| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/01091/и |
| Дугаар | 1043 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 1043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө Ариг банк ХХК
Хариуцагчаар оролцвол зохих этээд болох Б.Анхбаяр, Д.Баатар нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Ариг банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Анхбаяр, Д.Баатар нар нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2104004695 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг Бизнесийн зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 35.4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 29,165,863.81 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 4,424,229.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 312,759.97 төгрөг нийт 33,902,853.49 төгрөгийн өртэй болоод байна. Зээлдэгч Б.Анхбаяр, Д.Баатар нар нь зээл авах үеийн хаягаар очиход эзэнгүй, 2017 оны 2 дугаар сараас хойш амьдрахгүй байгааг тус дүүргийн хорооноос болон хөрш зэргэлдээх айлуудаас асууж лавласан. Утас нь холбогдож байгаа боловч хариу өгдөггүй. Тиймээс хариуцагчийн хаяг нь хаана байгаа нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
“Ариг банк” ХХК нь Б.Анхбаяр, Д.Баатар нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
“Ариг банк” ХХК-ийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь Б.Анхбаяр, Д.Баатар нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тодруулснаар гэрээний үүрэгт 33,902,853.49 төгрөг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар “Ариг банк” ХХК-ийн хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдлоо.
Баатарын Анхбаяр /РД:УХ84091919/, Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол Хасбаатар гудамж 15 дугаар байр 97 тоот хаягт оршин суудаг, 99112891 дугаарын утастай,
Дагвын Баатар /РД:ХЕ62063010/ Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол Хасбаатар гудамж 15 дугаар байр 97 тоот хаягт оршин суудаг, 99871045 дугаарын утастай байсан болохыг дурдах нь зүйтэй.
Б.Анхбаяр, Д.Баатар нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Анхбаяр, Д.Баатар нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Баатарын Анхбаяр /РД:УХ84091919/, Дагвын Баатар /РД:ХЕ62063010/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Б.Анхбаяр, Д.Баатар нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119,2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ