| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0087/И |
| Дугаар | 180 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хэлэлцсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* тоотод оршин суух, ******* овгийнийн /РД:/-гоос
Худалдах худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 27.930.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., түүний өмгөөлөгч Т., хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний талийгаач нөхөр Ж. Б.гоос 30.000.000 төгрөгөөр улсын дугаартай автомашиныг худалдаж авахаар тохиролцоод 14.930.000 төгрөгийг бэлнээр болон дансаар, Тоёота Королла автомашиныг 5.000.000 төгрөгт, Мицубуши Пажеро маркийн автомашиныг 8.000.000 төгрөгт тооцож нийт 27.930.000 төгрөгийг өгсөн. Нөхөр бид хоёр уг автомашинаар ачаа тээвэрлэх ажлыг хийж байсан. Нөхөр маань 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан. Уг ажлыг би үргэлжлүүлэн ажлаад Б.той үлдэгдэл мөнгөө цувуулаад өгөе гэж тохирсон. Гэтэл 2016 оны 12 дугаар сард Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уг автомашиныг хурааж авсан тул Б.гоос 27.930.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үндэслэлээ тайлбарлахдаа: Миний аав, ээж хоёр Б.той автомашин худалдан авахаар тохирч бэлнээр болон дансаар 9.930.000 төгрөгийг өгсөн. 2 ширхэг автомашиныг үнэ тохирч төлбөртөө шилжүүлсэн. Б.гийн өөрийнх нь буруутай үйлдлээс уг автомашин хураагдаж бид эзэмших эрхгүй болсон. Нэгэнт худалдаж авсан автомашин Б.гийн өөрийнх нь буруугаас болж хураагдсан учраас бид автомашины үнэд өгсөн мөнгөө буцааж авая гэж шаардсан. Б. миний эцэг, эхтэй хамтарч ажиллахаар тохирсон, ажилд явсаны ашиг 5.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулна гээд байгааг зөвшөөрөхгүй. Бид бэлнээр болон дансаар өгсөн 9.930.000 төгрөгийг Тоёото Королла автомашиныг өөрийнх нь зөвшөөрөөд байгаа үнэн буюу 3.000.000 төгрөгөөр, Мицубиши Пажеро маркийн автомашиныг 5.000.000 төгрөгөөр тооцоод 17.930.000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сард иргэн , эхнэр О.*******ын хамт ирж миний мөнгөний барьцаанд авсан автомашинаар “” ХХК-д ажил хиймээр байна. Ах нь өөрийн гэсэн машинтай болмоор байна. Сардаа 9.000.000 төгрөгний түрээсэнд яваад байх ажил байна. 6.000.000 төгрөгний ашиг олно түүнийгээ хувааж авая, 11 сард өөрийн олсон ашгаас машины үнэ болох 35.000.000 төгрөгнөөс 18.000.000 төгрөгийг төлөе, урьдчилгаа 9.000.000 төгрөг өгөе үлдсэн төлбөрийг дараа өгнө гэж тохироод 7.830.000 төгрөгийг дансаар, бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. 2014 оны зун ажил нь эхлээгүй, 7 дугаар сард Тоёота Кролла машиныг 3.000.000 төгрөгөөр тооцож өгсөн. 2 сар унаад , О.******* эгч бид 3 ченжид 1.900.000 төгрөгөөр зарсан, мөнгийг би авсан. 2015 оны 01 дүгээр сард би ямарч унаагүй байсан учраас ахын санал болгосноор 6.000.000 төгрөгт тооцож Пажеро машин аваад 500.000 төгрөгөөр засвар хийсэн. Засвар хийгээд машин олигтой болоогүй. Тэгэж байтал ах нас барсан. Үүний дараа О.******* эгч надтай уулзаад Пажеро машиныг завсар хийсэн мөнгийг хасаад 5.500.000 төгрөгөөр тооцохоор, машины үнийг 30.000.000 болгож өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Нийтдээ 17.330.000 төгрөг надад төлсөн.
, О.******* нарт өгсөн автомашиныг би БНХАУ-ын иргэн Түфэ 30.000.000 төгрөгний барьцаад өөрийн дүү Ассайн эхнэр И.Ганчимэгийн нэр дээр байсан. И.Ганчимэг 10.000.000 төгрөг өгөөд нэрээ шилжүүлж ав авахгүй бол машинаа авна гэж хэлсэн. Үүнийг О.******* эгчид дамжуулж хэлсэн. 2016 оны 8 дугаар сард И.Ганчимэг бид хоёрын асуудал шүүхээр орж 15.000.000 төгрөг дээр эвлэрч, эвлэрэлийн гэрээ байгуулсан. О.******* эгч мөнгөө өгөхгүй байсаар байгааг шийдвэр гүйцэтгэл автомашиныг хурааж авсан. Одоо шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас 17.830.000 төгрөг авсан гэдгийг зөвшөөрч байгаа. , О.******* бид гурав ашгаа хуваан гэсэн учраас-д ажил хийгээд 16.000.000 төгрөг дүү нь авсан байсан. Үүний тал хувийг надад өгөх ёстой. Тэр мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг надад өгнө гэж тооцоод миний зөвшөөрөөд байгаа 17.830.000 төгрөгнөөс хасч тооцооч гэж Б.гаас гуйж байгаа. Энэ нөхцөлөөр эвлэрэх боломжгүй бол би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* хариуцагч Б.гоос 27.930.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 17.930.000 төгрөг болгосон.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч 17.930.000 төгрөгийг хариуцагч Б.гоос гаргуулах шаардлагын үндэслэлээ худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан улсын дугаартай Хонг Яан CQ3253MG384 маркийн өөрөө буулгагч зориулалтай тээврийн хэрэгслийн үнэ гэж тодорхойлсон.
Хариуцагч Б. нэхэмжлэгчтэй худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, хамтран ажиллахаар хэлэлцэн тохирч гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 50 хувийн ашиг өгнө гэж тохирсон.-тай гэрээ хийж 16.000.000 төгрөгний ажлын хөлс авсан. Үүний 50 хувь буюу 8.000.000 төгрөгийг надад өгөх ёстой, өгөөгүй. Үүнийг 17.830.000 төгрөгнөөс хасч тооцно гэж маргана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хариуцагч Б. И.Ганчимэгийн эзэмшлийн Хонд яан CQ 3253 MG 384 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрх олгоогүй, уг тээврийн хэрэгслийг хадгалах үүрэг хүлээсэн атлаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч О.*******ын эзэмшилд шилжүүлж, 9.930.000 төгрөг, 8.000.000 төгрөгний эд зүйл хүлээн авсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдсон . Үүнд:
Хариуцагч Б.гийн “БНХАУ-ын иргэн Түфэ надад 30.000.000 төгрөгний өртэй. Түүний барьцаа болгож өөрийн дүү Ассайн эхнэр И.Ганчимэгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй улсын дугаартай ачаа автомашиныг өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг,
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ эх хувиар /хх-10/
Тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 00363 дугаар шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж төлбөр авагч Ичинхорлоогийн Ганчимэг шүүхийн шийдвэрийн дагуу авах ёстой 15.000.000 төгрөгний төлбөртөө өөрийн эзэмшлийн маркийн ачаа автомашиныг хүлээн авснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 938 дугаар тогтоолоор дууссанд тооцсон тухай баримтууд /хх-81-88/ зэрэг болно.
Дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ИХШХШТ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэсэн.
Эдгээр баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн Гуравдугаар дэд бүлэг буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжснөөс үүсэх үүргийн харилцаа гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл хариуцагч Б. бусдын эд хөрөнгийг хадгалах явцдаа өмчлөгч И.Ганчимэгийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж 17.930.000 төгрөгний орлого олсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн.
Иймд нэхэмжлэгч О.******* Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 17.930.000 төгрөгийг шаардах эрхтэй.
Хариуцагч Б.гийн нэхэмжлэгчид шилжүүлсэн хөрөнгийг хууль ёсны өмчлөгч И.Ганчимэг буцаан авсан учраас Иргэний хуулийн 193.2-т зааснаар үнийг төлөх үүрэгтэй.
Хариуцагч Б. нэхэмжлэгч О.*******, түүний талийгаач нөхөр нартай худалдах худалдан авах гэрээ хийгээгүй, хамтран ажиллаж олсон ашгаа хуваах хэлцэл хийсэн гэх боловч энэ нь өөрийнх нь шүүхэд гаргасан “...11 сард өөрийн олсон ашгаас машины үнэ болох 35.000.000 төгрөгнөөс 18.000.000 төгрөгийг төлөе, урьдчилгаа 9.000.000 төгрөг өгөе үлдсэн төлбөрийг дараа өгнө гэж тохироод 7.830.000 төгрөгийг дансаар, бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн баримтуудаар няцаагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 8.000.000 төгрөгийг хасч тооцох үндэслэл тогтоогдоогүй. Мөн хариуцагч Б. 17.830.000 төгрөг авсан, 100.000 төгрөг аваагүй гэж маргах боловч үүнийг баримтаар нотлож чадаагүй.
Иймд хариуцагч Б.гоос Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2, 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар 17.930.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч Б.гоос улсын тэмдэгтийн хураамж 247.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч О.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан анхны шаардсан нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 297.600 төгрөгөөс 235.000 төгрөгийг төлсөн. Үлдэх 62.600 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн төлүүлж улсын төсвийн дансанд оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2, 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар хариуцагчийн /РД:/-гоос 17.930.000 /арван долоон сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ын ******* /РД:*******/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 62.600 /жаран хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч Б.гоос 247.600 /хоёр зуун дөчин долоон мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээөөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ