| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 138/2016/0083/э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2016-08-08 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 83
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Насанд хүрээгүй хохирогч *******
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18******* зүйлийн 181.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 201611000225 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 07 сарын 25-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, ах дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн гудамжны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй байхдаа 2016 оны 05 сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн 9 дүгээр эгнээний гудамжинд үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж насанд хүрээгүй хохирогч *******ыг нүүрэн тус газарт нь цохиж
2016.08.08 ¹83
Хөтлөх хэрэгт 5-125 Ү.Одгэрэл D/disk Шийтгэх тогтоол 2016
танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтын шатанд бүх болсон явдлыг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй учир мэдүүлэг өгөхгүй Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “Би 2016 оны 05 сарын 15-ны орой 18 цагийн орчимд Хэрлэн сумын ******* баг 9 дүгээр эгнээний худаг дээр байж байтал багадаа тоглож байсан усаа аваад явж байхаар нь дуудахад намайг харчихаад яваад өгөхөөр нь дахиад дуудсан чинь эргэж харалгүй яваад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд дугуйтайгаа очоод араас нь татаад “чи яагаад дуудаад байхад ирдэггүй юм бэ” гэхэд юу ч дуугаралгүй намайг муухай хараад зогсоод байхаар нь “чи яагаад муухай хараад байгаа юм” гэж хэлээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход хамраа дараад усаа түрээд цаашаа яваад өгсөн. Тэгээд би буцаад явсан юм” гэжээ. /хх 35-36/
Насанд хүрээгүй хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 15-ны өдөр намайг худгаас ус аваад явж байхад ******* намайг “бандиа” гэж хэлэхэд нь би дуугараагүй. Усаа түрээд гэр рүүгээ нарийн гудамжаар явж байхад миний араас ******* ирээд миний хамар орчим гараараа нэг удаа цохисон. Би юу ч дуугараагүй цаашаа явж гэртээ ирсэн.
******* цохиулаад миний хамар гэмтсэн, хамрын ясны товойж улайсан нь хэвэндээ байгаа, үүнийгээ эмчлүүлнэ гэж бодож байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хуульд заасан хариуцлага хүлээх байх гэж ойлгож байна гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 15-ны орой намайг гэртээ ирэхэд манай хүү нүүрэндээ жин тавиад хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад, “******* гэдэг хүүхэд дугуйтай ирээд намайг муу банди минь гэхээр нь би чимээгүй яваад өгсөн. Тэгээд нарийн гудамжаар усаа түрээд явж байхад нь нүүрэнд нь цохисон гэж хэлсэн. ын нүүр нь хавдаж улайсан, хамар нь овойж хавдсан байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлээд анхны үзлэгийн эмчийн тодорхойлолт авсан. Дараа нь учрыг нь олохоор би хүүгээ дагуулаад гэрт очиж уулзахад эх нь “юун сүртэй юм бэ, эрэгтэй хүүхдүүд цус нөжөө гоожуулаад явж л байдаг шүү дээ” гэж хэлсэн. Хүүхдийнхээ бурууг ойлгох ч шинжгүй, элдвээр хэлээд доромжлоод байхаар нь би арга буюу цагдаагийн байгууллагад хандсан юм.
Адилхан хүүхэдтэй хүмүүс уучлалт гуйгаад ойлголцох байх гэж бодсон боловч энэ хэрэг явдал болсноос хойш ******* нэг ч удаа уучлалт гуйгаагүй, түүний ээж насанд хүрээгүй хүүхдийн минь дэргэд байнга хэл амаар доромжилж байсанд гомдож байна. Энэ хэргийн улмаас эм тариа, бариа засалд 50000 төгрөгийн зардал гарсныг ******* төлсөн, нэхэмжлэх зүйл байхгүй, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ биз дээ гэв.
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 371 тоот дүгнэлтэд: “1.*******ын биед хамар, дух, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх 30/
Насанд хүрээгүй хохирогч ******* /хх16-17/, насанд хүрээгүй гэрч /хх 21-22/, гэрч /хх 23-24/, /хх 25-26/, /хх 27-28/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Э. насанд хүрээгүй байхдаа сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Шүүгдэгч Э. насыг тоолсон тэмдэглэл /хх 10/, Э. төрсний гэрчилгээний хуулбар /хх 11/, Насанд хүрээгүй шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогчид хууль ёсны төлөөлөгч томилсон тогтоол /хх 14, 18/, шүүгдэгч Э. төрсний бүртгэлийн лавлагаа /хх 43/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46/, Хохирол төлсөн талаарх баримт /хх 47/, Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд зэрэг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй байхдаа 2016 оны 05 сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн 9 дүгээр эгнээний гудамжинд “дуудахад ирсэнгүй” гэдгээр шалтаглан насанд хүрээгүй хохирогч *******ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Э. мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон насанд хүрээгүй хохирогч *******, насанд хүрээгүй гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 371 тоот дүгнэлт, Хохирол төлсөн талаарх баримт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох гэмт хэрэгт зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа ял шийтгүүүлж байгаа болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46/, хохирлыг хүлээн авсан талаарх хохирогчоос ирүүлсэн баримт /хх 47/, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдохгүй байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж шударгаар хүлээн мэдүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.7, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Мөн дээр дурдсан нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч ******* нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн төрсний гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ******* овогт ******* бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18******* зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч ******* 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, насанд хүрээгүй хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6******* зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан *******д оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтанд мэдэгдсүгэй.
6. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Э. ******* регистрийн дугаартай төрсний гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 08 сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ