Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0650/Э |
Дугаар | 2022/ШЦТ/662 |
Огноо | 2022-05-06 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/662
2022 05 06 2022/ШЦТ/662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч О.Т нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Тт холбогдох эрүүгийн 2206 00000 1494 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн О.Т, 2003 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *************** суралцдаг, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, *********тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: **************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04 цаг 20 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Саруул Тэнгэр-2” хотхоны гадна дуудлагын жолоочийн төлбөрийн асуудлаас болж иргэн Н.Бтай маргалдан, улмаар нүүр хэсэгт нь 3 удаа гараараа цохиж, газар унагаах явцдаа биен дээр нь дарж унан, биед нь баруун эгэм ясны далд хугарал, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч О.Т нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд манай оюутны ангийнхан уулзаад зураг авалтад орчхоод 00 цагийн орчимд номын сангийн тэнд пабд орсон. Тухайн пабаас 03 цаг 20 минутын орчимд гараад “Төгс” дуудлагын жолооч дуудаад, жолооч залуу ирээд миний машиныг бариад замдаа ангийнхаа 3 хүүхдийг буулгаж явсаар байгаад 04 цаг 20 минутын орчимд "Саруул Тэнгэр-2” хорооллын урд талын зам дагуу машиныг байрлуулаад АТМ-с мөнгө авч өгье гээд жолоочийн хамт буугаад замын урд талд байрлах АТМ очоод 20.000 төгрөг аваад өгөх гэхэд 25.000 төгрөг өг гэхээр нь би 1 цагийн 20,000 төгрөг ш дээ, чи яагаад илүү мөнгө нэхээд байгаа юм бэ маргалдаж, сүүлдээ тэр залуу уурлаад би өөрөө төлөх юм уу гэж хэлсэн. Тэгээд тэр залуу миний нүүр хэсэг лүү 3-4 удаа цохиод, куртикний малгайнаас барьж доош дарахаар нь би доош тонгойгоод, куртикээ тайлуулаад тэр залуутай зууралдахад намайг газар унагаасан бөгөөд тэр үед миний дээр давхар унахдаа эгэм хэсэгт дарж унасан. Би Халамцуу байсан ба гэхдээ болсон асуудлыг бугдийг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5732 дугаартай: “Дүгнэлт
Шүүгдэгч О.Тийн мөрдөн шалгах ажиллгааны үед яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хүнийг татаж унаган цохиж, биед нь гэмтэл учруулсан гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Тухайн хүний хохирлыг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч О.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04 цаг 20 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Саруул Тэнгэр-2” хотхоны гадна дуудлагын жолоочийн төлбөрийн асуудлаас болж иргэн Н.Бтай маргалдан, улмаар нүүр хэсэгт нь 3 удаа гараараа цохиж, газар унагаах явцдаа биен дээр нь дарж унан, биед нь баруун эгэм ясны далд хугарал, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд манай оюутны ангийнхан уулзаад зураг авалтад орчхоод 00 цагийн орчимд номын сангийн тэнд пабд орсон. Тухайн пабаас 03 цаг 20 минутын орчимд гараад “Төгс” дуудлагын жолооч дуудаад, жолооч залуу ирээд миний машиныг бариад замдаа ангийнхаа 3 хүүхдийг буулгаж явсаар байгаад 04 цаг 20 минутын орчимд "Саруул Тэнгэр-2” хорооллын урд талын зам дагуу машиныг байрлуулаад АТМ-с мөнгө авч өгье гээд жолоочийн хамт буугаад замын урд талд байрлах АТМ очоод 20.000 төгрөг аваад өгөх гэхэд 25.000 төгрөг өг гэхээр нь би 1 цагийн 20,000 төгрөг ш дээ, чи яагаад илүү мөнгө нэхээд байгаа юм бэ маргалдаж, сүүлдээ тэр залуу уурлаад би өөрөө төлөх юм уу гэж хэлсэн. Тэгээд тэр залуу миний нүүр хэсэг лүү 3-4 удаа цохиод, куртикний малгайнаас барьж доош дарахаар нь би доош тонгойгоод, куртикээ тайлуулаад тэр залуутай зууралдахад намайг газар унагаасан бөгөөд тэр үед миний дээр давхар унахдаа эгэм хэсэгт дарж унасан. Би Халамцуу байсан ба гэхдээ болсон асуудлыг бугдийг санаж байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч О.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Тийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.Т нь хохирогч Н.Бд 1.800.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Н.Б нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч О.Т нь хохирогчид учруулсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч О.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр ялаас чөлөөлөх санал гаргаж ирүүлсэн бөгөөд шүүх улсын яллагчийн саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. О.Тийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас О.Тийг чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР