Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 296

 

                              Хялбаршуулсан журмаар хэрэг хянан  шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******,******* дугаар хороо, Зүүн нарангийн*******-69 тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/-ийн

Хариуцагч: *******,******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, овгийн /РД: /-д холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг*******017 оны 08 дугаар сарын*******8-ны өдөр хүлээн авч,*******017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай ачааны зориулалтай тээврийн хэрэгслийг иргэн Н.той*******016 оны 01 сарын 04-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан. Тус гэрээнд зааснаар тээврийн хэрэгслийн үнэ нийт*******7.500.000 төгрөг байхаар тохиролцож урьдчилгаа 16.400.000 төгрөгийг гэрээ байгуулах үед, үлдэх 11.100.000 төгрөгийг*******016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр, хэрэв хугацаа хэтрүүлсэн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Н. нь үлдэгдэл төлбөрөөс 8.800.000 төгрөгийг*******017 оны 02 сарын*******6-ны өдрийг хүртэл хэсэгчлэн шилжүүлж үлдэх*******.300.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд үлдэгдэл төлбөр*******.300.000 төгрөг, алданги 1.150.000 төгрөг, ниит 3.450.000 төгрөгийг Н.оос гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З. нь хариуцагч Н.од холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

З. нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-5-6/-г шүүхэд баримтаар өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: З.ийн нэхэмжлэлтэй Н.од холбогдох худалдах, худалдан авах гэрээний төлбөр нийт 3.450.000 төгрөг гаргуулах тухай маргаанд бид дараах нөхцлөөр эвлэрч байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 430.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна.

2. Хариуцагч нь 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 3.000.000 төгрөгтэй тэнцэх “HOWO” маркийн 3 машин 52 тонн нүүрсийг*******017 оны 11 сарын*******7-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд нэхэмжлэгчид хүлээлгэн өгнө.

3. Энэхүү гэрээг бид сайн дурын үндсэн дээр байгуулж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З. нь нэхэмжлэлийн шаардлагаа 3.000.000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Н. нь 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг 3.000.000 төгрөгтэй тэнцэх “HOWO” маркийн 3 машин 52 тонн нүүрсийг*******017 оны 11 дүгээр сарын*******7-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд нэхэмжлэгч З.эд хүлээлгэн өгөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Н. нар харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-14/ зэргээр нотлогдож байна.

Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч З.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгийн 50 хувь болох 31.475 төгрөгийг, хариуцагч Н.оос 31.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.эд олгов.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овгийн *******ийн нэхэмжлэлтэй овгийн од холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.450.000 /гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З. нь нэхэмжлэлийн шаардлагаа 3.000.000 /гурван сая/ төгрөг болгон багасгаж, хариуцагч Н. нь уг 3.000.000 /гурван сая/ төгрөгт тэнцэх “HOWO” маркийн 3 машин 52 тонн нүүрсийг*******017 оны 11 дүгээр сарын*******7-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд нэхэмжлэгч З.эд хүлээлгэн өгөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Н. нар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.150 /далан мянга нэг зуун тавь/ төгрөгөөс 31.475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас, 31.475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Н.оос тус тус гаргуулж нэхэмжлэгч З.эд олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Н. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.    

4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

                                                ШҮҮГЧ                          Н.БАЯРСҮРЭН