Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/217

 

2022 02 15 2022/ШЦТ/217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар эрүүгийн 2106 02253 1593 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

1. 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 53 дугаар гудамжны 14а тоотод байдаг иргэн П.Энхтөрийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч Арина маркийн 40 инчийн зурагт, хоёр бүтэн хонины мах, аяганы ком, 6 хос ээмэг, 2 ширхэг бөгж, 5 ширхэг зүүлт, 1 ширхэг бугуйн цаг, баяан хуур хөгжим, уртасгагч, 3 ширхэг үнэртэй ус, индукцийн плитка, хувцасны цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн П.Энхтөрд 1.330.140 төгрөгийн хохирол учруулсан, 2

2. 2020 оны 07 дугаар сарын 11-ээс 15-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 53 дугаар гудамжны 13а тоотод байдаг иргэн М.Сын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг түлхэн орж алтан ээмэг, цэнхэр шигтгээтэй монетан бөгж, 13 размер торонд байсан хар шруп, ус буцалгагч, оптёрка зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн М.Сод 1.073.200 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2021 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 49 дүгээр гудамжны 854 тоотод байрлах ирэн М.Зын байшингийн гаднах цоожийг нь овтёркаар эвдэж нэвтрэн орж 42 инчийн зурагт 1 ширхэг, индукцийн плитка 1 ширхэг, цайны халуун сав 2 ширхэг, хонины мах, цахилгааны залгуур, цагаан хэрэглэл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн М.Золжаргалд 323.400 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 53 дугаар гудамжны 07 тоотод байрлах П.Огийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар цонхыг нь хагалан дотогш орж 10.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 10 килограммын гурил 2 ширхэг, ууттай элсэн чихэр, 5 килограммын Япон будаа, хүүхдийн каш 3 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн П.Од 262.830 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт Б.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд: Шүүгдэгч Б.Г нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Зын мөрдөн байцаалтад өгсөн: “...

2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 12-13 цагийн орчим гэрээрээ гарч Баруун салаа явж, Төв аймгийн Ар хуст руу яваад өнөөдөр орой 21 цагт гэртээ ирэхэд эхнэр хаалга онгойлгох гээд очиход цоож нь хажууд нь хэвтэж байна гэж хэлсэн. Би цоожийг барьж үзээд цагдаад хандсан. Манай гэрийн дотор хаалга онгорхой, зурагт лед эйч пи 42 инчийн хар өнгийн 2020 оны 09 сард 550.000 төгрөг, индукцин плитка 85.000 төгрөг, мах хонины 20.000 төгрөг, цахилгааны залгууруудыг таслаад утсыг нь авч явсан байсан бөгөөд эд зүйл ухаж, эмх цэгцгүй болгосон. 2 халуун сав, цагаан хэрэгсэл зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-16/,

Хэргийн газрын үзлэг хийсэн “...шаргал өнгийн гурван хаалгатай шкап, шкапны хаалга онгорхой хувцас шалан дээр эмх цэгцгүй байдалтай, хар өнгийн буйдан ор гудас дэвсгэр дэвсээтэй дээр нь ягаан шаргал өнгийн дэртэй, дэрний баруун талд цагаан өнгийн нунтаг асгарсан, 23 цагийн зүгт хар өнгийн чемодан хоёр ширхэг, цагаан өнгийн зурагтын тавиурын хаалга шургуулга онгорхой, эд зүйл эмх цэгцгүй асгарсан, тавилгын гол хэсэгт байх зурагт алдагдсан хэсгийг 1 гэж 3 дугаарлав, хар өнгийн зурагтын төхөөрөмж, бурхны эд зүйлс байлаа. 13 цагийн зүгт цагаан өнгийн тень байх бөгөөд тогийн залгуурыг угаар нь тасалж авсан. Харалдаа хэсэгт тогийн залгуурын үзүүр хоёр ширхэг, уртасгагч 1 ширхэг. 15 цагийн зүгт шаргал өнгийн буйдан дээр хувцас, зүүлт, чулуу, зоос, хар өнгийн ягаан дотортой сав зэрэг, саарал өнгийн угаалгын машин дотор нь хувцас хунар, хананд чонын арьс, урд хэсэгт бүдэг хөх өнгийн хөнжил шалан дээр хаясан, хөх өнгийн усны сав, мөнгөлөг өнгийн хоёр хаалгатай хөргөгч байх бөгөөд хөлдөөгч хэсэгт байсан мах алдагдсан газрыг 2 гэж дугаарлав. Хөргөгч дээр гал тогооны хэрэгсэл, шаргал өнгийн гал тогооны тавилга дотор гал тогооны хэрэгсэл, урд нь 2 ширхэг утасгүй залгуур, цагаан өнгийн нунтаг асгарсан. 17 цагийн зүгт бор саарал хулдаасаар хучсан ширээ, доор нь хар улаан өнгөтэй будаа агшаагч, урд нь улаан суурьтай мөнгөлөг өнгийн цахилгаан тогоо, дээр нь гал тогооны хэрэгсэл, цагаан өнгөтэй мөнгөлөг бариултай шалны мод, хүрэн бор өнгийн цагаан бор тагтай хогийн сав зэрэг эд зүйлс байлаа. Криминалистикийн шинжээч хар өнгийн нунтаг наалдамхай тууз ашиглан 6 ширхэг гарын мөр бэхжүүлж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 05-09/,

“Дамно” үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн БЗ1-21-578 дугаартай: “42 инчийн зурагтыг 252.000 төгрөг, индукцин плитка-г 39.000 төгрөг, цайны халуун сав 2 ширхгийг /1 тус бүрийн үнэ 16.200 төгрөг/ 32.400 төгрөг, нийт 323.400 төгрөгөөр үнэлэв” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 26-27/,

Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад хойшоогоо цагаан даваа руу өгсөх зам руу явж байгаад айлуудыг хартал гэрэлгүй айл байхаар нь 1 давхар цайвар өнгийн байшин руу гаднах цоожийг нь отверкаар эвдэж орсон. Тэгээд 40 орчим инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, 2 ширхэг цайны халуун савыг аваад бас хөргөгчийг онгойлгоход тортой шулсан мах байсныг авсан. Тэгээд гэр рүүгээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 04/,

 - эд зүйлийг хүлээн авсан: “...Б.Гоос 42 инчийн эйч пи пи телевизор 1 ширхэг, цайны халуун сав 1 ширхгийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 17 минутад хураан авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл /1хх-ийн 21/,

 - эд зүйлийг хүлээлгэн өгсөн: “...42 инчийн эйч пи пи телевизор 1 ширхэг, цайны халуун сав 1 ширхгийг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /1хх-ийн 22/,

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “... манай нөхрийн дүү Отгонбаатар 2021 оны 7 сарын 10-ны өдөр ирж грашаас эд зүйлсээ авахдаа эргэхэд зүгээр байсан. ...өнөөдөр буюу 2021 оны 7 сарын 15-ны өдөр гэртээ 13 цаг 30 минутын үед ирэхэд гадна 2 цонх хагалж эвдээд орчихсон. Сейф болон бусад эд зүйл алдагдсан байсан учир цагдаад хандсан. Сейф дотор 6 ширхэг 10.000 төгрөг бэлнээр, 8 ширхэг мөнгөн завъяагийн мөнгөн дээлийн товч, 10 кг хэмжээстэй Алтан тариа дээд гурил 2 ширхэг 24.000 төгрөг, Аляска нэртэй 5 кг элсэн чихэр 25.000 төгрөг, япон будаа 5 кг 60.000 төгрөг, 4 1 ширхэг нь 2500 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хүүхдийн каш, сейф нь 800.000 төгрөгийн үнэтэй, 8 ширхэг товч 380.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90/,

Хэргийн газрын үзлэг хийсэн: “... байшингийн хаалганд эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн, урд хэсэгт 3 цонхтой, ертөнцийн зүгээр зүүн захын болон голын цонх хагарч онгойлгосон байв. Тус цонх нь 132х175 см хэмжээтэй байв. Зүүн захын цонхны бариулын харалдаа хэсгээс 3 ширхэг бээлийний мөр, гол цонхноос 2 ширхэг бээлийний мөр тус тус илрүүлэв. Хаалгаар ороход нэг давхарт том өрөө, гал тогооны хамт байх ба байшингийн зүүн цонхны харалдаа 52 инчийн хар өнгийн зурагтын хүрээнээс 1 ширхэг гарын мөр хар өнгийн энгийн нунтаг бодисоор криминалистикийн мэргэжилтэн илрүүлж бэхжүүлэв. Гал тогооны тавиур хэсгээс хүүхдийн каш, будаа, гурил зэрэг алдагдсан байв. ... унтлагын өрөөний урд хананд байсан бор шаргал өнгийн төмөр сейфийг хананаас сугалж орны харалдаа байрлуулан хөшиж онгойлгосон байв. Сейф нь 76х48х45 см хэмжээтэй, сейфний хаалганы доод түгжээнээс 1 ширхэг гарын мөр, сейфний доод ирмэгээс гарын мөр 1 ширхэг, дээд ирмэгээс бээлийний мэт гарын мөр 1 ширхгийг илрүүлж бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 77-81/,

Дамно үнэлгээний компанийн хөрөнгө үнэлгээний 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн БЗ1-21-670 дугаартай: “Мөнгөн завъяагийн мөнгөн дээлийн товч /нэг бүрийн үнэ 12.000 төгрөг/ 6 ширхэг нь 72.000 төгрөг, 10 кг Алтан тариан дээд гурил / нэг бүрийн үнэ 13.040 төгрөг/ 2 ширхэг 26.080 төгрөг, 5 кг Аляски нэртэй элсэн чихэр 17.200 төгрөг, япон будаа 12.800 төгрөг, хүүхдийн каш /нэг бүрийн үнэ 6250 төгрөг/ 3 ширхэг 18.750 төгрөг, сейф 108.000 төгрөг, товч /нэг бүрийн үнэ 1.000 төгрөг/ 8 ширхэг 8.000 төгрөг, нийт 262.830 төгрөгөөр үнэлэв” гэх шинжээчийн тайлан /*1хх-ийн 107-108/,

Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн:

“... Сургуулийн хажууд цэнхэр өнгийн хаалгатай плокон хашаатай айлын хашааг давж ороход хоёр давхар ногоон дээвэртэй улаан тоосгон байшинтай айлын цонхыг түлхэж орох гэхэд цонх нь хагарсан. Тэгээд дотогшоо хороод хоёр давхар руу гараад хадаасны лоомоор бор хаалгатай сейфийг хөшиж онгойлгоод дотроос нь 10.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, дээлийн мөнгөн товч 4 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хугарсан мөнгөн бөгж авсан. Тэгээд нэг давхраас 10 кг ууттай 2 ширхэг гурил, ууттай 5 кг будаа, 3 кг ууттай сахар 2 ширхэг, эрэгтэй савхи зэрэг эд зүйлс хулгайлсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 76/,

- эд зүйл түр авсан тухай: “...Б.Гоос “Арина” маркийн саарал хүрээтэй хүнгэр зурагт 1 ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг, сэнжтэй аяга 6 ширхэг ком, эрэгтэй хүний өмд 3 ширхэг, цамц 3 ширхэг, хар өнгийн индукцин плитка 1 ширхэг, шар өнгийн хөшиг 2 ширхэг, шар бор судалтай жүүл 2 ширхэг, хөшигний ролек 1 багц, цагаан өнгийн ус буцалгагч 1 ширхэг, жижиг цэцгэн хэлбэртэй шар хос ээмэг 1 ширхэг, цэнхэр шигтгээтэй шар эмэгтэй бөгж 1 ширхэг, шар жирийн таваг 1 ширхэг, шар халбаганы ком 4 ширхэг, шүрүүп 2 хайрцаг, улаан иштэй бахь 1 5 ширхэг, хар шар иштэй отверка 1 ширхэг, саарал хуванцар хайрцагтай шрүп 1 ширхэг, ягаан өнгийн бугуйн цаг 1 ширхэг, ягаан өнгийн ор хөнжлийн даавуу хосоороо 1 ширхэг, шар өнгийн ор хөнжлийн даавуу хосоороо 1 ширхэг, ягаан хөшиг 2 ширхэг, цэнхэр торны борц кг тодорхойгүй, эрэгтэй савхи 1 ширхэг, эмэгтэй савхи 1 ширхэг, 10.000 дэвсгэрт 3 ширхэг зэргийг хураав” гэх тэмдэглэл /1хх-ийн 82-83/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “... хохирогч П.Од эрэгтэй савхи 1 ширхэг, эмэгтэй савхи 1 ширхэг, 10.000 дэвсгэрт 3 ширхгийг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /1хх-ийн 84/, 3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 01 цагийн орчим өөрийн эзэмшлийн байранд ирэхэд байшингийн зүүн хойд талын цонх онгорхой байсан. Цонхны төмөр хаалтыг эвдээд цонхыг хагалсныг хараад гэртээ орж ирсэн. Орж ирээд гэрлээ асаахад том өрөөний хөшиг чүүл, тогтоогч /90.000 төгрөг/ нь бүхий алга болсон байсан. 650.000 төгрөгөөр авсан 41 инчийн хүнхэр саарал өнгийн зурагт алдагдсан, хүүхдийн баяан хөгжим /200.000 төгрөг/, 3 ширхэг уртасгагчийг угаар нь таслаад авсан /50.000 төгрөг/, хөргөгчид байсан хоёр бүтэн хонины мах /500.000 төгрөг/, гал тогооны өрөөнөөс индукцин плитка /75.000 төгрөг/, аяганы ком /30.000 төгрөг/, жижиг өрөөнөөс шургуулгад байсан гоёлын 6 ээмэг /500.000 төгрөг/, 2 бөгж, 5 зүүлт бугуйн гоёлын 1 цаг, 3 ширхэг үнэртэй ус /100.000 төгрөг/, хувцасны цүнх /60.000 төгрөг/, 80х70 хэмжээтэй цонх вакум цонх /150.000 төгрөг/, дотуур хувцас хийдэг тор зэргийг хулгайлж авч явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 155- 156/,

Хэргийн газрын үзлэг хийсэн: “... ертөнцийн зүгээр зүүн хойд буланд байрлах цонхны иршотик төмрийг татаж цонхыг хагалж нэвтэрсэн байсныг хэргийн газрын үзлэгт тусгав. Зүүн урд буланд хүрэн өнгийн бүргэд хаалга байх бөгөөд уг хаалга онгорхой хаалгаар ороход галлагааны өрөө байх бөгөөд өрөөний зүүн урд буланд байх мөнгөлөг өнгийн төмөр шкафаас багаж алдагдсан. Өрөөний зүүн хойд буланд нам даралтын зуух байрласан хажууд нь хүнхтэй, хүнхэн дотор хогтой. Баруун талд саарал өнгийн хаалга онгорхой хаалгаар ороход хогийн сав, гутлын тавиур, шаргал өнгийн модон ширээ, сандал дээр нь эд зүйлс эмх цэгцгүй, хоёр хаалгатай улаан өнгийн хөргөгч, хөргөгчөөс цус гоожиж шалан дээр хатсан, хөргөгчийн хажууд ууттай мах муудсан, цус нь урссан, хөргөгчийн хойд хэсэгт байх шалан дээр хэлбэр хэмжээ нь тодорхойгүй хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон гутлын мөр байхыг номер 9 гэж дугаарлав. Баруун гар талд хүрэн өнгийн 2 хаалгатай зочны өрөө байх бөгөөд уг өрөөнд орж үзлэг хийхээр тогтов. Өрөөний зүүн хэсэгт хоёр ширхэг вакум цонхтой, цонхны хөшиг алдагдсан гэсний дагуу номер 2, 3 гэж дугаарлав. Баруун хананд цагаан өнгийн шургуулгатай хүрэн өнгийн стейк, эд зүйл алдагдсан гэх газрыг криминалистикийн шинжээч номер 4, 5, 6 гэж дугаарлан стейкэн дээрээс хар өнгийн нунтаг ашиглан наалдамхай туузад ширхэг гарын мөрийг бэхжүүлж авав. Өрөөний хойд хана хэсэгт цэнхэр өнгийн буйдантай, буйдан дээр дотуур хувцас асгасан, буйдангийн урд хэсэгт шалан дээр цагаан өнгийн уртасгагч 2 ширхэг байх ба цахилгааны утсыг угаар нь тасалж авсан байлаа. Залгаа цагаан өнгийн хүрэн хаалгатай шүүгээ, ойр орчмоор хувцас эд зүйл эмх цэгцгүй гэснээр өрөөний үзлэгийг дуусгав. Хаалганы залгаа ар хэсэгт хүрэн 6 өнгийн хаалгатай цагаан шкафний номер 7 гэж дугаарлав. Шкаф дээр гал тогооны хэрэгсэл эд зүйл эмх цэгцгүй байрласан, урд шал хэсэгт цагаан өнгийн уртасгагчийг угаар нь тасалсан байлаа. Залгаа зүүн хойд хэсэгт саарал өнгийн модон хаалга хагас нээлттэй уг өрөөнд орж үзлэгийг үргэлжлүүлэв. Өрөөний урд хананы дагуу хувцасны өлгүүр, хар өнгийн нэйж, хөх өнгийн ванн, залгаа шаргал өнгийн гоо сайхны ширээ, шургуулгууд онгойлгосон эд зүйлс эмх цэгцгүй байрласныг номер 8 гэж дугаарлав. Залгаа хоёр хаалгатай саарал өнгийн шкаф, шкафний хаалга онгорхой доторх хувцас эд зүйлс асгарч шалан дээр хөглөрсөн, баруун талд хаалгагүй өрөө байх ба уг өрөөнд орж үзлэгийг үргэлжлүүлэв. Өрөөний урд хана дагуу хүрэн өнгийн 4 ширхэг тавцантай тавиур, хувцас хунар шалаар эмх цэгцгүй залгаа тод ягаан өнгийн буйдан, буйдан дээр хувцас хунар эмх цэгцгүй, хүрэн өнгийн бөөрөнхий төмөр таглаатай саван дээр гудас бүтээлэг зэрэг өрөөстэй, түүний хойд хэсэгт шалан дээр хувцас хунар эмх цэгцгүй, хойд хана дагуу цагаан өнгийн тоос сорогч, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйл байлаа гэснээр өрөөнөөс гарч үзлэгийг цааш үргэлжлүүлэв. Хаалганы зүүн хойд хана дагуу цагаан өнгийн ширээн дээр компьютер, принтер, нотебүүк ширээний урд шалан дээр гар цүнх үүргэвч, нотебүүк, хард зэрэг эд зүйлс эмх цэгцгүй, цагаан өнгийн 2 тагтай угаалгын машин дээр хувцас хунар эд зүйлсийг овоолсон, өрөөний зүүн талд цагаан өнгийн вакум цонх байх бөгөөд цонхны салхивч онгорхой, цонхны шил нилэнхүйдээ шалан дээр унаж хагарсан, цонхны дотор тавцан дээр хүрэн өнгийн иштэй хутга тавьсан байв. Хэрэгт өөр ач холбогдол бүхий эд зүйл илрүүлэхээр криминалистикийн шинжээч хар өнгийн нунтаг ашиглан цонхны дотор рам болон гадна хэсгийг багсаар үзэхэд бээлийний мөр 2 ширхгийг илрүүлж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 143-149/,

Дамно үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 07 дугаар сарын 24-ий өдрийн БЗ1-21-580 дугаартай: “цонхны хосоороо хөшиг чүүл 90.000 төгрөг, Арина маркийн лед 40 инчийн зурагт 437.940 төгрөг, хүүхдийн баяан хуур хөгжим 200.000 төгрөг, цахилгааны уртасгагч утас 3 ширхгийг 21.600 төгрөг, хонины мах 2 бүтэн 44 кг 484.000 төгрөг, индукцин плитка 39.000 төгрөг, үнэртэй ус 3 ширхэг 57.600 төгрөг, нийт үнэ 1.330.140 төгрөгөөр үнэлэв” гэх шинжээчийн тайлан /1хх-ийн 164-165/, Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын хойно байрлах ногоон өнгийн хашааны хаалгатай айлын 1 давхар тоосгон байшингийн хойд талын цонхны дээд талын салхивчийг отверкаар хөшиж онгойлгож ороод хар өнгийн хүрээтэй зурагт, 6 ширхэг шаазан аяга, хүрэн өнгийн цонхны хөшиг 2 ширхэг, өнгөгүй хөшигний торон чүүл 2 ширхэг, эрэгтэй хүний цамц 3 ширхэг, эрэгтэй хүний өмд 3 ширхэг, хар өнгийн индукцин плитка, жижиглэж бэлдсэн хонины мах, үнэртэй ус 2 ширхэг зэргийн авч гарсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 160-161/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 142/,

- эд зүйл түр авсан тухай: “...Б.Гоос Арина маркийн саарал өнгийн 7 хүрээтэй хүнгэр зурагт 1ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг, шинжтэй аяга 6 ширхэг ком, эрэгтэй хүний өмд 3 ширхэг, цамц 3 ширхэг, хар өнгийн индукцин плитка 1 ширхэг, шар өнгийн хөшиг 2 ширхэг, шар бор судалтай чүүл 2 ширхэг, хөшигний ролек нэг багц, цагаан өнгийн ус буцалгагч 1 ширхэг, жижиг цэцгэн хэлбэртэй шар хос ээмэг 1 ширхэг, цэнхэр шигтгээтэй шар эмэгтэй бөгж 1 ширхэг, шар чихрийн таваг 1 ширхэг, шар халбаганы ком 4 ширхэг, шрүп 2 хайрцаг, улаан иштэй бахь 1 ширхэг, хар шар иштэй отверка 1 ширхэг, саарал хуванцар хайрцагтай шрүп 1 ширхэг, ягаан өнгийн бугуйн цаг 1 ширхэг, ягаан өнгийн ор хөнжлийн давуу хосоороо 1 ширхэг, шар өнгийн ор хөнжлийн давуу хосоороо 1 ширхэг, ягаан хөшиг 2 ширхэг, цэнхэр торны борц кг тодорхойгүй, эрэгтэй савхи 1 ширхэг, эмэгтэй савхи 1 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг хураан авав...” гэх тэмдэглэл /1хх-ийн 168-169/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “...хохирогч П.Энхтөрд Арина маркийн саарал өнгийн хүрээтэй хүнгэр зурагт 1ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг, шинжтэй аяга 6 ширхэг ком, эрэгтэй хүний өмд 3 ширхэг, цамц 3 ширхэг, шар өнгийн хөшиг 2 ширхэг, шар бор судалтай чүүл 2 ширхэг, хөшигний ролек нэг багц нийт 7 төрлийн эд зүйл хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /1хх-ийн 170/,

4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 01 цагийн орчим гэртээ ирээд хаалгаар ороход гал тогооны тавилгын шургуулга онгорхой байхаар нь өөрөө ингэж орхисон юм байх гэж бодоод унтлагын өрөөнд хүүхдээ унтуулах гэхэд шкафний хаалга онгорхой эд зүйлс эмх цэгцгүй байсан. Шкаф байсан цэцгэн хэлбэртэй жижиг алтан ээмэг, цэнхэр шигтгээтэй монетан бөгж 17 размер, торон байсан хар шрүп, ус буцалгагч, антерк зэрэг эд зүйл алдагдсан байсан. Өрөөндөө орж эд зүйлээ үзэхэд голын өрөөний цонхыг түлхэн орсон байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 204-205/,

Хэргийн газрын үзлэг хийсэн: “... уг сууцны хаалга хар хүрэн өнгөтэй, вакум хаалгаар ороход галлагааны өрөө, угаалтуур, усны сав, гутлын тавиур, нам даралтын зуух зэрэг байна. Зүүн гар талд шаргал өнгийн модон хана байх бөгөөд хаалгаар орж үзлэгийг үргэлжлүүлэв. 19-н цагийн зүгт цагаан өнгийн шургуулгатай цагаан өнгийн шургуулга /шургуулга онгойсон/ дээр нь ахуйн эд зүйлтэй, залгаа шаргал өнгийн сандал дээр хөх өнгийн индукцин плитка 2 хаалгатай цагаан шкаф, дээр нь цагаан өнгийн хар оруулгатай будаа агшаагч, урд зүг рүү харсан 4 ширхэг вакум цонх, 21 цагийн зүгт цагаан шаргал өнгийн чулуун тавцантай ширээ, 4 талд нь түшлэгтэй сандалтай байна. ширээн дээр тамхи, асаагуур, 00-ын цаас зэрэг эд зүйлтэй. 24 цагийн зүгт ногоон шаргал өнгийн /шилэн/ зурагтын тавиур, хананд хар өнгийн Самсунгийн телевизор өлгөөтэй, тавиурын урд хэсэгт шалан дээр эрэг боолт отверка зэрэг эд зүйл байна. 13 цагийн зүгт хүрэн өнгийн модон хаалга онгорхой байх бөгөөд уг өрөөнд ороход баруун урд буланд цагаан өнгийн тавцантай тавиур дээр хувцас, эд зүйлс эмх цэгцгүй байрлуулсан байна. Өрөөнөөс гарч үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 15 цагийн зүгт хүрэн өнгийн модон хаалга хагас онгойсон, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, цонхны цаана байшингийн булан хэсэгт цонхны иршотик газарт хэвтэж байлаа. Криминалистикийн шинжээч хар өнгийн нунтаг ашиглан цонхны гадна болон дотор талын хэсэгт бээлийний мөр илэрснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Хэрэгт өөр ач холбогдол бүхий 8 зүйл илрээгүй тул үзлэгийг дуусгаж өрөөнөөс гарав. 16 цагийн зүгт цагаан өнгийн угаалгын машин, 17 цагийн зүгт хүрэн өнгийн модон хаалга хагас онгойсон уг хаалгаар ороход унтлагын өрөө байлаа. Өрөөний баруун урд буланд шалан дээр хувцас хунар эмх цэгцгүй барласан залгаа цагаан саарал өнгийн 3-н хаалгатай шкаф байх бөгөөд шкафний хаалга онгорхой хувцас хунар хөглөрсөн гомдол гаргагч 2-р тавцан дээр байсан үнэт эдлэл алдагдсан гэх тул №1 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 192-198/,

Дамно үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн БЗ1-21-579 дугаартай: “Жижиг алтан хос ээмэг 2 ширхэг 410.000 төгрөг, монетан бөгж 238.000 төгрөг, ор хөнжлийн даавуу хосоороо 2 ширхэг 54.000 төгрөг, үхрийн борц 5 кг 265.000 төгрөг, цонхны хөшиг 2 ширхэг 90.000 төгрөг, ус буцалгагч 16.200 төгрөг, нийт 1.073.200 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /1хх-ийн 214-215/,

 Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би уг айлд 2021 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 11 цагийн үед цагаан даваа хогийн цэг дээр хог түүж гэртээ харих замдаа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах ногоон өнгийн гүйдэг төмөр хаалгатай, цэнхэр дээвэртэй, улаан өнгийн тоосгон байшин байсан. Уг байшингийн арын вакум цонхоор нь ороод ягаан өнгийн ор хөнжлийн давуу хосоороо 1 ширхэг, ягаан өнгийн хөшиг 2 ширхэг, шар өнгийн ор хөнжлийн давуу хосоороо 1 ширхэг, саарал хайрцагтай шрүп 1 ширхэг, шар халбаганы ком 4 ширхэг, шар чихрийн таваг 1 ширхэг, цэнхэр шигтгээтэй бөгж 1 ширхэг, жижиг цэцгэн шигтгээтэй шар хос ээмэг 1 ширхэг эд зүйл хулгайлсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 211-213/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 191/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “... хохирогч М.Сод жижиг цэцгэн хэлбэртэй шар хос ээмэг 1 ширхэг, цэнхэр шигтгээтэй шар бөгж 1 ширхэг, шар чихрийн таваг 1 ширхэг, шар халбаганы ком халбага 4 ширхэг, шрүп 2 хайрцаг, улаан иштэй бахь 1 ширхэг, хар шар иштэй отверка 1 ширхэг, саарал хуванцар хайрцагтай шрүп 1 ширхэг, ягаан өнгийн ор хөнжлийн даавуу хосоороо 1 ширхэг, шар өнгийн ор хөнжлийн даавуу хосоороо 1 ширхэг, ягаан хөшиг 2 ширхэг зэргийг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /1хх-ийн 220-221/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 59, 112, 183, 238/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 64, 111, 236/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 65/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-ийн 66/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1хх-ийн 67/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /1хх-ийн 68/, хувийн байдлын талаарх баримт /1хх-ийн 113-120/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 9 зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна. Хөрөнгийн үнэлгээний тайланг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх учир үнэн зөвд тооцлоо.

 Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр байх бөгөөд хохирогчийн гэр бүлийн гишүүдийн хамтаар амьдран суух энэ объект нь нэг субъектийн эрх ашиг, орон зайг нөгөө субъектийн орон зай, үйлдлээс тусгаарлаж байдаг байдлаараа тусгайлан хамгаалсан байранд хамаарах юм.

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

Шүүгдэгч Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үнэлгээний тайлан болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Г нь бусдын эд зүйлийг хулгайлж авах санаа сэдэл төрж улмаар гүйцэлдүүлсэн. Энэ үйлдэл нь түүний хүсэл зоригийн дагуу хүсэж хийгдсэн санаатай үйлдэл юм.

Хулгайлах гэмт хэрэг нь учирсан хохирлоос хамаарах хэдий ч мөн гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдсэн хэлбэр, үйлдлийн аргад нь холбогдуулан хүндрүүлэн үзэх, ялгамжтай хариуцлага оногдуулах нөхцөл үүсдэг.

Шүүгдэгч Б.Гын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч Арина маркийн 40 инчийн зурагт, хоёр бүтэн хонины мах, аяганы ком, 6 хос ээмэг, 2 ширхэг бөгж, 5 ширхэг зүүлт, 1 ширхэг бугуйн цаг, баянхуур хөгжим, уртасгагч, 3 ширхэг үнэртэй ус, индукцийн плитка, 10 хувцасны цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн П.Энхтөрд 1.330.140 төгрөгийн хохирол учруулсан, хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг түлхэн орж алтан ээмэг, цэнхэр шигтгээтэй монетан бөгж, 13 размер торонд байсан хар шруп, ус буцалгагч, оптёрка зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн М.Сод 1.073.200 төгрөгийн хохирол учруулсан, иргэн М.Зын байшингийн гаднах цоожийг нь овтёркаар эвдэж нэвтрэн орж 42 инчийн зурагт 1 ширхэг, индукцийн плитка 1 ширхэг, цайны халуун сав 2 ширхэг, хонины мах, цахилгааны залгуур, цагаан хэрэглэл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн М.Золжаргалд 323.400 төгрөгийн хохирол учруулсан, байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар цонхыг нь хагалан дотогш орж 10.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 10 килограммын гурил 2 ширхэг, ууттай элсэн чихэр, 5 килограммын Япон будаа, хүүхдийн каш 3 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн П.Од 262.830 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Год холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Гыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримталлаа. Хохирогч М.Зт Дамно үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээгээр 323.400 төгрөгийн хохирол, хохирогч М.Сод Дамно үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээгээр 1.073.200 төгрөгийн хохирол тус тус учирсан байх ба хохирогч нарт эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан эд 11 зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр тогтоогдов.

Хохирогч П.Энхтөрд үнэлгээний тайлангаар 1.330.140 төгрөгийн хохирол учирсан ба Арина маркийн саарал өнгийн хүрээтэй зурагт 1 ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг, сэнжтэй аяга 6 ширхэг ком, эрэгтэй хүний өмд 3 ширхэг, цамц 3 ширхэг, шар өнгийн хөшиг 2 ширхэг, шар бор судалтай чүүл 2 ширхэг, хөшигний ролек нэг багц нийт 7 төрлийн алдагдсан эд зүйлээс буцаан өгснийг дээрх дүнгээс хаслаа.

Хохирогч П.Од үнэлгээний тайлангаар 1.330.140 төгрөгийн хохирол учирсан, алдагдсан эд зүйлээс эрэгтэй хүний савхи 1 ширхэг, эмэгтэй хүний савхи 1 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхгийг буцаан өгч, 241.790 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 241.790 төгрөгийг гаргуулж хохирогч П.Од, 741.600 төгрөгийг гаргуулж хохирогч П.Энхтөрд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бын Гыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Гыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд 12 хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 241.790 төгрөгийг гаргуулж хохирогч П.О /РД:ув77072401/-д, 741.600 төгрөгийг гаргуулж хохирогч П.Энхтөр /че83122390/-д тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ