Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/834

 

                2021/ШЦТ/834

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Х.Идэр, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Иргэдийн төлөөлөгч Б.Энхболд,

Улсын яллагч Н.Булганчимэг,  

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн  3.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч,  энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............тоотод оршин суух, урьд:

 

1980 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Зүүнбаян дахь нэгтгэлийн цэргийн шүүхийн таслан шийдвэрлэх 22\5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

1981 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ардын армийн тусгай шүүхийн таслан шийдвэрлэх 61 дугаартай тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж урьд оногдуулсан 22\5 дугаартай тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор суллагдсан,

 

1983 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Ажилчны районы ардын шүүхийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 77 дугаар зүйлийн В-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1984 оны 7 дугаар сарын 08-ны өдөр суллагдсан,

 

1986 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын районы Ардын шүүхийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын Ардын районы шүүхийн 132 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 3-д зааснаар Д.Бд урьд таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 9 жилийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялыг багтааж тогтоосон ба 1991 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Монгол Ардын Хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх комиссын 1456 дугаартай тогтоолоор ял хасуулж, 1992 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үлдсэн ялыг эдэлж дуусаад суллагдсан,

 

1999 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 610 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эруугийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 7 жил 3 хоногийн хугацаагаар хорих ялаар,

 

2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 727 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 610 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 4 жил 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 3 хоногийн хугацаагаартогтоосон,

 

2002 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 82 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зуйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

2008 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 86 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 37 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 08 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон Д.Б,

 

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар, нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон

1. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 28-605в тоот хохирогч Б.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч мөнгөн болон монетон эдлэл ээмэг, бөгж, гинж, мөнгө цуглуулдаг гахайн дотор байсан 1 сая төгрөг зэргийг хулгайлан авч 1.544.800 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 3-210 тоот хохирогч Т.Тулгаагийн монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар, нууцаар нэвтэрч 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20-66 тоот хохирогч Б.Баярсайханы монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар, нууцаар нэвтэрч монгол дан дээл, эрх чөлөөний одон, тусгаар тогтнолын одон, ардын хувьсгалын 90 жил, ардчилсан хувьсгалын 20 жил, 8 дугаар 5-н жилийн гавшгайч, ардчиллын ахмад зүтгэлтний тэмдэг, Хавар, намрын түрийтэй гутал, МНБС төхөөрөмж, Нокиа гар утас, халуун тогоо хулгайлан авч 426.800 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 15-126 тоот хохирогч Б.Эрдэнэ-Очирын байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар, нууцаар нэвтэрч авдрыг эвдлэн бэлэн 268.000 төгрөгийн хулгайлан авсан,

5. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 11 дүгээр гудамж, 55 тоот хохирогч С.Мөнхбаярын гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч 25 кг шуудайтай гурил, 3 кг үхрийн борц, 5 кг гоймон, 5 л ургамлын тос хулгайлан авч 149.410 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн 20 дугаар гудамжны 33 тоот хохирогч Г.Мягмарбулгамаагийн гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч хуучин 1 ширхэг хөөргийг хулгайлан авч 60.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 84-242 тоот дахь хохирогч Д.Мөнхцэрэнгийн монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар, нууцаар нэвтэрч шүр, хос мөнгөн кальцо, мөнгөн гинж хулгайлан авч 645.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 29-367 тоот хохирогч С.Баатарын байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар, нууцаар нэвтэрч хөөрөг 1, 3 шил архи хулгайлан авч 1.240.666 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 7-33 тоот хохирогч Б.Дэлгэртуяагийн монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар, нууцаар нэвтэрч монетон ээмэг, ЛСД зурагт хулгайлан авч 710.540 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгайн тоот хохирогч М.Жигмэдсүрэнгийн монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нууцаар нэвтэрч майхан, мешок, газан плитка, чийгний дэвсгэр, халбага сэрээний ком 40 бидон, үүргэвч хулгайлан авч 243.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-1-07 тоот П.Солийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн ээмэг 2 өрөөсөн, өрөөсөн мөнгөн савх хулгайлан авч 533.700 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20-33 тоот хашаанд байрлах Б.Цэрэндолгорын байшингийн цонхны хаалт төмрийг хөшиж онгойлгон хууль бусаар, нууцаар нэвтэрч виски 2 шилийг хулгайлан авч 241.710 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2020 оны 03 сарын 17-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 9-192 тоот оршин суух иргэн Л.Хоролмаагийн байшинд хууль бусаар, нууцаар нэвтэрч мөнгөн аяга, айрагны хул, булган малгай хулгайлан авч 1.848.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагаас 14 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 1А-51 тоот хохирогч Д.Ууганзаяагийн эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн гар утас, мөнгөн аяга, биет 20.000 төгрөгийг хулгайлан авч 356.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 10 цагаас 13 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24-612 тоот хохирогч Н.Бизьяагийн эзэмшлийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын 5 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

 16. 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 09 цагаас 16 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 5-120 тоот хохирогч Д.Наранцэцэгийн эзэмшлийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн ээмэг 1 ширхэг, шармал ээмэгт 1ширхэг, хөөрөг хулгайлан авч 327.900 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2020 оны 05 сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81-11 тоот хохирогч Г.Жавзандуламын байшингийн вакум цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг, цагаан алтны хольцтой ээмэг, бөгж, зүүлт 3 хос, 2 ширхэг мөнгөн ээмэг хулгайлан авч 1.382.500 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатаар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-45г тоот хохирогч Б.Энхтуяагийн эзэмшлийн гэрт хууль бусаар, нууцаар алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, гоёлын бугуйвч 1 ширхэг хулгайлан авч 1.071.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2020 оны 07 сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24-114 тоот хохирогч Ц.Отгонбаатарын байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгон нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг жижиг мөнгөн аяга, 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 6-тай мөнгөн аяга 1 ширхэг хулгайлан авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2020 оны 08 сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 4-16 тоот хохирогч Ц.Отгонцэцэгийн монгол гэрийн амбаарыг хөшиж онгойлгон нууцаар, хууль бусаар нэвтэрч гар цахилгаан хөрөө хулгайлан авч 336.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2020 оны 10 сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж 298 тоот хохирогч Ч.Гантулгын байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, даваа толгойтой хүрэн суудалтай гартам хөөрөг, цагаан шигтгээтэй төмөр гоёлын бөгж 1 ширхэг хулгайлан авч 329.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 33-363Б тоот хохирогч Р.Долгормаа, Т.Орлом нарын байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Р.Долгормаагийн монетон ээмэг бөгж, эрэгтэй монетон гинж, эрэгтэй мөнгөн гинж, монетон өрөөсөн ээмэг, мөнгөн ээмэг бөгж гинж, хүүхдийн мөнгөн ээмэг хулгайлан авч 2.560.200 төгрөгийн, Т.Орломын Самсунг галакси жи6 гар утас хулгайлан авч 260.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны  өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 8-151 тоот хохирогч Х.Номингийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч хос монетон ээмэг, 3 хос мөнгөн хослол зүүлт, ээмэг, бөгж, түрийвч бэлэн мөнгө 300.000 төгрөг хулгайлан авч 1.119.600 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 23 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон нэр бүхий 24 хохирогчид нийт 17.093.326 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Г.Мягмарбулгамаа, Б.Цэрэндолгор, Д.Ууганзаяа, Н.Бизъяа, Д.Наранцэцэг, Р.Долгормаа, Т.Орлом нарын гэрт орж хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бусад үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад эрүү шүүлт тулгаж хэрэг тохох гэж байсан. Би өөрийн хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Ямар ч ял шийтгэл авахад гомдол байхгүй. Хийгээгүй хэргүүдийг минь үнэн зөвөөр тодорхойлж өгнө үү....” гэв.

 

Эрүүгийн 2009015060912 дугаартай хэргээс:

 

            Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 05 дугаар сарын эхээр 58 дугаар сургуулийн хажуугаар явж байхад ногоон өнгийн хаалгатай хашаа байсан хашаан дотор 1 давхар улаан тоосгон өнгийн байшин хүн байхгүй болохоор нь хашааг давж ороод жижиг вакум цонхыг түлхэн ороод сервантан дотор байсан мөнгөний гахайг шидэж хагалаад 180.000 төгрөг байсныг аваад мөнгөн ээмэг, бөгж, гинж зэргийг авсан. Авсан эд зүйлээ улсын их дэлгүүрийн хойд талд байх урт цагааны урд талд байрлах өндөр шилэн барилгын подволд алт мөнгө авдаг хүнд 240.000 төгрөгөөр зарсан...Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 32 нэртэй дэлгүүрийн арын гудамжинд хашааны хаалган дээрээ морины хээтэй, төмөр хаалгатай айл эзэнгүй байсан. Тэгэхээр нь гэрийн цоожийг хөшиж онгойлгон гэр дотроос мөнгөн аяга 1 ширхэгийг авсан. Улсын их дэлгүүрийн хойд талд байх урт цагаан дээр аваачиж 40.000 төгрөгөөр зарсан...Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 01 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн 33 дугаар автобусны буудлын доод талд байх ногоон хашаатай айлын хашаан дотор байсан байшингаас цонхоор нь орж гутал, нокиа гар утас, монгол дээл эд зүйлсийг авсан. Нарантуул зах дээр үл таних хүнд зарсан. Нийлүүлээд 70.000 төгрөгөөр өгсөн....Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо дамбадаржаагийн гудамжаар өгсөж яваад цэнхэр өнгийн төмөр хашаатай айл байсан бөгөөд би хашааны завсраар харахад хүнгүй байсан. Тэгэхээр хашааг давж ороод хүрэн өнгөтэй байшингийн вакум цонхыг түлхэж байшинд орон 1 шил архи, бурхны доор байсан жижиг шургууллагыг хөшиж онгойлгон 260.000 төгрөг байсныг аваад явсан. 7 буудал дээр хүнд өгсөн...Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн автобусны буудал дээр буугаад 7 буудал руу алхаж байсан. Алхаж байтал улбар шар өнгийн төмрөн гүйдэг хаалгатай, модон хашаатай хашаан дотор ороход үүдний амбаар нь хаалган хэсгээрээ салчихсан байсан. Тэгэхээр нь хөшиж ороод гэрээс нь 25 кг-н шуудайтай гурил, борц байхаар нь аваад явсан. Гудамжинд архи ууж байсан эмэгтэйд зүгээр өгөөд явсан...Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дүүгийнхээсээ гараад автобусанд суугаад дамбадаржаа дээр буугаад явж байтал 2 давхар том байшинтай, хажуудаа 1 монгол гэртэй айл байсан. Хүн байхгүй болохоор нь хашааг нь давж ороод гэрийн хаалгыг нь хөшиж онгойлгон гэр дотроос хөөрөг аваад гарч байшингийн цонхыг модоор хөшиж онгойлгон орж 2 ширхэг виски аваад гарсан. Нарантуул зах ороод хаалганы орчим явуулын 2 хүнд 2 ширхэг виски 60.000 төгрөгөөр зарсан. Хөөргийг нарантуулд хөөрөг зардаг эмэгтэйд 20.000 төгрөгөөр зарсан...Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн Өвөр согоотын гэр хорооллын булангийн хашаанд орж байшингийн хажуу талаас төмөр авч гэрийн цоожийг хашиж ороход савтай мөнгөн эдлэл байсан. Тэр эдлэлийг аваад урт цагаан дээр очин 130.000 төгрөгөөр хүнд өгсөн...Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сэлбийн автобусанд суугаад завсрын автобусны буудал дээр буугаад 7 буудал руу алхаж явахад төмрөн хаалгатай ногоон өнгийн хашаанаас хүмүүс гараад явсан. Тэгэхээр нь гүйдэг хаалгын онгойлгоод хураалттай моднуудын цонхон доор нь өндөрлөж байгаад цонхын түлхэж ороод хөөрөг, архинууд байхаар нь авч гараад 7 буудлын автобусны буудал дээр архи ууж байсан хүмүүст 1 ширхэг архи өгөөд хөөргийн нарантуул зах дээр хөөрөг авдаг хүмүүст 20.000 төгрөгөөр зарсан. 2 шил архийг таньдаг хүндээ өгчөөд явсан...Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 01 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 7 буудал дээр явж байгаад тэндээс доошоо сэлбэ гол руу уруудахад хажуу талд нь ногоон хаалгатай хашаа байсан. Дотор нь ороход 1 монгол гэр байсан. Гэрийн хаалгын хөшөөд онгойлгож аваад гэрээс зурагт авсан. 7 буудал дээр ирээд зогсож байтал машинтай хүн ирээд 50.000 төгрөгөөр авсан...Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Өвөр согоотын автобусны буудлаас, 7 буудлаас суугаад өвөр согоотын эцэс дээр буугаад гол дагаад алхаж байтал төмөр сараалжин хашаатай хашаан дотор 1 монгол гэр байсан. Хашааг давж ороод цоожийг төмрөөр цохин гэр дотроос майхан, хээр дэвсдэг гудас, мишок, газан плитка зэрэг эд зүйлсийг авсан...Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 06 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн Дамбадаржаагийн гүүрээр гараад явж байтал саарал өнгийн төмөр хашаатай айлын үүдний хаалга онгорхой байхаар нь орж байшин дотор хүнгүй байхаар нь вакум цонхоор орж 1 ширхэг мөнгөн аяга, хувцасны шүүгээнээс гар утас, товтой өрөөнөөс мөнгөн бөгж, монетон ээмэг зэрэг эдлэлүүдийг авсан. Аваад урд цагаан дээр очин зарсан...Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн эзэнгүй айл байгаа эсэхийг харж явтал хашаанд 2 давхар том байшинтай, монгол гэртэй айл айлын хаалга цоожтой байхаар нь цоожийн хөшин онгойлгоод гэр дотроос хөөрөг авсан. Дараа гарч байшин дотор орж эд зүйлийг онгичиж байгаад 2 шил виски авсан...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Он сараа санахгүй байна. Гэрээсээ гараад 33-н буудлаар 7 буудал орохоор явж байсан тэгтэл шар өнгийн гүйдэг хаалгатай хашаа байсан. Уг хашаанд байгаа машин нь эзэнгүй байхаар нь цонхыг түлхэж онгойлгоод байшинд нь ороод өвлийн булган малгай нэг ширхэг мөнгөн аяга, модон тагш зэргийг аваад гарсан юм. Авсан эд зүйлээ Нарантуул зах дээр аваачиж танихгүй хүнд зарсан...Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо их дарь эхийн 1а-51 тоот айл эзэнгүй байхаар нь цонхыг нь түлхэж ороод гэрээс нь ай фоне 6 маркийн гар утас, мөнгөн аяга бэлэн 20.000 төгрөг аваад гарсан...Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр найз Болдбаатар гэгчийн гэрт оччихоод буцаад дүүрүүгээ харих гээд дарь эхээд алхаж байтал цэнхэр өнгийн хашаатай нэг давхар цагаан байшин эзэнгүй байхаар нь хашааных нь хаалгаар ороод вакум цонхийг нь түлхэж ороод зурагтын тавиур дээр байсан 5 ширхэг мөнгөн аягийг аваад буцаад цонхоор нь гарсан. Тэгээд тэр 5 аягийг урт цагааны ченж дээр 240.000 төгрөгөөр зарсан...Би хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр найз авгай болох Туяагийн гэрт очих гээд дарь эхэд алхаж явж байтал нэг айлаас хүн гараад явж байсан. Тэгэхээр нь би нөгөө хүнийг гараад явсан хойгуур нь зөрж ороод сервантан дотор байсан 3 ширхэг мөнгөн аягийг нь аваад Бөмбөгөр худалдааны төвийн хажууд байрлах алт мөнгөний дархан дээр аваачаад 150.000 орчим төгрөгөөр зарсан...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 05 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дамбадаржаагийн хийдийн хажуугаар явж байгаад модон хашаатай төмөр саарал өнгийн гүйдэг хаалгатай хашаан дотор дотроо цагаан өнгийн байшинтай айл байхаар нь хашаанд нь орж явж байгаад вакум цонхыг нь түлхэж ороод уг айлаас хөөрөг мөн эмэгтэй хүний ээмэг, бөгж мах зэрэг эд зүйл авсан махыг нь 7-н буудал дээр хүүхэд дагуулсан настай эмэгтэй явж байхаар нь зүгээр өгсөн. Харин ээмэг бөгж хөөрөг гэх зүйлийг Нарантуул зах дээр явуулын хүнд зарсан...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 05 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр тоосгоны эцсийн буудлын орчим явж байгаад ягаан дээвэртэй дээвэр дээрээ мансардтай байшинтай хашаа байсан юм. Уг хашааны хаалгыг нь түлхэж онгойлгоод үүдний амбаарын жижиг цонхыг түлхэж орсон. Тэгээд гэрээс нь шүүгээнд байсан эмэгтэй хүний гоёлын хайрцагтай эд зүйлс байсныг нь аваад гарсан. Тэгээд замдаа явж байгаад үзтэл монетон ээмэг, алтан ээмэг, бугуйвч зэрэг эд зүйл байсан, уг авсан эд зүйлээ урт цагаан дээр байдаг алт мөнгөний дарханд аваачиж өгсөн...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 06 дугаар сарын сүүлээр санаж байна. 32-н тойргийн орчим явж байтал дотроо цагаан байшинтай ногоон хаалгатай хашаа хүнгүй юм шиг байсан тэгэхээр нь хашааны хаалгыг нь онгойлгоод ороод байшингийн үүдний амбаарын цонхоор нь ороод уг айлаас 6 ширхэг мөнгөн аяга авсан, авсан аягануудаа урт цагааны алт мөнгөн эдлэл авдаг хүнд өгсөн. Нийлээд 200.000 төгрөгөөр өгсөн санаж байна...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 08 дугаар сарын эхээр санаж байна. Дамбадаржаагийн Хан-Эрдэнэ дэлгүүрийн урдуур гараад гудамжаар явж байтал оранж өнгийн хашааны хаалгатай хашаа байхаар нь хашааны завсраар нь хартал эзэнгүй байх шиг байсан. Тэгэхээр нь ороод үүдний амбаарын хаалганы цоожийг нь хөшиж онгойлгоод гэрт орсон. Уг айлаас нэг орос хромон гутал, цахилгаан хөрөө авсан. Нарантуулын арын хаалган дээр зогсож байгаад гутлыг нь 80.000 төгрөгөөр, хөөрөг нь 25.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө хоол унд аваад дуусгасан...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр санаж байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 7 буудлаас доошоо уруудаж гэр хорооллын гудамжаар явж байгаад Цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаа байхаар нь завсраар нь хартал эзэнгүй юм шиг байхаар нь хашааг нь давж ороод нийлсэн байшин байхаар нь нэг айлаас нь гар утас, эмэгтэй хүний гоёлын монетон хослол, эрэгтэй эмэгтэй хүний монетон бөгж зэрэг эд зүйл авсан...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ний өдрийн хооронд гудамжаар явж байгаад хүрэн өнгийн хаалгатай ягаан байшинтай хашаанд ороод уг айл эзэнгүй байхаар нь вакум цонхыг нь түлхэж онгойлгоод дор нь ороод эмэгтэй хүний мөнгөн хослол, 2 ширхэг гар утас монетон ээмэг бэлнээр 300 орчим мянган төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 4-5, 46-47, 79-80, 104-105, 144-145, 176-177, 219-221 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 16-17, 58-59, 95-96, 132-133, 166-167, 197-199 дүгээр хуудас, 3 дугаар хх-ийн 108, 148, 191, 242-244 дүгээр хуудас, 4 дүгээр хх-ийн 47-49, 124-126, 169-170, 216-217 дугаар хуудас, 5 дугаар хх-ийн 14-16, 95-97, 156-159 дүгээр хуудас/,

 

             Хохирогч Б.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байхаар нь дотор ороод үзтэл гэрийн хаалга бас онгорхой байсан. Гражийн хаалга онгорхой байхаар нь тэрүүгээр ороод ухаж байшинруугаа ортол дотор эд зүйл эмх замбараагүй болсон байсан...Мөнгөний гахайд байсан 1.000.000 орчим төгрөг /2 жилийн турш манай хүүхэд мөнгө цуглуулж байсан/, урт унжуургатай мөнгөн ээмэг, бөгж хосоор нь 2017 онд 35.000 төгрөгөөр авч байсан граммыг нь сайн мэдэхгүй, шигтгэдэг монетон ээмэг хосоор нь 2018 онд 370.000 төгрөгөөр авч байсан, мөнгөн гинж бас байсан. Мөнгөн гинжийг өмнө дурдсан ээмэг, бөгжний хамт авч байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21-22, 23 дугаар хуудас/,

           

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 10-15 дугаар хуудас/,  

           

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...2017 онд гар дээрээс худалдан авсан мөнгөн ээмэг бөгж 45.000 төгрөг, 2018 онд худалдан авсан ээмэг 235.200 төгрөг, хуучин гинж 264.600 төгрөгөөр тодорхойлов. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 544.800 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар хуудас/,

           

              Хохирогч Д.Тулгаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Манай гэрийн хаалганы цоож эвдлэн хулгайч орсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед би гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж үзэхэд эд зүйл алдагдаагүй бололтой байсан болохоор нь гомдолгүй гэж байсан боловч дараа нь юмаа бүртгэж байхад аавын минь хэрэглэдэг байсан гарын мөнгөн алга болсон байсан гэдгийг мэдсэн. Тухайн аягыг би одоо зах зээлийн ханшаар үнэлмээр байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58-59, 60 дугаар хуудас/,  

           

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 51-55 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...10 жилийн өмнө бэлгэнд ирсэн мөнгө аяга 120.000 төгрөгөөр тодорхойлов. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 120.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 69-70 дугаар хуудас/,

 

    Хохирогч Б.Баярсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...манай гэрийн үүдний хаалгыг татаж эвдсэн байдалтай манай гэр онгорхой байсан юм. Би гэртээ ороход манай гэрийн доторх эд зүйлсийг бусниулаад хаячихсан байсан юм. Гэрт байсан монгол дан дээл, эрх чөлөөний одон, тусгаар тогтнолын одон, ардын хувьсгалын 90 жил, ардчилсан хувьсгалын 20 жил, 8 дугаар 5-н жилийн гавшгайч, ардчиллын ахмад зүтгэлтний зэрэг тэмдгүүд дээлэнд байсан бөгөөд хамт алга болсон байсан. Хавар, намрын түрийтэй гутал, МНБС төхөөрөмж, Нокиа гар утас, халуун тогоо зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

    Гэрч Б.Мөнхсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....Манай аав Баярсайхан нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Энэ хулгайн талаар ямар нэгэн гомдол санал гаргах хүн байхгүй бид нар хоорондоо ярилцсан одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 426.800 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....манай гэрийн вакум цонх онгойгоод түүгээр хулгайч орсон бололтой байсан би цагдаагийн байгууллагын албан хаагчид үзлэг хийж дууссаны дараа байшингаа орж үзэхэд манай байшинд хулгайч ороод хойморт байсан авдар болон шүүгээ савыг онгичсон байсан юм. Тэгээд би ээжийнхээ хамт гэр доторх эд зүйлсээ бүртгэхэд шургуулганд байсан хөдөөнөөс ирсэн цагаан идээг хамаатан саданд зарсан 268.000 төгрөг хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 128 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 111-119 дүгээр хуудас/,

 

            Хохирогч С.Мөнхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...гэрийн үүдийг нугасаар нь сапгачихсан байсан. Ороод үзтэл гэрийн эд хогшил байсан байрандаа харин хөргөгчний дор шалан дээр будаа асгарчихсан байсан бөгөөд дотор нь байсан 25 кг шуудайтай бүтэн гурил, 3-4 кг үхрийн борц, 5 кг гоймон, 5 литр ургамлын тос алга болсон байсан. Одоо гурилаа 29.000 төгрөг /Улаанбаатар гурил ногоон/, борцоо зах зээлийн үнээр, ургамлын тосыг 13.000 төгрөг, гоймонг 7000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Өөр алдагдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 161-163 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 151-157 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 149.410 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 167-168 дугаар хуудас/,

 

            Хохирогч Г.Мягмарбулгамаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....хашааны хаалганы түгжээг мултасчихсан байсан. Тэгээд хашаандаа ороод хартал манай хашаанд байдаг айлын байшингийн цонх нь хагарчихсан хамгаалалт төмрийг нь хажууд нь аваад тавьчихсан байсан. Өөрийнхөө монгол гэрийн хаалгыг шалгатал цоож нь эвдэрчихсэн цүүгээр нь тогтоогоод орхичихсон байсан...гэрээс цэнхэр өнгийн даалинтай бор өнгийн чулуун хөөрөг байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 195-196 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 181-189 дүгээр хуудас/,  

           

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 60.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 209-210 дугаар хуудас/,

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хохирогч Г.Мягмарбулгамаа нь манай нөхөр О.Батзориг сайн танина би бол танихгүй гэсний дагуу түүний нөхөр О.Батзоригоор таньж олуулах ажиллагаа явуулав. О.Батзориг би өөрийн хөөргөө хараад танина. Миний хөөрөг шинэ цагийн халтар манан хөөрөг байгаа. ..нийт 4 хөөргийг зэрэгцүүлэн байрлуулж О.Батзоригоос таны гэрээс алдагдсан таны хөөрөг уг хөөрөгнүүд дотор байгаа эсэх талаар асуухад миний алдсан өөрийн хөөрөг энэ дотор алга байна,миний хөөрөг ягаан өнгийн хуванцар толгойтой шинэ цагийн дунд гарын халтар манан хөөрөг байгаа...” гэжээ /3 дугаар хх-ийн 76-77 дугаар хуудас/,

 

            Хохирогч Д.Мөнхцэрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...манай гэрээс миний ажлын материал болох 10 грамм орчим шүр, хос мөнгөн кольцо, мөнгөн гинж зэрэг алдагдсан байсан юм....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 239 дүгээр хуудас/,

 

            Гэрч Л.Довчинсувд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...нөхөр бид 2 захиалгаар алт, мөнгөөр аяга, эмээл, хазаар, ташуур, ээмэг бөгж хийж зардаг юм. Өнөөдөр 12 цаг 05 минутанд урт цагаан явж металл авах гээд нөхрийн хамт явсан. ...15 цагийн үед ирэхэд манай таампар онгорхой, гэрийн хаалга хаалттай байсан хэрнээ онгойхгүй байсан. ..гэрийн баруун талын орон дээр байсан 2 ширхэг хайрцагтай мөнгө алга болсон байна. ...2 ширхэг хайрцаг эм хийдэг хуванцар цагаан саарал өнгөтэй. Нэгнийх нь дотор улаан хүрэн өнгөтэй 10 орчим шүр байсан. ...нөгөө хайрцагт нь 2 хос кольцо, гинж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 233-234 дүгээр хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 227-232 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 645.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

            Хохирогч С.Баатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 12 сарын 31-ний өдөр би гэрээсээ 11 цагт гараад Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн амралтанд очиж хүнтэй уулзчаад ирсэн тэгээд 13 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай байшингийн вакум цонх нь онгорхой байсан. ..Халтар манан хөөрөг, 2 шил 1 литрийн багтаамжтай Чингис архи, 1 шил 0.75 гр Болор архи зэрэг эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 23-28 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.240.666 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

           

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...хохирогч С.Баатар би өөрийн хөөргөө хараад танина миний хөөрөг халтар манан одтой хөөрөг байгаа..нийт 4 хөөргийг зэрэгцүүлэн байрлуулж хохирогч С.Баатараас таны гэрээс алдагдсан таны хөөрөг уг хөөрөгнүүд дотор байгаа эсэх талаар асуухад миний алдсан өөрийн хөөрөг энэ дотор алга байна,миний хөөрөг даваа толгойтой халтар манан одтой хөөрөг байгаа...” гэжээ /3 дугаар хх-ийн 74-75 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Дэлгэртуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....Би 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө би ажил дээрээ байж байхад миний хүүхэд надруу залгаад “Манай гэрт хулгайч орсон байна гэхээр нь би ажил дээрээсээ гэр лүүгээ явж очиход манай Монгол гэрээс 39 инчийн БСБ маркын лед зурагт хулгайд алдагдсан байсан юм... Тухайн үед цагдаа ирэхэд бөгж алдагдсан талаар мэдээгүй. Гэтэл маргааш нь миний өөрийн хэрэглэдэг монетон бөгж алдагдсан байсан. Тэгэхээр нь би хэргийг шалгаж байсан мөрдөгчид миний бөгж алга болсон байна гэж утсаар хэлсэн. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 75 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 64-67 дугаар хуудас/,  

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 710.540 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 85-86 дугаар хуудас/,

 

            Хохирогч М.Жигмэдсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр очиж агаар салхинд байж байгаад орой нь хот руу яваад 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдөр ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж эд зүйлс алдагдсан байсан....майхан, мешок, газан плитка, чийгний дэвсдэг гудас, халбага сэрээний ком, 40 бидон, үүргэвчтэй цүнх зэрэг эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 115-116 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 102-108 дугаар хуудас/,

           

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 243.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 122-123 дугаар хуудас/,

 

    Хохирогч П.Соль мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би өнөөдөр өглөө 06 цаг 40 минутад ажил руугаа явах гээд гэрээсээ гараад ажлаасаа 21 цаг өнгөрч байхад гэртээ орж ирээд хөлдөөгчөөс эд зүйл гаргаад тавьсан байхаар нь өчигдөр ингээд унтсан юм байхдаа гэж бодоод гадаа ус асгах гээд явж байтал манай цонхны ялаа шумуулын тор унасан байхаар нь цонх руугаа хартал онгорхой болохоор нь гэр лүүгээ орж хаагаад ээмэг бөгж хийдэг шургуулгаа онгойлгоод үзэхэд мөнгөн ээмэг, мөнгөн эдлэл зэрэг эд зүйлс алдагдсан байна...дунд гарын мөнгөн аяга, монетон ээмэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн ээмэг 2 өрөөсөн, өрөөсөн мөнгөн савх зэрэг эд зүйлс алдагдсан..” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 152-153 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 137-143 дугаар хуудас/,

           

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 533.700 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 157-158 дугаар хуудас/,

           

            Хохирогч Б.Цэрэндолгор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....2020 оны 05 сарын 11-ны 13 цагийн орчим хашааны хажуу айлаас утсаар хашаанд хулгай орсон байна гэж хэлсэн учир шууд хашаандаа ирсэн. Ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан...шилэн тавиур дээр байсан 1 литр, 0.75 гр 2 шил виски архи алдагдсан байгаа...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 184-185 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 173-180 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 241.710 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 188-189 дүгээр хуудас/,

           

    Хохирогч Л.Хоролмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг 20 минутанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 9-192 тоотод байх гэрээсээ хаалгаа цоожилж гараад 17 цаг 20 минутанд буцаж гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байхаар нь гэрээ ороод хартал гэрийн дотор эд зүйл онгичоод хаячихсан байхаар нь хулгайч орж гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн... бага гарын 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын хэмжээтэй полиусан аяга, 1 ширхэг хуучны модны үндсэн том тагш, 1 ширхэг ёроол нь цоорсон байсныг модны үртсээр бөглөж янзлуулсан. Тослог бор өнгөтэй модны үндсэн 600 орчим граммын багтаамжтай айрагны том хул, эрэгтэй хүний хуучин хэрэглэж байсан буудаг булган малгай, зүү ороосон цэнхэр өнгийн даалинтай манай нөхрийн хөөрөг, гаанс зэрэг эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 218-220 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 72-73, 6 дугаар хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Гэрч О.Ариунаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Уг хул аяга нь манай буурал эмээгээс манай ах Батцэрэнд дамжин ирсэн хул байгаа юм. Батцэрэн ах маань хулаа хүү Батбаярт өвлүүлж үлдээсэн хул байгаа юм. Уг хулыг модны үндсээр хийсэн, өв дамжсан хул аяга байгаа...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч О.Батцэрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Манай хүү Батбаярын гэрт хулгай орж айрагны хул алдагдсан. Энэ хэрэгт манай бэр Хоролмаа хохирогчоор мэдүүлэг өгөөд явж байгаа. Уг хул нь модон үндсээр хийсэн. 15-16 см орчим диаметртэй айрагны хул байгаа юм. Уг хул нь манай буурал эмээгээс надад, надаасманай хүүд очсон одоо бараг 5 дахь үе дээрээ явж байгаа аяга юм. Уг хул аяга нь удам дамжсан учир 10 сая төгрөг чөлөөтэй хүрэх аяга....” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....Манай ааваас надад өвлөгдөж байсан модны үндсээр хийсэн модон аяга байгаа. Аяганы суурь хэсэгтээ яр нь унаж сэтэрсэн тэрийг нь модны үртэсээр шаантаглаж зассан. Авсан цагаасаа хойш өөр засвар хийгээгүй, баяр ёслолоор гаргаж айраг цагаа хийхээс өөр зүйлд ашигладаггүй модон аяга байсан. 10.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

    Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 207-213 дугаар хуудас/,  

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 718.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 234-235 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар шинжээч томилох тогтоолд заасан өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.120.200 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /Хохирогч Л.Хоролмаа, Р.Долгормаа нарын хохирлыг дахин үнэлсэн талаар/ /6 дугаар хх-ийн 59-60 дугаар хуудас/,

           

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хохирогч Л.Хоролмаа би өөрийн нөхрийн хөөргийг хараад танина. Миний хөөрөг шинэ цагийн халтар манан хөөрөг байгаа. ..нийт 4 хөөргийг зэрэгцүүлэн байрлуулж Л.Хоролмаагаас таны гэрээс алдагдсан хөөрөг уг хөөрөгнүүд дотор байгаа эсэх талаар асуухад манай нөхрийн хөөрөг энэ дотор алга байна, миний нөхрийн хөөрөг цагаан өнгийн шинэ цагийн чулуун том их гарын хөөрөг байгаа...” гэжээ /3 дугаар хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Д.Ууганзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....Манайхаас манай аавын зурган дотор байсан 20.000 төгрөг, стейкэн дотор байсан айфоне 6 маркийн гар утас, бас стейкэн дотор байсан цулгуй дунд гарын мөнгөн аяга байсан, одоогоор алдагдсан зүйлээ сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 125-127 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 117-122 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 356.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /3 дугаар хх-ийн 131-133 дугаар хуудас/,

 

    Хохирогч Н.Бизъяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....гэрт байсан эд зүйлээ шалгаж үзэхэд манай шүүгээнд байсан дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, авдар дотор байсан дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан.../3 дугаар хх-ийн 164-166 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 156-160 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 600.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /3 дугаар хх-ийн 179-182 дугаар хуудас/,

 

            Хохирогч Д.Наранцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....гэртээ ирэхэд манай гэрийн хаалга цоожтой байсан бөгөөд түлхүүрээр онгойлгож гэрт ороход эд зүйлс алдагдсан байдалтай эмх замбараагүй болсон байсан...1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг жижиг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг шармал мөнгөн ээмэг, улаан эрээн даалинтай чулуун хөөрөг 1 ширхэг, 1 ширхэг луун хээтэй шавар хөөрөг алдагдсан...шүүх хуралд оролцох шаардлага байхгүй гэхдээ хохирлоо барагдуулж авмаар байна... /3 дугаар хх-ийн 205-206, 207-208 дугаар хуудас/,

           

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 198-201 дүгээр хуудас/,  

 

            Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 327.900 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /3 дугаар хх-ийн 224-225 дугаар хуудас/,

 

            Хохирогч Г.Жавзандулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....2020 оны 05 сарын 15-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад орой 22 цагийн үед гэртээ орж ирэхэд хүүхдийн өрөөнд цонх онгорхой байхаар нь гэрийн эд зүйлээ шалгасан юм. манай ахын хөөрөг, миний цагаан алтны хольцтой ээмэг, бөгж, зүүлт 3 хос болон 2 ширхэг мөнгөн ээмэг, хөргөгчнөөс мах зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

 

            Гэрч Г.Ойдовцогзол мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81а-11 тоотод байрлах байшинд маань 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хулгай орсон юм. Халтар мана биетэй, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг, манай эмэгтэй дүү Жавзандуламын гар цүнхнээс эмэгтэй хүний гоёлын ээмэг бөгж, гинж, эрэгтэй хүний хувцас, гар дрилл зэрэг эд зүйлс алга болсон...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 1-6 дугаар хуудас/,

 

    Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...гэрч Г.Ойдовцогзол би өөрийн хөөргийг хараад танина, миний хөөрөг хуучин цагийн халтар манан хөөрөг байгаа....нийт 4 хөөргийг зэрэгцүүлэн байрлуулж Г.Ойдовцогзолоос таны алдагдсан хөөрөг уг хөөрөгнүүд дотор байгаа эсэх талаар асуухад манай хөөрөг энэ дотор алга байна, миний нөхрийн хөөрөг хуучин цагийн халтар манан хөөрөг байгаа гэж байв...” гэжээ /4 дүгээр хх-ийн 14-15 дугаар хуудас/,  

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.382.500 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /4 дүгээр хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Энхтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....16 цаг 40 минутын орчим гэртээ ирэхэд гэрийн үүдний хаалга онгорхой байсан бөгөөд гэрээс маань миний алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, гоёлын бугуйвч 1 ширхэг зэрэг алдагдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 59-67 дугаар хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 78-80 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.071.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /4 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/,

 

            Хохирогч Ц.Отгонбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....2020 оны 07 сарын 03-ны өглөө 05 цаг өнгөрч байхад гарч явсан. Манай хажууд байх өрөөнд тусдаа манай бэр Д.Нямхүү нь 09 цаг өнгөрч байхад гарч яваад манайх хүнгүй байсан. ажпаасаа ирээд гэрийнхээ хаалгыг түлхүүрээр онгойлгосон чинь манай байшингийн том өрөөний вакум цонхыг онгойлгож хулгайч орсон байсан....1 ширхэг жижиг мөнгөн аяга /5 тай/ бэлгэнд өгсөн одоо 140.000 төгрөгөөр үнэлж байна. 5 ширхэг дунд гарын 6-тай мөнгөн аяга, 1 ширхэг 170.000 төгрөгөөр 2020 онд авсан. Одоо зах зээлийн үнээр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 148-149 дүгээр хуудас/,  

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 132-136 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 720.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /4 дүгээр хх-ийн 153-154 дүгээр хуудас/,

 

    Хохирогч Ц.Отгонцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ажлаа хийгээд явж байхад 18 цагийн үед манай дүү Долгормаа над руу яриад танай амбаарын хаалга онгорхой гэр орон чинь эмх замбараагүй болчихсон хулгай орчихсон юм шиг байна гэж хэлсэн...хойморт байсан авдран дотор байсан орос хром, шкафны өмнө байсан гар цахилгаан хөрөө зэрэг эд зүйлс алга болсон байна. Орос хромыг 2020 оны 02 сард 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо авсан үнээр үнэлж бана. Цахилгаан хөрөө нь ногоон өнгөтэй гар цахилгаан хөрөө байсан юм..” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 190-191, 192-193 дугаар хуудас/,

 

    Гэрч Ё.Долгормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “..2020 оны 08 сарын 07-ны өдөр 18 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 15 хороо Дамбадаржаа 4-16 тоот эгч Отгонцэцэгийн гэрт ирээд хашааны хаалгыг онгойлгож дотогш ороход амбаарын хаалгыг онгорхой байхаар нь хүн байж магадгүй гэж бодоод дотогш ортол гэр эмх замбараагүй болсон байхаар нь эгч рүү залгаад дараа нь цагдаа руу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 194-195 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 176-180 дугаар хуудас/,  

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 336.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /4 дүгээр хх-ийн 206-207 дугаар хуудас/,

 

            Хохирогч Ч.Гантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....2020 оны 10 сарын 15-ны өдөр 13 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүрэг 16 хороо бэлхийн 11-298 тоотод байх гэрээсээ гарсан. Тэгээд оройн 17 цаг 58 минутын орчимд гэртээ ирэхэд жижиг өрөөний хөшиг нь нээлттэй цонх нь онгорхой гэрийн эд зүйлийг ухаж гэрт хулгай орсон байсан....дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг бэлгэнд авч байсан зах зээлийн үнээр үнэлж байна. Мөнгөн бугуйвч 1 ширхэг цалин цагаан ээжээс өвлөгдөн ирсэн зах зээлийн үнээр үнэлнэ. Хөөрөг даваа толгойтой хүрэн суудалтай гартам 2019 онд 100.000 төгрөгөөр авч байсан. Цагаан шигтгээтэй төмөр гоёлын бөгж 1 ширхэг зах зээлийн үнээр үнэлнэ. Өөр алдсан зүйл байхгүй /4 дүгээр хх-ийн 237-238, 239-240 дүгээр хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 223-228 дугаар хуудас/,

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...Ч.Гантулга нь би өөрийн хөөргийг хараад танина, миний хөөрөг шинэ цагийн даваа толгойтой халтар манан хөөрөг байгаа....нийт 4 хөөргийг зэрэгцүүлэн байрлуулж Ч.Гантулгаас таны алдагдсан хөөрөг уг хөөрөгнүүд дотор байгаа эсэх талаар асуухад манай хөөрөг энэ дотор алга байна, миний нөхрийн хөөрөг хуучин цагийн халтар манан хөөрөг байгаа гэж байв...” гэжээ /4 дүгээр хх-ийн 233-234 дүгээр хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 329.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /5 дугаар хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 

Хохирогч Р.Долгормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....2020 оны 10 сарын 12-ны өдөр ажил дээрээ 10 цаг өнгөрч 11 цаг болж байхад хүүхдийн 95976241 гэсэн гар утас руу залгахад эмээ ирээд гэр лүүгээ явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд хадам ээжийн 99274278 гэсэн номертой утас руу залгахад холбогдох боломжгүй болсон. ...12 цаг өнгөрөөд миний нөхөр залгаад хулгай орчихсон байна гэсэн. би нөхрөө яаж мэдэв гэж асуусан чинь хүүгийн утас руу залгаж ээжтэй ярьтал хулгай орсон байна гэж мэдсэн....вакум цонхны жижиг цонхны тор урагдсан том өрөөний комутны дээд талын шургуулгаас үнэт эдлэл байхгүй болсон байсан.. Монетон ээмэг бөгж гинж хосоороо 8,9 граммтай баримт нь байгаа. 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сондор дэлгүүрээс худалдаж авч байсан. Эрэгтэй монетон гинж 6,5 граммтай... эрэгтэй хүний мөнгөн гинж 6,6 граммтай..., эмэгтэй хүний өрөөсөн монетон ээмэг 0,64 грамм..., мөнгөн хослол ээмэг бөгж гинж 6 граммтай..., эмэгтэй хүүхдийн мөнгөн ээмэг 1 граммтай..., хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ромбо 1 ширхэг зэргийг алдсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 33-34, 37-38 дугаар хуудас, 6 дугаар хх-ийн 15 дугаар хуудас/,

 

            Хохирогч Т.Орлом мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....2020 оны 10 сарын 12-ны өдөр өглөө гэрээсээ гарч яваад өөрийн ач хүүгээ авчихаад 50 орчим минут болчихоод буцаж гэртээ ирэхэд манай байшин, манай хүүгийн байшингийн цонхнууд нь онгорхой байсан юм. Хүүгийнхээ байшинд орж үзэхэд эд зүйлсийг нь онгичсон байсан бөгөөд хулгайч орсон байх юм байх гэж бодоод өөрийнхөө байшинд орсон чинь ширээн дээр орхисон байсан самсунг галакси жи-6 маркийн гар утас хулгайд алдсан байсан юм. Миний алдагдсан самсунг галакси жи-6 маркийн гар утсыг миний хүү маань 600.000 төгрөгөөр лизингээр худалдаж авч өгч байсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

            Гэрч Г.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  60 орчим насны эрэгтэй, хар царайтай, туранхай биетэй хүн 16 цагийн орчим ирээд монетон эдлэл авчраад авах уу гээд грамлаад үнийг бодож өгсөн чинь 800.000 орчим мянган төгрөг болсон. Монетон гинж, монетон ээмэг, монетон бөгж зэрэг эд зүйлс авчирж зарсан. 800.000 орчим төгрөгийг бэлнээр өгсөн ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хх-ийн 19-25 дугаар хуудас/,

           

             

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.268.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /5 дугаар хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар шинжээч томилох тогтоолд заасан өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.120.200 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /Хохирогч Л.Хоролмаа, Р.Долгормаа нарын хохирлыг дахин үнэлсэн талаар/ /6 дугаар хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

    Хохирогч Х.Номин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....би ээж Б.Отгоны хамтаар 2020 оны 07 сарын 14-ний өдөр Өвөрхангай аймагт амрахаар яваад 2020 оны 07 сарын 16-ны 00 цаг 20 минутын орчим гэртээ ирэхэд жижиг өрөөний цонх онгорхой гэрийн хамаг эд хогшлыг бусниулсан хулгайч орсон байдалтай байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан....манай гэрээс ээжийн хос монетон ээмэг, /3 хос мөнгөн хослол зүүлт, ээмэг, бөгж/, бэлэн мөнгө ойролцоогоор 300.000 орчим мянган төгрөг, миний ногоон өнгийн лакан түрийвч алдагдсан байна. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Уг гомдлыг маань хааж шийдвэрлэж өгнө үү .. /5 дугаар хх-ийн 112-113, 114-115, 116-117 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хх-ийн 103-107 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 577.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /5 дугаар хх-ийн 126-127 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 242.600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /5 дугаар хх-ийн 126-127 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.Мөнхбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би алдсан хөөргөө одоо харах юм бол танина. Даваа толгойтой, төмөр халбагатай, саарал манан хөөрөг байсан. 2017 онд байхаа Нарантуул зах дээрээс 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тиймээс уг хөөргийг одоо харвал танина...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

           

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...гэрч Ц.Мөнхбаатар нь манай хулгайд алдсан хөөрөг энэ дотор байхгүй байна..” гэжээ /6 дугаар хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хохирогч Г.Жавзандулам нь манай хулгайд алдсан хөөрөг энэ 4 хөөрөг дотор байхгүй байна..” гэжээ /6 дугаар хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Д.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 12 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 13 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /3 дугаар хх-ийн 14 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /3 дугаар хх-ийн 15 дугаар хуудас/,  тээврийн хэрэгслийн лавлагаа /3 дугаар хх-ийн 16 дугаар хуудас/, хувийн байддыг тодорхойлсон баримтууд болох урьд шүүхээр ял шийтгэгдсэн таслан шийдвэрлэх тогтоолууд, шийтгэх тогтоолууд, шүүгийн захирамж, суллагдсан талаарх баримтууд  /3 дугаар хх-ийн 17-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар, нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон:

 

1. 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 28-605в тоотод оршин суух хохирогч Б.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч мөнгөн болон монетон эдлэл ээмэг, бөгж, гинж, мөнгө цуглуулдаг гахайн дотор байсан 1.000.000 төгрөг зэргийг хулгайлан авч 1.544.800 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 3-210 тоотод оршин суух хохирогч Т.Тулгаагийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар, нууцаар нэвтэрч 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20-66 тоотод оршин суух хохирогч Б.Баярсайханы эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар, нууцаар нэвтэрч монгол дан дээл, эрх чөлөөний одон, тусгаар тогтнолын одон, ардын хувьсгалын 90 жил, ардчилсан хувьсгалын 20 жил, 8 дугаар 5-н жилийн гавшгайч, ардчиллын ахмад зүтгэлтний тэмдэг, хавар, намрын түрийтэй гутал, МНБС төхөөрөмж, “Нокиа” маркын гар утас, халуун тогоо хулгайлан авч 426.800 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 15-126 тоотод оршин суух хохирогч Б.Эрдэнэ-Очирын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар, нууцаар нэвтэрч авдрыг эвдэн бэлэн 268.000 төгрөгийг хулгайлан авсан,

 

5. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 11 дүгээр гудамж, 55 тоотод оршин суух хохирогч С.Мөнхбаярын эзэмшлийн гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч 25 кг шуудайтай гурил, 3 кг үхрийн борц, 5 кг гоймон, 5 л ургамлын тос хулгайлан авч 149.410 төгрөгийн хохирол учруулсан,

 

6. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн 20 дугаар гудамжны 33 тоотод оршин суух хохирогч Г.Мягмарбулгамаагийн эзэмшлийн гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч хуучин 1 ширхэг хөөргийг хулгайлан авч 60.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

7. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 84-242 тоотод оршин суух хохирогч Д.Мөнхцэрэнгийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар, нууцаар нэвтэрч шүр, хос мөнгөн кольцо, мөнгөн гинж хулгайлан авч 645.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

8. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 29-367 тоотод оршин суух хохирогч С.Баатарын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар, нууцаар, нэвтэрч хөөрөг 1, 3 шил архи хулгайлан авч 1.240.666 төгрөгийн хохирол учруулсан,

 

9. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 7-33 тоотод оршин суух хохирогч Б.Дэлгэртуяагийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар, нууцаар нэвтэрч монетон ээмэг, ЛСД зурагт хулгайлан авч 710.540 төгрөгийн хохирол учруулсан,

 

10. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч М.Жигмэдсүрэнгийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар, нууцаар, нэвтэрч майхан, мешок, газан плитка, чийгний дэвсгэр, халбага сэрээний ком 40 бидон, үүргэвч хулгайлан авч 243.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

11. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32-1-07 тоотод оршин суух П.Солийн эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн ээмэг 2 өрөөсөн, өрөөсөн мөнгөн савх хулгайлан авч 533.700 төгрөгийн хохирол учруулсан,

 

12. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20-33 тоот хашаанд байрлах Б.Цэрэндолгорын эзэмшлийн байшингийн цонхны хаалт төмрийг хөшиж онгойлгон хууль бусаар, нууцаар, нэвтэрч виски 2 шилийг хулгайлан авч 241.710 төгрөгийн хохирол учруулсан,

 

13. 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 9-192 тоот оршин суух иргэн Л.Хоролмаагийн эзэмшлийн байшинд хууль бусаар, нууцаар нэвтэрч мөнгөн аяга, айрагны хул, булган малгай хулгайлан авч 1.848.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

14. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагаас 14 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 1А-51 тоотод оршин суух хохирогч Д.Ууганзаяагийн эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар, нэвтрэн гар утас, мөнгөн аяга, биет 20.000 төгрөгийг хулгайлан авч 356.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

15. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 10 цагаас 13 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24-612 тоотод оршин суух хохирогч Н.Бизьяагийн эзэмшлийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын 5 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 16. 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 09 цагаас 16 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 5-120 тоотод оршин суух хохирогч Д.Наранцэцэгийн эзэмшлийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн ээмэг 1 ширхэг, шармал ээмэгт 1 ширхэг, хөөрөг хулгайлан авч 327.900 төгрөгийн хохирол учруулсан,

 

17. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81-11 тоотод оршин суух хохирогч Г.Жавзандуламын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг, цагаан алтны хольцтой ээмэг, бөгж, зүүлт 3 хос, 2 ширхэг мөнгөн ээмэг хулгайлан авч 1.382.500 төгрөгийн хохирол учруулсан,

 

18. 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-45г тоотод оршин суух хохирогч Б.Энхтуяагийн эзэмшлийн гэрт хууль бусаар, нууцаар нэвтрэн алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, гоёлын бугуйвч 1 ширхэг хулгайлан авч 1.071.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

19. 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24-114 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонбаатарын эзэмшлийн байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгон нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг жижиг мөнгөн аяга, 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 6-тай мөнгөн аяга 1 ширхэг хулгайлан авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

20. 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 4-16 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонцэцэгийн эзэмшлийн монгол гэрийн амбаарыг хөшиж онгойлгон нууцаар, хууль бусаар нэвтэрч гар цахилгаан хөрөө хулгайлан авч 336.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

21. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж 298 тоотод оршин суух хохирогч Ч.Гантулгын эзэмшлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, даваа толгойтой хүрэн суудалтай гартам хөөрөг, цагаан шигтгээтэй төмөр гоёлын бөгж 1 ширхэг хулгайлан авч 329.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

22. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 33-363Б тоотод оршин суух хохирогч Р.Долгормаа, Т.Орлом нарын байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч Р.Долгормаагийн монетон ээмэг бөгж, эрэгтэй монетон гинж, эрэгтэй мөнгөн гинж, монетон өрөөсөн ээмэг, мөнгөн ээмэг бөгж гинж, хүүхдийн мөнгөн ээмэг хулгайлан авч 2.560.200 төгрөгийн, Т.Орломын Самсунг галакси жи 6 гар утас хулгайлан авч 260.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

23. 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 15-ны  өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 8-151 тоот хохирогч Х.Номингийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч хос монетон ээмэг, 3 хос мөнгөн хослол зүүлт, ээмэг, бөгж, түрийвч бэлэн мөнгө 300.000 төгрөг хулгайлан авч 1.119.600 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 23 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон нэр бүхий 24 хохирогчид хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч Б.Пүрэвсүрэн, Д.Тулгаа, Б.Баярсайхан, Б.Эрдэнэ-Очир, С.Мөнхбаяр, Г.Мягмарбулгамаа, Д.Мөнхцэрэн, С.Баатар, Б.Дэлгэртуяа, М.Жигмэдсүрэн, П.Соль, Б.Цэрэндолгор, Л.Хоролмаа, Д.Ууганзаяа, Н.Бизъяа, Д.Наранцэцэг, Б.Энхтуяа, Г.Жавзандулам, Ц.Отгонбаатар, Ц.Отгонцэцэг, Ч.Гантулга, Р.Долгормаа, Т.Орлом, Х.Номин нарын мэдүүлэг,

 

Гэрч Б.Мөнхсайхан, Л.Довчинсувд, О.Ариунаа, О.Батцэрэн, Б.Батбаяр, Ц.Пүрэвням, Г.Ойдовцогзол, Ё.Долгормаа, Г.Эрдэнэцэцэг, Ц.Мөнхбаатар нарын мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

"Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн мэдүүлгээр хохирогч нарын гэр, байшинд нэвтэрч эд зүйлсийг нь нууцаар авсан үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогч нараас эд хөрөнгө алдагдсаныг мэдүүлж, гэрч нараас хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тодорхой мэдүүлсэн, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тус тус тусгагдаж, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлтэй тохирсон, хохирогч нарт хохирол учирсныг хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь тодорхой хугацааны туршид, олон удаагийн давталттай, байнгын шинжтэй 23 удаагийн үйлдлээр амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах, амьжиргааны эх үүсвэр болгосон санаа зорилгоор хохирогч нарын эд хөрөнгийг нууц, далд аргаар авч буй үйлдэл нь түүний зан төлөв, үйл ажиллагаанд хэвшмэл болсон болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтаар тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Ийнхүү шүүгдэгч амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч зориуд үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ. 

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Бг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэдийн төлөөлөгчөөс “Д.Б хулгайлах гэмт хэрэг хийсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс “зарим үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ шүүгдэгчид эрүү шүүлт тулгасан, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа 17 үйлдэлтэй холбоотой хэсгийг нотлох баримтаас хасч хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал тус тус гаргасан.

 

Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт эрх бүхий албан тушаалтан дарамталж, хэрэг хүлээлгэсэн талаар мэдүүлэх боловч тэрээр уг хэрэгтээ тус шүүхээр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцсэн хуралдаанд илэрхийлж байсан, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад түүнд эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн гэх баримт тогтоогдоогүйгээс гадна түүнийг шүүх гэм буруутайд тооцсон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс гаргасан санал үгүйсгэгдсэн. 

 

Шүүгдэгч нь өөрт хуульд заасан эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх нь түүний өөрийгөө өмгөөлөх хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирлын талаар:

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Б.Баярсайхан нь нас барсан бөгөөд түүний хүү Б.Мөнхсайхан мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ “....Манай аав Баярсайхан нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Энэ хулгайн талаар ямар нэгэн гомдол санал гаргах хүн байхгүй бид нар хоорондоо ярилцсан одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн байх тул /3 дугаар хх-ийн 68-69 дүгээр хуудас/ шүүгдэгчийг хохирогч Б.Баярсайханд төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Бгөөс хохирогч нарт төлсөн хохирол байхгүй байх тул түүнээс 16.666.526 төгрөгийг гаргуулж, 1.544.800 төгрөгийг хохирогч Б.Пүрэвсүрэнд, 120.000 төгрөгийг хохирогч Т.Тулгаад, 268.000 төгрөгийг хохирогч Б.Эрдэнэ-Очирт, 149.410 төгрөгийг хохирогч С.Мөнхбаярт, 60.000 төгрөгийг хохирогч Г.Мягмарбулгамаад, 645.000 төгрөгийг хохирогч Д.Мөнхцэрэнд, 1.240.666 төгрөгийг хохирогч С.Баатарт, 710.540 төгрөгийг хохирогч Б.Дэлгэртуяад, 243.000 төгрөгийг хохирогч М.Жигмэдсүрэнд, 533.700 төгрөгийг хохирогч П.Сольд, 241.710 төгрөгийг хохирогч Б.Цэрэндолгорт, 1.848.000 төгрөгийг хохирогч Л.Хоролмаад, 356.000 төгрөгийг хохирогч Д.Ууганзаяад, 600.000 төгрөгийг хохирогч Н.Бизъяад, 327.900 төгрөгийг хохирогч Д.Наранцэцэгт, 1.382.000 төгрөгийг хохирогч Г.Жавзандуламд, 1.071.000 төгрөгийг хохирогч Б.Энхтуяад, 720.000 төгрөгийг хохирогч Ц.Отгонбаатарт, 336.000 төгрөгийг хохирогч Ц.Отгонцэцэгт, 329.000 төгрөгийг хохирогч Ч.Гантулгад, 2.560.200 төгрөгийг хохирогч Р.Долгормаад, 260.000 төгрөгийг хохирогч Т.Орломд, 1.119.600 төгрөгийг хохирогч Х.Номинд тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 294 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн ба 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 37 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 8 сар 08 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “....хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ...” гэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно..” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно..” гэж тус тус заасан.

           

            Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №294 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жил 8 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялын нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэлээ.    

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Бгийн бусдад учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 373 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тэрээр нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                      

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар Д.Бг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №294 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жил 8 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялын нийт эдлэх хэмжээг тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Бд оногдуулсан 8 жил 8 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бн цагдан хоригдсон 373 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгөөс 16.666.526 төгрөгийг гаргуулж

-1.544.800 төгрөгийг хохирогч Б.Пүрэвсүрэнд,

-120.000 төгрөгийг хохирогч Т.Тулгаад,

-268.000 төгрөгийг хохирогч Б.Эрдэнэ-Очирт,

-149.410 төгрөгийг хохирогч С.Мөнхбаярт,

-60.000 төгрөгийг хохирогч Г.Мягмарбулгамаад,

-645.000 төгрөгийг хохирогч Д.Мөнхцэрэнд,

-1.240.666 төгрөгийг хохирогч С.Баатарт,

-710.540 төгрөгийг хохирогч Б.Дэлгэртуяад,

-243.000 төгрөгийг хохирогч М.Жигмэдсүрэнд,

-533.700 төгрөгийг хохирогч П.Сольд,

-241.710 төгрөгийг хохирогч Б.Цэрэндолгорт,

-1.848.000 төгрөгийг хохирогч Л.Хоролмаад,

-356.000 төгрөгийг хохирогч Д.Ууганзаяад,

-600.000 төгрөгийг хохирогч Н.Бизъяад,

-327.900 төгрөгийг хохирогч Д.Наранцэцэгт,

-1.382.000 төгрөгийг хохирогч Г.Жавзандуламд,

-1.071.000 төгрөгийг хохирогч Б.Энхтуяад,

-720.000 төгрөгийг хохирогч Ц.Отгонбаатарт,

-336.000 төгрөгийг хохирогч Ц.Отгонцэцэгт,

-329.000 төгрөгийг хохирогч Ч.Гантулгад,

-2.560.200 төгрөгийг хохирогч Р.Долгормаад,

-260.000 төгрөгийг хохирогч Т.Орломд,

-1.119.600 төгрөгийг хохирогч Х.Номинд тус тус олгосугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

             10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДУЛАМСҮРЭН

                                ШҮҮГЧИД                              Х.ИДЭР

                                                                              Д.АЗЖАРГАЛ