| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/01001/и |
| Дугаар | 864 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 864
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Чингисийн өррөн чөлөө, өөрийн байранд байрлах, “Эрэлт импекс” ХХК /РД:2581604, УБД:9011053036/
Хариуцагчаар оролцвол зохих этээд болох “ЭНН” ХХК, О.Энхтуяа, О.Энхбаяр нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Эрэлт импекс” ХХК, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ЭЭН” ХХК болон гүйцэтгэх захирал О.Энхтуяа, иргэн О.Энхбаяр нар нь “Эрэлт импекс” ХХК-ийн 006794739 дугаар бүхий НӨАТ-ын падааныг өөрийн компаний нэр дээр хуурамчаар ашиглан 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 62,800,000 төгрөгийн “арматур” төмөр худалдаж авсан гэж татварын хэлтэст тайлагнаж, улсын төсвөөс 6,280,000 төгрөгийн хасалт хийлгүүлж, “Эрэл импекс” ХХК-нд 18,277,600 төгрөгийн хохирол учруулсан болно. Татварын улсын бай-цаагчийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23/0002330 тоот “ттавар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” акт, уг актын хавсралт 2,3 болон 2011 оны НӨАТ тайланд тусгагдсан “Эрэлт импекс” ХХК-ийн 006794739 тоот НӨАТ-ын падаан нь тухайн компаний арматурын борлуулалт биш, харин “ЭЭН” ХХК-ийн өөр байгууллагаас авсан арматурын худалдан авалтын падаан болохыг нотолсон “ЭЭН” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 500/14 дугаар бүхий албан бичиг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст “Эрэлт импекс” ХХК-иас явуулсан 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 80 тоот албан бичиг, ЭЭН ХХК-ийн удирдлагуудад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. “ЭЭН” ХХК болон гүйцэтгэх захирал О.Энхтуяа иргэн О.Энхбаяр нар нь 18,277,100 төгрөгийг төлж барагдуулахаа итлэрхийлж, хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсч, улмаар энэ нь Прокурорын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар тогтоолд дурдагдсан байгаа. Гэтэл өдий хүртэл төлбөрийг төлөхгүй байх ба шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний 184/ШЗ2017/01306 захирамжаар “ЭЭН” ХХК болон Ононлтын Энхтуяа, Онолтын Энхбаяр нар нь эрүүгийн хэрэгт өгсөн хаягтаа байхгүй байгааг тус бүрийн хорооны тодорхойлолтыг тогтоожээ. “ЭЭН” ХХК нь улсын бүртгэлийн дугаар 9011001081 регистрийн дугаар 5005795 Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Дедогийн байр 18 утас 1-70110200, утас 2-98114229, Боржигон овогт Онолтын Энхтуяа Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо Тоосгоны 4-39 тоот утас 89946255, 890003115 гэсэн мэдээллүүд бичигдсэн байдаг. Нэгэнт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар дээрх хаягтаа оршин байдаггүй гболох нь тогтоогдож байгаа тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
“Эрэлт импекс” ХХК нь “ЭЭН” ХХК, О.Энхтуяа, О.Энхбаяр нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
“Эрэлт импекс” ХХК-ийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь “ЭНН” ХХК, О.Энхтуяа, О.Энхбаяр нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тодруулснаар хохиролд 18,277,600 төгрөг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар “Эрэлт импекс” ХХК-ийн хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдлоо.
“ЭЭН” ХХК нь улсын бүртгэлийн дугаар 9011001081 регистрийн дугаар 5005795 Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж Дедогийн байр 18 утас 1-70110200, утас 2-98114229,
Боржигон овогт Онолтын Энхтуяа Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо Тоосгоны 4-39 тоот утас 89946255, 99890826,
Боржигон овогт Онолтын Энхбаяр нь Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо 32-40 тоот, утас 80880137, 89003115 утастай болохыг дурдах нь зүйтэй.
“ЭЭН” ХХК, О.Энхтуяа, О.Энхбаяр нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул О.Энхтуяа, О.Энхбаяр нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар “ЭЭН” ХХК, Боржигон овогт Онолтын Энхтуяа, Боржигон овогт Онолтын Энхбаяр нарыг эрэн сурвалжилсугай.
2. “ЭЭН” ХХК, О.Энхтуяа, О.Энхбаяр нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119,2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ