Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2017/01652

 

 

 

 

 

 

 

 

 

    2017 оны 07 сарын 24 өдөр

  Дугаар 183/ШШ2017/01652

              Улаанбаатар хот

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байр, 62 тоотод байрлах, 2737515 тоот регистрийн дугаартай, Ориент Инвест ББСБ-ын   нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/26 дугаар байр, 5-2 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 27 настай, УХ:89042982 регистрийн дугаартай, Баатат овогт Мөнхбатын Энхүүнд холбогдох

 

2.296.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                         

Нэхэмжлэгч Ориент инвест ББСБ-ын захирал Б.Баяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: М.Энхүүнээс 152.400.000 төгрөгийг тус ББСБ-д олгохоор 257 тоот шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. М.Энхүүн нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлсэн тул Ориент инвест ББСБ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай зардал, урамшууллын гэрээ байгуулж, үүний дагуу ажиллагаа хийгдэж М.Энхүүн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тус ББСБ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай байгуулсан гэрээний дагуу урамшууллын төлбөрт 2.286.000 төгрөгийг тус байгууллагад төлсөн. Ориент инвест ББСБ нь М.Энхүүний буруутай үйл ажиллагаанаас болж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн хохирол 2.286.000 төгрөгийг хариуцагч М.Энхүүнээс нэхэмжилж байна. Иймд М.Энхүүнээс 2.286.000 төгрөгийг нотариатын зардал 10.500 төгрөгийн хамт нийт 2.296.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:Нэхэмжлэгч Ориент инвест ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 2.296.000 төгрөгийг хариуцагч М.Энхүүн төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлж барагдуулаагүй бол Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгэхээр харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшин, хариуцагч М.Энхүүн нар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.                                                                            

                      ҮНДЭСЛЭХ нь:  

                                                                                              

Нэхэмжлэгч Ориент инвест ББСБ хариуцагч М.Энхүүнд холбогдуулан 2.296.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ориент инвест ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 2.296.000 төгрөгийг хариуцагч М.Энхүүн төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлж барагдуулаагүй бол Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлэхээр зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Ориент инвест ББСБ-ын нэхэмжлэлтэй М.Энхүүнд холбогдох 2.296.000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч Ориент инвест ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 2.296.000 төгрөгийг хариуцагч М.Энхүүн төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлж барагдуулаагүй бол Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлэхээр зохигчид төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51.694 төгрөгний тал хувь болох 25.847 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 25.847 төгрөг, хариуцагч М.Энхүүнээс 25.847 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ориент инвест ББСБ-д олгосугай.

           

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

             4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ДАВААСҮРЭН