| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/01505/и |
| Дугаар | 1329 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 1329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Стадион оргил 35б-3 тоот хаягт оршин суух, Жаран овогт Ядамсүрэнгийн Сарансүх /РД:ЧЛ70101964/
Хариуцагчаар оролцвол зохих этээд болох Ж.Батмөнхийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я.Сарансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Я.Сарансүх миний бие хариуцагч Ж.Батмөнхөд холбогдуулан тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 7,515,000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Ж.Батмөнхийг шүүхэд ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 106-73 тоот хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай Баянгол дүүргийн Засаг даргын тодорхойлолт ирсэн тул 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2017/06656 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд гэм хорын хохирол гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Жамбал овогт Батмөнх /РД:ИБ67072218/-ийн оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.
Я.Сарансүхийн хүсэлтээр Батмөнхийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагт товлогдсон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Я.Сарансүх нь Ж.Батмөнхийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Я.Сарансүхийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь Ж.Батмөнхийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тодруулснаар хохиролд 7,515,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар Я.Сарансүхийн хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдлоо.
Жамбал овогтой Батмөнх ИБ67072218 дугаарын регистртэй болохыг дурдах нь зүйтэй.
Я.Сарансүх нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ж.Батмөнхийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Жамбал овогтой Батмөнх /РД:ИБ67072218/-г эрэн сурвалжилсугай.
2. Ж.Батмөнхийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Нийтийн хэв журам хамгаалах газрын хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119,2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ