Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2020/0428

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК

Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын байгуулагдсан Үнэлгээний хороо.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар 23-ны өдрийн 02/******* тоот тендерийн үнэлгээний хорооны “И*******” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, НХААГ-19/169 тоот тендерийн үнэлгээний хорооны “И*******” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Д. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.П шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаартай тендерийн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж, үндэслэлээ манай *******пани нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зарласан НХААГ-19/169 дугаартай “Инженерийн шугам сүлжээний ажил /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Гандангийн дэнж, 16 дугаар хороо/ сонгон шалгаруулах тендерт оролцсон.

          Уг тендерт нийт 3 *******панийн оролцсоноос манай *******пани нь ажил гүйцэтгэх тендерийн баримт бичигт заасан бүхий л баримт, материалыг зохих заавар, журмын дагуу бүрдүүлэн, тендерт заасан ажил үүргийг чанар, стандартын дагуу гүйцэтгэх хамгийн бага буюу 899 996 369 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн.

          Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Б*******гийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02/2079 дугаартай албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт болон Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 13.1. /а/-р зүйлд заасан үндсэн шаардлагыг тус тус хангаагүй гэж үзэн татгалзсан хариу ирсэн.

          Тендерийн бичиг баримтанд заасан үндсэн шаардлага нь “ТОӨЗ 13.1-д Тендерт гадаадын этгээд оролцох эрхгүй, тендерийн хэл Монгол хэл” байна гэж заасан байсан.

          Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02/2079 албан тоотод тендерийн шалгуур үзүүлэлт ТОӨЗ 13.1 /а/ Тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан маягт №ТШМ-1-ийн дагуу бэлтгэж, баталгаажуулан ирүүлнэ гэсэн. Бид ТОӨЗ 14.1 /а/-н дагуу тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан маягт №ТШМ-1-ийн дагуу бэлтгэж хүргүүлсэн боловч хангаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байгаа талаар Сангийн яам 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр уг тендерийн бичиг баримтыг сайтар шалгаж, шалгарсан *******панитай гэрээ хийхийг зогсоож өгөх тухай гомдол гаргасан.

          Сангийн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 6-1/8077 дугаартай Гомдол хянасан тухай албан тоот ирсэн. Уг албан тоотод дурдсанаар “**************” ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан маягт№ТШМ-1-ийн дагуу ирүүлээгүй нь шаардлага хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Тус *******панийн ирүүлсэн тендерийн маягт нь тендерийн баримт бичгийн гуравдагаар бүлэгт заасан маягт №ТШ-1-д нийцэж байна.

          Иймд дээрх зөрчлийг арилгаж, хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад заасны дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг үүгээр мэдэгдье гэсэн хариу ирсэн.

          Гэвч Нийслэлийн худалдан авах газрын дарга Э.Б*******гийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаартай албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт болон Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 13.1./а/-р зүйлд заасан үндсэн шаардлагыг тус тус хангаагүй гэж үзэн татгалзсан хариу дахин ирсэн. 

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд худалдан авах ажиллагаанд ил, тод өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар заасан хэдий ч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар манай *******панийн тендерээс татгалзахдаа тендерт оролцогч нарыг шударгаар өрсөлдөх боломжоор хангах, хууль дээдлэх зарчмыг биелүүлэх хуулиар хүлээсэн үүргээ зөрчин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Тендерийг хянан үзэх зохицуулалтыг зөрчин тендерээс татгалзах үндэслэл бүрдээгүй байхад татгалзсан нь манай *******панийн тендерт өрсөлдөх эрх, гэрээ байгуулах боломжийг шууд хязгаарласан хууль бус үйлдэл болсон. “Э” ХХК-ийн хувьд тендерийн нөхцөлд заасан захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, бусад нөхцөл шаардлагыг бүрэн хангасан шаардлагад нийцсэн тендер хүргүүлсэн.

          Иймээс Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тендерээс татгалзсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.-нээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “НХААГ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, НХААГ-ын 2019 оны 12 дугаар 23-ны өдрийн 02/******* тоот тендерийн үнэлгээний хорооны “И*******” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, НХААГ-19/169 тоот тендерийн үнэлгээний хорооны “И*******” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж нэхэмжлэлийн шаардлагын НХААГ-19/169 тоот тендерт “Э” ХХК-ийн тендерийн материал шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зарласан НХААГ-19/169 дугаартай “Инженерийн шугам сүлжээний ажил /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Гандангийн дэнж, 16 дугаар хороо/-ын сонгон шалгаруулах тендер зарласан.Тус сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “******* *******” ХХК болон “И” ХХК, “а” ХХК гэх гурван *******пани оролцсон.

           Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо тус *******паниудын ирүүлсэн тендерт үнэлгээ хийж дүгнэлт гаргасан.

          Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын  2019 оны 11-р сарын 22-ны өдрийн 02/2077 тоот албан бичгээр нэхэмжлэгч “э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т дахь заалт, Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 13.1 /а/-р зүйлд заасан үндсэн шаардлагыг тус тус хангаагүй гэж үзэн татгалзах тухай үнэлгээний хорооны дүгнэлт гарсан болохыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь тус мэдэгдлийг хүлээн авч Төрийн болон орон нутгийн Өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2019 оны 11-р сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Сангийн яамнаас 2019 оны 12-р сарын 09-ны өдрийн 6- 1 8077 тоот гомдол хянасан тухай албан бичгээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хандаж “******* *******” ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн үнийн маягтыг тендерийн  баримт бичигт заасан МАЯГТ ТШМ-1-ийн дагуу ирүүлээгүй нь шаардлага хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Тус *******панийн ирүүлсэн тендерийн маягт тендерийн баримт бичгийн гуравдугаар бүлэгт заасан МАЯГТ ТШТ-1-т нийцэж байна гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу тендер шалгаруулалтыг үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн.              Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж 2019 оны 12-р сарын 09-ний өдрийн хурлаар өмнөх шийдвэрээ дахин гаргасан.

          Тус шийдвэрийг  2019 оны 11-р сарын 23-ны өдрийн 02/******* тоот албан бичгээр нэхэмжлэгч *******панид мэдэгдсэн. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон ТОӨЗ-ны шаардлагыг бүрэн хангасан бөгөөд Үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлгүй болох нь манай *******панийн тендерийн баримт бичиг болон Монгол Улсын Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгээр тогтоогдож байна. Мөн тус *******пани нь тендерт заасан үүргийг чанар стандартын дагуу гүйцэтгэх хамгийн бага буюу 899 996 369 төгрөгий үнийн санал ирүүлсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28-р зүйлийн 28.7.4-т заасны дагуу хамгийн сайн  үнэлэгдсэн тендер юм. Гэвч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь 2019 оны 12-р сарын 23-ны өдрийн 02/******* тоот албан бичгээр 939 291 285 /есөн зуун гучин сая хоёр зуун ерэн нэгэн мянга хоёр зуун наян таван / төгрөгийн үнийн санал ирүүлсэн “И” ХХК- ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох тухай үнэлгээний хорооны дүгнэлт гарсныг мэдэгдэж улмаар 2019 оны 12 дугаар сарын 24-ний  өдөр захиалагчтай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “******* *******” ХХК нь тендерт шударгаар өрсөлдөх эрх, тендерт шалгарах, улмаар гэрээ байгуулах боломжийг шууд хязгаарлаж хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

          Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12-р сарын 23-ны өдрийн 02/******* тоот тендерийн Үнэлгээний хорооны “И” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хучингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 19/169 тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тоггоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 19/169 тоот тендерт “Э” ХХК-ийн тендерийн материал шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн засаг даргын тамгын газарт даалгахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг  сонирхлыг хуулийн дагуу хамгаалж өгнө үү” гэжээ.

   Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...“Э” ХХК-аас Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн болон тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Инженерийн шугам сүлжээ /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Гандангийн дэнж, 16 дугаар хороо/-ний НХААГ-19/169 дугаартай ажил Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/215 дугаар захирамжаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжин ирсэн бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үнэлгээний хороо байгуулагдсан.

Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулж 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарлаж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нээсэн. Уг ажлын тендерт 3 оролцогч тендер ирүүлсэн. Үнэлгээний хороо оролцогчдын тендерүүдийг хянан үзэж, үнэлээд “Э” ХХК, “Г” ХХК- уудын тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг үндэслэн шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнэтэй “И” ХХК-ийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрхийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02/2077 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон байна.

Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “Э” ХХК, “Г” ХХК-ууд Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам гомдлыг хянан үзээд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/8077 дугаар албан бичгээр ирүүлсний дагуу үнэлгээний хороо хуралдаж дахин үнэлгээ хийж үнэлгээний хорооны гишүүд санал нэгтэйгээр шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнэтэй “И” ХХК-ийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан байна.

Захиалагч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дүгээр албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосны дагуу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаатай гэрээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар байгуулан, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт гэрээг шилжүүлсэн.

1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын “Э” ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох тухайд ТОӨЗ 14.1 (а)-д “Тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан МАЯГТ№ТШМ-1-ийн дагуу бэлтгэж гэрчлүүлэн ирүүлнэ. Маягтын үг өгүүлбэрт утга агуулгыг нь өөрчилсөн буюу орхигдуулсан өөрчлөлт оруулбал тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасны дагуу үнэлгээний хороо Э ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах шийдвэр гаргасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага”-д заасны дагуу захиалагч албан бичгээр мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.

2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын “И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлагын тухайд Сангийн яамны шийдвэрийн дагуу үнэлгээний хороо хуралдаж дахин үнэлгээ хийж гишүүдийн саналаар шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнэтэй “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “И” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу захиалагч албан бичгээр мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.

3. НХААГ-19/169 дугаартай Инженерийн шугам сүлжээ /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Гандангийн дэнж, 16 дугаар хороо/-ний ажлын үнэлгээний хорооны дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй байх тул хууль бус болох, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг, мөн зүйлийн 5-т “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг...” ойлгохоор зааснаар захиалагч нь нөхцөл шаардлагаа тогтоох эрхтэй, тендерт оролцогч нь уг тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн саналаа бэлтгэн ирүүлэх үүрэгтэй байна.

Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 15-д “...Тендерт оролцогч нь 3 дугаар бүлэг буюу тендерийн жишиг маягтуудаас зохих маягтыг ашиглан тендерийн санал ба үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарийг бэлтгэж ирүүлнэ. Эдгээр маягтын үг, өгүүлбэрт утга агуулгыг нь өөрчилсөн буюу орхигдуулсан аливаа өөрчлөлт хийхийг зөвшөөрөхгүй. Маягт дахь бүх хоосон зайд шаардсан мэдээллийг нөхөж бичнэ...гэж шаардаж, уг нөхцөлөө тендерийн баримт бичигт урьдчилан заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул тендерт оролцогч Элөктрик ******* ХХК нь захиалагчийн тавьсан нөхцөл, шаардлагын хүрээнд тендерийн баримт бичгээ ирүүлэх үүрэгтэй гэж үзнэ.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “В.Тендерт бэлтгэх”-д “Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 14.1 а хэсэгт Тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан маягт 1-ийн дагуу бэлтгэж, гэрчлүүлэн ирүүлнэ. Маягтын үг, өгүүлбэрт утга агуулгыг нь өөрчилсөн буюу орхигдуулсан өөрчлөлт оруулбал тендерээс татгалзах үндэслэл болно, мөн журмын 14.1 (ж) 3-т “Тендерийн баримт бичгийн 5,6 дугаар бүлэгт заагдсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, маягт зэргийг зөвшөөрч байгаа талаар мэдэгдлийг албан бичгээр ирүүлнэ гэж заасны дагуу  “******* *******” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 314/2019 дугаар албан бичгээр дээрх нөхцөл шаардлагыг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байдаг.

 Иймд тендерт оролцогч “Э” ХХК нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, маягтын дагуу бэлтгэн, баталгаажуулан ирүүлэх шаардлагыг хангаагүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу “Э” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзах тухай үнэлгээний хорооны дүгнэлтийг мэдэгдсэн захиалагчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаар мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар манай *******панийн тендерээс татгалзахдаа тендерт оролцогч нарыг шударгаар өрсөлдөх боломжоор хангах хууль дээдлэх зарчмыг биелүүлэх хуулиар хүлээсэн үүргээ зөрчин татгалзсан нь манай *******панийн тендерт өрсөлдөх эрх гэрээ байгуулах боломжийг шууд хязгаарласан хууль бус үйлдэл болсон гэж тодорхойлжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу тендерийн баримт бичиг бэлтгэхдээ “өрсөлдөөнийг хязгаарласан” гэж тендерт оролцогч үзвэл тухайн тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдлоо гаргахаар мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т тусгайлан заасан бөгөөд нэхэмжлэгч *******паниас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* тоот тендерийн үнэлгээний хорооны “И" ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бүс болохыг тогтоож  хүчингүй болгуулах, 19/169 тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-г шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үнэлгээний хорооны хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгч “Э” ХХК-ийн тендерт шударгаар өрсөлдөх эрх, тендерт  шалгарах эрх түүнчлэн гэрээ байгуулах боломжийг шууд хязгаарлаж хуулиар олгосон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  гэж тодорхойлжээ.

Өрсөлдөөнийг хязгаарласан тухай гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хуульд заасан хугацаанд гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаа хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан “хүчингүй болгох” шаардлага бус хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасан “тогтоох нэхэмжлэл" байх тул нэхэмжлэгч нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, шүүхээс ямар шийдвэр гаргуулж, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, мөн захиргааны акт хууль бус болох Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйлийн 1.1-1.7 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг тодорхой заагаагүй байна.

Иймд хуулийн тодорхой үндэслэлийг дурдаагүй нь тухайн нэхэмжлэлд тавигдах тусгай урьдчилсан нөхцөл хангагдаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй болно. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03дугаар сарын 22-ны өдрийн А/215 дугаар “Эрх шилжүүлэх тухай" захирамжийн 1 дэх худалдан худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, танилцуулж ажиллахыг даалгасугай..." гэжээ.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар “Инженерийн шугам сүлжээний ажил /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Гандангийн дэнж, 16 дугаар хороо”-ын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо байгуулагджээ. Уг үнэлгээний хороо нь сонгон шалгаруулалт зарлагдсаны дагуу “Эл” ХХК /Мон ХХК-тай түншлэл болж оролцсон/, “И” ХХК, “Г” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс зохих санал ирүүлснээс тендерийн баримт бичигт шаардсан нөхцөл шаардлагыг хамгийн сайн биелүүлсэн гэж үзэж “И” ХХК-г олонхийн саналаар шалгаруулсан байдаг.  Захиалагч Худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дүгээр албан бичгээр тендерийн сонгон шалгаруулалтад хамгийн сайн гэж үнэлэгдсэн “И*’ ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай үнэлгээний хорооны дүгнэлт гарсныг мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт “...Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна...”, 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэгт “...Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна...” гэж тус тус заасны дагуу Тендерийн үнэлгээний хороо зохих шийдвэр гаргасан болно.

Тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийн тендерийг үнэлэхдээ үнэлгээний хорооны гишүүд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд ирүүлсэн санал, бичиг баримтад үнэлгээ өгсөн байх тул уг үйл ажиллагаанд тэгш бус хандсан, өрсөлдөөнийг хязгаарласан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлогдохгүй болох нь тендерийн үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл, тендер сонгон шалгаруулалттай холбоотой бусад баримтаар тогтоогдно.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “хамгийн сайн” үнэлэгдсэн “И” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлснээр ажил гүйцэтгэх гэрээ 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/215 дугаар захирамжийн дагуу захиалагчийн хяналт тавьж ажиллах Хөрөнгө оруулалтын газарт гэрээг хүргүүлсэн байдаг.

Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, цаашид сунгагдаагүй, шинэчлэн байгуулагдаагүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.7 дахь хэсэгт заасны дагуу 2019 онд санхүүжих 1 000 000 000 төгрөгийн төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлсэн тул тендерийн үйл ажиллагаа цаашид явагдах эсэх нь тодорхойгүй, тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон зэргээс үүдэн нэхэмжлэгчийн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхээргүй байна.

Дээрх зүйлээс үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг

бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Анх нэхэмжлэгч Э ХХКнь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус газрын Үнэлгээний хороонд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар 23-ны өдрийн 02/******* тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, НХААГ-19/169 тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.

          Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Инженерийн шугам сүлжээ /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Гандангийн дэнж, 16 дугаар хороо/-ний НХААГ-19/169 дугаартай ажлыг гүйцэтгэх эрх  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/215 дугаар захирамжаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжин ирсэн бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Үнэлгээний хороо байгуулагдаж тендерийн баримт бичгийг боловсруулж 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарлаж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тендерийг нээсэн байна. Уг ажлын тендерт 3 оролцогч тендер ирүүлсэн байх ба Үнэлгээний хороо оролцогчдын тендерүүдийг хянан үзэж, үнэлээд “Э” ХХК, “Г” ХХК- уудын тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг үндэслэн шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнэтэй “И” ХХК-ийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрхийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02/2077 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон байна.

Захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Э ХХКболон “Г” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам гомдлыг хянан үзээд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/8077 дугаар албан бичгээр ирүүлсний дагуу Үнэлгээний хороо хуралдаж дахин үнэлгээ хийж үнэлгээний хорооны гишүүд “И” ХХК-ийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзэж дахин тендерт шалгаруулсан байна.

Захиалагч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дүгээр албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосны дагуу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаатай гэрээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулан, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт гэрээг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05/6738 дугаар албан бичгээр шилжүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

 Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Маягтын өгүүлбэрт утга, агуулгыг өөрчилсөн, орхигдуулсан бол тендерээс татгалзах үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний вальютыг дараах хэлбэрээр авна гэсэн хэсгийг бөглөөгүй орхисон байсан” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манай *******пани уг хүснэгтийг бөглөөгүй. Гэхдээ гадаад вальютаар гэрээний үнийн дүн илэрхийлэгдэх тохиолдолд бөглөгдөх ёстой гэж үзэж байна” гэж тайлбарлан маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1-т “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг, мөн зүйлийн 5.1.5-т “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг...” гэж тус тус зааснаас үзвэл захиалагч нь нөхцөл шаардлагаа тогтоох эрхтэй, тендерт оролцогч нь уг тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн саналаа бэлтгэн ирүүлэх үүрэгтэй байна.

Мөн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 15-д “...Тендерт оролцогч нь 3 дугаар бүлэг буюу тендерийн жишиг маягтуудаас зохих маягтыг ашиглан тендерийн санал ба үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарийг бэлтгэж ирүүлнэ. Эдгээр маягтын үг, өгүүлбэрт утга агуулгыг нь өөрчилсөн буюу орхигдуулсан аливаа өөрчлөлт хийхийг зөвшөөрөхгүй. Маягт дахь бүх хоосон зайд шаардсан мэдээллийг нөхөж бичнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э ХХКнь гэрээний вальютыг дараах хэлбэрээр авна гэсэн хэсгийг бөглөхгүйгээр тендерээ ирүүлсэн нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд хариуцагч нь дээрх үндэслэлээр мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу “Э” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан нь хуульд нийцсэн байна.

Тодруулбал тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “В.Тендерт бэлтгэх”-д “Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 14.1 а хэсэгт Тендерийн үнийн маягтыг тендерийн баримт бичигт заасан маягт 1-ийн дагуу бэлтгэж, гэрчлүүлэн ирүүлнэ. Маягтын үг, өгүүлбэрт утга агуулгыг нь өөрчилсөн буюу орхигдуулсан өөрчлөлт оруулбал тендерээс татгалзах үндэслэл болно, мөн журмын 14.1(ж)3-т “Тендерийн баримт бичгийн 5, 6 дугаар бүлэгт заагдсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, маягт зэргийг зөвшөөрч байгаа талаар мэдэгдлийг албан бичгээр ирүүлнэ гэж заажээ.

Иймд тендерт оролцогч Э ХХКнь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, маягтын дагуу бэлтгэн, баталгаажуулан ирүүлэх шаардлагыг хангаагүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу “Э” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзах тухай үнэлгээний хорооны дүгнэлтийг мэдэгдсэн захиалагчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаар мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан №5 маягтын дагуу “Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд”-аас харвал Э ХХК899,996,369 төгрөг, И ХХК939,291,285 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зарласан НХААГ-19/169 дугаартай Инженерийн шугам сүлжээний ажил /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Гандангийн дэнж, 16 дугаар хороо/-ыг гүйцэтгэхээр тендер ирүүлсэн 3 *******паниас зөвхөн И ХХКнь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, ТОӨЗ-ны 30.1-д заасан шаардлагуудыг хангасан байх бөгөөд ТОӨЗ-ны 30.1-д “Аливаа  тендерийг нарийвчлан үзэхээс өмнө дараах шаардлагыг хангаж буй эсэхийг нягтална”, 30.2-т ТОӨЗ-ны 30.1 дэх хэсгийн а-е дэх заалтыг хангаж буй тохиолдолд тухайн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 34.1-д “Захиалагч зөвхөн ТОӨЗ-ны 30 дугаар зүйлийн дагуу хянан үзээд шаардлагад нийцсэн гэж тогтоосон тендерүүдийг үнэлж харьцуулна” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нь шаардлагад нийцээгүй “**************” ХХК-ийн тендерийн үнийн саналыг бусад тендерт оролцогчдын тендерийн үнийн саналтай харьцуулж, үнэлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж буй “маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх, 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан худалдан авах ажиллагаа нь ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж маргаж, үндэслэлээ хэмнэлттэй байх зарчмын тухайд тендерийн үнийн дүнгээс тодорхой харагдаж байгаа. Худалдан авах ажиллагаа хариуцлагагүй явагдсан. Мөн захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэсэн заалтыг тус тус зөрчиж шийдвэр гаргасан” гэж тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* тоот тендерийн үнэлгээний хорооны “И ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож  хүчингүй болгуулах болон 19/169 тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-г шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үнэлгээний хорооны хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгч “Э” ХХК-ийн тендерт шударгаар өрсөлдөх эрх, тендерт  шалгарах эрх түүнчлэн гэрээ байгуулах боломжийг шууд хязгаарлаж хуулиар олгосон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  гэж тодорхойлжээ.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар “Инженерийн шугам сүлжээний ажил /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Гандангийн дэнж, 16 дугаар хороо”-ын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо байгуулагдаж уг үнэлгээний хороо нь сонгон шалгаруулалт зарлагдсаны дагуу Э ХХК / М ХХК-тай түншлэл болж оролцсон/, “И” ХХК, “Г” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс зохих санал ирүүлснээс тендерийн баримт бичигт шаардсан нөхцөл шаардлагыг хамгийн сайн биелүүлсэн гэж үзэж “И” ХХК-г олонхийн саналаар шалгаруулсан байна.  Захиалагч Худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дүгээр албан бичгээр тендерийн сонгон шалгаруулалтад хамгийн сайн гэж үнэлэгдсэн “И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай үнэлгээний хорооны дүгнэлт гарсныг мэдэгдсэн нь зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт “...Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна...”, 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэгт “...Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна...” гэж тус тус заасны дагуу Тендерийн үнэлгээний хороо шийдвэр гаргасан байна.

Тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийн тендерийг үнэлэхдээ үнэлгээний хорооны гишүүд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд ирүүлсэн санал, бичиг баримтад үнэлгээ өгсөн байх тул уг үйл ажиллагаанд тэгш бус хандсан, өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд энэ нь тендерийн үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл, тендер сонгон шалгаруулалттай холбоотой бусад баримтуудаар тогтоогдож байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “хамгийн сайн” үнэлэгдсэн “И” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлснээр ажил гүйцэтгэх гэрээ 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/215 дугаар захирамжийн дагуу захиалагчийн хяналт тавьж ажиллах Хөрөнгө оруулалтын газарт гэрээг хүргүүлсэн байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “И” ХХК-д хүргүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05/2591 дүгээр албан бичгээс үзвэл Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, цаашид сунгагдаагүй, шинэчлэн байгуулагдаагүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.7 дахь хэсэгт заасны дагуу 2019 онд санхүүжих 1 000 000 000 төгрөгийн төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлсэн байх ба тендерийн үйл ажиллагаа цаашид явагдах эсэх нь тодорхойгүй, тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон байна.

 Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх бөгөөд маргаан бүхий Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаартай мэдэгдэл, 2019 оны 12 дугаар 23-ны өдрийн 02/******* тоот тендерийн үнэлгээний хорооны “И*******” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон НХААГ-19/169 тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар 23-ны өдрийн 02/******* тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, НХААГ-19/169 тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1, 5.1.5, 47 дугаар зүйлийн 47.7, 48 дугаар зүйлийн 47.8 хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/******* дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 12 дугаар 23-ны өдрийн 02/******* тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, НХААГ-19/169 тоот тендерийн үнэлгээний хорооны “И” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ОЮУНГЭРЭЛ