Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2015/0257

 

 

2015 оны 6 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2015/0257

Улаанбаатар хот

 

Ц.Н-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Я.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Н-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...иргэн З.М-ын газар дээрх баригдах барилга нь Барилгын тухай хууль болон барилгын норм дүрэмд нийцээгүй нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 65 дугаар байрны оршин суугч болох миний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчиж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 255 дугаар захирамжийн З.М-д холбогдох 21 дэх заалтыг хүчингүй болгуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З.М-д 565 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гарсан бөгөөд мөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2008 онд орон сууц барих хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг үндэслэн орон сууц барих боломжтой гэж үзэн Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлаар оруулж дэмжлэг авсан. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2009 оны 255 дугаар захирамжаар З.М-д 0.03 га газарт барилга барих зөвшөөрөл олгосон. Уг захирамж нь хуулийн үндэслэлтэй гарсан. З.М барилгын зургаа батлуулах явцад 65-р байрны оршин суугчид барилга хоорондын зай хэт ойр байгаа талаар маргасан. Үүнийг барилгыг урагш татах замаар шийдвэрлэн нормын дагуу хоорондын зайг 10 м болгосон. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие тухайн газрыг хуулийн дагуу өмчлөн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 255 дугаар захирамжаар барилга барих зөвшөөрлийг аван барилгын ажил эхлүүлсэн. Үүнээс хойш барилгын ажил явагдалгүй 6 жил болж байна. Нэхэмжлэгч Ц.Н-ын 3 өрөө байрны 2 цонх нь бүтэн өдөр нар тусах боломжтой. Барилгын норм дүрэмд барилгын хоорондын зайг зааж өгсөн боловч мөн үүнээс ойртуулж болох тохиолдлуудыг тусгасан байдаг. Мөн барилгын тагтууд нь хоорондоо зөрж байрласан тул галын аюулгүй байдлыг хангасан гэж үзнэ. гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-д заасныг тус тус баримтлан Ц.Н-ын Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар захирамжийн З.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 255 тоот захирамжийн иргэн "З.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай" миний гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 144 тоот шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт:

Нэхэмжлэл гаргасан нэг нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан талаар, иргэн З.М нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Олзвойн гудамжны 68
тоотод хаягтай 565 метр квадрат талбай бүхий газрыг хэрхэн өмчилж авсан үе шатууд,

3. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитекторын сургуулийн шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдийг дурьдаад,

-Дээрх дүгнэлтэд дурьдсан хэд хэдэн асуудлуудаас зөвхөн иргэн Ц.Н миний гэр рүү "нар ээвэрлэх тухай" хэсгийг нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэл болгон тэмдэглэж, шинжээчийн дүгнэлтийн бусад заалтууд болон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 255 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргаж тавьсан бусад үндэслэлүүдийг шүүх хэрхэн дүгнэж байгааг огт дурьдалгүйгээр, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 144 тоот захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хууль зүйн шаардлагад нийцээгүй гэж үзэж, дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1, Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч миний тайлбар болон, нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 255 тоот захирамжийг 2 үндэслэлээр хууль бус гэж үзсэн явдал юм. Энэ нь:

Нэхэмжлэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн.

Захиргааны акт хууль ёсны байх шаардлагад нийцээгүй буюу утга
агуулгын хувьд илт хууль бус акт болохыг шүүхээр тогтоолгох гэсэн
үндэслэлүүд болно.

Нэг. Дээрх 2 үндэслэлийн эхний бүлэг ойлголтод дараахь нөхцөл байдлуудыг хамааруулж шүүхэд хандсан болно. Үүнд: 1. Барилга хоорондын зайг хэт ойрхон төлөвлөж барилга барих зөвшөөрөл олгосон нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дордуулсан талаар дурдсан.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барих зөвшөөрлийг иргэн З.М-д олгосон бөгөөд зөвшөөрөл олгох болсон иргэн З.М-ын өмчлөлийн нийт газрын талбай нь 565 метр квадрат буюу 0.056 га газар юм. Үүнийг математик хэлбэрт оруулж бичвэл 20x25 метр орчим болно.

Гэтэл захирамжид дурьдсан 0,03 га талбайд барихад 0,026 га буюу 10x26 метр талбай сул үлдэх бололцоотой болох нь харагдаж байна. Ингэж үзэхэд ийм өчүүхэн байд 10 давхар барилга бариад, бас тоглоомын талбай, ногоон бүс, автомашины зогсоол байгуулна гэхэд төсөөлөгдөшгүй бага талбай юм.

Энэ талаар хэргийн материал дахь ШУТИС-ийн БАС-ийн шинжээчдийн 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Техникийн нэгдсэн дүгнэлтийн ДҮГНЭЛТ гэсэн хэсгийн өмнөх Зарим онцлог хэсгийг тодруулсан талаар гэсэн хэсэгт:

"-Түүнчлэн шинэ байранд зориулан олгосон газрын хэмжээ 300 метр квадрат дээр нь барих барилгын хэмжээ 1 дүгээр давхартаа 270 метр квадрат /18м х 15 м/ байгаа нь уг талбайн 90-ээс илүү хувийг /%/ барилгажуулах болсноороо Монгол улсын Барилга, хот байгуулалтын тухай хуулийн 12.8-д 'Барилга байгууламжийн зураг төсөл нь хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, бүсчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70%-аас илүүгүй байна" гэсэн заалтыг хангахгүй байна. иймээс сууцны дэргэд байгуулбал зохих амралт спорт, экологи, аж ахуй, явган зорчигч, авто хөсөг зэрэг олон зориулалтын задгай орон байгуулах боломжгүй байгаа нь 3.Мандахын бариулж буй сууцны шинэ оршин суугчид төдийгүй мөн зэргэлдээх 65 дугаар байрны оршин суугчдад тохь тухтай амьдрахад тааламжгүй нөлөө үзүүлэх магадлал үүсэж байна" гэжээ.

Дээрхээс гадна иргэн 3 Мандахын өмчлөлийн газар нь нэхэмжлэгч миний оршин сууж байгаа 65 дугаар байрнаас урагш координатаар нь тооцож үзэхэд 10 метрээс бага зайд оршиж байгаагийн дээр иргэн 3.Мандахын өмчлөлийн газар дээр барих барилгыг түүний өмчлөлийн газар дээр багтааж, манай байрнаас 10 метрээс илүү зайд суурийг цутгах ямар ч боломжгүй юм. Учир нь иргэн З.М-ын барилгын хойд хилийг манай байрнаас 10 метрээс илүү зайд байршууллаа гэхэд уг барилгын урд хил иргэн З.М-ын өмчлөлийн газрын урд хилийг давж гарах болно.

Энэ нөхцөл байдлаар дүгнэж үзсэн ч уг талбайд барилга барих зөвшөөрөл олгосон нь бодит нөхцөл байдалд илт нийцээгүй хууль бус захиргааны акт болохыг нотолж байгаа юм.

Энэ асуудлыг урьд дурьдсан шинжээчийн дүгнэлтийн А.Барилга хоорондын зай гэсэн хэсэгт:

"Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30 10.04 дэх заалтын 2.11 дэх ". барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондын зай 10 метрээс багагүй байх ёстой" гэсэн заалт хангагдаагүй байна гэжээ.

/Хэргийн материалд байгаа шинжээчийн дүгнэлт дэх "2 барилгын хоорондоо ойртсон хэсгүүдийн хэмжээг метрээр зууны нарийвчлалтай харуулав" гэсэн нэр бүхий дугаар зурагт хоёр барилга хоорондын зай хамгийн их ойртсон хэсгээрээ 5,78 метр хамгийн хол зайтай хэсгээрээ 8,38 метр зайтай байгаа нь маш тодорхой харагдана./

Мөн дүгнэлтийн энэхүү хэсэгт иргэн З.М-ын үйлчилгээ орон сууцны зориулалттай барилга нь 'Барилгын тэг тэнхлэгийг газар дээр байршуулсан тухай" 2009 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 08 тоот актад дурьдсан байршилдаа байгаа эсэхийг нягталсан талаар дурьдсан байна.

Шинжээчдийн баг газар дээр нь очиж хэмжилт хийж үзэхэд "М" ХХК-ий инженер Д Э тухайн барилгын Тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай актад маргаантай 2 барилгын хоорондын зайг 10 метр гэж бичсэн байна гэжээ.

Өөрөөр хэлбэл иргэн З.М-ын бариулах барилгын талбай нь түүний өмчлөлийн газрын хойд хил дээр байгаа нь харагдаж байгаа бөгөөд нэг иргэний өмчлөлийн хашаанд баригдах барилгын суурь нь олгогдох газраасаа урагшлуулах буюу 65 дугаар байрнаас 10 метрээс бага зайд байх ямар ч боломжгүй болохыг дахин баталж байна.

Энэ нь Засаг даргын 2009 оны 255 тоот захирамжийн иргэн З.М-д хамаарах хэсэг анхнаасаа хууль бус буюу 65 дугаар байрны оршин суугчийн эрхэд халдсан шинжтэй байсныг баталж байгаа юм.

Шинжээчийн дүгнэлт дэх бас нэг зүйлийг энд дурдъя. Энэ нь нэхэмжлэгч миний оршин суудаг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 65 дугаар байрны буюу 'Х ХХК-ий Үйлчилгээ, орон сууцны барилгын өөрчлөлтийн ажлын зургийг 2006 онд А ХХК гүйцэтгэж, 2008 оны 10 дугаар сард Улсын комисс барилгын ажлын гүйцэтгэлийг хүлээн авсны дагуу миний бие уг байранд 10 дугаар сарын 14-ний өдөр нүүж орсон болно.

Гэтэл иргэн З.М-ын үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын ажлын үүргийг 2008 онд Э ХХК гүйцэтгэсний дагуу 2009 оны 5 дугаар сард Нийслэлийн Засаг дарга барилга барих зөвшөөрлийг олгосон болно.

Өөрөөр хэлбэл иргэн З.М-ын барилгыг барих зургийг гүйцэтгэх, уг барилгын ажлын зурагт тулгуурлаж 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас "Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай" гэсэн утга бүхий 255 тоот захирамжийг гаргах үед 65 дугаар байр ашиглалтад орчихсон, иргэн бид амьдарч байсан тул Засаг дарга нь харъяа Барилгын мэргэжлийн агентлагууд болон Мэргэжлийн хяналтын байгууллагуудаар Баянзүрх дүүргийн 65 дугаар байрны өмнө 10 метрээс бага зайд байрлах нэг иргэний өмчлөл дах 565 метр квадрат буюу маш жижиг талбайд 9 давхар барилга бариулах нь хууль зүйн болон, иргэний эрхийг зөрчих эсэхийг нягтлан шалгуулах техникийн болон боловсон хүчний бүхий л нөөц бололцоо байсан гэдэгт Давж заалдах шатны шүүх анхаарлаа хандуулна уу гэж хүсч байна.

2. Галын аюулгүй байдлын стандарт зөрчсөн нь иргэний аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дордуулсан талаар:

Хэргийн материал дахь шинжээчийн дүгнэлтийн ДҮГНЭЛТ гэсэн хэсгийн өмнөх зарим онцлог хэсгийг тодруулсан талаар гэсэн хэсэгт;

Нийслэлийн онцгой байдлын газрын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №27 тоот албан бичигт 'БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад заасан гал тусгаарлалтын хамгаалалтын зай 6 метрт хүрэхгүй байгаа зөрчилд илрүүлсэн" гэсэн хэсэг.

-Түүнчлэн шинэ байранд зориулан олгосон газрын хэмжээ 300 метр квадрат бол дээр нь барих барилгын хэмжээ 1 дүгээр давхартаа 270 метр квадрат /18м х 15 м, тэнхлэгээрээ/ байгаа нь уг талбайн 90-ээс илүү хувийг /%/ барилгажуулах болсноороо Монгол улсын Барилга. хот байгуулалтын тухай хуулийн 12.8-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70%-аас илүүгүй байна" гэсэн заалтыг хангахгүй байна. Иймээс сууцны дэргэд байгуулбал зохих амралт, спорт, экологи, аж ахуй, явган зорчигч, авто хөсөг зэрэг олон зориулалтын задгай орон байгуулах боломжгүй байгаа нь 3 Мандахын бариулж буй сууцны шинэ оршин суугчид төдийгүй мөн зэргэлдээх 65 дугаар байрны оршин суугчдад тохь тухтай амьдрахад тааламжгүй нөлөө үзүүлэх магадлал үүсэж байна гэжээ.

Шинжээчийн дүгнэлтэд дурьдсан дээрх нөхцөл байдал дүгнэлтийг шүүх хэрхэн үгүйсгэж байгаа, ялангуяа Нийслэлийн Онцгой байдлын газрын албан бичигт дурьдсан иргэний амьд явах эрхийг дордуулсныг батлах хууль зүйн үндэслэл буюу энэ нотлох баримтыг шүүх ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа, нэхэмжлэгчийн талд ашигтай байж болох нөхцөл байдлыг шийдвэр гаргахдаа яагаад үнэлэхгүй байгаа талаар дурьдаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна." гэсэн заалтыг зөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл болно.

Энэ талаар хэргийн материал дахь ШУТИС-ийн БАС-ийн шинжээчдийн 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Техникийн нэгдсэн дүгнэлтэд.

-ДҮГНЭЛТ гэсэн хэсгийн 1 дүгээр заалтад "З.М-ын бариулж байгаа 9 давхар барилгын зүүн хойт өнцөг ба Ц.Н, Б.Ганбат нарын амьдардаг 65 дугаар байрны сууцны баруун урд булангийн /9400-1800/ 7.6 метр үргэлжлэх хэсэгт барилгууд хоорондоо ойртож байна. Энэ хэмжээ нь хамгийн хол хэсэгтээ /цоколын хананаас хана хүртэл 8,38 метр байгаа бол барилга баригдсаны дараа консольтой хэсэгтээ /1 дүгээр давхраас дээш/ 5,78 метр ойртохоор болжээ. Ингэснээр а/ галын, б/ нийгэм ахуйн нөхцөл хангахад мөрдвөл зохих зай хэмжээ" БНбД-д заасан стандартыг зөрсөнийг баталж дүгнэжээ.

Гэтэл анхан шатны шүүх энэ асуудлыг хэрхэн дүгнэж, ямар нотлох баримт, хууль зүйн үндэслэлээр нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй талаар огт дурьдаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна.". мөн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт заасан "Үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана." гэсэн заалтыг тус тус зөрсөн.

Хоёр. Нэхэмжлэгч миний шүүхэд хандаж гаргасан 2 дахь үндэслэл буюу Засаг даргын захирамж утга агуулгын хувьд алдаатай учраас хүчин төгөлдөр бус захиргааны акт болох талаар:

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар энэ хэргийг хянан хэлэлцэх үед "Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо. Олзвойн 68 тоот нь иргэн З.М-ын өмчлөлийн газар байтал Нийслэлийн Засаг дарга нь иргэний өмчлөх эрхэд халдаж, түүний өмчлөлийн газрыг эзэмшил газар мэтээр захирамждаа дурьдаж, барилга барих зөвшөөрөл олгосон эсэхийг Захиргааны анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах чиг үүргээ хэрэгжүүлж шалгахыг үүрэг болгосон.

Дээрх заалт болон нэхэмжлэгч миний анхан шатны шүүхэд хандаж гаргасан хүсэлтийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримт цуглуулахад "Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо. Олзвойн гудамжны 68 тоот дахь 565 метр квадрат газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 тоот захирамжаар иргэн Д.Винод гэр бүлийн хэрэгцээний эориулалтаар өмчилсөн, 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдөр иргэн Д.Вино нь уг газрыг иргэн З.М-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн талаархи нотлох баримтуудыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 12 дугаар 19-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн нь хэргийн материалд байгаа болно.

Мөн уг газар нь одоо барьцаанд бүртгэлтэй байгаа талаар ч нотлох баримтыг ирүүлсэн байдаг.

Энэ асуудалд буюу

а/ Иргэний өмчлөлийн газрыг эзэмшил газар мэтээр захирамжид дурьдсан хууль зүйн маш ноцтой алдаа,

б/ Өмчлөлийн газрыг барьцаалсантай үүсч болзошгүй эрх зүйн үр дагавар гэсэн 2 асуудалд шүүх ямар хууль зүйн дүгнэлт хийж байгааг шийдвэртээ огт дурьдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт заасан "Үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана." гэснийг шууд зөрчсөн байна.

Учир нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний "өмчлөх" эрхийг "эзэмших" эрх мэтээр хууль зүйн хувьд илт алдаатай гаргасан анхнаасаа хүчин төгөлдөр бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч миний Үндсэн хуулиар хамгаалагдсан "эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх"-тэй холбоотой олон жил дамнасан Захиргааны шүүхээр хэлэлцэгдэж буй маргаантай асуудал, сэтгэл санааны болон эдийн засгийн хохирол буюу хууль зүйн үр дагавар бий болсон явдалд иргэний эрх зөрчигдсөн эсэх асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулж, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, хүний эрхийн баталгаа болох чиг үүрэг бүхий Шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүйд нэхэмжлэгч /иргэн/ миний хувьд туйлын харамсалтай байгаа болно.

Түүнчлэн цаашид иргэн З.М-ын барилга барьж буй түүний өмчлөлийн газрыг чөлөөлүүлэхээр барьцаалагч этгээд шүүхэд хандсан тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дуүргийн 25 дугаар хороо /хуучнаар 6 дугаар хороо/ Олзвой гудамжны 68 тоот дахь газрыг барьцаалагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарч болзошгүй эрх зүйн ур дагаврыг шүүх урьдчилан тооцох ёстой, шийдвэртээ энэ талаар юу ч дурьдахгүй байгаа нь асуудлыг зөвхөн "нар ээвэрлэх эсэх асуудлын хүрээнд авч үзэж", хэргийн материалд бүхэлд нь дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж, туйлын хөнгөн хуумгай хандаж байгааг харуулж байна.

Гурав. Давж заалдах гомдол, хүсэлтийн талаар:

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 144 тоот шийдвэр нь:

-Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1 дэх хэсэгт Захиргааны анхан шатны шүүхийн эрхийг ".. маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдаол түүнийг хүчингүй болгох,

-мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт "Захиргааны хэргийн шүухийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна".

-Мөн хуулийн 72 дугаар эүйлийн 72.4 дэх хэсэгт заасан "Үндэслэх хэсэгт зэхиргаэны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал. эахиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар 'Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй" гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчилж. нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү.

Учир нь энэхүү маргаан бүхий асуудал нь Захиргааны хэргийн шүүхийн бүх үе шатуудаар удаа дараа хэлэлцэгдэж, хэдэн хэдэн он дамжиж, удаан хугацаагаар шийдвэрлэгдэхгүй байгаагаас бидний хувьд маш их чирэгдэл учирч байгаа учраас Давж заалдах шатны шүүх нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргана гэдэгт итгэж давж заалдах гомдол гаргасан болно. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Н, Б.Ганбат нар нь нэхэмжлэлийг шаардлагаа иргэн З.М-ын газар дээр баригдах барилга нь Барилгын тухай хууль болон барилгын норм дүрэмд нийцээгүй нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 65 дугаар байрны оршин суугч болох миний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчиж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2009 оны 255 дугаар захирамжийн иргэн З.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлон шүүхэд гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Олзвойн 68 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Д.Винод Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжаар өмчлүүлэхээр олгосон 565 м.кв газрыг 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Газрын бэлэглэлийн гэрээгээр гуравдагч этгээд З.М нь өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204003890 дугаарт бүртгүүлсэн байна.

З.М нь дээрх өмчлөлийн газартаа орон сууц барих хүсэлтийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Олзвойн гудамжны 68 тоотод байршуулан 0.03 га газарт үйлчилгээнтэй орон сууцны барилга барих зөвшөөрлийг түүнд олгожээ.

 

Нийслэлийн Засаг даргын Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-д батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-д барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуулдлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх, Хот, тосгоны төлөвлөлт норм ба дүрэм БНБД 30.01.04-ийн 2.11-д ...2-3 давхар орон сууцны барилгын тууш талуудын хоорондохи зай 15 метрээс багагүй, 4 давхар бол 20 метрээс багагүй, харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлах сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 метрээс багагүй байх ёстой гэснийг тус тус зөрчиж гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, З.М-ын үйлчилгээтэй орон сууцны барилга, түүний байршлыг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусган, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор болон дүүрэг хариуцсан архитектор баталж, уг үйлчилгээтэй орон сууцны барилга болон нэхэмжлэгч Ц.Н-ын амьдарч буй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 65 дугаар байр хоорондын зай хэмжээг 10 метрээс багагүй байхаар тогтоосон болох нь Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржийн 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр мэдэгдэл, мөн Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, иргэн З.М-ын орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөний зураглал, Барилгын тэг тэнхлэгийн газар дээр байгуулсан тухай 2009 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар акт зэргээр нотлогдожээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 251 дүгээр захирамжаар томилогдсон Шинжлэх, Ухаан, технологийн их сургуулийн харьяа Барилга инженер, Архитетурын сургуулийн шинжээч нарын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Техникийн нэгдсэн дүгнэлт-ээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг орших 13 дугаар хорооллын 65 дугаар байр, иргэн З.М-ын бариулж байгаа орон сууцны барилгуудын хоорондын зай бодит байдал дээр Хот, тосгоны төлөвлөлт норм ба дүрэм БНБД 30.01.04-ийн 2.11-д заасан хэмжээнээс бага буюу 8.38 метр гэж тогтоосон нь Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн мэргэжилтэн онцгой байдлын хошууч Б.Батболдын БНБД 30-01-04-ийн 4 дүгээр хавсаралтын барилгын гал тэсвэршилтийн 1-2 зэрэгтэй барилгын, барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай 6 метр байна гэсэн заалтыг зөрсөн гэсэн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/13 дугаар дүгнэлтээр давхар нотлогдож байгаа.

 

Хэдийгээр иргэн З.М нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Олзвойн 68 тоотод байршилтай өөрийн өмчлөлийн 565 м.кв газрын 70 хувьд нь барилга барихаар төлөвлөсөн, мөн Нийслэлийн Засаг дарга 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар захирамжаар иргэн З.М-ын нийт өмчлөлийн 565 м.кв газрын 0.03 га газарт буюу 70 хувьд нь барилга барих зөвшөөрөл олгосон байх боловч уг барилга барихаар төлөвлөгдсөн газрын хэмжээ, байршил нь бодит байдал дээр Хот, тосгоны төлөвлөлт норм ба дүрэм БНБД 30.01.04-ийн 2.11-д заасан хэмжээнд нийцэхгүй байгаа нь маргаан бүхий захиргааны актыг хууль, журам заасны дагуу гаргасан гэх үндэслэлгүй юм.

 

Гэтэл анхан шатны шүүхийн иргэн З.М-ын барилга баригдсанаар уг барилгын жишүү хойд талд байрлалтай 65 дугаар байрны оршин суугчдын орон сууцны өрөөнд тусах нарны шууд тусгал дээрх норм дүрэмд заасан хэмжээнд байхаас гадна барилга барих зөвшөөрлийг зохих журам, стандартад нийцүүлэн олгосон гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Тиймээс нэхэмжлэгч Ц.Н-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 65 дугаар байрны 41 тоотын орон сууцны байрны 3 цонхоос гуравдагч этгээд З.М-ын бариулж буй барилга баригдснаар консольтой хэсэгтээ 5.78 метр ойлртох бөгөөд энэ нь галын, нийгэм ахуйн нөхцөл хангахад мөрдвөл зохих 6 метрээс бага байгаа нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзлээ.

Учир нь Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг үндсэн болон техникийн үзүүлэлтэд тавигдах шаардлагыг харгалзан үзэлгүйгээр уг маргаан бүхий газрын хэмжээ, байршлыг тогтоож захирамж гаргасан нь нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээг зөрсөн байна.

 

Харин нэхэмжлэгч Б.Г нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2009 оны 255 дугаар захирамжийн иргэн З.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бөгөөд анхан шатны шүүх түүний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Н-ын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 255 дугаар захирамжийн З.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                        Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР