Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 297

 

                      Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: ******* дугаар хороо ******* өөрийн байранд байрлах /РД:*******/ ******* ХХК-ийн

Хариуцагч: ******* дугаар хороо ******* тоотод байрлах /РД:*******/ *******-д холбогдох

Түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтэд 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Манай компани нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч *******-тай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн гэрээг хийсэн. Тус гэрээний дагуу манай компани хаягдал 2 тонн тосыг хариуцагч *******-д нийлүүлсэн. Нэг литр тосны үнэ 150 төгрөг буюу 3.000.000 төгрөгийн хаягдал тосыг 2017 оны 3 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд нийлүүлсэн.Хариуцагч ******* нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлбөрийг барагдуулах байсан. Гэвч хариуцагч ******* нь хаягдал тосны төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Гэрээний 7.1-д зааснаар хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно гэж заасны дагуу алданги 2.055.000 төгрөг бөгөөд компани алдангид 1.500.000 төгрөгийг үндсэн төлбөр 3.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай компани нь *******-тай харилцан тохиролцсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 3.000.000 төгрөг, алданги 500.000 төгрөг нийт 3.500.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дотор хариуцагчаар төлүүлэхээр харилцан тохиролцож, алданги 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, энэ тухай 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ХЗ/2017/045 дугаар эвлэрлийн гэрээг байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь ******* ХХК-иас 2 тонн техникийн хаягдал ажилласан тос буюу аюултай хог хаягдлыг 1 литр тутмыг 150 төгрөгөөр тооцон төлбөр төлөх хугацаа тогтоолгүйгээр дараа төлбөрт нөхцлөөр худалдан авсан болно. Манай конмпани нь ******* ХХК-тай тохиролцон 3.500.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбарууд, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******-иас түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтэд 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь 2016 оны 04 сарын 26-ны өдөр *******-тай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасган 3.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч ******* ХХК шаардлагаа нотолж, 2016 оны 4 дүгээр сарын  26-ны өдрийн түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 09, 10-ны өдрийн зарлагын баримт зэргийг  ирүүлсэн байна.   

Шүүхийн шатанд зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч  нь  хариуцагчид холбогдуулан  2017  оны  08 дугаар сарын   16-ны  өдөр Багахангай,  Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гэрээний   үүргийн   биелэлтэд   4.500.000   төгрөг   гаргуулахаар   нэхэмжлэл гаргасан.    Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний  1-д заасан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 3.000.000 төгрөг, алданги 500,000 төгрөг нийт 3,500,000 төгрөгийг 2017 оны 10-р сарын 25-ны өдөр хариуцагчаар төлүүлэхээр тохиролцож, алданги 1.000.000   төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болохоо үүгээр баталж байна. Хариуцагч нь гэрээний 2-т заасан 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид 2017 оны 10-р сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Үүгээр хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудлаар нэхэмжлэгчид дахин төлөх төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулж байна. Нэхэмжлэгч шүүхээс эвлэрлийг баталгаажуулсан шийдвэр гарснаас хойш энэхүү гэрээний 1-д заасан асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. Талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний нөхцлийг үл зөвшөөрөх, маргах, цуцлах,  нөгөө талын ашиг сонирхол, саналыг үл харгалзан нэмэлт, өөрчлөлт оруулах, нэхэмжлэлийн шаардлагыг сэргээх, шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах зэрэг үйлдэл хийхгүй гэдгээ санал нэгтэйгээр зөвшөөрч байна. Талууд гэрээний нөхцөл, мөн чанар, учир холбогдлыг бүрэн   ухамсарлан ойлгосны үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж байгааг нотолж байна. Гэрээ нь Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Гэрээг 3 (гурав) хувь үйлдэх бөгөөд Талууд болон шүүх тус бүрт гэрээний нэг хувийг өгсөн болно гэжээ.

Зохигчийн байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 43.475 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 35.475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 4500000 төгрөгийн 1000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч /РД:*******/ ******* түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтэд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 43.475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 35.475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.   

3. Хариуцагч ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг заасугай.

                             

                                               ШҮҮГЧ                                      Л.НАРАНГЭРЭЛ