Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/01563

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр

   Дугаар 183/ШШ2017/01563

Улаанбаатар хот

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6 дугаар гудамж, 70 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, ЦД:61061896 тоот регимстрийн дугаартай, Гарваа овогт Нүрзэдийн Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д холбогдох

 

 6 сарын тэтгэмжид 5.463.400 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад 

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                          

Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.Гэрэлт-Од миний бие Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус 3 дугаар баазад 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 135 тоот тушаалаар ажилд орж, 6 жил 3 сар ажиллаад 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б/38 тоот захирлын тушаалаар халагдаж өндөр насны тэтгэвэрт гарсан. Би тухайн байгууллагад бүх насаараа ажилласан бөгөөд Автобус 3 дугаар бааз, ОНӨААТҮГ-ын Захиргаа үйлдвэрчний хорооны хооронд байгуулсан 2010-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу 6 сарын тэтгэмж олгож өгнө үү. Нэг сарын дундаж цалин 910.556 төгрөг ба 6 сарын тэтгэмж 5.463.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од нэхэмжлэлийн шаардлага 5.463.400 төгрөгнөөс 3.163.400 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч тал 2.300.000 төгрөгийг шүүгчийн захирамж гарсаны дараа өдрөөс хойш нэг өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од,  хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан нар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.                                                                             

                      ҮНДЭСЛЭХ нь:  

                                                                                              

Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д холбогдуулан 6 сарын тэтгэмжид 5.463.400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од нэхэмжлэлийн шаардлага 5.463.400 төгрөгнөөс 3.163.400 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч тал 2.300.000 төгрөгийг шүүгчийн захирамж гарсаны дараа өдрөөс хойш нэг өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Н.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д холбогдох 6 сарын тэтгэмжид 5.463.400 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од 3.163.400 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ 2.300.000 төгрөгийг шүүгчийн захирамж гарсаны дараа өдрөөс хойш нэг өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 25.875 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.

           

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ДАВААСҮРЭН