Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 291

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүгээр хороо, ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ы *******ын

Хариуцагч: ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, /РД:*******/ овогт ы т холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох, 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 онд Г.тай танилцаж, 2014 онд Г.ыг Солонгос улсруу явахад 5.000.000 төгрөгийг нь байршуулсан. Г. жирэмсэн болж, өөрийн охин гийн хамт эгч Ө.гийн гэрт амьдарч би бүх хэрэгцээний мөнгийг нь явуулж, Солонгос улсад 2 талд хувааж хуримтлуулах боломжгүй байсан. Хүүгээ төрөхөөс өмнө 2015 оны 12 дугаар сард ирээд бид тусдаа байр түрээслэн амьдарч Солонгос улсаас 20.000.000 төгрөгтэй, 4.500.000 төгрөгийн машинтай ирээд удалгүй Худалдаа хөгжлийн банкинд ажилд орж сар болгоны цалин мөнгөө энэ хүнд зарцуулсан. Ийнхүү Г.ын Солонгос улсруу гарах виз гарч миний цалин 4.000.000 төгрөгийн зээл авахуулж яваад амьдрал аж ахуйгаа дээшлүүлнэ гэж гараад 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ирэхдээ Солонгос улсад хамтран амьдрагчтай болсон гэсэн. Ингээд төрсөн хүү ыгаа чи ав, би охиноо аваад салья гэсэн. Энэ хүний сэтгэл хөрсөн, сэтгэхүй нь өөр болсон хүүгээ хар багаас хаяж явсан нь цаашид хамтран амьдрах боломжгүй байдал болж байна. Тиймээс өөрийн хүү ыг хууль ёсны дагуу өөрийн асрамждаа авч, цалингийн зээлээр түүнд зардал болгон өгсөн 4.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. нь өөрийн хүү ын төрсөн эцэг нь Ө.******* мөн учир хүүг эцгийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн өөр нэг шаардлага болох 4.000.000 төгрөгийг багасган 3.000.000 төгрөг болгосон ба хариуцагчтай мөнгөн төлбөртэй холбоотой асуудлыг харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээнд тусгасан болно. Иймд дээрхи үндэслэлүүдийг үндэслэн талуудын харилцан тохиролцсон байдлыг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч Ө.*******тай танилцаж, охин гийн хамтаар хамтран амьдарч 2016 оны 01 дүгээр сард хүү Э.ыг төрүүлэн түрээсийн байранд амьдрах хугацаандаа би Солонгос улсад гэрээгээр ажиллахаар болсон.Тухайн үедээ бид ярилцан хүү охин 2 миний төрсөн ээж Ш. болон Ө.*******ын асрамжид үлдсэн. Удалгүй Ө.******* ээжтэй чинь байж чадахгүй гэсээр ээж охин хоёрыг хөдөө явуулж, хүүг өөрийн эгчдээ харуулна гээд авчирсан. Би Ө.*******д итгэж охин, хүү хоёр маань хамт байг гэж охиноо Ө.*******ын төрсөн эгч Ө.гийнд байлган сар бүр 700.000 төгрөг явуулж байсан. Ө.******* машин авмаар байна гэж надаас 3.000.000 төгрөг авсан. Үүгээр ч зогсохгүй миний хадгаламжинд байсан 2.400.000 төгрөгийг дур мэдэн зарцуулсан байсныг ирээд мэдсэн. Мөн охин илт гадуурхагдсан хүү охин хоёр минь солих хувцасгүй байсан ба Ө.******* өөр хүнтэй болсноо хэлээд бид салах шийдвэр гаргасан. Би охин Б.г ерөнхий боловсролын 1 дүгээр ангид оруулах гэж бэлэн 2.000.000 төгрөгтэй ирснийг Ө.******* нь төрсөн эгч Ө.гийн охин оюутан төлбөрөө өнөөдөр хийх ёстой 1.500.000 төгрөг зээлчих маргааш зээл нь гарна гэж худлаа хэлж аваад өгөөгүй ба хүний машин шүргэчихсэн 300.000 төгрөг нэхээд байна тэрийг өгчих, тэгээд хоёулаа хэрүүл уруулгүй салья гэж надад байсан бүх мөнгө, IPhone 7 plus утсыг аваад зан нь эрс хувирч намайг охины хамт хөөгөөд гаргасан. Би найзындаа ямар ч мөнгөгүй зүүж явсан ээмгээ ломбардаад хэд хоносон. Ө.******* охины сургуульд оруулах мөнгийг өгчих байх гэж итгэн хүлээсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байсан ч Ө.*******тай уулзаж харилцан тохиролцсон.

Ө.******* нь хүү ын эцэг мөн тул Ө.*******аар асран хамгаалуулахад татгалзах зүйлгүй болно. Ө.******* нь 4.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа харилцан тохиролцсоны үндсэн дээр багасган 3.000.000 төгрөг болгосон. Уг мөнгийг миний бие хүлээн зөвшөөрсөн. Би 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Солонгос улсад явах тул шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.        .

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлага 4.000.000 төгрөгийг харилцан тохиролцсны үндсэн дээр 3.000.000 төгрөг болгон багасгасан ба хариуцагч Г. нь 3.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн асрамжийг Ө.*******д үлдээхээр харилцан тохиролцсон болно гэжээ.    

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч Г.т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, 4.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч Г. нар анх 2013 онд танилцан дотносон хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү Э. төрж, одоо эцэг Ө.*******ын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Э.ын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 8 сарын 29-ний өдрийн хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, зохигчийн тайлбарууд  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч Г. нь Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд хүү Э. нь эцэг Ө.*******ын асрамжид үлдэж, тэдний хоорондын харьцаа хөндийрөн бие биеэ гэх сэтгэлгүй болсон бөгөөд хариуцагч цаашид хүүгээ эцгийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн нь бичгийн баримтаар нотлогдсон  тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.ыг эцэг Ө.*******ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ө.******* нь 2016 оны 12 сарын 01-ний өдөр 4000000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээ байгуулсан болох нь Худалдаа хөгжлийн банкны сэнтрал тауэр салбарын цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зохигчийн иргэний үнэмлэхний хуулбар, төлбөр төлөх тухай баримтын нотариатоор гэрчлэгдсэн хуулбар, нэхэмжлэгчийн дипозит дансны хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэлийн зарим шаардлага 4.000.000 төгрөгийн 1.000.000 төгрөгөөс татгалзаж,  хариуцагч Г. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон талаар шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг батлах үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ө.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.160 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 149.160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******д олгох нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ө.******* хүүхдийн тэтгэлэг шаардаагүй болно.

Хариуцагч Г. хүү Э.ыг эцэг Ө.*******ын асрамжид байлгах, нэхэмжлэлийн шаардлага 4000000 төгрөгийн 3000000 төгрөгийг нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсоноор төлж барагдуулах, 2017 оны 09 сарын 10-ны өдөр БНСУ-руу явах болсон шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100  дугаар  зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар  зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.ыг эцэг Ө.*******ын асрамжид үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хариуцагч Г. 3.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ө.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ө.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.160 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 149.160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.

4. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд тус дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь мөнгөн төлбөрийг хариуцагчийн эд хөрөнгөөс гаргуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг заасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Л.НАРАНГЭРЭЛ