Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2016/0015/э |
Дугаар | 16 |
Огноо | 2016-06-22 |
Зүйл хэсэг | 126.3., |
Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Э.Төрмөнх, түүний өмгөөлөгч Т.Туул /ҮД:0649/, Л.Бурмаа /ҮД:0475/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхжаргал
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганчимэг /ҮД:0043/
Шинжээч эмч Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Төрмөнхөд холбогдох эрүүгийн 201525031838 дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 08-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Энхбаатарын Төрмөнх: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг Угтаал цайдам суманд төрсөн, эрэгтэй, халх, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Жин туул” ХХК-нд зуурагч ажилтай байсан, ам бүл-5 аав, ээж, ах, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 12-89/а тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:НТ92100310/
Шүүгдэгч Э.Төрмөнх /яллах дүнгэлтэнд тэмдэглэснээр/ нь 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16-17 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Согоотын 4- 84 тоотод Өсөхжаргалын гэрт согтуурсан байх үедээ тэднийд тоглож байсан насанд хүрээгүй М.Оюун-Ундарьяаг /7 настай/ “чамайг ээж нь дуудаж байна” гэж Б.Өсөхжаргалын гэрээс худал хэлж гаргаад улмаар араас нь тэвэрч барьж аван хажуугийн айлын эзэнгүй гэрт оруулан хүч хэрэглэн айлган сүрдүүлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдэж хүчиндэн сэтгэцийн эмгэгтэй болгож хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Төрмөнхөөс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2015 оны 12 сарын 25-ны өдөр буюу 5 дах өдөр өөрийн найз Өсөхжаргалын Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байдаг гэрт нь ирж хоносон. Тэгээд өглөө нь буюу 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өсөхжаргал бид 2 босчихоод дэлгүүрээс Боргио нэртэй 0,5 литрийн шилтэй пиво 6 ширхэгийг авч уусан. Өсөхжаргал эдгээр пивонуудыг ууж дуусгаад 16 цагийн үед Өсөхжаргал бид 2 хамт дэлгүүр орж элэгний нухаш, 4 ширхэг Боргио нэртэй пиво авч гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд Өсөхжаргалын дүү охин нь нэг эмэгтэй хүүхэдтэй хамт тоглож сууж байсан юм. Тэгээд авчирсан пивонуудаас нэг нэг шилийг Өсөхжаргал бид хоёр уучихаад тэгээд би гадаа гарч жорлон ороод бие засчихаад эргэж гэрт орж Өсөхжаргалын дүү охинтой нь тоглож байсан тоглож байсан охинд “чамайг ээж чинь дуудаж байна” гэж хэлээд өөрөө гэрээс түрүүлж гараад хажуу талын эзэнгүй гэрийн гадаа зогсож байсан. Тэгээд нөгөө охин Өсөхжаргалын гэрээс гараад ирэхээр нь би тэр охиныг өөр дээрээ дуудаад хажуу талы гэрлүү дагуулж ороод би өөрөө тэр охины өмдийг нь тайлаад тэр хүүхдийн бэлэг эрхтэн рүү нь гараараа зааж ах нь нэг тэгчих үү” гэж гараараа үзүүлээд тэгээд шууд тэр охиныг орлуу хэвтүүлээд тэр охины өмсөж явсан өмдийг нь тайлаад өөрийнхөө өмдийг тайлж тэр охины дээр нь гараад хөдөлсөн юм.
Ойролцоогоор 3-4 минутын дараа би тавьчихсан. Тэгээд тэр охиныг босгоод өмдийг нь татаж өгөөд 1000 төгрөг өгч ээж аавдаа битгий хэлээрэй гэж хэлээд гэрээс гаргаж явуулсан. Би тухайн үед нэлээд халамцуу байсан болхоор тэр хүүхдийн бэлэг эрхтэнрүү нь өөрийнхөө бэлэг эрхтнийг хийсэн үгүйг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн тэр хүүхдийн өмдийг тайлж дараа нь өөрийнхөө өмдийг тайлаад тэгээд тэр охины дээр нь гарч өөрийнхөө бэлэг эрхтнийг тэр эмэгтэй хүүхдийн бэлэг эрхтэн рүү нь тааруулж байгаад хийгээд хөдөлсөн юм.
Би тухайн үед гадаа гарч жорлонд бие засаж байгаад эхнэртэйгээ утсаар хэрэлдсэн. Манай эхнэр Эрдэнэт хотод тусдаа байдаг. Тэгээд гэрт орж ирээд тэр хүүхэдтэй бэлгийн ажил хиймээр санагдаад гэрээс нь “ээж чинь дуудаж байна” гэж худлаа хэлээд гаргасан юм. Тухайн үед тэр хүүхдийг бэлгийн ажил хийж болохгүй жоохон хүүхэд гэдгийг мэдэж байсан боловч би өөрөө хийхийг хүсээд байсан. Би тэр хүүхдийг айлган сүрдүүлж зодож цохисон асуудал байхгүй, харин бэлгийн ажил хийж дууссаны дараа 1000 төгрөг өгөөд аав, ээждээ битгий хэлээрэй гэсэн. Намайг хажуу талын гэрлүү орсныг Өсөхжаргал мэдээгүй, би тэр хүүхэдтэй бэлгийн ажил хийснийг өөр хүмүүст хэлээгүй, манай найз Өсөхжаргал мэдээгүй. Өмнөх өдөр нь Өсөхжаргал бид хоер 0,5 литр Боргио нэртэй 6 шил пиво уугаад амарсан юм тэгээд маргааш нь Өсөхжаргал бид хоер 6 шил 0,5 л “Боргио" нэртэй пиво хувааж уугаад тэгээд дахиж гараад 4 шил 0.5 литрийн “Боргио” пиво авчраад тус бүр нэг нэгийг л уусан байсан юм. Би тухайн үед гайгүй байсан хийсэн үйлдлээ бүгдийг санаж байна. /хх 97-99/
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тэр өдөр би найзындаа очсон .Тухайн үед би согтсон байсан. Найз бид 2 шил пивоноос гадна 0.33 л хараа архи байснаа уусан. Тэгэхэд би 00 ороод ирье гээд гарсан. Би 00-оос гарч ирээд чамайг ээж чинь дуудаж байна гээд хохирогчид хэлсэн. Тухайн үед би хохирогчийг жоохон хүүхэд гэж мэдээгүй. Миний орсон айлаас хоёрхон алхамын зайтай нэг айл байдаг. Би тэр охиныг гэрт оруулсан нь үнэн. Энэ миний буруу. Мөн би хохирогчийг хүчиндэж, дур тавьсан зүйл байхгүй. Тухайн үед би ухаанаа алдсан байсан. Тэгэхэд би сайн дураараа ийм зүйл хийж болохгүй юм байна гэж ойлгоод больсон. Тэрнээс хохирогчийг тэвэрч гүйсэн зүйл байхгүй. Тэр айлын хаалгыг гараар онгойдог гэдгийг мэддэг байсан. Хохирогчийг гараараа дарж хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Учир нь надад эмэгтэй дүү байдаг. Би хохирогчийг хэл амаараа доромжилсон зүйл байхгүй. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна гэсэн мэдүүлэг.
Насанд хүрээгүй хохирогч М.Оюун-Ундаръяагаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2015 оны 12 сарын 26-ны өдөр оройхон байсан юм цагийн мэдэхгүй байна би найз охин Мөнгөнцэцэгийн гэрт тоглож байсан юм. Тухайн үед Мөнгөнцэцэгийн ах Өсөхөө болон бас нэг танихгүй ах байсан юм. Тэгээд Өсөхөө болон тэр танихгүй ах хоёр гадаа гарчихаад орж ирээд тэгээд тэр танихгүй ах “хүүхдээ чамайг ээж чинь дуудаж байна” гэж хэлээд өөрөө Өсөхөө ахын гэр лүү ороогүй хаалга хаачихсан юм. Тэгээд би Өсөхөө ахын гэрээс гараад явж байхад тэр ах миний араас гүйж ирээд тэвэрч аваад Өсөхөө ахын гэрийн хажууд байдаг Өсөхөө ахын өвөөгийнх нь гэр лүү оруулаад оронд хэвтүүлээд эхлээд миний өмдийг өвдөг хүртэл шувтлаад дараа нь тэр ах өөрийнхөө өмдийг шувтлаад миний дээр гарч хөдлөөд байсан юм. Тэгээд хэсэг хөдөлж байгаад босоод өөрийнхөө өмдийг дээшээ татаад өмдөө дээш нь тат гэж намайг загнасан юм. Тэгээд надад 1000 төгрөг өгөөд “энэ болсон зүйлийг аав, ээж болон цагдаад хэлэх юм бол ална шүү одоо гэрлүүгээ харь” гэж хэлээд надтай хамт гэрээс гарч Өсөхөө ахын гэр лүү явсан юм би тэгээд шууд гэрлүүгээ харьсан юм. Тэгээд би гэртээ орж ирээд болсон зүйлийг ээждээ хэлсэн юм. Тэр ах миний өмдийг шувтлаад миний дээр хэвтээд хөдөлж байхад миний боожгой /бэлэг эрхтэн/ хорсож өвдөөд байсан юм. Тухайн үед миний боожгой /бэлэг эрхтэн/ хэсгээр шингэн зүйл болчихсон байсан тэр ах юугаар арчсаныг би санахгүй байна. Тухайн үед би тэр ахаас айгаад байсан юм, тэр ахаас архи үнэртэж байсан. Одоо болсон зүйлийг сайн санахгүй байна. гэсэн мэдүүлэг /хх 33-34/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхжаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Манай охин М.Оюун-Ундаръяаг тэр хавийн хүмүүс Ууганаа гэж дууддаг юм. 2015 оны 12 сарын 26-ны өдөр Мөнгөнцэцэг манай охин 2 тоглож байгаад орсон. Тэгээд орой хоол хийж байхад уйлж орж ирсэн. Тухайн үед надад Өсөхөөгийн найз нь гэж хэлээгүй. Нэг ах намайг ингээд уул даваад явчихлаа гэж хэлсэн. Би нүүрсэндээ доошоо явж байхад миний охин чичрээд миний ард орчихоод ээжээ энэ ах намайг ингэсэн гэж хэлсэн. Тэр өдөр нөхөр маань шинэ жил тэмдэглээд согтуу ирсэн болохоор нөхөртөө хэлээгүй. Маргааш нь бүтэн сайн өдөр сүмийн цуглаантай тэрнээс орой ирсэн хойно нь хэлсэн. Даваа гарагт цагдаа дээр гомдол гаргасан. Одоо миний охин юмнаас айж цочдог, татаж унадаг болоод байгаа. Ирээдүйд юу болохыг би мэдэхгүй, миний охин эрүүл саруул хүүхэд байсан. Миний нөхөр одоо 50 хүрж байгаа хүн хэдий удах вэ дээ. Ард нь үлдэж байгаа хүүхдүүдийн нэгийг нь ч гэсэн ийм болгосонд үнэхээр гомдолтой байна гэсэн мэдүүлэг.
Гэрч Б.Өсөхжаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2015 оны 12 сарын 25-ны өдөр буюу 5 дахь өдөр манай найз Төрмөнх манай Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байдаг гэрт ирсэн юм. Тэгээд бид хоёр 6 шил “Боргио” нэртэй 0,5 л шилтэй пивыг гурав гурваар нь хувааж уугаад унтсан юм. Тэгээд маргааш нь бид хоёр 13 цагийн үед босчихоод дахиж 6 шил “Боргио” нэртэй 0,5 л шилтэй пиво авчраад хувааж уугаад тэгээд дахиж Төрмөнх бид хоёр дэлгүүр ороод 4 шил “Боргио” нэртэй 0,5 л шилтэй пиво авчраад тэгээд нэг нэгийг ууж сууж байхад Төрмөнх бие засна гэж гараад явсан юм. Тэр өдөр манай гэрт манай охин дүү Мөнгөнцэцэг болон хөрш айлын Ууганаа гэх эмэгтэй хүүхэдтэй тоглож байсан юм. Тэгээд гаднаас Төрмөнх орж ирээд Ууганаад хандаж “миний дүү ээж чинь дуудаж байна” гэж хэлээд өөрөө буцаад гараад явсан юм. Тэгээд Ууганаа хувцсаа өмсөөд гараад явсан юм. Тэгээд нээх удалгүй Төрмөнх буцаж орж ирсэн тэгээд бид хоёр үлдсэн пиво хувааж уугаад бид хоёр манайд хоносон юм. гэсэн мэдүүлэг. /хх 35-37/
Гэрч Л.Оюундариас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн... Оюун-Ундарьяа бол миний 2 дахь дүү, 2008 оны 02 сарын 27-ны өдөр төрсөн. Энэ хэргийн талаар ээжээсээ хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа сонсож мэдсэн.
Би дүүтэйгээ энэ хэргийн талаар ганцаарчилж ярьж үзсэн. Тэгэхэд Оюун-Ундарьяа “эхлээд тэр ах миний триког турсиктэй хамт тайлаад миний дээр гарч хэвтээд нэг гараараа миний амыг дараад нөгөө гараараа миний боовыг оролдсон. Тэгээд хөдлөөд байсан” гэж хэлсэн. Ер нь их айсан байсан. Ууганаа гэж миний дүү Оюун-Ундарьяаг хэлж байгаа юм, бүгд л тэгж дууддаг, Оюун-Ундарьяа худлаа яриад байдаггүй, танихгүй хүнтэй тэгж хамаагүй яриад байдаггүй тийм л хүүхэд гэсэн мэдүүлэг. /хх /
Гэрч Т.Хоролгараваас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Төрмөнх бид хоёр 2010 онд танилцаад 2012 оны 9 сараас Дарь-Эхийн тэнд нийтийн байр хөлсөлж хамт амьдарч эхэлсэн. Бид хоёрын анхны хүүхэд 2013 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн. Би Эрдэнэтэд төрөөд 2014 оны 03 сард буцаж хотод ирээд Төрмөнхийн гэрт амьдарсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сард би Эрдэнэт руу явсан. Энэ үеэс эхэлж бид тусдаа амьдарч эхэлсэн. Би Төрмөнхтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байсан. Бид 2 дундаасаа нэг хүүтэй, бид хоёрын дунд буй болсон өмч гэж байхгүй, тусдаа гарч орон гэртэй болоогүй байсан. Би Төрмөнхөөс хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мессэж авсан “агаа руу ярьсан уу, урдан надтай ирээд уулзаарай” гэсэн мессеж байсан. Үүнээс хойш холбогдоогүй. Ер нь бид 2 өдөрт хэд хэдэн удаа утсаар ярьдаг, мессеж бичдэг. 2015 оны 12 сарын 27-ны өдөр утсаар ярихдаа ойр зуурын асуудлаас болж жаахан ам зөрсөн тэгж сүйдтэй хэрэлдэж муудалцаагүй. Одоо санаж байгаагаар үдээс хойш шиг л санаж байна, цагийг нь сайн санахгүй байна. Ингэж ам зөрчихөөд дахин яриагүй. Маргааш өглөө би Төрмөнх рүү залгаж ярьсан шиг санагдаж байна тэгэхэд зүгээр болчихсон байсан. 28-ны өдөр Төрмөнх ажлынхаа шинэ жилийн баярт орно, хувцас хунараа янзалж байна гэж байсан. Утсаар ярьж байхад хэл яриа нь зүгээр байсан. Согтуурсан шинж анзаарагдаагүй ер нь муудалцах шалтгаан нь мөнгөнөөс болсон, би мөнгө явуулаач гэсэн юм, түүнээс болж жаахан муудалцсан. гэсэн мэдүүлэг. /хх /
Шүүх эмгэг судлалын № 72 дугаартай дүгнэлт: Э.Төрмөнх нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Төрмөнх нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй хэрэг үйлдэлээ удирдан жолоодох чадвартай байсан байна. Төрмөнх хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт. /хх 74-75/
Шүүх эмгэг судлалын № 77 дугаартай дүгнэлт: М.Оюун-Ундарьяа нь сэтгэлийн гэмтлийн дараах дарамтат эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. М.Оюун-Ундарьяа нь Сэтгэлийн гэмтлийн дараах дарамтат эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Энэ эмгэг нь сэтгэцийн хүнд дарамтнаас шалтгаалж үүсдэг эмгэг юм. М.Оюун-Ундарьяа нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Оюун-Ундарьяа нь сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. /хх 77-78/
Мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэлээс ... Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-18/ Гэрэл зургаар таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /хх 23-24/, нас тоолсон тэмдэглэл /хх /, шүүгдэгч Э.Төрмөнхийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 121/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 112/, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 127/, “Жин Туул” ХХК-ний тодорхойлолт /хх 136/, хөдөлмөрийн гэрээ /хх 137-146/, шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн шинжээч эмч Д.Энхтуяагийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан Си Ди зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Согоотын 4-84 тоот Өсөхжаргалын гэрт тоглож байсан 7 настай М.Оюун-Ундарьяаг шүүгдэгч Э.Төрмөнх нь 16-17 цагийн орчим согтуурсан байх үедээ “чамайг ээж нь дуудаж байна” гэж дуудан гэрээс гаргаад, зэргэлдээ байрлах айлын эзэнгүй гэрт оруулан хүч хэрэглэн айлган сүрдүүлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдэж хүчиндэн, сэтгэцийн эмгэгтэй болгож хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Төрмөнх нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “би тэр охиныг нөгөө гэрт оруулсан нь үнэн, миний буруу. Мөн би хохирогчийг хүчиндэж, дур тавьсан зүйл байхгүй. Тухайн үед би ухаанаа алдсан байсан. Тэгэхэд би сайн дураараа ийм зүйл хийж болохгүй юм байна гэж ойлгоод больсон гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: хурьцал үйлдэж хүчиндсэн нь нотлогдоогүй, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн онгон хальс урагдаагүй, эр бэлгийн эс илрээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэж зүйлчэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Төрмөнх нь мөрдөн байцаалтад “тоглож байсан гэрээс нь хуурч гарган, эзгүй гэрт оруулан хурьцал үйлдсэн” гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь бага насны хохирогчийн мэдүүлгээр, хуурч гаргасан нь гэрчийн мэдүүлэгээр нотлогдож байна. Насанд хүрээгүй хохирогч буюу бага насны 7 настай М.Оюун-Ундаръяа мэдүүлэхдээ “тэр ах миний өмдийг шувтлаад миний дээр хэвтээд хөдлөж байхад миний боожгой хорсож өвдөөд байсан юм”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу түүний ээжээс “хорсож байна гэхээр нь бандааш, тирког нь тайлаад бэлэг эрхтнийг нь арчиж, тослож өгсөн” гэж мэдүүлжээ.
Дээрхи хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа хохирогчийг эмнэлэгт үзүүлсэн бөгөөд шүүгдэгч хэрэг үйлдэх үедээ үрийн шингэнээ хааш нь гадагшлуусаныг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогоогүй байна. Одоо нэмэлт ажиллагаа хийвч тогтоогдох боломжгүй бөгөөд охин хальс урагдаагүй, үрийн шингэн илрээгүй нь хурьцал үйлдээгүй гэсэн үг биш юм. Хүч хэрэглэхээр заналхийлж, хурьцал үйлдэж эхэлснээр энэ хэрэг бүрэн үйлдэгдсэнд тооцогддог.
Насанд хүрээгүй хохирогч М.Оюун-Ундаръяа нь үүний улмаас гэмтлийн дараах дарамтат эмгэг сэтгэцийн өвчтэй болсон ба энэ нь бүрэн эдгэрээгүй, удаан хугацааны эмчилгээ шаардлагатай талаар шинжээч эмч мэдүүлсэн.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзээд шүүгдэгч Э.Төрмөнхийг бага насны хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдэж, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Төрмөнх нь хохиролд 750.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй. Шүүгдэгч Э.Төрмөнхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 175 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн трико, дотуур өмдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Энхбаатарын Төрмөнхийг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндэж, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төрмөнхийг 18 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төрмөнхөд оногдуулсан 18 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төрмөнхийн цагдан хоригдсон 175 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн трико, дотуур өмдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохиролд 750.000 төгрөг төлсөнийг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Б.ХАЛИУН
С.БАТГЭРЭЛ