Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

 

 

 

 

2021          12             22                                2022/ШЦТ/18

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                          Хэргийн индекс: 185/2021/0923

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Сүхчулуун,

Шүүгдэгч З.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Ж д холбогдох эрүүгийн 2109005471448 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Яллагдагч З.Ж  нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Н.Л ын өмчлөлийн 2 570 000 төгрөгний үнэтэй “Сони некс вжЗО” загварын дуу, дүрс бичлэгийн камерийг “1-2 хоногийн хугацаагаар хэрэглээд өгнө, зураг авах ажилд ашиглана” гэж итгүүлэн Ж.Цэрэнпүрэвээс авч бусдын 2 570 000 төгрөгний эд хөрөнгийг хуурч, залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч З.Ж  нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Н.Л ын өмчлөлийн 2 570 000 төгрөгний үнэтэй “Сони некс вжЗО” загварын дуу, дүрс бичлэгийн камерийг “1-2 хоногийн хугацаагаар хэрэглээд өгнө, зураг авах ажилд ашиглана” гэж итгүүлэн Ж.Цэрэнпүрэвээс авч бусдын 2 570 000 төгрөгний эд хөрөнгийг хуурч, залилан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 тал/,
  • Хохирогч Н.Л аас цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол, /хх-ийн 19 тал/
  • Хохирогч Н.Л ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, З.Ж тай уулзахад би кино зурганд хөдөө явж байгаад машинд үлдээсэн гэж хэлсэн тэр машин нь такси байсан гэсэн. Би З.Ж ыг залилан хийсэн гэж үзэж байна эхлээд надтай уулзахдаа цагдаад хандаад яахав, би 6 сая төгрөгийг чинь олоод өгье надад хугацаа өгөөч гээд бичиг хийж өгсөн тэгээд би хүлээгээд 2 удаа хугацаагаа сунгасан тэгтэл хохирол барагдуулаагүй тэгэхээр нь би цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
  • Гэрч Ж.Цэрэнпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2014 оноос Намсрайн Лутбаяртай хамтарч “Дивааранз” нэртэй дүрс бичлэгийн студи байгуулж ажиллаж байсан. Тэгээд студийн тоног төхөөрөмж надад байдаг байсан. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Сони вж-30” загварын камер /1865 линзтэй, 64гв мемори карттай/-г цуг ажиллаж байсан Мөнхжаргалын Мөнхчулуун гэх найз Солонгос улсаас над руу чат бичсэн. З.Ж д 1 өдөр хэрэглэх камер хэрэгтэй байна, яаралтай хэрэгтэй байна та нэг ойр байгаа юм чинь туслаач гэсэн. Тэгээд 2019 оны 06 дугаар 18-ны өдрийн 15 цагийн орчим З.Ж  99849246 дугаарын гар утсаар Мөнхчулуун ахтай ярьсан таниас очоод камер аваарай гэсэн над руу ярьсан би маргааш хэрэглээд маргааш оройдоо өгне гэж хэлэхээр нь ямар зориулалтаар ашиглах талаар асуухад маршал Чойбалсаны шторкны зураг авалтанд хэрэглэх гэсэн юм яаралтай хэрэг болоод байна гэсэн. Тэгээд тэр өдрөө 18 цагийн орчим манай гэрт буюу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 18 дугаар байрны 19 тоот гэрээс ирж авсан. Тухайн үеийн би өгсөн үйл явдлыг би зургаар баримтжуулсан. Тэгээд одоог хүртэл өгөөгүй, камер авья гэхээр утсаа авахгүй утас нь холбогдохгүй ямар нэгэн байдлаар уулзаж чадаагүй. Дээрх камер нь Лутбаярын өмчлөлийнх, 2014 оноос хойш над дээр байсан. Хэрэглэх үедээ хэрэглээд хадгалдаг байсан. Би З.Ж тай урьд нь нэг клипний зураг авалтанд хамт явж хамтарч ажиллаж байсан. Тэгээд би З.Ж тай бүх холбоотой найз нөхөдтэй нь холбогдож камераа авах талаар хөөцөлдсөн боловч үр дүнд хүрээгүй. Сүүлд овгийг нь мэдсэн З.Ж  гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/
  • Хөрөнгийн үнэлгээний “Дамно’’ХХК-ийн тайлан: "Сони некс вж 30” загварын дүрс, дуу бичлэгийн камерийг 2 570 000 төгрөгөөр үнэлсэн,... гэх үнэлгээ /хх-ийн 50 тал/ болон бусад нотлох баримтууд шүүгдэгчийн энэ шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- шүүгдэгч З.Ж-ын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 63 тал/,

-шүүгдэгч З.Ж-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 тал/,

-Шүүгдэгч З.Ж ын нэр дээр үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг тодорхойлсон Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсийн албан тоот /хх-ийн 61 тал/

Шүүгдэгч З.Ж ыг дууны оператороор “HULEGU pictures”-д гэрээ байгуулан ажиллаж байгаа талаарх тодорхойлт /хх-ийн 69 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч З.Ж  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч З.Ж  нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч З.Ж ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч З.Лутбаярт 2.570.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч З.Ж  нь хохирогч З.Лутбаярын хохирол 2.570.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогчийн 5070233378 тоот дансанд төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 1.770.000 төлж барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгч З.Ж аас 1.770.000 төгрөгийг даруй гаргуулж хохирогч З.Лутбаярт олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч З.Ж  нь бусдад төлөх төлбөртэй, хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  “Залилсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгчид “ 500.000 төгрөгөөр ял оногдуулъя” гэснийг, шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулна хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэснийг мөн шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөртэй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж-ыг 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч З.Ж ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж аас 1.770.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Л-т даруй олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

 

7 Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  З.Ж т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж залдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ