Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/208

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        03          01                                     2022/ШЦТ/208

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Г.Цогтмагнай;

 

Шүүгдэгч: Р.Ж(өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар:  ;

           

Шүүгдэгч Р.Ж регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” ХХК-нд хэвлэгч ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт  , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Р.Жнь цахим хэрэгсэл буюу facebook нийгмийн сүлжээг ашиглан иргэн Б.З-д “Юви хулдаастай гэрэлт самбар хийж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 825.000 төгрөгийг “У” ХХК-ийн “ХААН” банкин дахь  тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Р.Ж-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Жмэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв. 

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.З /хх-ийн 10-12/, гэрч Б.Батхолбоо /хх-ийн 22-23/ нарын мэдүүлэг, Р.Ж-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, Р.Ж-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-38/, “У” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40/, Р.Ж, Б.З нарын фейсбүүк чатаар харьцсан мессеж /хх-ийн 42-44/, Б.Зын дансны хуулга /хх-ийн 45/, нэхэмжлэх /хх-ийн 46/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Р.Жнь facebook нийгмийн цахим сүлжээнд “А” гэсэн хаягаас иргэн Б.Зтай холбогдож түүнд “Юви хулдаастай гэрэлт самбар хийж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 825.000 төгрөгийг нь “У” ХХК-ийн “ХААН” банк дахь   тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Зын /хх-ийн 10-12/: “...Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүкийн “Хэвлэл захиалга” гэсэн групп дээр “Юви хулдаастай гэрэлт самбар хийх хүн байна уу?” гэсэн зарыг оруулсан. Тэгтэл “а” гэсэн фейсбүүк хаягтай хүн өөрийнхөө дугаар болох “ ” гэсэн дугаарыг чатаар явуулсан бөгөөд уг дугаар нь холбогдон ажлаа танилцуулж “190x290 хэмжээтэй самбар хийлгэе” гээд хэвлэх зургийн эхээ явуулсан. Тэгээд “ажлын хөлсөө 100% авч байж хийнэ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд “өөрийнхөө хийж байсан ажлуудын зургийг явуулаач” гээд хэлтэл тэр хүн “Жем Дизайн” гэсэн нэртэй пэйж явуулаад хийсэн ажлынхаа зургийг чатаар явуулсан. Тэгээд ерөнхийдөө хийж байсан юм нь гайгүй болохоор “У” гэсэн байгууллагын “ХААН” банкны   тоот дансанд 825.000 төгрөгийг шилжүүлсэн. ...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөнгийг хийж захиалгыг нь баталгаажуулсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 11-ний орой 21 цагт тухайн самбарыг “Шангри-Ла молл”-ын 1 давхарт байршуулж өгөхөөр тохиролцсон. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 11-нд хэлсэн хугацаандаа уг самбарыг байршуулаагүй. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк чатаар нь холбогдож юу болсон талаар нь асуухад “хэвлэлээ өгөөд явуулчихсан байгаа, манайх өөр газар хэвлэл тогтоож байгаа, тэрийг дуусгаад очоод тогтоочихно” гэж хэлсэн. Тэгээд тэр хүн дахиад холбоо барихаа болиод алга болчихсон ба 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дахиж чат бичээд “хагас сайн юм уу, бүтэн сайн өдөр очъё” гэх зэргээр худлаа яриад байсан. Тэгээд сүүлдээ 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “буцаалт хийхээр болоод нягтландаа хэлчихсэн” гэсэн зүйл ярьсан ба 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “буцаалт хийнэ” гэж хэлээд бас алга болсон. Ингээд ер нь намайг залилж байгаа юм байна гэж мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан. Миний мөнгө шилжүүлсэн данс нь “Усгал” ХХК-ний ХААН банкны данс байсан. Тухайн дансанд 825.000 төгрөг шилжүүлсэн. Р.Жнь анхнаасаа намайг залилж худал хэлж мөнгө шилжүүлж авсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Батхолбоогийн /хх-ийн 22-23/: “Би “У” ХХК-ийн захирал бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Р.Жтай холбогдож бараа материал худалдан авах зорилгоор зээлүүлсэн мөнгөө авахаар тохиролцоод “У” ХХК-ийн   дугаар дансанд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Р.Жаас 825.000 төгрөгийг дансанд шилжүүлж авсан. Яагаад компанийн дансаар авсан гэвэл бараа материал худалдан авах зорилгоор компанийн данс руу хийлгүүлсэн. Ямар нэгэн байдлаар Р.Ж-лд ажил үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон зүйл байхгүй. 2020 онд 2.000.000 төгрөгийг “хэрэгцээ шаардлага гарлаа” гээд зээлж байсан. Би 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр компани бараа материал авах зайлшгүй шаардлагатай байсан учир Р.Жрүү яриад “боломжоороо мөнгөө өгчих, тэгээд үлдсэнийг нь хурдан өгөөрэй” гэсэн. Анх 2008 онд танилцаж байсан. Манай эхнэрийн хамаатны залуу юм. Хамтарч хэвлэл хийж байгаагүй. Манай компанийн үйл ажиллагаа бол баримтат кино, реклам, кино контент хийдэг” гэх мэдүүлгээр,  

 

Р.Ж-н яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн  29-30/: “...“У” ХХК-ийн захирал Батхолбоогоос аавынхаа эмчилгээнд зориулж 2.000.000 төгрөг зээлж авч ашигласан. Үүний дараа фейсбүүк хуудсанд Золжаргал гэх хүн “3 ширхэг Лайт Бокс буюу асдаг самбарын хулдаас хэвлүүлнэ” гэсэн зарыг байршуулсан байсан ба зарын дагуу З-той холбогдож захиалгыг хийж өгөх талаар хэлтэл “болж байна” гэж хүлээн зөвшөөрсөн. Ингээд би “захиалгын үнэ 825.000 төгрөг болно, үүнээс 525.000 төгрөг нь материалын үнэ, 300.000 төгрөг нь үйлчилгээний хөлс, та мөнгөө шилжүүлчих” гэж хэлтэл “зөвхөн компанийн данс руу мөнгө шилжүүлнэ” гэсэн учир би өөрийн хамаатан “У” ХХК-ийн захирал Батхолбоогийн компанийн дансаар шилжүүлж аваад уг мөнгийг зээлсэн мөнгөндөө суутгуулахаар шийдэж Батхолбоод хэлж 825.000 төгрөгийг Золжаргалаас шилжүүлүүлсэн. Гэтэл тооцоолсон бараа материал хил хаагдсаны улмаас орж ирэлгүй удаж товлосон цагтаа захиалгаа хийж дуусгаагүй учир асуудал үүссэн. 2021 оны 12 дугаар сард Золжаргал надтай холбогдож “цагдаад өгнө” гэж хэлж байсан. Би хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг болон “У” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40/, Р.Ж, Б.З нарын фейсбүүк чатаар харьцсан мессеж /хх-ийн 42-44/, Б.Зын дансны хуулга /хх-ийн 45/, нэхэмжлэх /хх-ийн 46/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн нийгмийн цахим сүлжээ буюу фейсбүүкт нийтэлсэн зарын дагуу холбогдож эд хөрөнгийг нь шилжүүлж авснаа, хохирогч нь шүүгдэгчийн “хулдаасан гэрэлт самбар хийнэ” гэсэн үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогчийн мөнгө шилжүүлсэн баримтаар хохирогчид учирсан хохирлын хэмжээг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Р.Жнь хуурч мэхлэх аргаар Б.Зын эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хохирогчийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авч буй Р.Ж-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Р.Жыг “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Жнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол болох 825.000 төгрөгийг хохирогч Б.З-д бүрэн нөхөн төлсөн баримт хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Жыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Жторгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Р.Жнь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ж-лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ