Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/288

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                Хэргийн индекс:166/2020/0070/Э/219/2019/0056/001/2020/0586

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагч  Д.Батмөнх,

Шүүгдэгч Ч.Ч.О-ийн өмгөөлөгч З.Э-,

Шүүгдэгч С.С.С-ын өмгөөлөгч Ө.Г-,

Шүүгдэгч Б.Б.Э-ийн өмгөөлөгч Б.Ч-,

Шүүгдэгч Ч.Ч.О-э, С.С.С- Б.Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.О-э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.С-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.***** зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э- нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918002500308 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Ч.О-э

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, С.С-

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 29 настай, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Б.Э-

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ч.Ч.О-э нь Дархан-Уул аймгийн ********************** захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард өөрийн ******************** захирлын албан өрөөнд тус ************* хувцас өлгөгчөөр ажиллаж байсан С.С.С-ыг ажлаа өгөөхийг шаардаж улмаар С.С.С-ын ашиг сонирхлын үүднээс түүнийг хувцас өлгөгчийн ажлын байранд хэвээр үлдээсний хариуд түүнээс биет 200.000 төгрөгийн хахууль авсан,

 

Шүүгдэгч С.С.С- нь Дархан-Уул аймгийн ****************** хувцас өлгөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Дархан сумын ***** ******************захирлын албан өрөөнд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу ажлын байрандаа үлдэх зорилгоор тус ************* захирлаар ажиллаж байсан Ч.Ч.О-эд албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан биет 200.000 төгрөгийг хахууль өгсөн,

 

Шүүгдэгч Б.Б.Э- нь шүүгдэгч С.С.С-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын **** *********** хувцас өлгөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Дархан сумын ***** ************** захирлын албан өрөөнд өөртөө давуу байдал бий болгох буюу ажлын байрандаа үлдэх зорилгоор тус захирлаар ажиллаж байсан Ч.Ч.О-эд албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан биет 200.000 төгрөгийн хахууль өгөхөд дэмжлэг үзүүлэн өөрийн нөүтбүүкийг барьцаалан зээлдүүлэх газарт 250,000 төгрөгөөр барьцаалан С.С.С-д өгөн бусдад шан харамж өгөх, өгөхийг зуучлан бусдад хээл хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Ч.О-э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие төрийн байгууллагад 31 жил ажиллахдаа 27 жилийг нь ардын багшаар ажилласан. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дархан сумын ***** ******************захирлаар түр томилогдож, өөрийн албан үүргээ хууль дүрмийн дагуу шударгаар биелүүлж ирсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн үгээр намайг яллаж байна. Энэ бол зохиомол хэрэг. Миний бие мерит зарчмын дагуу энэ албан тушаалд томилогдсон. Амар хялбар аргаар албан тушаал горилох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн нөлөөгөөр зохиомол хэрэг үүсгэж намайг яллаж байна гэдгийг хэлмээр байна. Хэрвээ үнэнийг хэлэхийг илрүүлдэг төхөөрөмж байсан бол уншуулмаар байна. Даанч байдаггүй юм байна. Энэ хэрэг эхлэхдээ л учир битүүлэг эхэлсэн. С.С.С-ын өгсөн дугтуйнд мөнгө байна гэж бодоогүй. С.С.С- миний сэтгэлийн бэлэг гэж хэлсэн болохоор шавь нар маань талархлаа илэрхийлээд захиа өгдөгтэй адилтган бодож авсан. Шинээр орсон багш нараас асуугаарай би хэзээ ч мөнгө авч байгаагүй. Тухайн үед ээж өвчтэй, сэтгэл санаа тогтворгүй байсан болохоор өөр зүйлд анхаарах зав байгаагүй. Миний аав багш, ээж эмч мэргэжилтэй хүмүүс. Гэр бүлийн хүмүүжил маань намайг шударга байхыг сургасан. Би өөрийгөө зөв хүмүүжсэн болохоор өдийг хүртэл сайн багш гэж хүндлэгдээд явж байгаа байх гэж бодож байна.

Харин өнөөдөр зарим нэг хүмүүсийн нөлөөгөөр ийм хэрэгт гүтгэгдэж байгаадаа харамсаж байна. Энэ хэрэг 3 жил үргэлжилж байна. Миний гэр бүлд болон надад сэтгэл санааны хүнд дарамт учруулж байна. Мөн миний талаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр удаа дараа цацаж, нийтэлж байгаад гомдолтой байна. Зиндаа.мн болон Дархан зард миний зураг, нэрийг оруулж, удаа дараа миний нэр төрд халдсан. 2020.03.23 өдөр шүүх хуралдаан болсны дараа хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь Дархан зар цахим группт нийтэлсэн байсан. Үүнийг би намайг унгаах, миний албан тушаалыг авах гэсэн санаатай үйл ажиллагаа гэж үзэж байна. Мөн мөрдөн байцаагч болон өмнөх прокурор ажлаа хангалттай хийгээгүй, хайнд хандсан. Кино дээрээс прокурор гэх хүний ажил үүргийг харж байхад хэргийн үнэн худлыг маргаангүй тогтоох ёстой байдаг юм байна лээ. Гэтэл өмнөх шүүх хуралдаанд оролцсон прокурор жирийн иргэн надад хүртэл ойлгомжгүй хариулт хэлж байсан. Яллагдагч гэсэн нэр зүүгээд шүүх хурлын танхимд дахин зогсож байгаадаа маш их харамсаж байна. Би нас тогтсон хүн яах вэ гэхэд дөнгөж 30 нас гарч яваа залуу хүмүүс бусдын гар хөл болоод явж байгаад харамсаж байна. Хэрвээ би зүгээр багшийн ажлаа хийж байсан бол магадгүй ийм хэрэгт орооцолдохгүй байсан байх. Худал мэдүүлэг өгч, намайг хэрэгт унагаах хэрэг байхгүй байсан байх аа. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Г.Г.Э- дарга над руу утсаар ярин А.А.Э- гэх хүнийг өлгүүрчнээр ажилд аваарай гэж тушаасан. Тэгээд би С.С.С-ыг дуудан энэ талаар тайлбарлан түүнийг бага насны хүүхдүүдтэй тул ************* цайны газар ажил байгаа талаар хэлсэн. Тэгээд нөхрөөсөө асууя гэж хэлээд, хэд хоногийн дараагаас төрийн байгууллагадаа ажиллана гэсэн хариу өгсөн. 2018 оны 1***** сард Г.Г.Э- дарга дахин залгаж миний явуулсан хүнийг ажилд аваагүй тул надтай хамтарч ажиллахгүй гэж хэлсэн. Би С.С.С-ыг дуудан энэ талаар хэлсэн бөгөөд түүнээс ямар нэгэн зүйл нэхэж шаардаагүй. 2019 оны 02 дугаар сард өөрийн ажлын өрөөндөө ажлаа хийгээд сууж байтал С.С.С- орж ирээд надтай юм ярьж байгаад сэтгэлийн бэлэг гээд дугтуйтай зүйл өгсөн. Дугтуйтай зүйлийг хараад мөнгө гэж бодоод цагаан сар болох гэж байна, чи өөрөө хэрэглээч гэсэн чинь сэтгэлийн бэлэг гэж хэлсэн. Би шавь нар надад сэтгэлийн бэлэг гээд ил захидал, захиа өгдөг байсантай адил зүйл л байгаа байх гэж бодсон. Дараа нь гаргаад харахад дотор нь мөнгө байсан. Тэгээд ажлын цаг дуусч орой болсон бөгөөд дараагийн өдрүүдэд цагаан сарын амралтын өдөр таарсан тул мөнгийг нь тухайн үед буцааж өгч чадаагүй. Тэр үед муухай зан гаргаад гар гээд хөөгөөд гаргасан бол өнөөдөр ингээд сууж байхгүй байх байсан гэв.

.

Шүүгдэгч С.С.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан сумын ***** ************* өлгүүрчнээр ажиллаж эхэлсэн. Удалгүй захирал Ч.Ч.О-э намайг дуудан “Г.Г.Э- дарга өлгүүрчнээр өөр хүн ажилд авчих гээд гуйгаад байна. Цайны газрын ажлын цаг нь бага юм байна. Чи нялх хүүхэдтэй юм чинь цайны газар угаагчааар ажиллах уу?” гэж асуусан. Тэгээд би нөхөртэйгөө зөвлөлдөөд хариу хэлье гээд өрөөнөөс нь гарсан. ************* цайны газрыг хувь хүн түрээслэн ажиллуулдаг гэдгийг нь мэдээд, захиралд төрийн байгууллагадаа ажиллана гэж хэлээд ажилдаа үлдсэн. Би ажил дээрээ Б.Б.Э-, П.П.Б- нартай дотно найзалдаг байсан тул тэд нарт “Захирал надаас юм хараад байгаа юм болов уу? Дарс набор аваад өгчих үү ? гэж асуусан. Б.Б.Э-, П.П.Б- хоёр захирал урагшаа хойшоо явдаг хүн юм чинь мөнгө өгсөн нь дээр байх аа гэж хэлсэн. Нөхөртөө энэ талаар хэлэхэд нөхөр маань болохгүй бол ажлаасаа гар гэж хэлсэн. Тэгээд нөхөр дургүйцээд байна, ажлаасаа гардаг юм бил үү гэж Б.Б.Э-ид хэлэхэд бүр болохгүй бол би чамд мөнгө өгье гэж хэлсэн. Тэгээд Б.Б.Э- нөхрийнхөө нотебүүкийг ломбардад тавьсан гээд дугтуйтай мөнгө авч ирсэн. Би хэдэн төгрөг байгааг тоолж үзээгүй. Надад нөхрийнхөө нотебүүкийг 250 000 төгрөгөөр тавьсан гэж хэлсэн. Захирлын өрөө орохдоо Б.Б.Э- гар утсан дээрээ бичлэг хийчих гэж хэлсэн. Би яаж бичлэг хийдгийг нь мэдэхгүй гэхэд миний утасны сүлжээг хаагаад, бичлэг хийхэд бэлэн болгоод миний утас руу залгаж үзээд холбогдох боломжгүй байна. Одоо бичлэг хийж болно гэж хэлээд оруулсан. Захиралтай уулзаад гарч ирэхэд Б.Б.Э- өрөөний үүдэнд хүлээж байсан. Би Б.Б.Э-ийн машинд суугаад гэртээ хүргүүлэхдээ хийсэн бичлэгээ хамтдаа сонссон гэв.

 

Шүүгдэгч Б.Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ” 2018.09.16 өдөр би ажилд орсон. С.С.С-ын өмнөхөн ажилд орсон. П.Б-, С.С.С- бид нар үй зайгүй найзууд байсан. Нэгнээсээ юу ч нуудаггүй найзууд байсан. С.С.С- П.Б- бид хоёрт 12 сард намар надад захирал гуанзанд угаагчаар орчих гээд байна, энэ ажлаа хиймээр байна гэж хэлсэн. Бид яах юм бол эндээ үлдэх бол гэдгийг ярилцсан. С.С.С- тухайн үед хийж байсан ажилдаа үлдэх талаар захиралд хэлэх хүсэлтэй байсан.Тухайн үед өөрийнх нь дансанд мөнгө байсан хэдий ч нөхөр нь уурлаад байгаа болохоор нөхрөөсөө нууцаар зохицуулъя гэж ярилцсан. Нэлээн удаан мөнгө хайсных нь дараа найз нь тусалъя гэж хэлсэн юм. Тэгээд би нөхрийнхөө нөтэбүүкийг ломбардад тавиад 250 000 төгрөг өгсөн. Бичлэг хийж ор гэж би зааж өгөөгүй. Нөхрийнхөө Dell гэсэн нөүтбүүкийг 250 000 төгрөгөөр 18 дугаар байрны ломбардад тавиад мөнгө авч өгсөн. Мөнгийг дугтуйнд хийж өгөөгүй. С.С.С- өөрөө миний өрөөнд орж бичгийн цаас авч өөрөө ороосон. Би миний өрөөнөөс цуг гарч захирлын өрөөний үүдэнд зогсоогүй гэв.

 

Эрүүгийн  2118002350261 дугаартай хэргээс:

Гэрч Н.Н.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.С- нь захирал Ч.О-э-д 200.000 төгрөг өгөхдөө гар утсан дээрээ бичлэг хийгээд орсон. Манай нөхөр бид хоёр ярилцаж байгаад ийм шийдвэрт хүрсэн гэж өөрөө Б.Э-тэй ярьж байсан. Б.Э- нь манай ************* хичээл зохицуулагч багшаар ажилладаг. С.С- Б.Э- нар найз нөхдийн харилцаатай байдаг юм. Би Б.Э-, С.С- нарын энэ тухай ярилцаж байхыг нь санамсаргүй байдлаар сонсчихсон юм. Түүний дараа би Б.Э-ээс С.С- яагаад жинхэлчихсэн юм бэ гэж асуухад Б.Э- надад “С.С- захиралтай тохиролцсон” гэж хэлсэн. Би Б.Э-ээс яаж тохиролцсон юм гэж асуухад С.С- захирал 200.000 төгрөг өгсөн гэсэн гэж хэлээд С.С-ын Б.Э-д өгсөн гэх 5 минут 38 секундын С.С-, Ч.О-э нарын хоорондоо ярилцаж байгаа бичлэгийг надад сонсгох гэтэл түүний утасны дуу сул сонсогдохгүй байсан тул над руу мессеж чатаар явуулаад би өөрийн утсан дээрээс сонстол С.С- нь захирал Ч.О-э-д мөнгө өгч байгаа яриа бичигдсэн байсан. Захирал Ч.О-э багш нарын дунд сонгон шалгаруулалт явуулж илүү цагтай байгаа багш нарын хичээлийн цагийг багасгаж шинээр 2 цагийн багшийг ажилд авсан. Захирал Ч.О-э нь дахин хүн шинээр ажилд авч авлига авч болзошгүй юм байна гэж бодоод авлигатай тэмцэх газарт түүнийг шалгуулахаар хүсэлт гаргасан” гэх мэдүүлэг /1-р хх 81/,

 

“...өөрийн ажиллаж байгаа байгууллагынхаа даргын эсрэг авлига хахууль авсан гэж хуулийн байгууллагад гомдол гаргасандаа өнөөдөр харамсаж байна. Тамга барьсан даргатайгаа маргалдаж болдоггүй юм байна. Өнөөдөр би ямар нөхцөлд ажлаа хийж байгаа гэж бодож байна. Хамт олон дундаа даргыгаа авлигатай тэмцэх газарт бичиж өгсөн гэх мэтчилэн. Би иргэнийхээ үүргийг гүйцэтгэж авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаас болж өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдэхгүй байгаа болохоор үнэхээр амьдралаараа тоглуулж байна. Би өөрийн харсан сонссон хууль бус үйлдлийг мэдээлсэн нь буруу болж байна. Би дахиж хэзээ ч ийм төрлийн гэмт хэргийн талаар мэдсэн ч хуулийн байгууллагад мэдэгдэж хандахгүй.  Намайг Ч.О-э захирлыг хахууль авсныг хуулийн байгууллагад мэдэгдсэн өдрөөс хойш намайг ажил үүрэгтэй минь холбогдуулж дарамтлах явдал цөөнгүй гарсан. Миний жижиг алдаа бүрийг сөхөж арга хэмжээ авч, цалин мөнгө хасаж, ажилчдын дунд худал үнэн мэдээлэл тарж, Ч.О-э захирлын шалгагдаж байсан хэрэг шийдэгдэхгүй удахаар намайг худал мэдээлсэн гэх мэтчилэн хамт олон дундаа ажиллах нөхцөлгүй болгож байсан. Тэгээд би улсад 10 жил тасралтгүй ажилласны урамшуулал тэтгэмжээ авахын тулд захирал Ч.О-этэй уулзаж “би тэтгэмжээ аваад шууд 3 жилийн хугацаатай эргэж ажилдаа орохгүйгээр жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авна” гэж амлалт өгсөн. Ингээд намайг 10 жилийн тэтгэмж авах асуудал дээр Боловсролын газарт уламжилж өгсөн болохоор нь баярлалаа намайг уучлаарай гэж мессеж бичсэн юм. Түүнээс би захирал Ч.О-ийг зохион байгуулалттай авлига хахууль авсан гэмт хэрэгт оруулсан зүйл байхгүй. Би иргэнийхээ үүргийг биелүүлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх 176/

 

Гэрч А.А.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээс...”Манай эхнэр С.С.С- нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** сургуульд хувцасны өлгүүрчнээр ажилд орсон. 2018 оны 12 дугаар сараас манай эхнэрийг захирал дуудаж уулзаад *************хаа цайны газарт угаагч хийчих гэж хоёр удаа хэллээ яах уу гэж надтай ярилцсан. Миний оронд өөр хүн ажилд авах гээд байна гэж хэлсэн. Чи чимээгүй ажлаа хийгээд байж бай гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймаг руу хөдөө ажлаар яваад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сүлжээтэй газар орж ирээд эхнэртэйгээ утсаар ярьсан чинь “Энхүүш надад нөүтбүүкээ ломбарданд тавиад 250.000 төгрөг надад өгсөн. Би түүнийг нь захиралд оруулаад өгчихсөн” гэж хэлсэн. Чамд мөнгө байгаа биз дээ хүнээс мөнгө аваад дэмий л юм хийж байгаа юм даа гэж хэлсэн. Би 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Энхүүш буюу Б.Э-ийг нөүтбүүкээ ломбарднаас аваарай гэж хэлүүлээд эхнэрээр түүний данс руу 290.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш энэ асуудал огт яригдаагүй, манай эхнэрийг ч захирал нь цайны газарт шилжүүлэх талаар яриагүй гэсэн. Цайны газарт нь нийгмийн даатгал төлдөггүй хувь хүн ажиллуулдаг учраас манай эхнэр С.С- цайны газарт орж ажиллах дургүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх 85/,

 

Гэрч П.П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сард С.С- ажил дээр надтай юм ярьж байгаад захирал намайг цайны газарт угаагчаар ажилд орчих гээд байна. Энэ цайны газар нь хувийнх юм байна. Би сургуульдаа өлгүүрчнээрээ ажилламаар байна яах уу гэж надаас асуусан. Би ч гэсэн түүнийг сургуульдаа ажиллаж байсан чинь дээр дээ гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахин надтай ярилцаж байгаад захирал намайг нөгөө ажилдаа орох уу гэхээр нь цайны газарт ажиллахгүй, өлгүүрчинээр ажилламаар байна гэж хэлчихсэн. Захирал өөр хүн авах гээд байх шиг байна нөгөө хүн нь ойр ойрхон ирээд байна би одоо яах уу захиралд набор, дарс өгчих үү гэж асуусан. Би түүнд “наад асуудлыг чинь би ёстой мэдэхгүй байна” гэж хариулсан. Түүний дараа 2019 оны ***** сарын дундуур С.С- одоо захиралд юм өгөхгүй бол надад боломж олдохгүй юм байна. Дарс набор дэмий юм байна. Мөнгө олоод өгчих юм сан гэж шаналчихсан байртай нэлээд хэд хоног явсан. Ер бол надтай таарах бүртээ надад энэ асуудлаа яриад байсан учраас би түүнд хандаж “бүр болохгүй бол эгч нь хүнээс мөнгө олж өгөх үү” хүүтэй л мөнгө олдох байхдаа гэж хэлсэн чинь нөхөртэйгөө ярилцаж байгаад болъё гэж хариулсан. Түүнээс хойш энэ асуудлаа надтай яриагүй” гэх мэдүүлэг /1-р хх 95/,

 

Гэрч Д.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ер нь бол манай цайны газар угаагч ажилд авна гэж хүмүүс хэлээд Дарханы зар дээр зар тавьчихсан байгаа. Угаагчаар хүмүүс ажилд ороод удахгүй гарчхаад байдаг юм. А- 2018 оны хавар ажлаасаа гарсан санагдаж байна. Тухайн цайны газарт одоо ч гэсэн угаагч байхгүй. Угаагчийн орон тоо сул байгаа. ************* захирал болон эмч нар яагаад угаагч ажиллахгүй байгаа юм бэ гэж надаас лавлаж асууж байсан. Би тогтвортой ажиллах хүн олдохгүй байгаа талаар хэлсэн. Түүнээс яг намайг хүн ажилд аваач гэж юм яриагүй. Хүн олдохгүй байгаа учраас намайг хүн ажилд аваач гэвэл би дуртай л ажиллуулах байсан” гэх мэдүүлэг /1-р хх 97/,

 

Гэрч О.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай сургууль үйлчилгээний ажилтан буюу цэвэрлэгч, өлгүүрчин гэх мэтийн албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсээр барилгын засварын ажил хийлгэх шаардлага тулгардаг учраас С.С.С-ыг барилгын дотоод засал хийх чадварыг харилцан үзээд ажилд авсан байх. ************* дотоод журамд зааснаар шинээр ажилд томилогдсон хүмүүсийн туршилтын хугацаа 3-6 сар байдаг юм. С.С- нь түр тушаалтнаар ажиллаж байхдаа ажлын ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Иймд түүнийг үндсэн ажилтнаар томилсон байх. Манай сургууль 7 цэвэрлэгч, 1 өлгүүрчнээр ажиллах орон тоотой байдаг. Батлагдсан орон тоогоор ажиллаж байсан. Ямар ч үйлчилгээний ажилтны сул орон тоо байгаагүй. Сул орон тоо гарсан тохиолдолд яаралтай үйлчилгээний ажилтан авч ажиллуулахгүй бол нэг хүнд ноогдох ажлын ачаалал их болчихдог юм. Өлгүүрчнээр С.С- ажиллаж байсан учраас түүнийг ажиллаж байхад өлгүүрчнээр хүн ажилд авах хүсэлт хүлээж авах боломжгүй байсан байх” гэх мэдүүлэг /1-р хх 99/,

 

Гэрч Г.Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны намар 09 дүгээр сарын сүүлээр тухайн сургуульд өлгүүрчний сул орон тоо гарсан гэж сонсоод А.Э-ыг өлгүүрчний ажилд авч ажиллуулахыг түүнд санал болгосон. Мөн А.Э-ыг 2 удаа Ч.Ч.О-э захиралтай очиж уулз гэж хэлээд явуулсан боловч А.Э-ыг ажилд аваагүй байхаар нь шалтгааныг нь тодруулан асуух зорилгоор би өөрөө ***** ************* захирал Ч.Ч.О-ийн ажил дээр нь очиж уулзах үед ************* хүүхдийн хувцас өлгүүрчнээр хүн ажилд орчихсон ажиллаж байсан. Би тэр үед ***** ************* цайны газарт ажлын орон тоо гарсан гэж сонсоод хувцас өлгүүрчнээр ажиллаж байгаа хүнийг цайны газарт ажиллуулаад А.Э-ыг хувцас өлгүүрчнээр ажилд авчих гэх саналыг Ч.Ч.О-эд хэлж байсан” /1-р хх 101/,

 

“...Дархан сумын 6-р багийн хэсгийн ахлагчаар ажиллаж байсан тухайн үед ажилгүй байсан А.Э- гэж эгчийг ***** ************* өлгүүрчний орон тоо хоосон байна гэдгийг мэдээд ***** ************* захирал Ч.О-эд санал болгоход “өөр хүн авчихсан” гэж хэлсэн. А.Э- гэж хүнийг ажилд авах боломж байгаа эсэхийг асууж байсан санагдаж байна. С.С- гэх эмэгтэйн ажлын байрыг солих, ажлаас чөлөөлөх талаар ярьж байгаагүй. Өөр хүн ажилд авчихсан гэхээр орхисон.” гэх мэдүүлэг /2-р хх 179/

 

Гэрч А.А.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сард 6 дугаар багаас аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа Г.Э-тэй утсаар яриад “******* өлгүүрчний сул орон тоо гарсан гэж сонсогдож байна. Та намайг тухайн сургуульд ажилд оруулах боломж байна уу. Би олон жил цэцэрлэгийн гал тогоонд хүйтэн усаар угаалга хийгээд одоо бие маань дийлэхгүй байна. Манай 4 хүүхэд ***** сургуульд суралцаж байгаа. Гэр болон хүүхдүүдтэйгээ ойртох гэсэн юм” гэж хэлсэн. Удалгүй Г.Э- над руу утсаар яриад “Та ***** ************* захиралтай очоод уулз” гэж хэлсэн учраас би сургуульд дээр очиж захирал Ч.Оюун- Эрдэнэтэй уулзахад “өлгүүрчинээр ажилтан авчихсан таныг ажилд авах боломжгүй” гэж надад танилцуулсан. Үүнээс хойш Г.Э- “намайг дахиад нэг очоод уулз” гэж хэлсэн учраас би Ч.Ч.О-этэй очиж уулзахад *************хаа гал тогоонд ажиллуулах гэж хэд хэдэн удаа чам руу залгасан боловч утас чинь холбогдоогүй байсан. Чи манай ************* гал тогоонд ажиллах уу гэж асуухаар нь “би гал тогоонд ажиллахгүй" гэж хэлэхэд дараа ажил гарвал хэлье гээд бид хоёрын уулзалт дууссан” гэх мэдүүлэг /1-р хх 103/,

 

Гэрч М.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын сүүлээр манай эхнэр гэртээ ирээд намайг Авлигатай тэмцэх газраас дуудсан байна гэж надад хэлсэн. Би юу болоод тухайн газраас чамайг дуудаж байгаа бол гэж лавлаж асуухад “Манай ************* өлгүүрчин охин сэтгэлийн бэлэг гээд дугтуйтай зүйл өгөхөөр авсан чинь тэр мөнгө байсан. Буцаагаад өгөх гэтэл ажил тарчихсан байсан болохоор өгч чадаагүй. Тэр мөнгө надад одоо хүртэл байгаа мөрдөгчөөс асууж байгаад буцаагаад өгье гэж хэлж байсан. Тэгээд бид 2 яана аа гэж ярилцаж байгаад 1-2 хоногийн дараа өлгүүрчнээр ажиллаж байсан гэх эмэгтэйд 200.000 төгрөгийг буцаагаад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 104/,

 

Гэрч Б.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.С.С- нь 2019 оны өвөл надад “уулзаад Дархан сумын ***** сургуульд хувцас өлгүүрчнээр ажилд орсон чинь миний оронд өөр хүн ажилд авах гээд намайг ажлаас гаргах гэж захирал маань байн байн дуудаад байхаар нь түүнд 200.000 төгрөг өгсөн чинь чимээгүй болчихсон” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “юун сүртэй юм бэ. Сүртэй ажил биш гарчихгүй юу” гэсэн чинь энэ ажлаа хийж байгаад цалингийн зээл энэ тэр авчихмаар байна. Нийгмийн даатгалыг маань төлж байгаа гэж надад хэлж байсан. Тэгтэл 2019 оны хавар ажлаас гарах гэж байгаа талаараа надад хэлэхдээ захиралд өгсөн мөнгөний асуудал маань цагдаа шалгаад байгаа гэж надад хэлэхээр би юу болсон талаар нь асуухад захиралдаа мөнгө өгөхдөө утсан дээрээ дуу хураасан чинь тэр бичлэг нь цагдаа дээр очсон юм шиг л байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх 106/,

 

Гэрч Б.Б.Э-, яллагдагч С.С.С- нарыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлээс:

Гэрч Б.Б.Э-ийн: С.С- нь захирал намайг ажлаас гаргаад өлгүүрчнээр өөр хүн ажилд авах гээд байна. Намайг цайны газарт ажилд ор гэсэн. Би цайны газарт ажилд ормооргүй байна яахуу захиралд мөнгө өгвөл авах болов уу яах бол гэж надаас асуусан. Тэгээд шаналаад яваад байхаар нь би С.С-ыг хувцас өлгөгчийн ажилд үлдээсэй гэж бодоод л түүнд мөнгө олж өгсөн юм. Түүнээс надад өөр зорилго байгаагүй.

Шүүгдэгч С.С.С-ын: Намайг захирал ажлаас гаргаж цайны газарт ажил гэж хэлээд байсан учраас би өөрийн хувцасны өлгүүрчний ажилдаа үлдэх зорилгоор Ч.О-э захиралд Б.Э-ээс авсан мөнгөө оруулж өгсөн. Ч.Оюун- Эрдэнэ захиралд мөнгө өгүүлэхээр намайг хэн ч дарамтлаагүй”  гэх мэдүүлэг /2-р хх 12-13/,

2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

 

Б.Б.Э-ийн өгсөн: Тухайн үед өвөл байсан он сар өдрийг нь сайн санахгүй байна. С.С- надад хэлэхдээ “найзыг нь гал тогоо руу ажилд оруулах гээд байна одоо хийж байгаа өлгүүрчний ажилдаа үлдмээр байна. учир нь гал тогоонд ажилд орохоор төрийн байгууллага биш, нийгмийн даатгал төлөхгүй юм байна, цалин бага” гэж хэлж байсан. Би яагаад чамайг гал тогоонд ажилд оруулах гээд байгаа юм гэж асуухад миний оронд өөр хүн авах гээд байх шиг байна гэж хэлж байсан. Тэр үед үйлчлэгч Болороо эгч бид гурав энэ тухай ярилцаж байсан. Тэгээд тэр үед С.С- захирал Ч.Ч.О-эд юу өгөх бэ яах бэ гэж яриад шаналаад байдаг байсан. Нөхрийн цалин буугаагүй, хадам аавын тэтгэвэр буугаагүй мөнгө хаанаас олох бэ гээд байдаг байсан. Набор дарс өгөх үү гэж ярьж байсан. Тэр үед захирал Ч.Ч.О-э хэдэн багш нартай ОХУ-руу хэдэн багш нартай явах гэж байсан юм. Тэгээд мөнгө өгье гэж шийдсэн байсан. Мөнгө зээлээч гэж үйлчлэгч П.Б-, нийгмийн ажилтан Б-, надаас мөнгө байна уу зээлээч гэж асууж байсан. Би эхэндээ байсан бол өгчихмөөр байна гэж хэлж байсан. С.С- 2 сар шахуу хугацаанд мөнгө өгчих үү нөхөртөө мэдэгдэхгүй захиралд мөнгө өгчихмөөр байна гэж хэлдэг байсан. Тэгээд би нөхрийнхөө /хар өнгийн гадартай/ маркийг нь санахгүй notebook-ийг 18-ын буудал дээр байдаг Золбоо салоны ломбардад 200,000 төгрөгөөр барьцаанд тавиад С.С-д бэлнээр нь дугтуйнд хийлгүй өгсөн. Энэ мөнгийг С.С.С- захирал Ч.Оюун- Эрдэнэд өгсөн.

 

С.С.С-ын өгсөн: “Би тэр сургуульд ороод удаагүй байтал захирал Ч.Ч.О-э “чи нялх хүүхэдтэй юм чинь эрт ажил тардаг цайны газарт ажилд орчих” гэж хэлэхээр нь үйлчлэгч Б- эгч, найз Б.Э- нарт хэлсэн. Тэгэхэд хувийн байгууллага юм чинь манай сургуультай хамаагүй гэж хэлэхээр нь би захирал Ч.Ч.О-эд “би цайны газарт ажилд орохоор нийгмийн даатгал төлөхгүй, төрийн байгууллага биш болохоор хуучин ажилдаа үлдье” гэхэд захирал “чи бодоод үзээрэй” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 01 сарын сүүлээр, 2 сарын эхээр захирал Ч.Ч.О-э намайг өрөөндөө дуудаад “Юу болов оо чиний ажилд орох хүнийг ажилд ав гээд байна” гэж хэлэхээр нь би юм хэлэлгүй захирлын өрөөнөөс гараад Болороо эгч, Б.Э- хоёрт хэлээд “захирал дуудаад ийм зүйл хэллээ одоо яах бэ” гэхэд Б.Э-, Болороо эгч хоёр юм хараад байгаа юм болов уу гэж хэлэхээр нь би гайгүй дарс, набор оруулаад өгчих үү гэхэд хэн нь тэгж хэлснийг санахгүй байна Б.Э-, Болороо хоёр “захирал хойшоо ОХУ явах гэж байгаа юм чинь мөнгө өгсөн нь дээр. Чи мөнгө өгчих гэж хэлсэн”. тэгээд би нөхөр А.Х-д мөнгө өгөх хэрэгтэй байна яах уу гэж асуухад нөхөр “баяр болох гэж байна мөнгө өгнө гэж байхгүй, наад ажлаасаа гар” гэсэн. Тэгээд би нөхөр уурлаад мөнгө өгөхгүй ажлаасаа гар гэж байна гэж Б.Э-ид хэлэхэд Б.Э- “нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөг төрийн байгууллагад ажиллах чамд хэрэгтэй” гэж хэлээд нөхрийнхөө notebook-ийг барьцаалаад надад бичгийн цаасанд боосон 250,000 төгрөг шүү гэж хэлээд өгсөн би тэр мөнгийг тоололгүй захиралд оруулж өгсөн. Би тэр мөнгийг тоолоогүй. Тэгтэл сүүлд энэ хэрэг болсны дараа 250,000 төгрөг биш 200,000 төгрөг өгсөн байсан.

 

Б.Б.Э-ийн өгсөн: “С.С- би мөнгө өгсөн ч гэсэн миний ажлыг сольчихвол яана аа гэсэн айдастай байсан. С.С- бичлэг хийгээд орчих уу гэж хэлээд утсаа үзээд хаана нь байдаг билээ гээд байхаар нь би энэ байна гэж зааж өгч байсан. Түүнээс сүлжээг нь хааж барихыг нь хэлж өгөөгүй. Өөрөө бичлэг хийгээд захирлын өрөөнд орсон.

 

С.С.С-ын өгсөн: Б.Э- миний утасны сүлжээг хааж өгөөд бичлэг хийх товчлуур дээр өрөөнд нь орохдоо дараарай гэж зааж өгөхөөр нь би захирлын өрөөнд орохоосоо өмнө бичлэг хийж орсон. Захирлын өрөөнөөс гараад шууд ажлаас гараад Б.Э-ийн машинтай гэрлүүгээ явж байхад Б.Э- бичлэгийг чинь сонсъё гээд сонссон.

Б.Б.Э-ийн өгсөн: С.С- тэнэг хүн шиг жүжиглээд ярьж байна. Худлаа яриад байна. 2***** зуунд утасныхаа сүлжээг хаахаа мэдэхгүй хүн байхгүй. Захирал нь тэнэг хүн болж жүжиглэ гэж хэлсэн юм байгаа биз. Захиралд мөнгөө өгчхөөд гарч ирэхэд 15-16 цаг болж байсан. Ажил тарах болоогүй байсан. С.С- манай өрөөнд орж ирэхэд өрөөнд Д- багш, Б- нар байсан болохоор С.С- бид хоёр багш нарын контор дотор хүн байхгүй байхаар нь тэнд ороход ашгүй захирал авчихлаа гэж хэлсэн. Тэгээд С.С- бид хоёр бичлэгийг багш нарын конторт сонссон. Тэгэхэд паржиганаад байхаар нь би С.С-д чиний утсан дээр болохгүй байгаа юм болов уу миний утсан дээр сонсъё гээд би утас руугаа чатаар авсан. Тэгээд миний утсан дээр бас сайн сонсогдохгүй байсан. Ажил тарахаар харих замдаа тухтай сонсъё гээд багш нарын контороос гарсан. Орой ажил тараад 18-19 цагийн үед миний машинаар С.С- бид хоёр гэрлүүгээ харих замдаа дахиад сонсож үзсэн. С.С-ын утсан дээрээс сонссон.”

 

С.С.С-ын өгсөн: Миний утаснаас Б.Э- хэзээ дээрх бичлэгийг авсныг мэдэхгүй байна. бид 2 нэгэндээ хамаагүй утсаа өгч авдаг байсан болохоор мэдэхгүй байна. Б.Э-ийг тэр бичлэгийг миний утаснаас авсныг би мэдээгүй. Бичлэг авсан талаараа Б.Э- надад хэлээгүй.

 

Б.Б.Э-ийн өгсөн: Бид хоёр их дотно найзууд байсан. Бага насны хүүхдүүдтэй болохоор ажилгүй болчихвол яана аа гэж бодоод тусалсан.

 

С.С.С-ын өгсөн: Ажилдаа үлдэхийн тулд хахууль өгсөн. Б.Э- намайг хахууль өгөх гэж байгааг мэдэж байсан. /2-р хх 221-226/,

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01-Б/41 дугаартай Ч.Ч.О-ийг ажилд томилох тухай захирамжийн хуулбар /1-р хх 30/,

Шүүгдэгч С.С.С-ыг ажилд томилох тухай 2018 оны 10.01 өдрийн Б/35 дугаар тушаалын хуулбар /1-р хх 36/,

Шүүгдэгч С.С.С-ыг ажлаас чөлөөлсөн тухай 2019 оны 05.01-ний өдрийн Б/25 дугаар тушаалын хуулбар /1-р хх 39/,

Шүүгдэгч С.С.С-ын Хаан банкны дансны хуулга /1-р хх 14, 16-18/,

Ч.Ч.О-ээс С.С.С-д мөнгө хүлээлгэн өгсөн баримт /1-р хх 78/,

 

Шүүгдэгч Ч.Ч.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, дипломын хуулбар, шагнал урамшуулал авч гэх баримтууд/1-р хх127-155/

Гэрч Н.Н.С-гийн Авлигатай тэмцэх газарт гаргасан хүсэлт /1-р хх167-168/,

Дархан-Уул аймгийн засаг даргын 01-Б/19 дугаар Захирамж, ЕБС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооны мэдэгдэл, фэйсбүүк цахим сүлжээнээс хуулбарлан авсан баримт / 2-р хх

 Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 3/,

 

                

Шүүгдэгч С.С.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх 158-162/  зэрэг болно.

Шүүгдэгч С.С.С-ын ХААН банкны дипозит дансны хуулга /1-р хх 14/,

Дархан сумын засаг даргын тодорхойлолт /1-р хх161/

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт...“Хөдөлмөр, нийгмийн сайдын 2018 оны 0***** сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас доогуурт багтсан. /1-р хх 163/,

Төрсний гэрчилгээний хуулбарууд...охин Х.М- 2013 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн, охин Х.М- 2015 оны 03 сарын 02-нд төрсөн, хүү С.Х- 2017 оны 03 сарын 23-нд төрсөн гэх баримт,

Шүүгдэгч Б.Б.Э-ийн хувийн байдлыг тогтоосон Э.Д-, А.А-нарын төрсний гэрчилгээний хуулбар  болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Б.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 29, 2019 оны 06 сарын 06-нд С.С.С-ыг гэрчээр /1-р хх 82, 84/, 2019 оны 04 сарын 30 өдөр, 2019 оны 06 сарын 06-нд Ч.Ч.О-ээс тус тус гэрчийг мэдүүлэг авсан байна./1-р хх 92, 93/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ч.О-э нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** ************* захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард өөрийн Дархан сумын ***** ************* захирлын албан өрөөнд тус ************* хувцас өлгөгчөөр ажиллаж байсан С.С.С-ыг ажлаа өгөхийг шаардаж улмаар С.С.С-ын ашиг сонирхлын үүднээс түүнийг хувцас өлгөгчийн ажлын байранд хэвээр үлдээсний хариуд түүнээс биет 200.000 төгрөгийн хахууль авсан,

 

Шүүгдэгч С.С.С-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** ************* хувцас өлгөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Дархан сумын ***** ************* захирлын албан өрөөнд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу ажлын байрандаа үлдэх зорилгоор тус ************* захирлаар ажиллаж байсан Ч.Ч.О-эд албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан биет 200.000 төгрөгийг хахууль өгсөн,

 

Шүүгдэгч Б.Б.Э-ийг шүүгдэгч С.С.С-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** ************* хувцас өлгөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Дархан сумын ***** ************* захирлын албан өрөөнд өөртөө давуу байдал бий болгох буюу ажлын байрандаа үлдэх зорилгоор тус ************* захирлаар ажиллаж байсан Ч.Ч.О-эд албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан биет 200.000 төгрөгийн хахууль өгөхөд дэмжлэг үзүүлэн өөрийн нөүтбүүкийг барьцаалан зээлдүүлэх газарт 250,000 төгрөгөөр барьцаалан С.С.С-д өгөн бусдад шан харамж өгөх, өгөхийг зуучлан бусдад хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ч.Ч.О-э, түүний өмгөөлөгч З.Энхтуяа нараас гаргасан...” . Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Г.Э- дарамталсны улмаас санал тавьсан. Мөнгө нэхэмжилсэн зүйл байхгүй. Авлига өгсөн гээд байгаа С.С.С- ямар зорилгоор мөнгө өгснөө мэдэхгүй байна. Үүн дээр мөрдөн байцаалтад өөрийн саналыг тодорхой хэлсээр ирсэн. Харин н.Н.С- гэх эмэгтэйн зорилго тодорхой. Өөрөө Ч.Ч.О-ийн албан тушаалд очих байсан. Н.С- бичлэгийг авсан. Дараа нь АТГ-т өгсөн. Дараа нь ажлаас нь цахимаар энэ хүний зурагтай мэдээлэл болон шийтгэх тогтоол гараагүй байхад нэр хүндийг нь унагаасан, гүтгэсэн маш олон мэдээлэл өгч байсан. н.Н.С- гэдэг хүн энэ хэрэгт оролцсон байна. Ч.Ч.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй, нотлогдвол зохих байдлыг бүрэн нотлоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэж дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авахгүй боломжгүй гэж үзлээ.

Учир нь:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг магадлан шүүхээс тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.***** зүйлд зааснаар тухайн гэмт хэргийг зориуд санаатайгаар урьдчилан төлөвлөн  зохион байгуулсан, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хатгасан, өдөөн турхирсан байж болзошгүй үйлдлүүд бий эсэхийг шалгахад гэрч Н.Н.С-г гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Үүнд:

 

Гэрчээр С.С.С- 2019.03.29-ний өдөр мэдүүлэхдээ...”би захирал Ч.Ч.О-эд мөнгө өгөх гэж орохдоо тухайн үед өөрийн барьж байсан Самсунг 6 маркийн гар утасны дуу хураадаг хэсэгт дууг нь хураадаг тохиргоог нь тавиад орсон юм. Манай нөхөр, найз нар маань ер нь чи захиралдаа мөнгө өгөх гэж байгаа бол дууг нь хураагаад нотлох баримт болгоод авчихсан нь дээр. Сүүлд нь захирал Ч.О-э чинь чамаас мөнгө авчхаад ажлаас чинь халчихвий дээ гэж хэлэхээр нь би нээрээ тийм ч болов уу гэж бодоод хэрэв тийм зүйл болбол захиралд өөрт нь сонсгох зорилгоор мөнгө өгөхдөө дууг нь хурааж бичсэн юм. Намайг бичлэг хийснийг манай найз Б.Э-, найз Болороо, нөхөр А.Х- нар мэдэж байгаа. Өөр хүн мэдээгүй. Би хураан авсан бичлэгээ дээрх хүмүүст сонсгосон юм” гэх /1хх-82-83ху/ мэдүүлгээр,

 

Гэрчээр Б.Б.Э- 2019.04.08-ны өдөр мэдүүлэхдээ...”С.С- өөрөө надаас бичлэг хийгээд орчих уу гэж асуухаар нь тэг гэж хэлсэн. Түүнээс би С.С-ыг бичлэг хийж ор гэж хэлээгүй. С.С- цайны газарт шилжин ажиллахгүйн тулд л захиралд мөнгө өгсөн. ...С.С- захиралд мөнгө өгч гарч ирээд надад тэр талаараа яриад зогсож байтал манай ************* сургалтын менежер Н.С- багш бид хоёрын яриаг сонсчхоод лавлаж асуусан. Би Н.С- багшид болсон асуудлыг хэлсэн” гэх /1хх-86-87 ху/ мэдүүлгээр,

 

Гэрч Н.Н.С-гийн 2019.03.29-ны өдрийн мэдүүлсэн...”би Б.Э-, С.С- нарын энэ тухай ярилцаж байхыг нь санамсаргүй байдлаар сонсчихсон юм. Түүний дараа би Б.Э-ээс С.С- яагаад жинхэлчихсэн юм бэ гэж асуухад Б.Э- надад “С.С- захиралтай тохирсон” гэж хэлсэн.  ...С.С-ын Б.Э-ид өгсөн гэх 5 минут 38 секундын С.С- Ч.О-э нарын хоорондоо ярилцаж байгаа бичлэгийг надад сонсгох гэтэл түүний утасны дуу сул сонсогдохгүй байсан тул над руу чатаар явуулаад би өөрийнхөө утсан дээр сонстол С.С- нь захирал Ч.О-эд мөнгө өгч байгаа яриа бичигдсэн байсан” гэх /1хх-81 ху/ мэдүүлгээр,

 

Гэрч П.П.Б-ийн 2019.05.01-ний өдөр мэдүүлсэн...”2019 оны 01 сарын дундуур С.С- одоо захиралд юм өгөхгүй бол надад олдохгүй байна. Дарс набор өгөх дэмий юм байна. Мөнгө олоод өгчих юм сан гэж шаналчихсан байртай нэлээн хэд хоног явсан. Ер нь бол надтай таарах бүртээ л надтай энэ асуудлаа яриад байсан” гэх /1хх-95ху/ мэдүүлгээр тухайн бусдад хахуул өгөх гэмт хэрэгт Н.Н.С-г буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Г.Э- нь өөрийнхөө албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөгөө урвуулан ашиглаж шүүгдэгч Ч.Ч.О-ээс тодорхой шийдвэр гаргахыг шаардсанаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болохуйц байдлаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахад гэрч Г.Г.Э-ийн 2019.06.20-ны өдрийн ...”би 2018 оны намар 09 сарын сүүлээр тухайн сургуульд өлгүүрчний сул орон тоо гарсан гэж сонсоод А.Э-ыг өлүүрчний ажилд авч ажиллуулахыг түүнд санал болгосон. Мөн А.Э-ыг 2 удаа Ч.Ч.О-э захиралтай очоод уулз гэж хэлээд явуулсан боловч А.Э-ыг ажилд аваагүй байхаар нь шалтгааныг нь тодруулан асуух зорилгоор би өөрөө ***** ************* захирал Ч.Ч.О-ийн ажил дээр нь очих үед ************* хувцасны өлгүүрчнээр хүн ажилд орчихсон байсан” гэх /1хх101-102 ху/, 2021.01.06-ны өдрийн...”Дархан сумын 6 дугаар багийн хэсгийн ахлагчаар ажиллаж байсан тухайн үед ажилгүй байсан А.Э- гэх эгчийг ***** ************* өлгүүрчний орон тоо хоосон байна гэдгийг мэдээд *******ийн захирал Ч.О-эд санал болгоход өөр хүн авсан гэж хэлсэн. ...өөр хүн ажилд авчихсан байна гэхээр нь орхисон” гэх /2хх-179ху/ мэдүүлгээр,

 

 Гэрч А.А.Э-ын...” Г.Э- над руу утсаар яриад “та ***** ************* захиралтай очоод уулз” гэж хэлсэн учраас би сургууль дээр очиж захирал Ч.Ч.О-этэй уулзахад “өлгүүрчнээр ажилтан авчихсан таныг ажилд авах боломжгүй” гэж надад танилцуулсан. Үүнээс хойш Г.Э- “дахиад намайг нэг очоод уулз” гэж хэлсэн учраас би дахин очиж уулзахад *************хаа гал тогоонд ажиллуулах гэж хэд хэдэн удаа чам руу залгасан боловч утас чинь холбогдохгүй байсан. Чи манай гал тогоонд ажиллах уу гэж асуухаар нь би түүнд “гал тогоонд ажиллахгүй” гэж хэлэхэд дараа өөр ажил гарвал хэлье гээд бид хоёрын уулзалт дууссан” гэх /1хх103ху/ мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ч.Ч.О-этэй  гэрч Г.Г.Э-ийн зүгээс 2 удаа уулзаж тус ************* өлгүүрчнээр А.А.Э-ыг ажилд авах талаар санал тавьж байсан нөхцөл байдал тогтоогдох боловч түүнээс бусдын эрх, ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц шийдвэр гаргуулахаар нөлөөсөн, сүрдүүлж дарамталсан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Ч.Ч.О-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүнээс 200.000 төгрөгийн хахууль авсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохироогүй  байна гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгч Ч.Ч.О-э нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** дунд ************* захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сард “Аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Г.Г.Э-ийн гуйлтаар өлгүүрчин гэх ажлын байранд А.А.Э-ыг авч ажиллуулахын тулд өлгүүрчин С.С.С-ыг ************* цайны газрыг түрээслэгч “Их Мянган Очир” ХХК-нд угаагчаар ажиллахыг удаа дараа санал тавих, шаардаж уулзсан боловч ажилтан ажлын байрандаа ажиллах  хүсэлтэй байгаагаа илэрхийлж 200000 төгрөгийг өөртөө давуу байдал болгож өгснөөр шүүгдэгч Ч.Ч.О-э, шүүгдэгч С.С.С-ын ажлыг хэвээр үргэлжлүүлж албаны чиг үүргээ гүйцэтгэжээ.

 

Ийнхүү хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ гүйцэтгэсний хариуд шүүгдэгч С.С.С-аас 200000 төгрөгийг “сэтгэлийн бэлэг” болгон авсан үйл баримт тогтоогдсон болох нь гэрч Н.Н.С-гийн...”манай ************* хүүхдийн хувцас өлгөдөг өлгүүрчин С.С.С-ыг өөрөө ажилд авчхаад дараа нь чи цайны газарт угаагчийн ажилд ор би хэлээд өгье гэж 2-3 дуудсаны дараа С.С- захирал Ч.Ч.О-э нь намайг зүгээр ажил хийлгэхгүй болчихлоо. Надаас юм хараад байгаа юм болов уу гэх яриа сургуулиар гараад байсан” гэх мэдүүлгээр /1хх81ху/, гэрч А.А.Х-гийн...”манай эхнэрээс захирал нь мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Харин цайны газар руу шилжиж ажил гэж хэлээд байдаг байсан. Манай эхнэр цайны газарт шилжин ажиллах дургүй байсан” гэх мэдүүлгээр /1хх-85ху/, гэрч Б.Б.Э-ийн...” 2019 оны 01 сарын эхээр С.С- намайг захирал ************* цайны газарт шилжин ажил гэж хэлээд байх юм, яах уу, надаас юм хараад байх шиг байна, мөнгө байна уу гэж надаас асуугаад ерөнхийдөө мөнгө хайгаад байсан. С.С-ын хувьд маш хүнд байдалд орчихсон, мөнгө олмоор байна гэж шаналаад байсан” гэх мэдүүлгээр /1хх86ху/, гэрч П.П.Б-ийн...”2019 оны 01 сарын дундуур С.С- одоо захиралд юм өгөхгүй бол надад боломж олдохгүй байна. Дарс набор өгөх дэмий юм байна. Мөнгө олоод өгчих юмсан гэж шаналчихсан байртай нэлээн хэд хоног явсан. Ер нь надтай таарах бүртээ л надтай энэ асуудлаа яриад байсан” гэх мэдүүлгээр /1хх 95ху/, шүүгдэгч Ч.Ч.О-ийн гэрчээр өгсөн...”би С.С.С-ыг ажилд авчхаад хэлж болохгүй байсан учраас өөр ажил түүнд олж өгөөд А.А.Э-ыг С.С.С-ын оронд өлгүүрчнээр ажилд авъя гэж бодож байсан” гэх мэдүүлгээр /1хх-93-94ху/, яллагдагч С.С.С-ын...” Ч.Ч.О-э намайг өөрийнхөө өрөөнд 2-3 удаа дуудаж ************* цайны газарт ажилд орчих гэж хэлж байсан. Захирал Ч.Ч.О-э надад хэлэхдээ “ Г.Э- дарга намайг хүн ав гээд байна. Чи цайны газарт ороод ажиллачих. Чиний оронд өөр хүн ажилд авах гэсэн юм” гэж хэлээд байсан. ...намайг захирал Ч.Ч.О-эд мөнгө өгснөөс хойш захирал намайг цайны газарт орж ажиллах санал огт тавиагүй” гэх мэдүүлгээр /1хх125-126ху/, үзлэг хийсэн тэмдэглэл...”1548320768000-337734 дугаартай файлын бичлэгт...ажилд оруулж өгсөнд баярлалаа. Сэтгэлээ гаргаж энийг өгье. ...цагаан сар болж байгаа юм чинь өөрөө хэрэглэ. ... чи бид хоёрын хооронд ийм болсон гэж алдаж гэнэдээд өөрөө ажилгүй болно гэж мэдээрэй гэх 2 эмэгтэй хүний харилцан яриа бичигдсэн байв” гэх тэмдэглэлээр /1хх-8 ху/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогджээ.

 

Энэхүү хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд тус ************* захирал Ч.Ч.О-э нь хувцасны өлгүүрчин ажлын байранд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  С.С.С-ыг ажиллуулахаар түр томилох тухай тушаал гаргаж, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна./1хх-36 ху, 37ху/,

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Ч.О-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 болгон зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймээс шүүгдэгч Ч.Ч.О-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу шүүгдэгч С.С.С-ыг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулсны хариуд түүнээс 200000 төгрөгийн хахууль авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

 

Шүүгдэгч С.С.С- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын ***** ************* хувцасны өлгүүрчний ажилд үлдэхийн тулд өөрийн ашиг сонирхлын үүднээс Ч.Ч.О-ийн захирлын албан тушаалын байдал, албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор мөнгөн хөрөнгө өгсөн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийн шинжийг,

 

Шүүгдэгч Б.Б.Э- нь шүүгдэгч С.С.С-ыг ажлын байранд нь үлдээхийн тулд Ч.Ч.О-ийн захирлын албан тушаалын байдал, албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилгоор мөнгөн хөрөнгөөр дэмжлэг үзүүлж оролцож буй санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар оролцох гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Ч.О-ийн өмгөөлөгч З.Э- шүүхэд гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ...” шүүгдэгчид өгсөн сэтгэлийн бэлгийг “хахууль” гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.***** зүйлийн 4-д зааснаар Ч.Ч.О-ийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хахууль авсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал өөртөө эдийн болон эдийн бус ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх талуудын ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлэсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шударга ёсыг зөрчсөн байдаг.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Ч.О-э “сэтгэлийн бэлэг” гэх ил захидал, баярласан сэтгэлийг илэрхийлсэн зурвас гэж итгэж авсан гэж мэдүүлдэг ч, өөрийн хүсэл зоригоос өөр эд зүйлийг авснаа мэдсэн даруйд татгалзах, эсхүл эрх бүхий байгууллагад шударгаар мэдүүлэх боломж түүнд байсан боловч хүсээгүй байх тул гэмт үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй байсан гэж үзнэ.

 

Хахууль авах болон өгөх гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд бодит хохирол шууд учраагүй боловч  Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний конвенцын удиртгалд заасан ардчилсан тогтолцоо, нийгмийн үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтворгүй хөгжил, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх ёсонд хор уршиг учруулдаг учир “хэлбэрийн төдий үйлдсэн” гэх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ч.Ч.О-э, С.С.С-, Б.Б.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, тэдний хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлалгүйгээр тухайн зүйл хэсэгт заасан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.С.С-ын өмгөөлөгч Ө.Ганзориг дүгнэлтдээ...” С.С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж харж байна. Шүүгдэгч С.С.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор зохицуулсан байх тул шүүгдэгч С.С.С-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

            Шүүхээс шүүгдэгч Ч.Ч.О-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд сар бүр 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч С.С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд сар бүр 112500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Б.Б.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд сар бүр 112500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Ч.Ч.О-э, С.Сарангэрэл, Б.Б.Э- нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тус тус тоолохоор  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Ч.О-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 200.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD  бичлэг, цагаан өнгийн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.***** зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ч.О-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Ч.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.О-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б.Э-ийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Ч.О-эд оногдуулсан 5400000 төгрөгөөр торгох ялыг 24 сарын хугацаанд сар бүр  225000 төгрөгөөр, шүүгдэгч С.С.С-, Б.Б.Э- нарт тус бүр оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялыг 24 сарын хугацаанд сар бүр 112500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.О-э, С.С.С-, Б.Б.Э- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.О-э, С.Сарангэрэл, Б.Б.Э- нарт тус тус оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Ч.О-ээс 200.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            8.Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD  бичлэг, цагаан өнгийн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

            10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч.О-э, С.С.С-, Б.Б.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ч.О-э, С.С.С-, Б.Б.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ