| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0612/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/641 |
| Огноо | 2022-05-02 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/641
2022 05 02 2022/ШЦТ/641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,
улсын яллагч К.Чимгээ,
шүүгдэгч З.Б нарыг оролцуулан, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Бд холбогдох эрүүгийн 2206 00000 0221 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн З.Б, 1988 оны ****************** өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сум 4 дүгээр баг, ******************* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын Хоёрдугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Сэлэнгэ аймгийн Сум дундын Хоёрдугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сэлэнгэ аймгийн Сум дундын Хоёрдугаар шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,
Сэлэнгэ аймгийн Сум дундын Хоёрдугаар шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Төв аймаг дахь Сум дундын Хоёрдугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 703 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 861 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, /РД: ***************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Б нь Г.Г, Т.Т нартай бүлэглэж 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 36г байрны 3 дугаар орцны подвалд үйл ажиллагаа явуулдаг Т.Огийн эм найруулах цехэд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан хохирогчид 645.000 төгрөгийн хохирол,
Г.Г, Т.Т нартай бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 36г байрны 3 дугаар орцны подвалд үйл ажиллагаа явуулдаг Х.Агийн хэвлэлийн цехэд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан хохирогчид 2.970.000 төгрөгийн хохирол,
Т.Ттэй бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ гудамжны 12-284 тоотод оршин суух иргэн Ч.Эгийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, Фунай маркийн 42 инчийн зурагтыг хулгайлан авч, хохирогчид 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Дээрх шүүгдэгч З.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай болон хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлан авсан үйл баримт нь:
Шүүгдэгч З.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “02 дугаар сарын 17-ны өдөр подвалдоо үйл ажиллагаагаа эхлүүлэхээр иртэл дотуур хаалга эвдэрсэн байхаар нь өрөөндөө ортол газар дэвссэн байсан 4х5 харьцаатай Алтанбулаг хивс, ханын шүүгээнд байсан зөөврийн компьютер, хард диск, эрх, мп тоглуулагч зэрэг эд зүйл алга болсон байхаар нь цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх тал/,
Эд зүйлийн үнэлгээ 645.000 төгрөг /хх-ийн 13-14 дэх тал/,
Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянцээлийн тэнд байдаг нэг байрны подвалоос хулгай хийсэн. Гэхдээ би аваагүй гадаа сууж байсан. Надтай хамт явсан Түмэнхүү, З.Б нар подвалын цонхоор орж нэг ширхэг нөүтбүүк, бас нэг хивс, дэлгэгддэггүй ширээний компьютер зэрэг эд зүйл авч гарч ирсэн. …хар өнгийн дэлгэж онгойдог товчлуурууд нь салсан хуучин нөүтбүүк, хэмжээг нь мэдэхгүй байна, улаан өнгийн хивс зэрэг эд зүйл хулгайлсан. Залгаа байсан хэвлэлийн өрөөнөөс ширээний компьютер, залгууруудын хамт хулгайлсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38 дахь тал/,
Хохирогч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 36Г байрны подвалд байрлах, хэвлэлийн цех буюу миний ажлын байранд хулгай орж эд зүйл алдагдсан байсан. МЖМ нэртэй лсд дэлгэцтэй компьютер, хар өнгийн процессорын хамт сарын өмнө 650000 төгрөгөөр авч байсан. Мөн хэвлэлийн дүрс таниулагч программ буюу чип алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дахь тал/
Эд зүйлийн үнэлгээ 2.320.000 төгрөг /хх-ийн 42 дахь тал/
Эд зүйлийн үнэлгээ 645.000 төгрөг /хх-ийн 43 дахь тал/
Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянцээлийн тэнд байдаг нэг байрны подвалоос хулгай хийсэн. Гэхдээ би аваагүй гадаа сууж байсан. Надтай хамт явсан Түмэнхүү, З.Б нар подвалын цонхоор орж нэг ширхэг нөүтбүүк, бас нэг хивс, дэлгэгддэггүй ширээний компьютер зэрэг эд зүйл авч гарч ирсэн... Залгаа байсан хэвлэлийн өрөөнөөс ширээний компьютер, залгууруудын хамт хулгайлсан. З.Б, Түмэнхүү хоёр зарсан гэсэн. Зарахад нь би байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дахь тал/,
Хохирогч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...байшингийн хаалганы үүдэнд очиход хаалга онгорхой, дэлгээтэй байсан. Гэртээ орж үзэхэд 42 инчийн Фунай лэд маркийн зурагт, 2 удирдлагын хамт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дэх тал/,
Эд зүйлийн үнэлгээ 500.000 төгрөг /хх-ийн 89 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1081 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд MN000510015006 гэсэн бүртгэлийн дугаараар орсон Зоригоо овогтой З.Бын баруун гарын долоовор хурууны хээтэй тохирч байна” гэх дүгнэлт, /хх-ийн 72-78 дахь тал/,
Шүүгдэгч З.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 2014 онд эдгээр хэргүүдийг Т.Т, Г.Г нартай үйлдсэний дараа шүүхээр орохдоо эдгээр хэргүүдийг нэгтгэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх талаар олон удаа прокурор, шүүхийн байгууллагад хүсэлт, гомдол гаргасан боловч тухайн байгууллагуудаас тийм хэрэг байхгүй байна, энэ хэргүүдийг удаашруулах зорилготой намайг худал ярьж байна гэдэг байсан юм. Тэгтэл тэр үед байхгүй гэж байсан хэргүүд одоо буюу 8 жилийн дараа гарч ирж миний биеэр эдэлж байгаа 6 жил 6 сарын хорих ял дээр дахин нэмэх гэж байгаад маш гомдолтой байна. Тухайн үед энэ хэргүүд харьяа цагдаагийн газар, хэлтсүүдэд шалгагдаж, надаас хүртэл мэдүүлэг авч байсан юм. Тухайн үед байцаалт авсан мөрдөн байцаагчийн нэрийг санахгүй байна. Одоо бол өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /146-147 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч З.Б нь Г.Г, Т.Т нартай бүлэглэж 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 36г байрны 3 дугаар орцны подвалд үйл ажиллагаа явуулдаг Т.Огийн эм найруулах цехэд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан хохирогчид 645.000 төгрөгийн хохирол,
Г.Г, Т.Т нартай бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 36г байрны 3 дугаар орцны подвалд үйл ажиллагаа явуулдаг Х.Агийн хэвлэлийн цехэд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан хохирогчид 2.970.000 төгрөгийн хохирол,
Т.Ттэй бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ гудамжны 12-284 тоотод оршин суух иргэн Ч.Эгийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, Фунай маркийн 42 инчийн зурагтыг хулгайлан авч, хохирогчид 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч З.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч З.Б нь хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч З.Бд хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан З.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 861 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэнээс эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 4 хоногийн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч З.Баас нийт 1.455.000 /нэг сая дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Т.Од 215.000 төгрөг, хохирогч Х.Ад 990.000 төгрөг, хохирогч Ч.Эд 250.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Б нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс энэ хэрэгтээ цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР