| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0212/И |
| Дугаар | 293 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүгээр хороо, ******* хороолол ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ийн *******
Хариуцагч: ******* дүгээр хороо, ******* тоотод бүртгэлтэй, одоо ******* дүгээр хороо тоотод оршин суух, /РД:/ й овогт ын д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.д 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1.900.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Б. нь зээлийн төлбөрөө төлөөгүй ба одоо намайг мөнгөө нэхэхээр утсаа авахгүй зугатаасаар өдийг хүрлээ. Энэ хүнийг эрж хайх гэж Налайхруу маш олон удаа хүний машин хөлслөн явж зардал чирэгдэл гарсан хэдий ч гэрээний дагуу би энэ хүнээс одоо зөвхөн үндсэн зээлийн төлбөр 1.800.000 төгрөг болон Б. өөрөө хүүд 100.000 төгрөг өгнө гэсэн учир нийт 1.900.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Намайг Г.******* ажиллуулж байгаа буудлаар үйлчлүүлэхэд түрээсийн төлбөр төлөхөд хүнд байна, манай нөхөр гэж хэлээд өгсөн данс руу нь мөнгийг өгсөн ба надад мөнгө төлөх бичиг хийсэн учир өөр хүнийг хариуцагчаар татахгүй Б.гаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар түүнээс нийт 1.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г. эгчээс нэг ч төгрөг аваагүй, зээлээгүй.Тухайн үед би хамтран амьдардаг залуутай байсан.Тэр хүний дансруу мөнгө хийгээд авсан. Г. эгч манай ажил дээр ирээд би тэр залуу руу ярихад 11 сард очно, өгнө гэхээр тэр мөнгийг өгнө гэж бичсэн. Г. эгчээс мөнгө авсан тэр гэдэг хүнтэй холбоогүй, түүний хүүхдийг гаргасан.Би дансанд орсон 3300000 төгрөгөөс илүү шилжүүлсэн мөнгийг Г. эгчийн гэрт нь аваачиж өгч байсан. 1800000 төгрөгийн өртэй байхад ээжийн ажил дээр очоод 450000 төгрөгөөс 500000 төгрөгийг хасуулсан байсан, 1300000 төгрөг болно.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, өгсөн хүнээсээ гаргуулж авна уу гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г. хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г. нь буудлаар үйлчлүүлэх үедээ 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Б.тай 1800000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцон түүний хамтран амьдрагч гийн 5752081455 дугаар дансаар дамжуулан нийт 3300000 төгрөгийг шилжүүлсэн ба Б. илүү шилжүүлсэн 1500000 төгрөгийг гэрт нь буцаан өгсөн болох нь Улаанбаатар хотын банкны Г.******* эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г., Б. нарын гарын үсэгтэй 1900000 төгрөгийг төлж барагдуулах тухай гараар бичсэн тодорхойлолт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч Б. тухайн үед хамтран амьдарч байсан өөрийн дансаараа шилжүүлэн авсан, миний ойлгосноор манай нөхөр 1800000 төгрөг зээлж, түрээсээ төлсөн, би төлж барагдуулах тухай тодорхойлолт бичиж өгсөн, ээжийн ажил дээр 1800000 төгрөгийн өртэй байхад 450000-500000 төгрөгөөр үйлчлүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй талаар мэтгэлцэж, Г.ос зээл авах үед хамтран амьдарч байсан залуугийн хүүхдийг төрүүлж, ажилгүй байгаа учир зээлийн төлөх боломжгүй гэж маргасан.
Хариуцагчийн ирүүлсэн Л.ийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Л. Б. нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй, мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзсан үндэслэл, тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаагүй гэж үзнэ.
Зохигч зээлийн 1800000 төгрөгийн хэмжээнд маргаагүй ба хариуцагч 2016 оны 04 сарын 05-ны үед тай хамт амьдарч, бар түрээслэн ажиллуулж байхад, Г. уг баранд үйлчлүүлэхдээ мөнгө зээлээд илүү шилжүүлсэн 1500000 төгрөгийг Б. буцаан өгсөн, түрээсийн төлбөрт 1700000 төгрөгийг төлдөг талаарх хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд итгэлцлийн үндсэн дээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч Г.******* хувьд зээлсэн мөнгийг шаардах эрх үүссэн, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргуулах мөнгөнөөс 350.000 төгрөгийг хасуулахыг зөвшөөрсөн ба талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зээлийн гэрээний хүү тохиролцоогүй байхад хүүд тооцож нэхэмжилсэн 100.000 төгрөг болон хариуцагчийн ээжээс авсан гэх 350.000 төгрөгийг хасуулахыг нэхэмжлэгч зөвшөөрсөн учир нийт 450.000 төгрөгийг зээлийн 1.800.000 төгрөгөөс хасаж тооцсон болно.
Иймд нэхэмжлэгч Г.******* хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 1.450.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.350 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд тохирох 38.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч Б.гаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.450.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.350 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 38.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд тус дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх хэсэг нь мөнгөн төлбөрийг хариуцагчийн эд хөрөнгөөс гаргуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ