| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 176/2017/0318/Э |
| Дугаар | 2018/ДШМ/92 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2018/ДШМ/92
| 2018 оны 12 сарын 12 өдөр | 2018/ДШМ/92 Зуунмод |
Л.О-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Энхмаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл,
түүний өмгөөлөгч Х.Гансүх, Р.Атарцэцэг,
шүүгдэгч Л.О ,
нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар шүүхийн тогтоолтой шүүгдэгч Л.О-т холбогдох 201419000281 дугаартай 5 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.О нь согтуугаар 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмөрийн 3-17 тоотод Ц.Цэнд-Аюушийг цээжин тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар шүүхийн тогтоолоор: Шүүгдэгч Л.О-т холбогдох эрүүгийн 201419000281 дугаартай 4 хавтас хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,
Эрүүгийн 201419000281 дугаартай хэрэг Төв аймгийн прокурорын газарт очтол Л.О-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн шар саарал өнгийн фудволк 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг, ногоон алаг өнгийн десант даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн /цэрэг бүс/ 1 ширхэг. хөх өнгийн цагаан судал бүхий дотоож 1 ширхэг, шаргал оймс 1 хос, шар оруулгатай хар өнгийн пүүз 1 хос болон бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, СД-2 ширхэг зэргийг хэргийн хамт Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгаж,
Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж
Прокурор Г.Энхмаа гаргасан эсэргүүцэлдээ: “Л.О нь согтуугаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 3-17 тоот хашаанд Ц.Цэнд-Аюушийг цээжин тус газарт нь хутгалж, алсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Төв Аймгийн прокурорын газраас Л.О ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Л.О-т холбогдох эрүүгийн 201419000281 дугаартай хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцээд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаартай шүүхийн тогтоолоор нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, оролцогчдийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдлоо гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
1. Шүүхийн тогтоолд "...эд мөрийн баримтаар хэрэгт 4 ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан байна. ...Л.О-т холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ 103 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтанд "...туршилт хийсэн СД 2 ширхэгийг хэргийн хамт шүүхэд хүргүүлэв" гэж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд зааснаар эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан эд мөрийн баримтуудыг бүрэн шүүхэд ирүүлээгүй, шүүхэд ирүүлсэн 2 ширхэг СД нь /хэрэгт туршилт хийсэн СД-1 ширхэг, яллагдагчийн мэдүүлэг бүхий СД 1-г тус тус ирүүлсэн/ яллах дүгнэлтийн хавсралтанд дурдагдсан "туршилт хийсэн бичлэг бүхий СД-2" гэснээс болон хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тогтоолд дурдагдсан эд мөрийн баримттай зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хамт хүргүүлнэ" гэж заасныг зөрчсөн бөгөөд шүүх хуралдааны явцад шүүх талуудын хүсэлтээр эд мөрийн баримтыг танилцуулах, шинжлэн судлах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байх бөгөөд шүүхээс тодорхой, эргэлзээгүй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "нотлох баримтыг шинжлэн судлахад талууд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулна" гэж заасныг зөрчсөн болно. ...прокурорын 103 дугаартай яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул прокурорын яллах дүгнэлтийг зөвтгөж, ...Л.О-т холбогдох хэргийн эд мөрийн баримтыг гүйцэт ирүүлэх" гэжээ.
Шүүхээс прокурор нь "...хэрэгт туршилт хийсэн СД-1 ширхэг, яллагдагчийн мэдүүлэг бүхий СД 1-г тус тус ирүүлсэн" гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь яллах дүгнэлтийн хавсралтанд туршилт хийсэн СД 2 ширхэг гэж дурдагдсан боловч хэрэгт 4 СД-г хавсаргаатай шүүх рүү хүргүүлэхэд шүүхийн лавлагаа мэдээллийн ажилтан хүлээн авч, шийдвэрлэх шүүгчид нь хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан 4 СД-нүүд болох:
а.2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн туршилт хийсэн үйл ажиллагааг бичлэг хийж, 1 ширхэг СД дээр буулгаж, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол үйлдсэн /2-р хх-ийн 99 дүгээр хуудас/ - Энэхүү 1 ширхэг СД-г дангаар нь 1 ширхэг уутанд хийн хавтаст хэрэгт хавсрагдсан байгаа.
б.Яллагдагч Л.О ыг дахин байцаасан бичлэг бүхий 1 ширхэг, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн туршилт хийх ажиллагааг бэхжүүлсэн бичлэг бүхий 2 ширхэг СД, нийт 3 ширхэг саарал өнгийн СД-г мөн эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /3-р хх-ийн 43 дугаар хуудас/ үйлдэгдсэн бөгөөд энэхүү 3 ширхэг СД-г хамтад нь 1 уутанд хийн мөн хэрэгт хавсарган нийт 4 ширхэг СД тус тус хүргүүлсэн.
Шүүх хуралдааны үеэр дээрх 4 ширхэг СД нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжигдсэн нотлох баримтууд бөгөөд улсын яллагчийн зүгээс энэ талаар тайлбарлаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу дээрх 4 СД-нээс 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн туршилт хийсэн 2 ширхэг СД-г шүүх хуралдаанаар шинжлэн судлуулах бүрэн боломжтой гэсэн саналаа хэлж байсан /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно/ боловч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь шүүх оролцогчдийн эрхийг зөрчиж, хязгаарласан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Мөн шүүхийн тогтоолд "... "шинжилгээнд ирүүлсэн зүйлсээс 6 ширхэг гарын мөр илрүүлж" гэсэн нь ...шинжээчид тавьсан асуултанд бүрэн хариулаагүй, дутуу хариулсан ...хутга дээр гарын мөр илэрсэн эсэх, гарын мөр илэрсэн бол шинжилгээнд тэнцэх эсэх, хэний гарын мөр болох эсэхийг тогтоолгохоор мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн 148 дугаартай тогтоол, давж заалдах шатны шүүхийн 04 дугаартай магадлалын 4-т заасныг хийж гүйцэтгэх" гэжээ.
Шинжээчийн 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай дүгнэлтэнд "...1 Шинжилгээнд ирүүлсэн зүйлсээс 6 ширхэг гарын мөр илрүүлж №2, 3, 4, 5, 6 гэсэн дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Харин №1 гэсэн дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн ...гарын мөрнүүд папилон санд байгаа дардаснуудтай ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байгаа боловч хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна..." гэсэн нь /1 хх-ийн 86-88, 94-100, 101-103-р хуудас/ шинжээч хариулбал зохих асуултанд хариулт өгсөн, шинжилгээ бүрэн хийгдсэн, дээрх ирүүлсэн зүйлсээс гарын мөр илэрсэн боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болох нь тодорхой харагдаж байна. Шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан шинжилгээний дүнгийн талаар тодруулах боломжтой байсан.
Харин дахин шинжилгээ хийлгүүлэхээр тогтоолд зааж байгаа нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш бүтэн 4 жилийн хугацаа өнгөрсний хойно, 4 удаагийн шүүх хуралдаанаар хутгыг шинжлэн судлуулсан, шинжилгээнд хүргүүлж, шинжээч ул мөр бэхжүүлэх ажиллагаа хийсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан цаг хугацааны хувьд ул мөр, хэв хээ илрэхгүй байх магадлал их болсон байхад хэргийг улам удаашруулах, оролцогчдийн эрх ашгийг хөндөх сөрөг үр дагавартай байна.
3.Шүүхийн тогтоолд "...сэжигтэн Л.О нь хэрэг учрал гарснаас хойш 2 өдөр хаана байсан нь тодорхойгүй, энэ хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй ...мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ...тасгийн дарга, мөрдөгч нараас тодруулах нь зүйтэй байна" гэжээ.
Анх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн тус Цагдаагийн хэлтэс хүлээн аваад хэргийн газрыг хамгаалалтанд авч, прокурор, мөрдөгч, кримналистикийн шинжээч, шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Төв аймгийн Зуунмод сумаас 300-аад км газар алслагдсан Заамар сумын Хайлааст 3 дугаар баг руу хүрч, 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хойшлуулшгүй ажиллагаануудыг явуулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам"-д заасны дагуу гэмт хэрэгт холбогдсон этгээдийн нэр болон гэрийн хаяг, ажлын газар буюу хувийн байдлыг тодруулах зорилгоор Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст саатуулж байгаад ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт гэмт хэрэгт сэрдэгдсэн Л.О ыг Зуунмод суманд авчирч, 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01.20 цагт сэжигтнээр баривчилж, Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэргэдэх Цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн ажиллагаа явагдсан байх тул тогтоолд заагдсан ажиллагааг хийх нь Л.О ын цагдан хорих хугацааг тоолоход нөлөөлөхгүй.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөхөд хэргийн бусад нөхцөл байдлууд тодорхой харагдана.
4.Шүүхийн тогтоолд "Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон ...дүгнэлтэд тусгагдсан ...гэмтэл нь амь хохирогчийг гэрч Б.Баянмөнхийн байшинд байхад болон байшингаас гараад Л.О тай байх үед учирсан алин болохыг хамт байсан Т.Алтан-Оргил, Ж.Эрдэнэбаатар, Б.Баянмөнх нараас асуух" гэжээ.
Энэхүү ажиллагаа мөрдөн байцаалтын ажиллагааны явцад бүрэн хийгдсэн байна. /гэрч Т.Алтан-Оргилын мэдүүлэг 3-р хх-ийн 192-192, Ж.Эрдэнэбаатарын мэдүүлэг 3-р хх-ийн 209, Б.Баянмөнхийн мэдүүлэг 3-р хх-ийн 201-р хуудсанд тус тус авагдсан байна/
5. Мөн шүүхийн тогтоолд "...улсын яллагч Г.Энхмаа нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн туршилт хийх тогтоол, туршилтийн ажиллагааг прокурорын тогтоолоор хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа боловч туршилтын явцыг бичсэн бичлэг бүхий СД-г эд мөрийн баримтаар тооцож, хураан авах тухай тогтоолыг хүчингүй болгоогүй мөн туршилт хийсэн явцыг бичсэн бичлэг бүхий СД-г ..яллах дүгнэлтийн хавсралтанд тусгаж шүүхэд ирүүлсэн нь өөрийн байр сууриа бүрэн хамгаалж, няцааж чадахгүй байгаа нь учир дутагдалтай байна" гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжигдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл байхгүй байхад шүүх хуралдаанаар СД-г шинжлэн судлаагүй нь үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шалгаж, үнэлэх эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар шүүх, прокурор, мөрдөгчийн өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэгдэх учраас улсын яллагчийн зүгээс нотлох баримтуудыг шинжлэн судлуулах талаар шүүх хуралдаанд өөрийн саналаа хэлсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэхийг эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх шийдвэрлэх боломжтой байсан.
Иймд шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх бүрэн эрхийн хэмжээндээ үнэлж, дүгнээд хэргийг шийдвэрлэх боломжтой тул Л.О-т холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбар дүгнэлтэдээ: СД нь хуульд зааснаар бэхжүүлсэн эд мөрийн баримт байгаа. Шүүхэд 4 СД нь дөрвүүлээ ирсэн. Хэрэг гарснаас хойш 4 жил өнгөрч байгаа тул хутганд дахин шинжилгээ хийлгэх ач холбогдолгүй болсон. Амь хохирогчийн биед учирсан гэмтлийг хэзээ учирсан талаар гэрч нараас асууж тодруулсан. Шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасантай нийцээгүй, оролцогчдын эрхийг зөрчиж гарсан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Гансүх гаргасан тайлбартаа: Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой. Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор хэргийг анхан шатаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж хуульд заагаагүй эрхийг эдэлсэн. Шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, сум дундын шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг гаргасан тайлбартаа: Хутган дээрх мөрний асуудал бол мөрдөн байцаалтад буцааж шинжлүүлээд ямар ч ач холбогдолгүй болсон. Талийгаачид учирсан гэмтлийн талаар гэрч нараас доод тал нь 4-өөс дээш удаа асуусан байдаг. Тэр хэрэг гарснаас хойшхи 2 хоногт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх асуудлын талаар шүүгдэгч талаас ямар нэгэн гомдол гараагүй. Биед нь учирсан гэмтлийн талаар дахин шинжлүүлэх ямар ч шаардлагагүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.О гаргасан тайлбартаа: Хэрэг гарсны дараа би өөрөө очиж хоригдсон. Маргааш нь прокурор, шинжээч нар ирсэн. Хэргийн гол гэрч нь шүүгдэгч өөрөө байгаа тул туршилт хий гэж давж заалдах шүүхийн магадлал гарсан гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Боржигон овгийн Лувсандоржийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201419000281 дугаартай хэргийг хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.О-т холбогдох хэрэгт 2015 оны 6 сарын 17-ны өдөр туршилт хийх явцыг бэхжүүлж авсан бичлэг бүхий СД-ийг хэрэгт 2015 оны 6 сарын 18-ны өдөр эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол үйлдэж эд мөрийн баримтаар /2 хавтас хх-99 тал/, мөн дахин 2016 оны 6 сарын 3-ны өдөр туршилт хийх явцыг бэхжүүлж авсан бичлэг бүхий СД 2 ширхэг, яллагдагч Л.О ын дахин байцаасан байцаалтыг бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СД нийт 3 ширхэг саарал өнгийн СД-ийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол үйлдэж /3 хавтас хх-43 тал/, эд мөрийн баримтаар хэрэгт 4 ширхэг СД-ийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан байна. Прокуророос энэ 4 ширхэг СД-ийг 1, 2 дугаар хавтаст хэрэгт хавсарган шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг шалгаж, үнэлэх ажиллагааг шүүх хийх эрхтэй байхад дээрх ажиллагааг хийлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.
2. Хэргийн 3 дугаар хавтасны 219 дүгээр хуудсан дахь 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байцаасан тэмдэглэлд шинжээч П.Маргад : “ Би архины шил, ундааны сав, хүрэн иштэй хутга зэрэгт гарын мөр илрүүлэх шинжилгээ хийж дээрх 2014 оны 05-р сарын 24-ний өдрийн 40 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан ба ингэхдээ шинжилгээ хийхэд шинжилгээгээр Улаанбаатар нэртэй 0.75 грамын архины шил, Кока кола ундааны 1.25 грамын саван дээрээс нийт 6 ширхэг гарын мөр илэрсэн ба Улаанбаатар нэртэй 0.75 грамын архины шилэн дээрээс 1, 3, 4, 5 дугаартай нийт 6 ширхэг гарын мөр, ундааны саван дээрээс 2, 6 дугаартай 2 ширхэг гарын мөр илэрсэн ба илэрсэн 6 ширхэг гарын мөрийг дугаарлаж хавтаст хэрэгт дугтуйлан хийж хавсаргасан ба архины шилэн дээрээс бэхжүүлж авсан 1 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцсэн. Бусад 5 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцээгүй. Энэ талаар дүгнэлтэд тусгасан байгаа ба хүрэн иштэй хутган дээрээс гарын мөр илрээгүй ба шинжээч томилох тогтоол дээрх 1, 2-р асуултыг дүгнэлтийн хэсгийн 1-р хариултаар хамтад нь хариулсан. 3, 4-р асуултыг дүгнэлт хэсгийн 2-р хариултаар хамтад нь хариулсан байгаа. Асуултад дутуу хариулсан зүйл байхгүй. Багцлаад 2 хариултад тусгаж хариулсан. Тухайн үед уг хүрэн иштэй хутгыг хэргийн газрын үзлэгээр бороотой гадаа байхад нь илрүүлж, бэхжүүлж хураан авсан ба ийм тохиолдолд гарын мөр борооны усанд арилж байхгүй болдог тул тухайн үед шинжилгээ хийгээд гарын мөр илрээгүй. Одоо дахин тухайн үеийн байдлаар гарын мөр илрүүлэх шинжилгээ хийх боломжгүй, одоо бол хамгийн сүүлд барьсан хүмүүсийн гарын мөр илрэх боломжтой. Уг гарын мөрийг илрүүлсэн тохиолдолд хэрэгт ямарч ач холбогдолгүй болох юм.” гэж мэдүүлсэн тул Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар тогтоол, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр магадлалын тодорхойлох хэсгийн 4 дүгээрт заасан ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжтой байна.
3. Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 3-т заасан “сэжигтэн Л.О нь хэрэг учрал гарснаас хойш 2 өдөр хаана байсан нь тодорхойгүй, энэ хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, сэжигтэн Л.О нь 2014 оны 5 сарын 23-ны өдөр хэдэн цагт Заамар сумын цагдаа дээр очсон эсэх, 2014 оны 5 сарын 25-ны өдрийн 1 цаг 20 минут хүртэл хугацаанд хаана байсан эсэхийг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Төв аймгийн Заамар сум дахь СДЦХ-ийн мөрдөн байцаах тасгийн дарга, мөрдөгч нараас тодруулах нь зүйтэй байна./Л.О ын урьдчилан цагдан хоригдсон хугацаа тоолох болон хэргийн бусад байдалд ач холбогдолтой болно./” гэсэн нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш байна. Мөн дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь хэргийн бусад ямар байдалд ач холбогдолтой болох нь тодорхойгүй байна.
4. Анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 4-т заасан “ Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 36 дугаартай актын дүгнэлтэд тусгагдсан: “ ..зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөрийн цус хуралт, хамарын угалз, ар нуруу, баруун, зүүн шилбэний зулгаралт” бүхий /1 хавтас хх-83 тал/ гэмтэл нь амь хохирогчийг гэрч Б.Баянмөнхийн байшинд байхад болон байшингаас гараад Л.О тай байх үед учирсан алин болохыг хамт байсан Т.Алтан-оргил, Ж.Эрдэнэбаатар, Б.Баянмөнх нараас асууж тодруулах.” зэрэг ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хэргийн 3 дугаар хавтасны 192-193-р хуудсанд гэрч Т.Алтан-Оргил, 209-р хуудсанд Ж.Эрдэнэбаатар, 201-р хуудсанд Б.Баянмөнх болон бусад гэрч нараас мэдүүлэг авсан байх тул дахин дээрх нэр бүхий гэрч нараас мэдүүлэг авах шаардлагагүй байна.
5. Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 5-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх эсэх нь ойлгомжгүй байна. 2015 оны 6 сарын 17-ны өдрийн туршилтийн ажиллагааны явцыг бичсэн бичлэг бүхий СД-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан гэж үзвэл шүүх нотлох баримтаар тооцохгүй байх, мөн нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгохгүйгээр шийдвэрлэх боломжтой байна.
Иймд Давж заалдах шатны шүүх прокурорын “... шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх бүрэн эрхийн хэмжээндээ үнэлж, дүгнээд хэргийг шийдвэрлэх боломжтой тул Л.О-т холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар” гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ