Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
Хэргийн индекс | 185/2022/0004/Э |
Дугаар | 2022/ШЦТ/19 |
Огноо | 2021-12-24 |
Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/19
201902 15 2019/ШЦТ/39
2021 12 24 2022/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,
Улсын яллагчаар, хяналтын прокурор Б.Бүжинлхам,
Шүүгдэгч Г.О ,
Шүүгдэгч М.Ё,
Шүүгдэгч Т.Л
Шүүгдэгч Б.Б ,
Шүүгдэгч Т.У ,
Шүүгдэгч Д.Д ,
Шүүгдэгч С.Б ,
Шүүгдэгч М.Б ,
Шүүгдэгч Э.О ,
Шүүгдэгч Э.Н ,
Шүүгдэгч Г.А ,
Шүүгдэгч Д.Б ,
Шүүгдэгч Б.Б ,
Шүүгдэгч У.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ё, Т.Л, Б.Б, Т.У, Д.Д, М.Б, Э.О, Э.Н, Г.А, Д.Б, У.Ц нарын 14 хүнд холбогдох эрүүгийн “2102... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Г.О нь Голомт” банкны Голомт хотхон дахь салбарт банкир. эдийн засагчаар ажиллаж байхдаа 2020 оны 01 сараас 6 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн хүссэн үнийн дүнтэй зээлийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэг хэрэгжүүлсэн буюу зээлийг судлаж. шийдвэрлүүлсний хариуд бусдаас хахууль өгөхийг шаардаж. нэр бүхий 13 зээлдэгч болох Б.Б аас 350.000 төгрөгийн, Д.Д гаас 400.000 төгрөгийн, М.Б гаас 200.000 төгрөгийн, М.Ёаас 500.000 төгрөгийн, С.Б гаас 700.000 төгрөгийн, Л.Т 400.000 төгрөгийн, Т.У өөс 200.000 төгрөгийн, У.Ц-с 300.000 төгрөгийн, Э.Н оос 600.000 төгрөгийн, Э.О ээс 300.000 төгрөгийн Б.Б оос 500.000 төгрөгийн, Г.А аас 300.000 төгрөгийн, Д.Б ээс 200.000 төгрөгийн нийт 4.950.000 төгрөгийн хахуулийг бэлнээр болон банкин дахь харилцах дансаар шилжүүлэн авсан,
Яллагдагч М.Ё нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 26,430,000 төгрөгийн цалингийн зээлийг гаргуулах, түргэн шуурхай шийдвэрлүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны Голомт хотхон дахь салбарт банкираар ажиллаж байсан Г.О д түүний зээлийг судалж олгуулах албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан Худалдаа хөгжпийн банкны 450014494 тоот дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль өгсөн,
Яллагдагч Т.Л нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг гаргуулах, түргэн шуурхай шийдвэрлүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны Голомт хотхон дахь салбарт банкираар ажиллаж байсан Г.О д түүний зээлийг судалж олгуулах албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны 450014494 тоот дансаар дамжуулан 400,000 төгрөгийн хахууль өгсөн,
Яллагдагч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10,470,000 төгрөгийн цалингийн зээлийг гаргуулах, түргэн шуурхай шийдвэрлүүлж еөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны Голомт хотхон дахь салбарт банкираар ажиллаж байсан Г.О д түүний зээлийг судалж олгуулах албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны 450014494 тоот дансаар дамжуулан 350,000 төгрөгийн хахууль өгсөн,
Яллагдагч Т.У нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны Голомт хотхон дахь салбарт банкираар ажиллаж байсан Г.О д түүний зээлийг судалж олгуулах албаны бүрэн эрх. албан тушаалын байдалтай холбогдуулан зээлээ түргэн шуурхай шийдвэрлүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 17- ны өдөр 6.600,000 төгрөгийн цалингийн зээлийг гаргуулан авахдаа 200,000 төгрөгийн хахууль өгсөн,
Яллагдагч Д.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3,450,000 төгрөгийн цалингийн зээлийг гаргуулах, түргэн шуурхай шийдвэрлүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны Голомт хотхон дахь салбарт банкираар ажиллаж байсан Г.О д түүний зээлийг судалж олгуулах албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 400,000 төгрөгийн хахууль өгсөн,
Яллагдагч С.Б нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны Голомт хотхон дахь салбарт банкираар ажиллаж байсан Г.О д түүний зээлийг судалж олгуулах албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан зээлээ түргэн шуурхай шийдвэрлүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 07- ны өдөр 4,000,000 төгрөгийн цалингийн ззэлийг гаргуулахдаа 200,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 9,500,000 төгрөгийн цалингийн зээл гаргуулахдаа 500,000 төгрөгийн хахууль тус тус өгсөн,
Яллагдагч М.Б нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөгийн цалингийн зээлийг гаргуулах, түргэн шуурхай шийдвэрлүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны Голомт хотхон дахь салбарт банкираар ажиллаж байсан Г.О д түүний зээлийг судалж олгуулах албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 200,000 төгрөгийн хахууль өгсөн,
Яллагдагч Э.О нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны Голомт хотхон дахь салбарт банкираар ажиллаж байсан Г.О д түүний зээлийг судалж олгуулах албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан зээлээ түргэн шуурхай шийдвэрлүүлж. өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 06- ны өдөр 5.000,000 төгрөгний зээлийг шийдвэрлүүлж, гаргуулсны хариуд 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 300,000 төгрөгийн хахууль өгсөн,
Яллагдагч Э.Н нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны Голомт хотхон дахь салбарт банкираар ажиллаж байсан Г.О д түүний зээлийг судалж олгуулах албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан зээлээ түргэн шуурхай шийдвэрлүүлж. өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 22- ны өдөр 10.220,000 төгрөгний зээлийг шийдвэрлүүлж, гаргуулсны хариуд 600,000 төгрөгийн хахууль өгсөн,
Яллагдагч Г.А нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны Голомт хотхон дахь салбарт банкираар ажиллаж байсан Г.О д түүний зээлийг судалж олгуулах албаны бүрэн эрх. албан тушаалын байдалтай холбогдуулан цалингийн зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж. 8.500,000 төгрөгийн зээлийг гаргуулан авч , өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 8,500,000 төгрөгийн цалингийн зээлийг гаргуулан авахдаа 300,000 төгрөгийн хахууль өгсөн,
Яллагдагч Д.Б нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны Голомт хотхон дахь салбарт банкираар ажиллаж байсан Г.О д түүний зээлийг судалж олгуулах албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан зээлээ түргэн шуурхай шийдвэрлүүлж, өөртөе давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 16- ны өдөр 200,000 төгрөгийн хахууль өгсөн,
Яллагдагч Б.Б нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны Голомт хотхон дахь салбарт банкираар ажиллаж байсан Г.О д түүний зээлийг судалж олгуулах албаны бүрэн эрх. албан тушаалын байдалтай холбогдуулан цалингийн 9 сая төгрөгийн зээл авах. зээлээ түргэн шуурхай шийдвэрлүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөгийн хахууль өгсөн,
Яллагдагч У.У нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны Голомт хотхон дахь салбарт банкираар ажиллаж байсан Г.О д түүний зээлийг судалж олгуулах албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан зээлээ түргэн шуурхай шийдвэрлүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 17- ны өдөр 8.580.000 төгрөгийн цалингийн зээлийг гаргуулан авахдаа 300,000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Гэрч Г.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /Голомт Банкны хуулийн хэлтсийн хууль/ “Банкир Г.О нь АБТ-д заасны дагуу бие даан судалгаа хийх, шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтан биш юм. Гол чиг үүрэг нь харилцагчийн өгсөн материалын бүрдэлд хяналт тавих, хүлээн авах, судалгаа хийх нэгжийг үнэн зөв мэдээллээр хангах, хамтран ажиллах чиг үүрэгтэй. Судалгааг өөр нэгж хийдэг бөгөөд шалгуур үзүүлэлт хангаагүй тохиолдолд зээлийг олгохыг дэмжих дүгнэлт гардаггүй бөгөөд бүх зээлийн хувьд зээл олгохыг дэмжсэн дүгнэлт гарсан байна. Тус зээл олгохыг дэмжсэн зээлийн дүгнэлтийг үндэслэн салбарын хороогоор тус зээлийг шийдвэрлэдэг бөгөөд банкир нь тус хорооны хуралд саналын эрхтэй оролцдог. Хамрах хугацаанд олгогдсон зээлүүд нь 2019.12.25-ны едөр батлагдсан “Зээлийн үйл ажиллагааны журам”, “Хэрэглээний зээлийн журам”-ын дагуу судлагдаж, олгогдож байсан. Г.О нь зээл олгуулах санал оруулах эрхтэй албан тушаалтан биш. Судалгааг өөр нэгж хийдэг бөгөөд шалгуур үзүүлэлт хангаагүй тохиолдолд зээлийг олгохыг дэмжих дүгнэлт гардаггүй бөгөөд бүх зээлийн хувьд зээл олгохыг дэмжсэн дүгнэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл тус зээлдэгч нар нь зээлийн шалгуурыг хангаж байсан. Дотоод аудитын зүгээс хуурамч бичиг баримт үйлдсэн эсэхийг тогтоох боломжгүй байсан. Дотоод аудитын газрын 2020.07.22-ны өдрийн 13/70 илтгэх хуудсан тогтоогдсон гэж үзэж байгаа 13 тохиолдол байгаа гэж үзэж байна. Камерын бичлэг устсан баталгаажуулах боломжгүй 15 тохиолдол, харилцагчаас менгө авсан байж болзошгүй боловч камерын бичлэгээр нотлогдохгүй 7 тохиолдол гэж тогтоосон. Тус илтгэх хуудсан дээр нарийн дурдаж өгсөн байгаа.
2021 оны 01 дүгээр сарын 18-ны байдлаар зээлийн үлдэгдэл, төлөлт ямар байгааг баталгаажууллаа. Харилцагчаас авлига авсан нь тогтоогдсон 13 зээлийн хувьд дараах 2 зээл хаагдсан, бусад зээлүүдийн хувьд хэвийн ангилалтай байгаа бөгөөд 7 зээлийн хувьд хугацаа хэтэрсэн хоноггүй, 4 зээлийн хувьд 30-81 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. “Хэрэглээний зээлийн журам”-д “Цалингийн зээлийн хувьд зориулалт харгалзахгүй байж болно” гэж тусгасан байдаг тул зориулалтын дагуу ашиглаж Дотоод аудитын газраас 2020 оны 4 сарыг хамруулан хийсэн зайны аудитын сэжигтэй гүйлгээний анализаар Голомт хотхон салбарын зээлдэгчид зээлийн олголт хийгдсэн өдөр тус салбарт бэлэн зарлагын гүйлгээ хийсэн, тухайн салбарын ATM, СДМ-с мөнгө авсан 22 тохиолдол байсан бөгөөд үүний 12 нь Банкир-1 Г.О-нзээлдэгчид байсан. Дэлгэрүүлэн баталгаажуулахад тухайн сард нийт 7 харилцагчаас хахууль авсан нь камерын бичлэгээр нотлогдсон. 2020.01.01-2020.05.22 дуустал хугацаанд олгогдсон нийт зээлүүдэд баталгаажуулалт хийхэд сэжигтэй боловч камерын бичлэг устсан, баталгаажуулах боломжгүй 15 зээл, авлига авсан нь тогтоогдсон 13 зээл, харилцагчаас мөнгө авсан байж болзошгүй боловч камерын бичлэгээр нотлогдохгүй 7 зээл илэрсэн. Дээрх харилцагчидтай утсаар холбогдож тодруулга мэдээлэл авахад 3 харилцагчийн хувьд мөнгө өгөхийг шаардсан талаар дурдсан. Мөн Голомт хотхон салбарын 2020.04.10-ны өдрөөс шинээр томилогдсон захирал Э.Одгэрэлээс 2020.06.12-ны өдер 17:22 минутад Дотоод аудитын газрын зайны аудит чанарын баталгаажуулалтын хэлтсийн захирал А.Туяагийн албаны мэйл хаяг руу дараах агуулга бүхий мэйлийг явуулсан байдаг. Үүнд: “...банкир Г.О-нхувьд миний бие өөрийн хариуцсан ажлыг дүрэм журмын дагуу хийж буй эсэхэд хяналт тавьж байсан бөгөөд 5 сарын эхээр /тодорхой санахгүй байна/ таньдаг харилцагч /Танайд ажилладаг Оюун-Эрдэнэ гэх зээлийн ажилтан зээл гаргахдаа нэмэлт шаардлага тавьсан, тэр хүндээ анхаарч ажлаараа/ гэсэн утга бүхий зүйл ярьсан тул салбарын хурал дээр нийт ажилчдад хандан аливаа дүрэм журам, ёс зүйн кодоо баримтлан ажиллахыг анхааруулсан” гэсэн агуулгатай мэйл явуулсан байдаг. Баталгаажуулалтын хувьд Т.Оюун-Эрдэнийн хувьд харилцагч болон танилын гуйлтаар 10-аад удаагийн гуйлтаар мөнгө авсан болно. Харилцагчаас 200,000, 500,000 мөнгөн дүнгээр мөнгө авсан нь үнэн болно” гэх тайлбарыг бичгээр Дотоод аудитын газарт гаргаж өгсөн болно. Г.О д банкны зүгээс ямар харилцагчидтай утсаар ярьсан, харилцагчид ямар хариу өгсөн талаар мэдээлэл өгөөгүй. 3 харилцагчийн хувьд банкны ажилтны зүгээс мөнгө өгөхийг шаардсан тул өгсөн гэсэн тайлбарыг өгсөн. Дурдвал: М.Ё гэсэн харилцагч “Нөхөртэй нь танилууд нөхөрт нь өртэй байсан” гэсэн тайлбарыг өгсөн. М.Б гэсэн харилцагч "Зээлийг хурдан гаргаад өгвөл сайн байна гэхэд таны шаардлага хангахгүй байна. Зээл чинь ч гарахгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн. Үдээс хойш над руу залгаад гаргаж болох юм байна. Мөнгө өгөх шаардлагатай гэж хэлсэн" гэсэн тайлбар өгсөн. С.Б гэсэн харилцагч "Зээлийг яаралтай гаргахын тулд мөнгө өгөх ёстой. Би хүмүүстэй хувааж авдаг гэж хэлсэн" гэсэн тайлбарыг өгсөн. Э.Н харилцагч "Надаас урамшуулал авсан. Намайг өг гэж тулгасан. Би өөрөө өгье гэсэн бол ингэж ярихгүй. Манай нөхөр лизингээр юм аваад хаясан. Найдваргүй зээлтэй юм байна. Зээл чинь гарахгүй гэж хэлсэн" гэсэн тайлбар өгсөн. Б.Б гэсэн харилцагчтай холбогдож “Зээл хариуцсан ажилтны нөхрийн данс руу ямар шалтгаанаар орлого хийсэн талаар асуухад шууд утсаа тасалсан. Дахиж утсаа аваагүй” зэрэг нь Г.Оюун- Эрдэнэ зарим харилцагчдыг хясан боогдуулж мөнгө өгөхгүй бол зээл олгогдохгүй байдлаар нэхэж мөнгө авсан байна. Дээр дурдсан харилцагчдаас бусад харилцагчийн хувьд тодорхой хариу өгөөгүй эмээсэн байх. Г.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, бусад давуу байдал олгосон бол хэрхэн давуу байдал олгосон талаар:
Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар түүний ажлын чиг үүрэг нь харилцагчийн өгсөн материалын бүрдэлд хяналт тавих, хүлээн авах, судалгаа хийх нэгжийг үнэн зөв мэдээллээр хангах, хамтран ажиллах чиг үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээний 4.2.4-т Ажилтан албан тушаал, ажил үүргийн хүрээнд өөрт олгогдсон эрх мэдэл давуу байдлаа зүй бусаар хэтрүүлсэн буюу урвуулан ашиглах, албаны үүргээ биелүүлсний төлөе харилцагч байгууллага, иргэдээс мөнгө эд хөрөнгө, хөнгөлөлттэй үйлчилгээ болон бусад зүйлийг авсан, нэхсэн гэх заалтыг зөрчсөн асуудал байгаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Энэ үүргээ зөрчиж зээлийг судалсны хариуд, зээлийг олгох талаар шийдвэр гарсны дараа шийдвэртэйн холбогдуулан харилцагчаас мөнгө нэхэж авсан. өгсөн мөнгийг нь авсан нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйг харуулж байна.
Давуу байдлыг олгосон асуудал нь тухайн харилцагч яагаад тэр хүнд мөнгө өгч байна вэ гэдэг нь чухал. 13 тохиолдлын хувьд бүгд холбогдох нэгжээс дэмжигдсэн байдаг. Гэвч Г.О нь зээлийн материалын бүрдэл бүрэн, зээл олгохоор дэмжигдэх зээлүүдийг боломжгүй мэтээр ойлгуулж харилцагчид буруу ойлголтыг төрүүлж буцааж байгаа юм. Өөрөөр М.Б гэдэг харилцагчид “таны шаардлага хангахгүй байна. Зээл чинь ч гарахгүй юм байна гэж хэлсэн. Үдээс хойш над руу залгаад гаргаж болох юм байна. Мөнгө өгөх шаардлагатай гэж хэлсэн” гэж хэлж байгаа нь өөрөө зээлийг олгох, гарахгүй байх шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтан биш байж харилцагчид өөрөө тэр зээлийг гаргаж өгч чадах мэтээр ойлгуулж мөнгө авч байгаа явдал юм. Энэ нь давуу байдлыг бий болгож байна. Ажпын чиг үүрэгт шууд шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй холбогдох нэгжийн шийдвэрийг харилцагчид уламжпах үүрэгтэй” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 102-106, 112-114 тал /
Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн прокурорын 161 дугаартай зөвшөөрлөөр арилжааны банкуудаас гаргуулан авсан Иргэн Ганзоригийн Оюун-Эрдэнэ /СД89072406/, Мөнхбаатарын Шинэбаяр /СФ88121517/ нарын нэр дээр одоо ашиглаж байгаа болон хаагдсан төгрөг /валют/-ийн харилцах /хадгаламж, зээлийн/ 2020.01.01-2020.06.01-ний өдрийн хоорондох хугацааны гүйлгээний талаарх шаардлагатай мэдээлэл, дансны хуулгыг дэлгэрэнгүй агуулсан байдлаар гаргуулан авсан ба ирүүлсэн материалд хийсэн үзлэгээр Г.О-ннөхөр Мөнхбаатарын Шинэбаярын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 409030499 тоот дансанд М.Ё, Т.Л, Б.Б нараас орж ирсэн мөнгөн гүйлгээний баримт/ /1 хх-ийн 88-91 тал /
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2021 оны 01 дүгээр сарын 25- ны өдрийн 14/ХХ/03-132 дугаартай албан бичгээр Голомт банкнаас ирүүлсэн, Г.Оюун- Эрдэнэд холбогдох камерын бичлэг бүхий Зш CD ирүүлсэнд үзлэг хийсэн тэмдэглэлээр нэр бүхий үйлчлүүлэгчдээс мөнгө авч байгаа дүрс бичлэг, түүнийг бэхжүүлсэн хуурцаг, гэрэл зураг/, /1 хх-ийн 133-153 тал /
Голомт банкны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14/хх/03-132 дугаартай албан бичиг. хавсралт 133 хуудас баримт / 1 хх-ийн 155-250, 2 хх-ийн 1-33 тал/
Голомт банкны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14/хх/03-874 дугаартай албан бичиг. хавсралт 52 хуудас баримт / 2 хх-ийн 35-101 тал /
Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Өнгөрсөн жил цалингийн зээл авсан. 10 сая гаран төгрөгийн зээл авсан шиг санаж байна. Яг хэд гэдгийг нь тодорхой санахгүй байна Мөнгөний хэрэг болоод цалингийн зээл авсан. Авсан зээлээрээ машин аваад мөн төрсөн ахдаа бизнес хийхэд нь мөнгө өгсөн. Үлдсэнийг нь гэр орны хэрэглээнд зарцуулсан. Зээл одоо төлөгдөөд явж байгаа. Корона гээд хойшилсон байсан. Тухайн үед би УБТЗ-ийн Гал унтраах ангид харуул хамгаалалтын албанд нь ажиллаж байсан юм. 2019 оноос эхлэн 2020 оны 08 дугаар сарыг хүртэл ажилласан. Бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Надаас мөнгө төгрөг нэхээд байсан зүйл байхгүй. Тэгэхдээ зээлийг чинь дээшээ өгч судлуулахад хугацаа орно, тэрийг хурдан хийлгэхэд бас шимтгэл гэж мөнгө төлөх ёстой гээд надад нэг дансны дугаар өгөөд 300,000 төгрөг шилжүүлээрэй гэж байсан. Тэрийг нь би зээл авсны дараагаар гар утаснаасаа шилжүүлсэн" гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 205-207 тал /
Гэрч Д.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “400,000 төгрөг эдийн засагчид өгсөн. Өгөхгүй бол болохгүй байсан юм. Тухайн үед би эмчилгээ хийлгэх, бас өр ширээ дарахын тулд мөнгө хэрэгтэй байгаад байсан. Тэгээд цалингийн зээл авах гээд уг салбар дээр очоод материалаа бүрдүүлээд өгсөн чинь энэ Оюун-Эрдэнэ гэж эдийн засагч дээр таарсан. Тэгээд зээлээ судлуулсан чинь танай нөхрийн нэр дээр хугацаа хэтэрсэн зээл Монгол банкны мэдээллийн санд орсон байна. Тиймээс танд зээл олгогдох боломжгүй юм байна гэсэн. Тэгэхээр нь би үнэнээ хэлээд гуйсан л даа. Би өвчтэй зовлонтой байна. Эмчилгээ хийлгэх гэсэн юм. Бас өр ширтэй байгаад байдаг. Тэрийгээ ч гэсэн төлчихмөөр байна надад туслаач ямар арга байна вэ гэсэн. Тэгсэн чинь надад “Та тэгвэл надад 400.000 төгрөг өгчих. Тэгвэл би зээлийг чинь гаргаад өгье” гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд дээрх хэмжээний зээлийг гаргуулж авсан. Зээлээ аваад үүднийх нь АТМ-ээс 400.000 төгрөг гаргаж аваад надад зээлийн гэрээ хийж өгсөн гялгар хавтсанд бичиг баримтын завсраар хийгээд өгсөн. Тэрнээс хойш уулзалдаагүй. Өвөл над руу Голомт банкны дотоод шалгалтын гээд хүн ярьж байсан. Тэгэхдээ би энэ талаар нь хэлээгүй” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 117-118 тал/,
Гэрч М.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би ажилд ороод анх удаа л зээл авч байгаа царай нь энэ юм. Тухайн үед зээлийн материалаа бүрдүүлээд өгөхөд энэ зээлийн эдийн засагч таарч материалыг хүлээж авсан. Тэгээд “эргээд тан руу ярья, та ажилд ороод удаагүй байгаа юм байна. Зээл олгох боломжтой эсэхийг судлаад хэлнэ, 2-3 хоног болно шүү гэж хэлсэн". Тэгээд нөхөр бид 2 хадмындаа очоод сууж байхад надруу залгасан. Залгаад “Таны зээлийг судлаад үзлээ .Тэгээд дээд талынхаа ажилтантай ярилаа /хэнийг нь хэлээгүй/. Тэгээд танд зээл олгох боломжтой юм байна. Тиймээс өнөөдөрт нь судлаад гаргаад өгье. Харин та ирэхдээ 200,000 төгрөг бэлнээр нь аваад ирээрэй” гэж хэлэхээр нь Төмөр замын бид нарт чинь чөлөө олдоход их хэцүү байдаг учир дахин дахин нааш цааш явах боломжгүй учир ашгүй ашгүй гэж бодоод зөвшөөрөөд эргээд банкруугаа явсан. Тэгэхэд замд дахиж яриад “Та 200,000 төгрөгөө бэлнээр нь авч ирээд өгөхдөө цаасан доогуур хийгээд өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэгэхэд би сайн ойлгоогүй за л гэсэн. Уг нь би тухайн үед банк зээл олгохдоо шимтгэл гэж авдаг. Тэрийг нь гэж ойлгосон. Тэгээд эхлээд хэлэхэд нь өгч байгаа зээлээс нь шууд суутгаад авчихаж болдоггүй юм уу гэхэд болохгүй ээ, та бэлнээр нь аваад ирээрэй гэж байсан. Тэгээд бид 2 банкин дээр очсон. Би тэр мөнгийг нь ч өгөөгүй. Манай нөхөр л цаасан дор хийгээд өгсөн” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 172-174 дүгээр хуудас /,
Гэрч М.Ё-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Энэ зээлийг авах гэж очихдоо л анх уулзсан. Надаас бол мөнгө төгрөг нэхсэн, шаардсан зүйл байхгүй. Тэгэхдээ би өөрт нь 500.000 төгрөг өгсөн юм. Шалтгаан нь зүгээр л баярлалаа гэсэн байдлаар өгсөн. Би зээл авах гэсэн чинь Монгол банкин дээр хар жагсаалтад орчихсон. Зээл гарах боломж муу байсан юм. Тэгээд мөнгөний хэрэгцээ байсан учраас судлуулаад үзье гэж бодоод материалаа өгсөн. Тэгээд эдийн засагчдаа та миний зээлийг бүтээгээд өгвөл би танд 500.000 төгрөг өгье гэсэн. Тэгээд банкны ажилтан юу ч гэсэн судлаад үзье гэж байгаад болчихлоо. Зээл чинь шийдэгдсэн гэсэн. Тэгээд зээл гарах үедээ надад энэ дансруу мөнгөө хийчихээрэй гээд нэг дансны дугаар бичиж өгсөн. Тэр дансруу нь би 500.000 төгрөг хийсэн. Энэ талаар Голомт банкнаас ярьж байна гээд хүн надруу утсаар ярьсан. Тэгээд та зээл судалсан ажилтнаа таних уу? нөхрийг нь мэдэх үү. Та нөхрийнх нь данс руу мөнгө хийсэн байна гэж ярьж байсан. Би танихгүй ээ. Зүгээр баярлалаа гээд мөнгө шилжүүлсэн. Тэр бол үнэн л гэж хэлсэн Өөр зүйл асуугаагүй” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 167-169 тал /,
Гэрчээр С.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 02 дугаар сарын орчимд хүсэлтээ Голомт банкинд өгсөн. Бараг 3 сарын орчимд өгсөн бил үү, cap өдрийг нь сайн мэдэхгүй байна. Каренти тогтоосон үе тэрний дараагаар шиг санаж байна. Тэгээд сунжраад шийдэгдэхгүй cap гаран болсон. Тэгээд би каринтины дараагаар очиж уулзаж байгаа бараг 5 сарын орчимд авсан шиг санаж байна. Би эхний ээлжинд хэрэглээний зээл гэдэг утгаар 4 сая төгрөгийн зээл авсан. Дараа нь машин тэргээ солих болоод зөрүү мөнгийг нь банкны өмнөх зээлээ нэмэгдүүлээд зээл авсан байгаа. Нийтдээ 10 орчим сая төгрөгийн зээл авсан байгаа. Миний зээл ер нь бүтэж өгөхгүй байсан. Би өмнө нь зээл авч байгаагүй бөгөөд ах нараасаа асуухаар ямар сонин юм бэ. Цалингийн зээл чинь дороо л өдөртөө гарчихдаг шүү дээ гээд байсан. Хөндлөнгөөс хэн нэгэн нь зуучлаад байсан зүйл бол байхгүй. Тэгэхдээ банкны эдийн засагч нь өөрөө над руу ажлын бус цагаар ярьсан. Тухайн үед би энэ 98097778 дугаартай байсан. Тэгэхэд эдийн засагч маань өөрийнхөө гар утаснаас над руу залгаад чиний зээлийн материалыг цаашаагаа явуулчихсан. Тэгэхдээ чи хурдан бүтээлгэх гэвэл тодорхой хэмжээний мөнгө өгөх хэрэгтэй болно, тэрийг нь өгч чадах юм уу гэж байсан. Тэгэхэд миний зээл судлагдаад нэлээд удчихсан бараг л cap болж байсан учраас би зээлээ авахын тулд тэрийг нь зевшөөрөөд тэгээд зээлээ гаргуулсан байгаа. Эхний зээл гаргуулахад 200,000 төгрөг, дараагийн зээлийг авахад 500.000 төгрөг өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 157-159 тал /,
Гэрчээр Т.Л-н мөрдөн шалгах ажиллагаааны үед өгсөн: “Зээлийн эдийн засагч маань надад хэлэхдээ “Чиний нөхцөл байдал хүссэн хэмжээний зээл авахад чинь хүрэхгүй байна. Бага зээл гарах гээд байна Хэрвээ чи хүссэн хэмжээний зээлээ авна гэвэл тодорхой хэмжээний мөнгө төлнө. 400.000 төгрөг төлөх хэрэгтэй” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд зээл олгосны дараагаар энэ мөнгөнөөс чинь шууд татчих юм уу? Чи өөрөө шилжүүлэх юм уу” гэсэн. Тэгэхээр нь би “би өөрөө шилжүүлье” гэхэд надад нэг дансны дугаар өгсөн. Би тэр данс руу нь өөрийнхөө гар утаснаас тэр төлөх ёстой гэсэн 400.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Хэний данс болохыг мэдэхгүй, надад хэлээгүй" гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 143-144 тал /,
Гэрчээр Т.У ийн мөрдөн шалгах ажиллаагын үед өгсөн: “Тухайн үед надад утасны апплекейшны зээлүүд байсан юм. Тэгсэн чинь эдийн засагч маань энэ зээлүүдийг төлөхгүй бол зээл чинь чиний хүссэн хэмжээнд гарахгүй юм байна. 6.6 сая төгрөг болж байж чиний хүссэн хэмжээний мөнгө гарах юм байна болох юм уу гэсэн. Тэгэхээр нь болно оо. Тэгье гэж хэлээд зөвшөөрсөн. Тэгсэн чинь надад "Тэгвэл чи 300.000 төгрөг өгөх хэрэгтэй” гэсэн. Тухайн үед ямар учиртай мөнгийг нь хэлж байсан шиг санаж байна. Тэгэхдээ би одоо бол санахгүй байна. Банкнаас нь авдаг хураамж энэ тэр юм болов уу л гэж би ойлгосон. Тэгээд зөвшөөрөөд зээлээ гаргуулсан. Тэгээд тэр өдрөө над руу утсаар залгаад зээл чинь орчихсон байгаа. Мөнгөө авчирч өгөөрэй гэсэн. Тэгээд би 4 замын ХААН банкны АТМ-ээс мөнгийг нь аваад бэлнээр нь хүргэж өгсөн. Тэгэхэд банкныхаа үүдэнд гараад ирчихсэн байсан. Тэгээд үүдэнд нь мөнгийг нь өгсөн байгаа. Тухайн үед би баримт өгөх гэсэн юм гэж хамгаалагчаас нь гуйж ороод тэгээд эдийн засагчид баримтаа өгөөд гарсан. Нэрээ гарахад эдийн засагч хамт гарсан юм байна. Тэгээд хамт гараад үүдэнд нь наад 200.000 төгрөгийг өгөөд тэгээд би цаашаагаа яваад өгсөн. Эдийн засагч буцаад ажил руугаа орж байсан’ гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 148-150 тал /
Гэрчээр У.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тухайн үед би машин авах гээд машины урьдчилгаа өгөх гэж байсан юм. Тэгсэн чинь миний авах зээлийн хэмжээ хүрэхгүй байсан. 5 сая гаран төгрөг л гарах гээд байсан юм. Учир нь надад 2 банкны зээлийн карт байсан. Мөн гар утасны апплекейшнээс авсан зээл байсан юм. Нийлээд 2 сая гаран төгрөг байсан. Тэрийгээ төлөх шаардлагатай болсон. Тэгээд олгох боломжтой зээлээс нь тэрийг өгчихөөр би машины урьдчилгаанд мөнгө өгч хүрэхгүй болоод байсан юм. Тэгээд эдийн засагчдаа учир байдлаа хэлсэн. Тэгээд цааш нь хэлээд туслаад өгье гэсэн. Тэд нар материалыг нь дээшээ явуулж зөвшөөрөл авдаг юм шиг байна лээ. Тэгээд би зээлийг өндрөөр гаргаад өгвөл гарч ирсэн мөнгөнөөс дээрх 2 сая гаран төгрөгийн зээл болон зээлийн картыг хаачихая, тэгэхгүй бол одоо шууд төлөөд хаачих боломжгүй байна гэж үнэн учраа хэлж гуйхад боломжоороо хэлээд туслаад өгье л гэж байсан. Тэгээд зөвшөөрөл нь ирж зээл бүтсэн. Би хэлснээрээ зээлийн карт зээлээ хаасан, Тэгээд баярлалаа гээд 300.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн юм” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 162-164 тал /
Гэрчээр Э.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ байсан учраас зээл авах хэрэгтэй болоод, өмнө нь би зээлтэй байсан, зээлийн эргэн төлөлт ямар нэгэн асуудалгүй төлөгдөж байсан, тэгээд ч манай харилцдаг банк, салбар учир зээл гарахад асуудалгүй гэж ойлгож Голомт банкны Голомт хотхон салбар дээр очсон. Манай ажлынхан бүгд л тэндээс зээл авдаг байсан. Тэгээд салбар дээр очоод үйлчлүүлэх тасалбар аваад үйлчлүүлэхэд яг тэр Оюунбилэг билүү Оюун-Эрдэнэ билүү банкир дээр таарсан. Тэгээд зээлийн хүсэлтээ хэлэхэд өө таных асуудалгүй болно. Та явж бай, би тань руу утсаар ярья гэж хэлээд үлдсэн. Тэрний дараа нь буюу маргааш нь шиг санаж байна. Над руу утсаар яриад “Таны нөхрийн тань нэр дээр зээлийн үлдэгдэл байна. Тэр зээлийг төлөхгүй бол таны зээл гарахгүй юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгдэг л юм байх гэж бодоод уг зээлийг хүнээс мөнгө авч төлж дуусгасан. Тэр зээл нь манай нөхөр нэг гар утасны лизинг байсан юм. Тэрний үлдэгдэл нь 700.000 төгрөг байсан юм билээ. Тэрийг нь төлсөн. Тэгтэл дахиад над руу яриад “Танд өөрт чинь банк бусад зээлийн үлдэгдэл байна. Тэрийгээ төлөх хэрэгтэй байна” гэсэн. Манайх дотроо бас банк бус санхүүгийн байгууллагатай бөгөөд тэрнээс бас би зээл авсан байсан ба үлдэгдэл нь 500.000 төгрөг байсан юм. Тэгэхээр нь бас тэрийгээ төлж дуусгасан. Тэрний дараагаар таны нөхрийн зээлээс болоод зээл чинь бүтэхгүй болоод байна гэсэн ойлголтыг надад өгсөн. Тэгэхээр нь би надад зээл авах, мөнгөний хэрэгцээ маш их байна. Би өөрөө бөөрний эмчилгээтэй тэрэндээ эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна. Мөн зээлүүдийг дарахад бас мөнгөний хэрэгцээ байна. Мөн машин тэрэг авах болоод мөнгөний хэрэгцээ үүсээд байгаа талаар хэлээд арга байна уу гэж хүссэн. Тэгсэн чинь үдийн дараа шиг санаж байна. Тэгэхдээ би өдөр. цаг хугацааг нь андуураад байж магадгүй шүү. Над руу ажил дээр байхад утсаар ярьсан. Тэгээд ер нь бол зээл олгогдох боломжгүй байна. Чи ажил дээрээ байгаа бол ажлаасаа гараад утсаар ярь гэхлээр нь би ажлаасаа гарч гадаа зогсож байгаад ярихад “Тэгэхдээ яахав болгоё гэх юм бол надад 600.000 төгрөг өг” гэсэн. Тэгэхэд нь би их өндөр байна ш дээ. Би зээл төлнө, эмчилгээндээ, машиндаа зарцуулна гээд өөрийнхөө боломжийг тайлбарлахад тэгвэл өөр арга байхгүй. Надад 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг л хэрэгтэй. Тэрийг чинь би 3-уулаа гэлүү 2-уулаа хувааж авдаг юм гэсэн. Тэгээд би аргагүйн эрхэнд зөвшөөрсөн. Тэгээд дансаар өгөх хэрэггүй, бэлнээр өг гэсний дагуу би зээл авсан өдрөө бэлнээр 600.000 төгрөг өгсөн. Банкны салбарынх нь үүдэнд байдаг АТМ- ээс авч өгсөн. Тэгэхдээ яг 600.000 билүү, дансны хуулгаа хараагүй болохоор буруу хэлээд байж магадгүй шүү. Тэгээд зээл олгогдсоны дараагаар намайг гарч бай, би араас чинь яваад очьё машин чинь хаана байгаа юм бэ гээд салбарынх нь хажууд байсан машины минь өнгийг асуугаад үлдсэн. Тэгээд би мөнгөө АТМ-ээс аваад удаагүй байхад араас гарч ирээд уг мөнгийг машин дотор сууж байгаад аваад тэгээд тэндээ нэг тамхи татчихаад буцаад орсон" гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 130-132 тал/.
Гэрчээр Э.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Надаас тухайн үед 300.000 /гурван зуун мянга/ төгрөг авч байсан. Зээл судалсан ажилтанг өмнө нь таньдаггүй байсан. Миний зээлийг судалж эхэлснээс хойш Оюун-Эрдэнэ гэж хүн юм байна гэж мэдсэн. Тухайн үед зээл олгохын урд өдөр шиг санаж байна над руу утсаар яриад маргааш ирээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зураарай. Тэгэхдээ ирэхдээ 300.000 төгрөг бэлнээр аваад ирээрэй гэж байсан. Тухайн үед даатгал энэ тэрийн мөнгө гэлүү би тэгэж ойлгосон. Тэгээд нөхөртөө хэлсэн. Бид 2 өмнө нь ямар нэгэн зээл авч байгаагүй, анхдагч зээлдэгч байсан учир тэгдэг л юм байлгүй гэж бодоод дээрх мөнгийг бэлнээр нь өгсөн байгаа. Тухайн үед миний цалин орчихсон байсан учир цалингаасаа уг мөнгийг өгсөн. Маргааш нь очоод зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Тэгэхэд одоо зээл чинь орчихсон байгаа шүү, нөгөө мөнгөө гэж хэлсэн. Тэгээд намайг гарч бай би хувцсаа солиод гараад очьё гээд Голомт банкнаас гараад хажуу талд нь нэг тийм тамхины цэг байдаг юм билээ. Тэнд надаас дээрх 300.000 төгрөгийг авсан байгаа” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 121-123 тал /,
Гэрчээр Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Одоо санаж байхад нэг шардуу царайтай эгч байсан. Зүс царайг нь ч гэсэн сайн санахгүй байна. Одоо хараад танихгүй. Тухайн үед би анх удаа зээл авч байсан. Тэгэхэд намайг батлан даагч хэрэгтэй, чи анх удаа зээл авч байгаа болохоор чамд зээл гарахгүй юм байна гэж байсан. Энэ яриа зээл авахын өмнөх өдөр болсон. Тэгээд би үдийн дараа нь дахин очиж уулзсан. Тэгэхэд “За яахав чи надад 500.000 төгрөг өгчих. Тэгвэл би дээшээгээ хүмүүстэйгээ ярьж байгаад зээлийг чинь бүтээж өгье. Тэгэхгүй бол чиний зээл ийм өндөр дүнгээр гарахгүй юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед надад үнэхээр мөнгөний хэрэгцээ байсан учраас тэрийг нь өгөөд авья л гэж бодсон. Тэгээд маргааш нь зээл орсон гээд надруу хэлсэн. Би харин аль АТМ-ээс мөнгө авсан аа санахгүй байна. Баруун 4 зам дээр байдаг ХААН банкны АТМ-ээс л мөнгө авсан шиг санаад байна. Тэгээд Голомт банкны гадаа очоод эдийн засагчдаа 500.000 төгрөг бэлнээр нь өгсөн” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 189-190 тал/
Гэрчээр Г.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өсгөн: “2020 оны 04 сарын орчимд зээл авсан. Нийт 8,5 сая төгрөгийн зээл авсан. Би Өгөөж-д ороод бүтэн жил болсон байсан. Тэгээд цалингийн зээл авсан. Энэ хажуугийн Голомт хотхоны салбар дээрээс авсан. Тухайн үед би аав ээжтэйгээ амьдардаг байсан. Тэгээд нэг хашаа байшин авчих санаатай мөнгө зээлсэн юм. Тэгээд Байшин үгүй юм аа гэхэд нэг хашаа авья гэж бодоод нэг хашаа үзчихсэн байсан. Тэгээд эдийн засагч дээрээ очоод материалаа өгсөн. Би эхэндээ 12 сая төгрөгийн зээл хүсч материалаа өгсөн байсан. Тэгэхэд эдийн засагч маань сүдалж үзээд 4.5 саяас 5 сая төгрөг л гарах юм байна гэсэн. Тэр нь миний хашаа байшинд хүрэхээргүй байсан. Тэгээд би үнэн учраа хэлчихээд явсан. Тэгсэн чинь дарга нараасаа асууя гэж байсан. Тэгээд орой нь над руу утасдаад маргааш хүрээд ирээрэй. Ерөнхийдөө болох юм шиг байна. Тэгэхдээ 8.5 сая л гарах байх шүү гэсэн. Тэгэхдээ би 2 хүнд 100,000, 100,000- ыг өгөх ёстой болох уу гэхээр нь надад тухайн үед үзсэн хашааны мөнгө болчихоор байсан учир зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь ярихаар нь ажлаасаа чөлөө аваад очсон. Тэгээд намайг хүлээгээд сууж бай гэсэн. Өөрөө 2 давхар руу гарч ирчихээд одоо зээл чинь орчихно. Нөгөө мөнгөө аваад хойд талын “Талст”-ын үүдэнд байж бай гэсэн. Тэгээд удалгүй миний дансанд 8,5 сая төгрөгийн зээлийн мөнгө орж ирсэн. Уг мөнгөнөөс тухайн үед би банкных нь доор байдаг АТМ-ээс 500.000 төгрөг авсан. Тэгээд банкнаас нь гараад хойшоогоо баруун 4 замын уулзвар орчимд байдаг “Талст”-ын тийшээгээ явсан. Тэгэхэд үдийн цай болж байсан учир банкны ажилчид ч гэсэн цайндаа гарч байсан. Тэгээд намайг очиход эдийн засагч маань машиндаа ороод жолооныхоо ард суучихсан байсан. Машин нэг тийм жижиг машин байсан. Приус-20 юм уу Акуа маягийн. Тэгээд би хэлсэн 200.000 төгрөгийг нь өгөө. дээр нь баярлалаа гээд 100,000 төгрөг нэмээд нийт 300,000 төгрөг өгсөн. Тухайн үед ойр хавьд хүн байгаагүй учир шууд бэлнээр нь ямар нэгэн зүйлд бодолгүйгээр шууд өгсөн. Өөрөө жолооны ардаа сууж байсан. Би машинд нь оролгүйгээр хаалгаа онгойлгосон байхад нь өөрт нь бэлнээр нь өгсөн. Ийм л асуудал болсон. Тухайн үед манай ээж харавчихсан бие муу байсан учир би өөр мөнгө өгч чадаагүй, мөнгөний хэрэгцээ байсан учир зөвшөөрөөд өгсөн" гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 193- 194 тал/
Гэрчээр Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Нэрийг нь одоо санахгүй байна. Өмнө нь таньдаггүй байсан. Тухайн үед зээлийн материалаа өгөөд судлуулсан. Тэгэхэд би 10 сая төгрөгийн зээл авахыг хүсч материалаа өгсөн боловч 9 сая төгрөгийн зээл гарсан. Маш хурдан, тэр өдөртөө гарсан. Намайг материалаа өгөөд явсны дараагаар үдийн хойно нь над руу ярьсан. Тэгээд зээлийг чинь гаргахаар болсон. Тэгэхдээ чи 200.000 төгрөг өгчих. Би дээд талынхаа албан тушаалтантай хамт хоолонд орох гэж байгаа юм гэж хэлсэн. Нэр ус бол хэлээгүй. Тэгээд тэр өдөртөө буюу орой нь зээлийн мөнгө данс руу орсон Тэгээд би Голомтын үүдний АТМ-ээс мөнгө аваад доошоогоо хүүхдийн 100-ийн уулзварын орчимд эдийн засагчдаа хэлсэн 200.000 төгрөгийг нь өгсөн. Болсон асуудал энэ Энэ талаар сүүлд Голомт банкны ажилтан асууж байсан. Би тодорхой зүйл хэлээгүй" гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 197-198 тал/,
Гэрчээр У.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Тогтоолтой танилцлаа, би өмнө нь гэрчээр мэдүүлсэн нэмж мэдүүлэхэд Г.О надад 5 сая тегрөг гарах юм байна гэж хэлсэн тэгэхээр нь би нэмж гарах боломжтой юм уу гэтэл асуугаад эргээд хэлье гэсэн удалгүй утсаар залгаад 8.580.000 төгрөг гарах боломжтой юм байна, одоо миний бичсэн мессежийг устгаарай гээд 8.580.000 төгрөгийн зээл гарах боломж үүссэн байна зээл чинь гайгүй гарч байгаа юм чинь 300.000 төгрөгийг өгч чадах уу зөвшөөрч байна гэсэн тэгэхээр нь би яах вэ дээ гайгүй хэмжээний зээл гарч байгаа юм чинь гээд зөвшөөрсөн юм ингээд зээл гарч мөнгө дансанд орсны АТМ-ээс бэлэн мөнгө авч Г.О д өгсөн...” гэсэн мэдүүлэг / 3 хх-ийн 58 тал /
Яллагдагч Г.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцсан. Дээрх 13 иргэнийг нэг бүрчлэн танихгүй ээ. Харилцаа холбоо байхгүй, уг хүмүүсээс Ёндонжамцыг санаж байна. Ёндонжамц нь Монгол банканд найдваргүй зээлдэгчийн бүртгэлтэй байсан тэгээд энэ байдлыг түүнд хэлэхэд зээл гаргаад өгөх боломж байна уу гэж хэлсэн тэгэхээр нь дахиад судлаад үзсэн чинь Ёндонжамц найдваргүй зээлдэгч болоод 2 жил өнгөрсөн байсан журмаараа 2 жилийн дотор дахин зээл авах боломжгүй байдаг ингээд зээлийг гаргаж өгөх болоод маргааш нь зээлийг гаргаад өгсөн,
Б.Б ийн хувьд өмнө зээл авах гээд буцаагдаж байсан юм байна лээ, гэрлэлтийн бүртгэлгүй, ажилласан хугацаа нь хүрэхгүй байсан санагдаж байна. Тиймээс өмнөх буцаагдсан шалтгааныг хараад засуулаад зээл гаргуулж байсан. Ер нь анкетыг бөглөхдөө 4-5 шалгуураар дүгнэдэг анкетаа дутуу эсвэл буруу бөглөвөл буцаагддаг байсан. Баялаг намайг гуйгаад гаргаад өгөөч гэж хэлсэн. Бусад хүмүүсийг би санахгүй байна, ер нь бүгд л асуудалтай намайг нууж байсан, тэгээд би гаргаж өгсөн.
Мөнгө авч зээл гаргаж өгсөн нь миний буруу, би уг асуудлаа хурдан шийдүүлмээр байна, асуудал нэгэнт тодорхой учир өмгөөлөгч авахгүй гэж бодож байгаа. Надад өөр ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл үнэн” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 3 тал /
Яллагдагч М.Ёын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө нь Ганбаатар мөрдөгчид гэрчийн мэдүүлэг өгсөн энэ мэдүүлэг маань үнэн, нэмж мэдүүлэхэд би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр цалингийн зээл авсан, уг зээлийг графикийн дагуу төлөөд явж байгаа цаашид төлж дуусгана гэж бодож байгаа...Би 2019 онд Голомт банкнаас цалингийн зээл авах гэсэн чинь хар жагсаалтад орсон зээл гарах боломжгүй гэж хэлсэн, үүний дараа 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр байхаа Голомт банк дээр очоод Г.О эдийн засагчтай уулзаад дахиад зээлээ судлуулсан чинь гарвал гарах боломжтой юм байна гэж хэлсэн тэгэхээр нь би зээл авах шаардлагатай байгаа талаар хэлэхэд их хэмжээний зээл юм чинь надад 500.000 төгрег өгөөрэй гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн, ингээд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээл гарахад би Г.О-нбичиж өгсөн дансанд нь төгрөг шилжүүлсэн. Би прокурорын тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг/ 3 хх-ийн 08-09 тал/
Яллагдагч Т.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн. Би 15 сая төгрөгийн цалингийн зээл авах шаардлагатай байсан. Тэгсэн эдийн засагч Г.О чамд ийм их хэмжээний зээл гарах боломжгүй байна, дээш нь танилцуулж байж чиний хүссэн хэмжээгээр олгох боломжтой гэж хэлсэн. Ингээд 400.000 төгрөг өгвөл миний хүссэн хэмжээгээр буюу 15 сая төгрөгийн зээлийг гаргаж өгье гэхээр нь би зөвшөөрөөд зээл гарсан дариуд мөнгийг шилжүүлсэн. Надад 7-8 сая төгрөгний цалингийн зээл гарах боломжтой гэж хэлж байсан, би 15 сая төгрөгийн зээл авч автомашин авах гээд байсан тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээл гарсны дараа Тоёота приус 30 маркийн машин худалдан авч ашиглаж байгаад 2021 оны 07 дугаар сард дээрх автомашиныг худалдан борлуулж цалингийн зээлээ бүгдийг нь дарж дуусгасан...”гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 13 тал /
Яллагдагч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх болно. Би 2016-2017 онд хугацаат цэргийн алба хаасан. 2017-2019 онд Улаанбаатар төмөр замын Чойр өртөөнд пүүлэгчээр , 2019-2020 оны 08 дугаар cap хүртэл Улаанбаатар төмөр замын Гал унтраах ангид ажиллаж байгаад одоо эрхэлсэн ажилгүй байна. Би зээлээ графикийн дагуу төлөөд явж байгаа...Надад нэмж ярих зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 17 тал/
Яллагдагч Т.У ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа, би энэ талаар өмнө нь гэрчийн мэдүүлэг өгсөн, нэмж ярихад 200,000 төгрөгийг Г.О эдийн засагчид өгөхдөө авлига гэж мэдээгүй, би уг мрнгийг өгөх ёстой юм болов уу гэж бодож өгсен. надад тухайн үед ахуйн хэрэглээнд хэрэглэх мөнгө хэрэгтэй байсан би анх удаагаа зээл судлуулах гээд Г.О эдийн засагч дээр очсон тэгсэн намайг жижиг сажиг зээлүүдээ дарахгүй юм уу гэж асуусан тэгэхээр нь би би надад яг одоо бэлэн мөнгө алга 000 төгрөгийн зээл авъя гэсэн юм, тэгсэн өөрөө утсаар яриад жижиг өрийг аргалахаар болоод нийт 6,600,000 төгрөгийн зээл гарахаар болсон зээл гарсны дараа би 3 сая -аруй төгрөгөөр нь жижиг өрөө дарахаар болоод үлдэгдэл 3 сая төгрөгийг ахуйн хэрэглээндээ хэрэглэсэн. Намайг жижиг сажиг өртэй юм байна гэсэн тэгээд өглөө зээл судлуулах гэж очоод үдээс хойш зээл гарсан би зээлээ авсан даруйдаа жижиг өрнүүдээ дарсан. зээл гарсны дараа надаас 200,000 төгрөгийг өгөөрэй гэж хэлсэн гэхдээ яр ямар учиртай надаас 200,000 төгрөгийг нэхээд байгааг би ойлгоогүй, надад туслаад байсан болохоор нь өгье гэж бодоод Хаан банкны АТМ-ээс мөнгө гаргуулаад тэгээд Голомт банк дээр о-лход хаасан байхад нь дуудаад банкны гадаа нь өгсен...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас / 24 Яллагдагч Д.Д гийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцлаа. Би өмнө нь гэрчийн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зезеер мэдүүлсэн өөр нэмж ярих зүйл байхгүй. Би өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэн, Г.Оюун- Эрдэнэ гэх эдийн засагч хэлэхдээ “Танай нөхрийн нэр дээр хугацаа хэтэрсэн зээл Монгол банкны мэдээллийн санд орсон байна, танд зээл гарах боломжгүй” гэж хэлсэн тэгээд би өвчтэй байгаа. бас бус зээлээ дарах шаардлагатай байгаа талаараа үнэнээ хэлж гуйсан, тэгсэн 400.000 төгрөгийг өгих тэгээд болгоод өгье гэж хэлсэн, ингээд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өмнөх зээл дээр нэмээд 3,450,000 төгрөгийн цалингийн зээл гаргуугсан. зээл гарсан өдөр буюу мөнгө дансанд оронгуут 400,000 төгрөгийг бэлнээр аваад Г.О д өгсөн...” гэсэн мэдүүлэг / 3 хх-ийн 29 тал/
Яллагдагч С.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа, энэ асуудлын талаар өмнө нь Г.Ганбаатар мөрдөгчид дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэж бодож байна. Би тухайн үед цалингийн зээл авах гээд зээл авах хүсэлтээ өгсөн тэгсэн удаад байхаар нь Г.Оюун- Эрдэнэ эдийн засагчтай яриад зээлийн хүсэлт яагаад удаад байгаа талаар асуухад ачаалал ихтэй байна гэж хэлээд яах вэ 200,000 төгрөг өгвөл зээлийн дарааллыг урдуур оруулаад хурдан гаргаад өгч болох юм гэж хэлсэн тэгэхээр нь би зөвшөөрсөн ингээд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр буюу зээл гарч 4 сая төгрөг миний дансанд орсны дараа Голомт банкны үүдний АТМ-ээс 200,000 төгрөгийг авч Г.О эдийн засагчид өгсөн,
Үүний дараа 2020 оны 05 дугаар сард би машинаа хүнд зараад өөр машин авах гэсэн чинь мөнгө дутсан цалингийн зээл нэмж авах боломжтой эсэхийг Г.О эдийн засагчаас асуусан чинь нэмж зээл гарах боломж муу яах вэ 500,000 төгрөгийг өгвөл би болгоод өгье гэж хэлсэн ингээд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр буюу зээл гаргаад миний дансанд орох үед нь би Голомт банкны үүднээс АТМ-ээс 500,000 төгрөгийг авч Г.О эдийн засагчид өгсөн...” гэсэн мэдүүлэг / 3 хх-ийн 35 тал /
Яллагдагч М.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн өөр нэмж ярих зүйл алга. Би өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэн, зээл чинь гарахаар боллоо та хүрээд ирэх үү гэхээр нь очих гээд явж байтал замд утсаар залгаад 200,000 төгрөг аваад ирээрэй гэсэн тухайн үед уг мөнгийг ямар учиртайг мэдэхгүй, шимтгэл юм болов уу гэж бодоод зээлээс авчих болохгүй юм уу гэсэн чин та бэлнээр аваад ирээ гэж хэлсэн ..” гэсэн мэдүүлэг / 3 хх-ийн 40 тал/
Яллагдагч Э.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа, би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн, өөр нэмж ярих зүйл алга нэгэнт мөнгө өгсөн нь үнэн учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг / 3 хх-ийн 43 тал/
Яллагдагч Э.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг / 3 хх-ийн 46 тал/
Яллагдагч Г.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, эдийн засагч маань анх надтай уулзахдаа ямар зорилгоор зээл авах гэж байгаа юм гэж асуухаар нь би хашаа азах гэж байгаа юм гэж хэлсэн, 12 сая төгрөгийн зээл авах хэрэгтэй байна гэтэл 4.5-5 сая төгрөгийн л зээл гарах юм байна гэж хэлээд явж болно шаардлагатай бол би чам руу залгая гэж хэлсэн тэгээд орой нь миний утас руу Г.О эдийн засагч залгаад “Чамд 8.500.000 төгрөгийн зээл гарах юм байна гэхдээ 2 хүнд тус бүр 100,000 төгрөг өгөх юм байна болох уу" гэж асуухаар нь би зөвшөөрсөн ингээд зээл гараад би Г.О д 200.000 төгрөгөө өгөөд дээр нь нэмж 100.000 төгрөг өгсөн. Энэ талаараа би өмнөх мэдүүлэгтээ Г.Ганбаатар мөрдөгчид мэдүүлсэн...Миний зээлийн 2 хоног гаргаж өгсөн 300.000 төгрөгийг Г.О д өөрт нь өгсөн...” гэсэн мэдүүлэг / 3 хх-ийн 49 тал /
Яллагдагч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, миний хувьд маргаад байх зүйл алга, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх болно...” гэсэн мэдүүлэг / 3 хх-ийн 52 тал/
Яллагдагч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Прокурорын тогтоолтой танилцлаа, би өмнө нь гэртээ мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн, өөр нэмж ярих зүйл байхгүй. Би 2019 оны 04 дүгээр сард “Тэс Петролиум “ ХХК-д камерын техникчийн ажилд орсон 2020 оны 05 дугаар сард буюу ажилд ороод нэг жил болсны дараа 9 сая төгрөгийг цалингийн зээл авахаар Хаан банк дээр очоод уулзтал 3-4 сая төгрөгийн зээл гарга анхны зээлдэгч учир их хэмжээний зээл гарах боломжгүй гэж хэлсэн ингээд би Голомт банкнаас дансаар цалингаа авдаг байсан учир Голомт банкнаас очоод Г.О гэх эдийн засагчтай уулзаад суутал 9 сая төгрөгөөс бага зээл гарна гэж хэлээд буцаасан тэгсэн Оюун-Эрдэнэ өөрөө миний гар утас руу залгаад “Чи надад 500.000 төгрөг өгчих тэгвэл би чиний 9 сая төгрөгийн зээлийг гаргаад өгье” гэж хэлсэн, би зөвшөөрөөд надад одоо өгөх мөнгө байгаагүй учир зээл гарахаар нь өгөхөөр болсон ингээд 9 сая төгрөгийн зээл гараад мөнгө дансанд оронгуут буюу 2020 оны 05 дугаар арын 04-ний өдер 4 замын Хаан банкны АТМ-ээс 500.000 төгрөгийг бэлнээр аваад Г.О д Голомт банкны гадаа өгсөн. Анхны зээлдэгч болохоор өндөр дүнтэй гарахгүй гээд байсан. Би нэгэнт зээл гаргуулахын тулд Г.О д 500.000 төгрөг өгсөн нь тодорхой тул хэргийг прокурорын тогтоолд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг / 3 хх-ийн 55 тал/
|
Яллагдагч Г.О ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт / 3 хх-ийн 61-74 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Г.О-нхувийн байдлыг тодорхойлсон:
Шүүгдэгч М.Ёын хувийн байдлыг тодорхойлсон:
- Шүүгдэгч М.Ёын иргэний үнэмлэхний лавлагаа /3-р хх-ийн 88 дугаар хуудас/,
- Шүүгдэгч М.Ёын нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 156 тал/,
Шүүгдэгч Б.Б ийн хувийн байдлыг тодорхойлсон:
- Шүүгдэгч Б.Б ийн иргэний үнэмлэхний лавлагаа /3-р хх-ийн 98 тал/,
- Шүүгдэгч Б.Б нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 168 тал/,
- Шүүгдэгч Б.Б ийн гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /3-р хх-ийн 99 тал/,
Говь сүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар: 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадалгын арга хэмжээгээр шийтгүүлж байсан талаарх тогтоолын хуулбар /3-р хх-ийн 172-182 тал/
Шүүгдэгч Б.Б-н хувийн байдлыг тодорхойлсон:
Шүүгдэгч Д.Д гийн хувийн байдлыг тодорхойлсон:
- Шүүгдэгч Д.Д гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоот 5 дугаар гудамж 23 тоот /3-р хх-ийн 107 тал/,
- Шүүгдэгч Д.Д гийн иргэний үнэмлэхний лавлагаа /3-р хх-ийн 108 тал/,
-Шүүгдэгч Д.Д гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3-р хх-ийн 109 тал/,
- Шүүгдэгч Д.Д нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 158 тал/
Шүүгдэгч С.Б гийн хувийн байдлыг тодорхойлсон:
Шүүгдэгч Т.Л-н хувийн байдлыг тодорхойлсон:
Шүүгдэгч Т.У ийн хувийн байдлыг тодорхойлсон:
Шүүгдэгч У.Ц-н хувийн байдлыг тодорхойлсон:
Шүүгдэгч Э.Н ийн хувийн байдлыг тодорхойлсон:
Шүүгдэгч Э.О ийн хувийн байдлыг тодорхойлсон:
Шүүгдэгч Б.Б ын хувийн байдлыг тодорхойлсон:
Шүүгдэгч Г.А ын хувийн байдлыг тодорхойлсон:
Шүүгдэгч И.Б-нхувийн байдлыг тодорхойлсон:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч Г.О , М.Ё, Т.Л , Б.Б , Т.У , Д.Д , С.Б , М.Б , Э.О , Э.Н , Г.А , Д.Б , Б.Б , У.У нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын авилгын зөрчил, гэмт хэргийн талаарх хууль зүйн мэдлэг дутмаг байдал, албан тушаалтны зүгээс шударга бус, ёс суртахуунгүй, шунахайн сэдэлтээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрт болон бусдад давуу байдал бий болгон ашиг хонжоо олж авах, нөгөө талаас шударга бусаар асуудлаа шийдүүлж, авлигын замаар ашиг хонжоо олж авах гэсэн санаатай үйлдэл юм.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” хэлнэ гэж заасан.
Шүүгдэгч нар нь Авилгын эсрэг НҮБ-ийн конвенц, Монгол улсын Үндсэн хууль, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд тусгайлан заасан авлигын гэмт хэргийн улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгааг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа шүүгдэгч Г.О нь хахууль авах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр, дээрх гэмт хэргийг арван гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр албан үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг,
Шүүгдэгч М.Ё, Т.Л , Б.Б , Т.У , Д.Д , С.Б , М.Б , Э.О , Э.Н , Г.А , Д.Б , Б.Б , У.У нар нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Г.О д албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэргийг хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч Г.О-ндээрх 13 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.
Шүүгдэгч Г.О нь шүүгдэгч М.Ё, Т.Л , Б.Б , Т.У , Д.Д , С.Б , М.Б , Э.О , Э.Н , Г.А , Д.Б , Б.Б , У.У нараас албан үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох гэрчүүдийн мэдүүлэг, диспозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр нотлогдоно.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.О , М.Ё, Т.Л , Б.Б , Т.У , Д.Д , С.Б , М.Б , Э.О , Э.Н , Г.А , Д.Б , Б.Б , У.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан
зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Г.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Ё, Т.Л , Б.Б , Т.У , Д.Д , С.Б , М.Б , Э.О , Э.Н , Г.А , Д.Б , Б.Б , У.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Г.О д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч М.Б , Э.О , Г.А , Т.Л, У.Ц, Д.Д нарт нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах, шүүгдэгч Б.Б , М.Ё, Т.У , С.Б , Э.Н , Б.Балдан-Иш, Б.Б нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Г.О д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч М.Б , Э.О , Г.А , Т.Л, У.Ц, Д.Д нарт нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах, шүүгдэгч Б.Б , М.Ё, Т.У , С.Б , Э.Н , Б.Б, Б.Б нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.О , М.Ё, Т.Л , Б.Б , Т.У , Д.Д , С.Б , М.Б , Э.О , Э.Н , Г.А , Д.Б , Б.Б , У.У нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч М.Ё-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Ба-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч У.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.О-н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4.000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б , Э.О , Г.А , Т.Л, У.Ц, Д.Д нарт нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , М.Ё, Т.У , С.Б , Э.Н , Б.Ба, Б.Б нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялааи тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ