| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2017/00111/И |
| Дугаар | 116 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 116
З А Х И Р А М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 41940 төгрөгийг хариуцагч Б.Т төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас 2275 төгрөгийг, хариуцагч Б.Т-с улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЙГАЛЬМАА