Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1784

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Нархан 51А-16 тоотод байрлах, “Тайж инвест” ХХК

Хариуцагчаар оролцвол зохих этээд болох А.Жаргалтулгыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч “Тайж инвест” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайж инвест” ХХК нь 2017 оны 6 сарын 12-ны өдөр шүүхэд А.Жаргалтулгад холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,865,060 төгрөг гаргуулж, 8793 УБВ улсын дугаартай, автомашиныг нэхэмжлэгч” Тайж инвест” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүний дагуу тус шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч А.Жаргалтулгад хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тэрээр “Тайж инвест” ХХК-тай гэрээ байгуулах үедээ өөрийн оршин суух хаягийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 39-1-6 тоот гэж тэмдэглүүлсэн боловч тухайн байр нь Ганзам зочид буудлын хажууд гэж өөрөө хэлсэн байр нь 49 дүгээр байр байсан, ийнхүү шүүхэд тухайн хаягаар хандаж, дээрх шүүхийн шийдвэр гарсан юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Алтансүхийн Жаргалтулга /РД:МЗ9120539/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

         Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Тайж инвест” ХХК нь А.Жаргалтулгыг  эрэн сурвалжлуулах тухай хүсэлт  гаргажээ.

 

“Тайж инвест” ХХК-ийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч нь “Тайж инвест” ХХК нь А.Жаргалтулгыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тодруулснаар зээлийн гэрээний үүрэгт 8,865,060 төгрөг гаргуулж, автомашин шилжүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар “Эрэлт импекс” ХХК-ийн хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдлоо.

 

А.Жаргалтулга нь МЗ91120539 дугаарын регистртэй, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 39-1-6 тоот, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Ганзам зочид буудлын хажууд байрлах 49—6 тоотод оршин суудаг гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

А.Жаргалтулга нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул А.Жаргалтулгыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст  үүрэг болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг  удирдлага болгон           

                               

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар А.Жаргалтулга /РРРД:МЗ91120539/-ыг эрэн сурвалжилсугай.

 

            2. А.Жаргалтулгыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

             3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119,2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                   

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                           Ц.ОЮУНБИЛЭГ