцагч Эс Эс Жи Пи ХХК-иас 341.475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Алс групп ХХК-д олгосугай.

           

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ДАВААСҮРЭН