Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 19

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух ******* овгийн  *******ын ******* /РД:*******/

Нэхэмжлэгч:******* тоотод оршин суух Эх-Өлзийт овгийн *******ын ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* тоотод оршин суух овгийнгийн /РД:/

Хариуцагч: тоотод оршин суух овгийн ийн /РД:/

Хариуцагч: , тоотод оршин суух овгийн ийн /РД:/

Хариуцагч: , тоотод оршин суух овгийн ийн /РД:/

Хариуцагч:   тоотод оршин суух овгийн ийн /РД:/ нарт холбогдох

тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, Ц.*******, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.*******, Ц.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Улаанбаатар хотын банкны дэх салбар нь 2004 он хүртэл бидний амьдарч байгаа байранд байрладаг байсан. 2004 онд банк татан буугдахад  салбарын эрхлэгч Ж.Дайриймаа гэдэг хүнээс байр зарагдах гэж байгаа тухай мэдээд худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж  худалдан авсан. ...Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар банкинд хүсэлт гаргахад салбарын эрхлэгч Ж.Дайриймаа гуай “С.тэй холбоо тогтоогоод нэрээ шилжүүлээд авчих” гэж  хэлээд “Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ” /цэнхэр дэвтэр/-г бидэнд эх хувиар нь өгсөн. Үүний дагуу С. гуайтай утсаар холбогдож  өмчлөх эрхээ шилжүүлэн авах талаар хүсэлт тавихад “хүүхдүүд хөдөө байдаг болохоор нэг цуглахаар нь удахгүй шилжүүлж өгье” гэж хэлсэн.  Гэвч өнөөдрийг хүртэл  үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг бидний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Цэнхэр дэвтэр нь эх хувиараа бидэнд хадгалаатай байсныг шүүхэд өгсөн. Бид 2004 оноос хойш энэ байрандаа тогтвор суурьшилтай амьдарч байгаа бөгөөд оршин суугчийн хувьд зохих байгууллагад сар бүрийн төлбөр тооцоогоо хийгээд ямар ч зөрчилгүй аж төрөн амьдарч байгаа. С. гуайг амьд байх үед эхнэр хүүхдүүдээс нь нэг нь ч байрны асуудлаар ирж уулзаж байгаагүй байж нас барсны дараа биднийг байрнаас гар гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд биднийг энэ орон сууцны шудрага өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг олгож өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлахдаа: Дээрх орон сууц нь талийгаач С., түүний эхнэр Б., охин Б., Б., Б.Сарантуяа, хүү Б. нарын өмчлөлийнх бөгөөд тэд энэ орон сууцыг хэн нэг этгээдэд худалдах талаар ямар нэг санал дэвшүүлж байгаагүй, нэхэмжлэгч Ц.*******, Ц.*******, түүний талийгаач эхтэй ямар нэг гэрээ байгуулаагүй. Өнөөдрийг хүртэл Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч   нарын  нэр  дээр байгаа.  Хэрэв талийгаач С. уг орон сууцыг 2004   онд   бусдад   худалдсан   бол   уг   орон   сууцны  хамтран өмчлөгч болох эхнэр хүүхдээс   зөвшөөрөл   авсан   байх   ёстой.   Гэтэл   ийм   асуудал    болоогүй    учраас нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс орон сууцаа гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл энэ хүмүүс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор тусдаа шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.*******, Ц.******* нар хариуцагч Б., Б., Б., Б.Сарантуяа, Б. нарт холбогдуулан Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгож өгөхийг шаардсан.

Шаардлагын үндэслэлээ уг орон сууцыг  2004 онд 500.000 төгрөгөөр худалдан авч өнөөг хүртэл бодитоор эзэмшиж ашиглаж байгаа гэж тайлбарлан Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /цэнхэр өнгийн дэвтэр эх хувиар /хх-4-5/, Багахангай дүүргийн “” СӨХ-ийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 18 тоот албан бичиг /хх-6/, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 296 тоот албан бичиг /хх-8/, “Илч Орд” НӨҮГ-ын тодорхойлолт /хх-9/, гэрч Ж.Дайриймаа, Б.Эрдэнэхорол нарын мэдүүлэг /хх-12-16/ зэрэг баримтуудыг,

Хариуцагч нар “тухайн  орон сууцыг бусдад худалдаагүй, өмчлөх эрхийг хэн нэг этгээдэд шилжүүлээгүй” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж  С.ийн 0000177142 дугаартай нас барсны гэрчилгээ /хх-26/, УБЕГ-ын ЭХЭБГ Багахангай дүүргийн Бүртгэлийн хэлтэсийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11-834319 тоот лавлагаа /хх-23/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.

Шүүх хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан “хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх” замаар маргааны үйл баримтыг тогтоодог.

Нэхэмжлэгч Ц.*******, Ц.******* нар 2004 оноос хойш 12 жил маргаж буй орон сууцанд өнөөдрийг   хүртэл бодитойгоор оршин сууж амьдарч байгаа, бусдаас эрхийн доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан нь тэдний “2004 онд Улаанбаатар банкны Багахангай салбар татан буугдах үед 500.000 төгрөгөөр худалдан авсан. Өмчлөгч С.тэй утсаар ярьж өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг солиулж өгөхийг шаардсан. 2004 оноос хойш уг орон сууцыг бодитойгоор эзэмшиж, ашиглаж, ашиглалтын зардлын тооцоог тогтмол төлж ирсэн” гэсэн тайлбар, гэрч  Ж.Дайриймаа,  Б.Эрдэнэхорол  нарын “2003-2004 оны 11 сарыг хүртэл маргаж буй орон сууцанд Улаанбаатар хотын банкны Багахангай дахь салбар үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэд өмчлөгч С.ээс уг орон сууцыг худалдан авсан. С. “би хотод байдаг болохоор энэ байраа зарчихмаар байна гэсээр байгаад 500.000 төгрөгөөр зарсан. Банкны салбар татан буугдах үед Багахангай дүүргийн иргэн Баярсайханаар зуучлуулж түүний таньдаг эмэгтэйд /нэрийг нь мэдэхгүй/ блансын үнээр зарсан.” гэсэн мэдүүлэг /хх-16/, Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /цэнхэр өнгийн дэвтэр эх хувиар /хх-4-5/, Багахангай дүүргийн “” СӨХ-ний 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 18 тоот албан бичиг /хх-8/, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 296 тоот албан бичиг /хх-9-10/, “Илч Орд” НӨҮГ-ын тодорхойлолт /хх-11/ зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Маргааны зүйл болсон Багахангай дүүргийн 1 дүгээр  хороо 4 дүгээр байрны 05 тоот 36 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг Багахангай дүүргийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Содовын д өмчлүүлж 0091502 дугаартай гэрчилгээ олгож улсын бүртгэлийн 2209000047-рт бүртгэгдэн /хх-26/, хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдэд энэ хэргийн хариуцагч Б., Б., Б., Б.Сарантуяа, Б. нар бүртгэгдсэн байгаа хэдий ч бодит байдлаар уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан нь баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3., 6.5.-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй.

Шүүх хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн.

Хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч уг орон сууцны өмчлөх эрх шилжээгүй үйл баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нарын 12 жил уг орон сууцыг эзэмшиж, ашигласан үйлдлийг баримтаар няцааж мэтгэлцээгүй.

Шүүх энэхүү маргааныг хэргийг үнэнийг тогтоох зарчмыг үндэс болгож талийгаач С. өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдсан, тэрээр эрх шилжүүлэх үйлдлээ хийгээгүйгээс бусдын өмчлөх эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл маргаж буй орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн С. нь амьд сэрүүн байх үедээ өөрийн өмчлөлийн Багахангай дүүргийн 1 дүгээр  хороо 4 дүгээр байрны 05 тоот 36 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг бусдад худалдсан, уг орон сууц цааш дамжин гуравдагч этгээдэд худалдсан үйл баримтыг мэдсэн, эрх шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэгч нарт амлаж байсан, тэрээр  2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсан бөгөөд энэ хугацаанаас өмнө өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, өөрөөр хэлбэл уг орон сууцны өмчлөлтэй холбоотой маргааныг шүүхэд гаргаж байгаагүй, нэхэмжлэгч нараас орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардаж байгаагүй нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж үзсэн. 

Уг орон сууцыг бусдад дамжигдан худалдагдсан үйл баримтыг хариуцагч нар мэдээгүй, түрээслэж байсан гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар  нотлоогүй.

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нарыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр эрхийн догодолтой орон сууцыг худалдаж авсан, Иргэний хуулийн  90 дүгээр зүйлийн 90.1.-д заасан шудрага эзэмшигч гэж үзсэн.

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч нар 2004 оноос хойш 12 жилийн турш уг орон сууцыг  эзэмшиж ашиглаж байсан нь баримтаар тогтоогдсон учраас уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй.

Иймд нэхэмжлэгч нар Ирэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-д зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд  саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагч нараас шаардах хууль зүйн үндэслэл байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,   Багахангай  дүүргийн  1  дүгээр  хороо  4 дүгээр  байрны 05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасантай холбогдуулан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас  174.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгов

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2., 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар *******ын ******* /РД:*******/, *******ын ******* /РД:*******/ нарыг Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******, Ц.******* нарыг  Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 05 тоот 4 /дөрөв/ өрөө байрны өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Налайх дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******, Ц.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б. нараас 174.950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******, Ц.******* нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг хариуцагч Б. нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгч Ц.*******, Ц.******* нарт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний   хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн120.2. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ                                         Л.ЭНХБИЛЭГ