Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0491/Э |
Дугаар | 2022/ШЦТ/567 |
Огноо | 2022-04-13 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/567
2022 04 13 2022/ШЦТ/567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч Э.Ц,
нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч К.Чимгээ нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 0853 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.Ц, 1985 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, **************ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг гэх, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ******************** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй РД: ***********,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сүлдэт өргөө хотхоны 51в байрны орцонд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Мтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний толгой хэсэгт цохиж, өшиглөж хоолойг нь боож түүний биед тархи доргилт, духанд зулгаралт, хүзүү, зулай, доод эрүү, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Ц нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Мын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Шүүгдэгч Э.Ций шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сүлдэт өргөө хотхоны 51в байрны орцонд нөхөр Э.Цд зодуулсан. Манай нөхөр 2017 оноос хойш гэр бүлээс гадуур харилцаатай байсан. Тэгээд саяхныг хүртэл нөгөө хүүхнээсээ сална гэж байгаад үе үе шөнө орой цагаар мессеж бичээд уулзаад байдаг учир манай гэр бүл таагүй харьцаатай байгаа. Нөгөө уулздаг хүүхэн нь 2021 оны 7 дугаар сарын дундуур манай нөхрийн хүүхдийг төрүүлж өгсөн юм билээ. Тиймээс Э.Ц нь Сэлэнгэ бид хоёрын голд гүйгээд байдаг учир би салах гээд салж чадахгүй, бүр эвлэрүүлэн зуучлалын газраар орсон. Одоо бол эргэж буцалтгүй салмаар байна. Өнөөдөр тэр орцонд намайг өшиглөөд, энд тэндгүй тийрээд, дэвсээд, өмсөж явсан хувцсаар минь боогоод энд намайг алчихъя гээд байсан. Тэр орц нь нөгөө уулзаад байдаг Сэлэнгэ гэх хүүхний гэр юм. Намайг гэртээ унтаж байхад Э.Ц сэрээгээд одоо л өнөөдөр энэ асуудлаа шийдчихье гээд согтуу тийшээ дагуулаад орсон. Тэнд ороод гэртээ байгаа юм шиг зан авир гаргаад байхаар нь би нялх нойтон хүүхэдтэй хүний гэрт шөнө орой хэрүүл уруул хиймээргүй байна гээд гараад явсан. Тэгсэн миний хойноос Э.Ц залгаад буцаж орж ирээд намайг аваадах гэсэн. Би буцаад ортол ууртай нь аргагүй гарч ирээд лифтэнд суусан. Тэгэхээр нь би алгадаад авсан чинь намайг зодож эхэлсэн. Би гомдолтой байна, энэ хүнээс салах гэж байгаа. Би бас шүүх эмнэлэгт үзүүлнэ. Одоо миний толгой хөндүүрлээд, хоолой сэрвэгнээд ханиалгаад байна. Одоо Э.Ц эрүүлжүүлэхэд байгаа байх. Цагдаа нар намайг энэ хэлтэс дээр авч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №3581 дугаартай:
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Шүүгдэгч Э.Ций мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Э.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сүлдэт өргөө хотхоны 51в байрны орцонд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Мтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний толгой хэсэгт цохиж, өшиглөж хоолойг нь боож түүний биед тархи доргилт, духанд зулгаралт, хүзүү, зулай, доод эрүү, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүх шүүгдэгч Э.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд шүүх хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Г.М нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч М.Бат-Оюун нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Цийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Цд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ц нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.М нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР