| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0057/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/71 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ¨.Öîãòçàíäàí даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллаг÷ Д.Энх-Оргил,
Шүүгдэгч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Бд холбогдох эрүүгийн 201525031806 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1982 оны 7 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод òºðñºí, 35 настай, эрэгтэй, á¿ðýí äóíä боловсролтой, мэргэжилã¿é, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Сүхбаатар ä¿¿ðãèéí 10 äугааð õîðîî, 3 дугаар байр 22 òîîòîä оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2007 оны 01 дүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхийн 54 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 10 сар 11 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 187 шийтгэх тогтоолоор 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 5-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 185 дугаар тогтоолоор 2 сар 8 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:......................................../.
Шүүгдэгч Á.Á нь /яллах дүгнэлтэд дурьдснаар/ 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын хооронд Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд дамжин, нийт 35 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлан бусдад нийт 28.218.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Баас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би тухайн өдөр 12 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Дэнжийн орчим оршин суудаг ах Алтанхуягийн гэрт очих гээд явж байсан юм. Тэгтэл саарал өнгийн модон хашаатай, хашааны хаалгагүй цагаан байр байсан бөгөөд тухайн цагаан байрны гадна талын хаалга нь ил цоожоор цоожилсон байсан. Тэгээд би тухайн айлын хашаа руу ороход хашааны дэргэд нарийн урт төмөр байхаар нь тухайн төмрийг авч байрны цоожийг хөшиж эвдэлж орсон. Намайг тухайн айлд ороход дотор эд хогшил нь эмх замбараатай байрлуулсан байсан бөгөөд хананд тогтоосон байсан 32 инчийн хар өнгийн зурагт зурагтын дэргэд нэг шүүгээ байсан бөгөөд тухайн шүүгээний дээд талаасаа 2 дахь шүүгээнээс нь жижиг хар өнгийн цүнхтэй Канон брэндийн хар өнгийн зургийн аппарат байхаар нь авсан бөгөөд би аппаратаа бариад зурагтаа тэврээд гараад явсан. Тэндээсээ төв зам руу гарч байгаад такси бариад Баянбүрдийн орчимд явж байсан эрэгтэй хүнд 60.000 төгрөгөөр худалдаалсан харин зургийн аппаратыг 4 дүгээр дэлгүүрийн замын эсрэг талд байрлах “Совор” нэртэй барьцаалан зээлдүүлэн газарт аваачиж 330.000 төгрөгийн өөрийн бичиг баримтаар барьцаанд тавьсан юм ..” гэсэн мэдүүлэг /1хх-174х/, “..тэгэхээр нь саарал өнгийн модон хаалганд зүүлттэй 2 давхар цоож байхаар нь гадаа нь арматур төмрөөр хөшиж эвдээд дотогш ороход зурагчингийн газар байсан. Шүүгээнд байсан зургийн аппаратыг авсан ..” гэсэн мэдүүлэг /1хх-215х/, “..17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн ертөнцийн зүгээр хойд талд нь байх гэр хороололд ирэхэд эзэнгүй хашаандаа 2 монгол гэртэй айл байхаар нь урд талын таампартай монгол гэрийн таампарын хаалганы цоожийг хашаанд нь байсан төмрөөр хөшиж эвдээд гэрийн хаалгыг нь мөн эвдэж ороод хойморт нь зурагтны тавиур дээр байсан 32 инчийн хар өнгөтэй Монел маркийн зурагтыг хулгайлж гараад Сонгинохайрхан дүүргийн Замын Цагдаагийн тасгийн урд замын эсрэг талд зогсож байхад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Ууганбаярт баригдаж зурагтаа хураалгах, хулгай хийсэн айлаа зааж өгсөн ..” гэх мэдүүлэг /1хх-225х/, “Хар хорин захын хойно байрлах гэр хорооллоос 3 айлтай хашаанд байсан монгол гэрийн голын гэрт орж хулгай хийсэн тухайн айлаас 43 инчийн зурагтыг хулгайлан авч замаасаа машин хөлслөн хорооллын эцсийн хойно байрлах Диамонд нэртэй ломбарданд 160.000 төгрөгөөр тавьсан байгаа. Тухайн айлаас өөр зүйл аваагүй. Тухайн гэрийн хаалга онгорхой байсан ба хаалга үүдийг нь эвдээгүй” гэсэн мэдүүлэг /2хх-36х/, “..2016 оны 03 сарын 11-ний өдөр би 16 цагийн үед би гэртээ харих гээд 100-н айлын шинэ замаар явж байсан юм. Тэгээд харахад нэг нийтийн байр шиг 2 давхар байр байсан. Доод талд Хурд гээд угаалгын газар байсан. Тэгээд би 2 давхарт нь гарахад нэг л хаалга байсан. Тэгэхээр нь би гадаа нь байсан төмрийг аваад цоожийг нь цохиод эвдсэн юм. Тэгээд уг өрөө рүү ороод үүдний өлгүүр дээр цүнхтэйгээ өлгөөтэй байсан Самсунг маркийн зөөврийн компьютерийг аваад гарсан юм” гэсэн мэдүүлэг /хх-74х/, “...замдаа нэг нийтийн байр шиг 2 давхар саарал өнгийн байрны доод талын подвол руу нь ороод эхлээд наад айлын өрөө рүү ороод хаалганыхан цоожийг гадна нь байсан төмрөөр хөшиж эвдээд ороод хананд нь өлгөөтэй байсан хар өнгийн ЛСД зурагтыг аваад газар тавьчихаад буцаж гараад хажуу талын өрөө рүү яг адилхан аргаар ороод мөн адил хар өнгийн ЛСД зурагтыг нь аваад нэгийг нь авч гараад такси бариад тэр машин дотроо хийчихээд таксины жолоочид хүлээж байгаарай манай гэрийн юм байгаа юм аа гэж хэлчихээд буцаж орж үлдсэн зурагтаа аваад тэр такситай 10 дугаар хорооллын үйлчилгээний төвийн хажууд байх шөнийн ломбарданд хоёуланг нь нийлүүлээд 270.000 төгрөгөөр тавьсан” гэх мэдүүлэг, “Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тэнд явж байгаад улаан өнгийн нийтийн байрны хашаанд цоожтой монгол гэр байсан юм. Тэгээд хашаанд байгаа гэр рүү харахад гэр цоожтой хүнгүй байхаар нь хашаан дотроос нэг нарийхан армоторын төмөр олоод уг төмрөөрөө гэрийн цоожийг хөшиж онгойлгосон. Тэгээд гэрт ороход гэрийн хойморт хар өнгийн 32 инчийн зурагт байхаар нь аваад мөн баруун талын буйдан орон дээр байсан цэнхэр өнгийн цүнх байхаар нь цүнхийг нь уудалж үзэхэд улаан өнгийн түрийвч байсан юм. Тэгээд тэр хэтэвчийг нь аваад зурагтыг нь тэврээд аваад гарсан ..хэтэвчинд 50.000 төгрөг байсан. Бас нэг эмэгтэй хүний бичиг баримт байхаар нь хэтэвчний хамт авчихсан” гэсэн мэдүүлэг, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансарын колонкийн буудлаас дээш өгсөөд эхний гудамжны хамгийн захын хашаанд байрлах монгол гэр хоёр бариатай байсан. Монгол гэрийн үүдний амбааргүй айлын гэрийн цоожийг эвдэн гэрт ороод гэрийн хоморт байсан 32 инчийн зурагт авч гэрээс гараад зам дээрээс барьж 11 дүгээр хороололд байрлах 24 цагийн ломбарданд 100.000 төгрөгөөр Мөнгөнхуяг гэдэг хүний нэр тавьсан байгаа” гэсэн мэдүүлэг /3хх-80х/, “..би 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 12 цагийн үед Монелийн 9 дүгээр гудамжинд явж байсан чинь ертөнцийн зүгээр хойшоо харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаанд байх 2 гэр хоёулаа цоожтой байсан. Тэгэхээр нь би тэр хавиас нэг төмөр олж аваад хашааг нь давж орсон. Уг айлын хашаанд том Симбарнар нохой байсан. Уг нохой хуцаагүй бөгөөд би ертөнцийн зүгээр баруун талынх нь хар өнгийн модон амбаартай гэрийн амбаарынх нь цоожийг эвдэж орсон бөгөөд дотор талын гэрийнх нь хаалга цоожгүй байсан. Тэгээд би тэр айлаас 32 инчийн тошиба брэндийн зурагтыг аваад л гарсан” гэсэн мэдүүлэг /3хх-155х/, “..зүүлттэй цоожийг нь чулуугаар цохиж эвдээд тухайн айлд орсон. Тэгээд тэр айлд ороход зүүн талын ханан дээр байсан самсунг маркийн 43 инчийн хар өнгийн зурагтыг буулгаад тэнд нь орхиод буцаж гараад байрны булангийн туслах замаас такси бариад буцаж айлдаа ороод зурагтаа аваад гарсан” гэсэн мэдүүлэг /3хх-181х/, “..гэрт ороод хойморт нь байсан 42 инчийн Haier брэндийн зурагтыг нь асааж үзэхэд хэвийн ажиллагаатай байхаар нь буцаж гэрээс гараад автобусны буудлын ойролцоогоос такси бариад уг айлд буцаж очоод зурагтаа аваад таксинд хийгээд байж байтал үл таних 2 залуу ирээд намайг барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг /3хх-199х/, “..тэгээд гэрт ортол гэрийн хойморт зурагтын тавиур дээр зурагт байсан. Тэгэхээр нь би зурагтыг нь аваад эргэж гэрээс гараад автомашины зам дээрээс такси бариад 3,4 дүгээр хорооллын Модны 2-т байрлах барьцаалан зээлдүүлэх газарт очоод 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг /3хх-241х/, “..уг хаалгыг хөшсөн чинь цоож нь цүүтэйгээ уначихсан. Улмаар би уг өрөө рүү ороод 40 инчийн самсунг брэндийн хар өнгийн ЛСД зурагтыг авч гараад 40 орчим насны эмэгтэй хүнд 200.000 төгрөгөөр зарчихсан” гэсэн мэдүүлэг /4хх-28х/, “..би 2016 оны 12 дугаар сарын эхээр өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах улаан өнгөтэй нийтийн байр луу ороод цаад талын мухрын хаалган гадна талд цоож нь ил харагдаж байхаар нь төмрөөрөө цоожийг нь хөшиж онгойлгоод ширээн дор нь байсан хар өнгийн гар цүнхтэй эч пи маркийн цэнхэр өнгийн нөүтбүүкийг авч гарсан” гэх мэдүүлэг /4хх-70х/, “..тухайн айл нь гадна талдаа ил цоожтой байсан учраас хүн байхгүй байна гэж бодоод цоожийг нь төмрөөр эвдээд айлд орсон байгаа. Уг айлд ороод тавиур дээр байсан хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад гарсан. Ингээд зам дээрээс такси бариад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах модны 2 өгсдөг зам дагуу байх ломбарданд ороод манай гэрийн зурагт байгаа юм гэж хэлээд 220.000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэсэн мэдүүлэг /4хх-101х/, “би 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 15 цагийн орчимд Сэлбэ нийтийн байрны 2 давхарт шатаар гараад өөдөөс харсан бор өнгийн хаалганд цагаан өнгийн цоож зүүлттэй байсан. Тэр үед тухайн цагаан цоожийг арматур төмрөөр эвдлэн орж нөүтбүүк хулгайлсан. Би тухайн нөүтбүүкний марк, төрөл, ямар байсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /4хх-134х/, “..явж байгаад 5 давхар саарал өнгийн байрны голын орц руу 2-р орц байхаа тийшээ ороод пудвол руу нь буухад харанхуй коридор байхаар нь тэмтэрч үзтэл цагаан өнгийн цоожтой байхаар нь арматурын төмрөөр эвдэж онгойлгож ороход зурагт нь тавиур дээр байхаар нь тэрийг нь аваад өөр зүйл авалгүйгээр тэдний гэрээс гарсан” гэсэн мэдүүлэг /4хх-222х/, “би 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гадуур тэнэж явсан юм. Тэгээд сансарын тунелийн орчмоор явж байсан чинь цэцэг төвийн хажуу талын хуучны 5 давхар 2 дугаар орцны подволд байрлах ертөнцийн зүгээр хойшоо харсан цэнхэр өнгийн хаалгатай айлын хаалга нь цоожтой байхаар нь уг цоожийг нь төмрөөр хөшиж онгойлгоод дотор байсан 32 инчийн хар өнгийн ЛЖ маркийн ЛСД зурагтыг хулгайлаад явуулын хүнд 90.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /5хх-218х/, “би 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гадуур байсан юм. Тэгсэн Баянцэнгэлийн тэнд байдаг аркаар ороод байрнуудын орцоор ороод явж байсан чинь нэг өрөөний хаалга цоожтой байсан. Тэгэхээр нь цоожийг нь эвдэлж ороод зурагтыг нь хулгайлж аваад явуулын хүнд зарчихсан” гэсэн мэдүүлэг /5хх-24х/, “Цонхны хажууд байрлах эд зүйл байсан тавиур дээр байсан хар өнгийн маркийг нь мэдэхгүй зөөврийн комьпютер байхаар нь автал мөн хажууд нь нэг зургийн аппарат байсан. Тэгээд уг айлаас гарч яваад хүнсний 4-р дэлгүүрийн ойролцоо явж байхад 37-38 орчим насны хүн явж байхаар нь нөүтбүүк авах уу гэж асуухад үзье гэсэн. Тэгээд би тэр хүнтэй ярилцаад 75.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /5хх-63х/, “би 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гадуур явж байсан юм. Тэгсэн гадна талаараа хашаагүй айлын гэр нь цоожтой байхаар нь хаалгыг нь эвдэж ороод ТСЛ маркийн 40 инчийн зурагт хулгайлсан юм” гэсэн мэдүүлэг /5хх-97х/,
Ø¿¿ãäýã÷ Á.Áóëãàíñàéõàíààñ ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ìýä¿¿ëñýí: “Ø¿¿õ õóðàëäààíä ìýä¿¿ëýã ºãºõã¿é, ìºðäºí áàéöààëòûí øàòàíä ¿íýí çºâ ìýä¿¿ëýã ºãñºí” ãýñýí ìýä¿¿ëýã,
Хохирогч Х.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..манай гэрээс хар өнгийн гадаргуутай Панасоник маркийн 32 инчийн дэлгэцтэй телевизор болон бүрэн гулууз мах зэрэг эд зүйл алдагдсан байсан ..” гэх мэдүүлэг /1хх-45х/,
Хохирогч О.Майтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..манай гэрээс 40 инчийн дэлгэцтэй Сони маркийн хар өнгийн гадаргуутай шилэн суурьтай телевизорыг цэнхэр орны бүтээлэгтэй хамт алга болчихсон байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-115х/,
Хохирогч Н.Жигжиддорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ..би найзтайгаа 15 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой эд зүйлсийг тараасан байдалтай байсан. Тэгээд эд зүйлсээ шалгаж үзэхэд зураг авдаг камер, 32 инчийн зурагт зэрэг зүйлс алдагдсан байсан ..” гэсэн мэдүүлэг /1хх-159х/,
Хохирогч Т.Очирбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..би буцаад ажил дээрээ ирэхэд өрөөний гадна талын 2 цоожийг нь эвдэлчихсэн, өрөөний хамаг юмыг нь эмх замбарааг нь алдагдуулсан, цоожтой сейфийг хөшиж онгойлгосон, мөн ширээний шүүгээнд байсан зургийн аппаратыг хулгайлсан байсан. Мөн сейфэнд байсан бэлэн 50.000 төгрөгийг хулгайлсан байсан ..” гэсэн мэдүүлэг /1хх-202х/,
Хохирогч Ч.Амарбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэртээ би эхнэр хүүхдийнхээ хамтаар 18 цагийн үед ирэхэд гэрийн таампарын хаалга онгорхой цоож нь байхгүй, гэрийн хаалга мөн онгорхой цоож нь байхгүй хаалганы зүүн дээд талын булангаас хөшиж хавтсыг нь салгасан байдалтай, гэрт ороход эд зүйл онгичсон зүйл байхгүй, гэрийн хойморт зурагтын тавиур дээр байсан 32 инчийн хар өнгөтэй Моне маркийн ЛЕД зурагт байхгүй удирдлага нь үлдсэн байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-242х/,
Хохирогч Ж.Жанчивдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэр лүүгээ шууд ирэхэд гэр цоожтой байсан ба түлхүүрээр нь онгойлгоод ороход гэрийн хойморт байсан 43 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /2хх-25х/,
Хохирогч Б.Шүрэнчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2016 оны 03 сарын 11-ний өдөр би өглөөний 11 цагт гэрээсээ гараад хичээлдээ явчихаад оройны 18 цагт гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн хаалга онгорхой дотогш ороод үзэхэд чемодантай хувцаснуудыг энд тэндгүй тараачихсан эд зүйлсийг минь ухаж сэндийчсэн байдалтай байсан ..цагаан өнгийн Самсунг маркийн нөүтбүүк ..миний өөрийн монетон 2.8 граммын талсттай ээмэг, 3.2 граммтай монетон бөгж зэрэг эд зүйлс алдагдсан” гэсэн мэдүүлэг /2хх-71х/,
Хохирогч Р.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2015 оны 12 сарын 30-ны өдөр гэрээсээ 14 цагийн үед гараад Хар хорин зах орж шинэ жилийн юм бэлдээд буцаад 17 цагийн үед ирэхэд гэрийн хаалганы цоож эвдсэн байдалтай, тавиур дээр байсан зурагт алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг / 2хх-106х/,
Хохирогч З.Цэнгэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..тэгээд би өөрөө 20 цагийн үед ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэлсэн байдалтай хананд өлгөөтэй байсан зурагт алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /2хх-108х/,
Хохирогч Г.Цогбадрах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..ирээд гэрийн эд зүйлээ шалгаж үзсэн Тошиба маркийн 29 инчийн ЛСД хуучин 750.000 төгрөгний зурагт алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /3хх-8х/,
Хохирогч Ч.Бүтэд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэртээ ортол гэрийн баруун хойморт байсан Тошиба брэндийн 32 инчийн ЛСД зурагт алга болсон байсан. Тэгээд юу болов гэж бодоход зүүн талыг орон дээр цэнхэр өнгийн цүнхэн дотроос улаан өнгийн хэтэвч мөн 50.000 төгрөг, миний иргэний цахим үнэмлэх алга болсон байсан гэх мэдүүлэг /3хх-44х/,
Хохирогч Р.Нарангоо мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо хоёрдугаар хэсэг 1-199 тоотод оршин суудаг юм. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр би гэртээ байж байгаад үдээс хойш 17 цагийн үед цэцэрлэгээс охиноо авах гээд гэрээс гараад эргэж гэртээ 18 цагийн үед ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэн гэрт байсан Тошиба брэндийн зурагтыг хулгай хийж авсан байсан. Тэгээд би тэр даруй цагдаа дуудаж үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /3хх-70х/,
Хохирогч С.Оюунбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..манай гэрээс 32 инчийн хар өнгийн суурьтай, хар өнгийн Тошиба брэндийн ЛСД зурагт алдагдсан байна лээ. Би эхлээд өргөдлөө өгөхдөө зурагт алга болсон гэж өгсөн. Харин дараа нь хөргөгчинд байсан 6 кг мах алга болсоныг мэдсэн” гэх мэдүүлэг /3хх-131х/,
Хохирогч Д.Баярмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдлээд хулгай орчихсон байсан ..манай гэрээс хар өнгийн 43 инчийн Самсунг брэндийн ЛСД зурагт хулгайд алдагдсан байна лээ ..” гэсэн мэдүүлэг /3хх-174х/,
Хохирогч А.Шинэбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэртээ иртэл манай хашаанаас нэг эрэгтэй зурагт аваад нэг автомашинд ачиж байсан учраас би дүүгээ наад автомашинаа зогсоож бай гэж хэлсэн. Намайг яваад очсон чинь автомашин дотор жолооч нь гадна талд нь зурагт хашаанаас авч гарсан залуу зогсож байсан бөгөөд би яах гэж байгаа юм бэ хаанаас авч байгаа юм бэ гэж асуусан чинь хамаатны айлаасаа зурагтыг нь авч байна гэж хэлснээ гартаа барьж байсан удирдлагаа шидчихээд цаашаа зугатаасан. Ардаас нь манай дүү гүйгээд барьж авсан” гэсэн мэдүүлэг /3хх-191х/,
Хохирогч Б.Жаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..хашаандаа ороод гэрийн үүдэнд очсон чинь гэрийн хаалга онгорхой байхаар нь хашаандаа ороод гэрийн үүдэнд очсон чинь гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ гэрийн хаалгаар харсан чинь гэрийн хамаг юмыг сандаачсан гэрийн хойморт байсан 42 инчийн зурагт, мөнгөн ээмэг, хөөрөг байхгүй байсан байсан” гэсэн мэдүүлэг /3хх-225х/,
Хохирогч Б.Батхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..манай зурагтын тавиур дээр байсан Самсунг смарт 40 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан. Хайрцаг удирдлага зэрэг нь бас цуг алдагдсан байсан” гэх мэдүүлэг /4хх-17х/,
Хохирогч Г.Машбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..би 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр өдрийн 12 цагаас 16 цаг хүртэл гэрээсээ гараад гадуур явж байгаад гэртээ ирсэн чинь миний хэрэглэдэг байсан нөүтбүүк гэрт ширээн доогуур тавьсан байсан чинь хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /4хх-53х/,
Хохирогч Б.Наранцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэртээ орж үзэхэд манай гэрээс Грандиг брэндийн 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /4хх-92х/,
Хохирогч М.Маамуу мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..тэгээд би гэртээ орсон чинь миний нөүтбүүк харагдахгүй болохоор нь дүү Түмэндэмбэрэл рүү залгаад чи гэрээ цоожилсон юм уу цоож харагдахгүй байна гэсэн чинь би гэрээ цоожлоод гарсан гэж хариулахаар нь чи нөүтбүүк авч явсан юм уу гэж асуусан чинь би нөүтбүүк авч яваагүй, би найзуудтайгаа тоглож байна гэхээр нь хулгай орсон юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /4хх-128х/,
Хохирогч Л.Батсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэртээ ирэхэд хаалганы цоож нь эвдэрсэн хаалга онгорхой байдалтай байхаар нь үүд хэсэгт ороход хулгай орсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Манай гэрийн тавиур дээр байсан Самсунг маркийн 42 инчийн зурагт удирдлагын хамт алдагдсан, тавиур дээр байсан төмөр сейфэнд байсан халтар манан хөөрөг алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /4хх-173х/,
Хохирогч Т.Өлзийсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэртээ ирэхэд хаалга онгорхой зурагт байхгүй болсон өөр миний хувцасны шүүгээг оролдсон байсан ба гар утасны хайрцаг зэрэг зүйлсийг онгичиж үзсэн байсан. Гэрийн цоож нь байхгүй болсон байсан ба яаж онгойлгосон талаар сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /4хх-216х/,
Хохирогч М.Орхонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..манай гэрийн хаалганы цоожийг эвдэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагаас 18 цагийн хооронд хулгайч орж 32 инчийн ЛЖ маркийн хар өнгийн ЛСД зурагт хулгайд алдагдсан ..” гэсэн мэдүүлэг /5хх-211х/,
Хохирогч Б.Одонтунгалаг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “.. гэртээ иртэл байрны гадна хаалга нь онгорхой байсан. Мөн гэрийн хаалга бас онгорхой цоож нь байхгүй гэрэл асаалттай байсан. Тэгээд юу болов гээд хартал Скайпоне маркийн 42 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /5хх-7х/,
Хохирогч Д.Бадамрэгзэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..эд зүйлээ бүртгэж үзэхэд гэрийн баруун талд тавиур дээр байсан хүүхдийн Хассее маркийн зөөврийн комьпютер хайрцагны хажууд байсан хувцас дээр байсан Никон маркийн сонирхогчийн зургийн аппарат гэрний хамт алга болсон” гэсэн мэдүүлэг /5хх-42х/,
Хохирогч Т.Ганхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж 40 инчийн хар өнгийн ТСЛ маркийн ЛСД зурагт хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /5хх-79х/,
Хохирогч Н.Жавзандулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..орой ажлаа тараад гэртээ ирэхэд гэр хулгай орсон байсан. Намайг ирэхэд хаалга онгорхой цоож эвдэж орсон байсан. Гэрээс зурагтаас өөр юм алга болоогүй бусад зүйлийг оролдоогүй байсан” гэсэн мэдүүлэг /5хх-120х/,
Хохирогч Э.Болдбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэрт ирэхэд гэрийн хаалганы цоож нь эвдэрсэн байдалтай онгорхой гэрийн баруун хойд талд байсан 32 инчийн Самсунг маркийн зурагт байхгүй болсон байсан” гэсэн мэдүүлэг /5хх-234х/,
Хохирогч Т.Тунгалаг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэртээ очиход хаалга онгорхой хаалганы цоож нь алга болчихсон байсан ба хаалганд ямар нэгэн эвдрэлгүй байсан юм. Тэгээд гэртээ орж үзэхэд 32 инчийн Самсунг маркийн зурагт алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /5хх-229х/,
Хохирогч Э.Дуламсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой санаж байна над руу 17 цагийн орчим манай дүү утсаар залгаж яриад гэрт хулгай ороод зурагт алга болчихсон байна би цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тухайн үед манай дүү надад хэлэхдээ гэрээс зурагтаас өөр эд зүйл алдагдаагүй байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /6хх-1хх/,
Хохирогч С.Алтанцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2016 оны 12 сарын 23-ны өдөр би ажил дээрээ байсан юм. Тэр өдөр манай гэрт хулгай ороод манай гэрээс хайсенсе загварын 40 инчийн ЛСД зурагт хулгайд алдагдсан” гэсэн мэдүүлэг /5хх-227х/,
Хохирогч Б.Азжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг эвдэлчихсэн, хаалга онгорхой, цоож нь байхгүй байдалтай байсан. Тэгэхээр нь бид нар гайхаад гэртээ ороод үзтэл хойморт байсан 32 инчийн ЛСД хавтгай дэлгэцтэй Эл Жи маркийн зурагт хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /5хх-246х/,
Хохирогч Ж.Лхамханд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэртээ ороод үзтэл миний Ленова маркийн Ай 3 зөөврийн комьпютер алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /5хх-243х/,
Хохирогч М.Жаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэртээ ороод үзтэл Самсунг эс-6 Эдже маркийн гар утас алга болсон байсан” гэх мэдүүлэг /5хх-241х/,
Хохирогч Б.Монголжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..гэртээ орж ирээд харахад миний эзэмшлийн Самсунг Ай 5 маркийн зөөврийн комьпютер алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /5хх-239х/,
Гэрч Д.Загдсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр намайг гэртээ байхад 14 цаг 30 минутын орчимд хашааны гадаа нэг цагаан өнгийн суудлын машин зогссон байсан бөгөөд харин Жигжиддоржийн гэрээс нь 30 орчим насны, 170 орчим өндөртэй, цагаан цэнхэр өнгийн куртик, саарал өнгийн кепкин малгайтай залуу зурагт барьчихсан зурагтын голоор нь цэнхэр даавуугаар ороосон барьж явж байсан. Тэгээд тэр залуу барьж явсан зурагтаа машинд хийгээд аваад явсан юм” гэсэн мэдүүлэг /1хх-165х/,
Гэрч Ч.Нармандах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед байсан байх манай ломбарданд бор царайтай том нүдтэй 30 гаран насны залуу таксины жолоочтой хамт явж байна мөнгийг нь өгөх гэсэн юм гэж таксины жолооч гэх залуугийн хамт Самсунг маркийн 43 инчийн хар өнгөтэй зурагт барьцаанд тавихаар ирсэн. Тухайн үед би тэр залуугаас хулгайн зурагт биш биздээ гэж асуусан. Тэгэхэд би уг зурагтыг 160.000 төгрөгийн барьцаанд авсан” гэсэн мэдүүлэг /2хх-27х/,
Гэрч Б.Бүрэнжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Булгантамир гэх залуу ирж манай өвөөгийн хөөрөг байгаа юм аа өвөө найзуудтайгаа архи ууж байгаа зурагтад байдаг юм 150.000 төгрөгөнд тавьмаар байна гэхэд хөөргийг нь үзэхэд алтан нуухтай хөөрөг байсан ба их биеийн чулуу энэ тэрийг нь хараад мэдэхээргүй толгойг нь харахад хиймэл чулуу байсан байгаа. Тэгэхээр нь 120.000 төгрөгөнд авъя бичиг баримт байна уу гэхэд өөрийн бичиг баримтыг үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /4хх-176х/,
Иргэний нэхэмжлэгч Л.Батчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..намайг ажлаа хийж байхад 2017 оны 01 дүгээр сарын 2-ны үдээс хойш 15 цагийн орчим байх 25-26 орчим насны залуу орж ирээд зурагт авах уу гэж надаас асуусан. Ингээд би зурагтыг нь гараад харсан чинь боломжийн зурагт болохоор нь ..уг зурагтийг 230.000 төгрөгөөр барьцаанд авсан. Тухайн үед тэр залуу надад Баттөмөр овогтой Булгантамир гэж хүний бичиг баримт үзүүлээд зурагтаа барьцаанд тавьсан” гэсэн мэдүүлэг /4хх-95х/,
Иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байсан санаж байна би өөрийн ажиллуулдаг БГД-н 19 дүгээр хорооны нутагт байрлах Кинг нэртэй ломбарданд үйл ажиллагаа явуулж байхад Булгансайхан иргэний үнэмлэхтэй залуу ирж Самсунг маркийн 42 инчийн зурагтыг барьцаанд авах уу гэж асуухаар нь би дээрх эд зүйлийг асааж үзэхэд асч байсан хэвийн ажиллагаатай байсан. Тэгээд иргэний үнэмлэхийн хамт 250.000 төгрөгөнд барьцаанд тавьсан” гэсэн мэдүүлэг /4хх-175х/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-34х, 1хх-104х, 1хх-132х, 1хх-226х, 2хх-14х, 2хх-66х, 2хх-98х, 2хх-223х, 3хх-25х, 3хх-56х, 3хх-108х, 3хх-167х, 3хх-217х, 4хх-4х, 4хх-42х, 4хх-83х, 4хх-158х, 4хх-207х, 4хх-249х, 5хх-31х, 5хх-71х, 5хх-107х/,
Алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний хуудас /6хх-178х, 1хх-120х, 1хх-170-171х, 6хх-168-169х, 1хх-212х, 2хх-32х, 1хх-72х, 3хх-14х, 3хх-46х, 3хх-77х, 3хх-144х, 3хх-178х, 3хх-227х, 4хх-25х, 4хх-51х, 4хх-107х, 6хх-69х, 4хх-226х, 5хх-214х, 5хх-10х, 6хх-69х, 5хх-80х, 5хх-133х, 6хх-184х, 6хх-175х, 6хх-181х, 6хх-171х, 6хх-67х, 6хх-68х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /6хх-6х, 2хх-184х, 2хх-122х, 2хх-123х, 2хх-184х, 2хх-185х, 3хх-112х, 3хх-113х, 2хх-184х, 3хх-113х, 5хх-147х, 5хх-146х, 5хх-148х, 5хх-148х, 5хх-149х, 2хх-185х, 2хх-122х, 5хх-146х, 5хх-149х, 5хх-148х, 5хх-149х, 3хх-113х, /,
Алдагдсан эд зүйлийг “Даймонд” барьцаалан зээлдүүлэх газраас хураан авсан тэмдэглэл /2хх-21х/,
Алдагдсан 6 кг хонины цул махыг 36.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний хуудас /3хх-145х/,
Эд зүйлийн үнэлгээ /3хх-196х/, Шүүгдэгч Б.Бы иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Áàòòºìºðèéí Áóëãàíñàéõàí нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын хооронд Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд дамжин, нийт 35 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлан бусдад нийт 28.218.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг 34 удаагийн үйлдлээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг íýýëòòýé хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.
Ìºí ø¿¿ãäýã÷ Á.Áóëãàíñàéõàíààñ хохирлын 277.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Алтангэрэлд, 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Майтуяад, 6.979.400 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Жигжиддоржид, 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Очирбатад, 250.000 төгрөгийг гаргуулан Ч.Амарбаярт, 965.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Шүрэнчимэгт, 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Эрдэнэчимэгт, 879.000 төгрөгийг гаргуулан хохирогч З.Цэнгэлд, 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Цогбадрахад, 280.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Бүтэдэд, 300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Нарангоод, 386.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Оюунбатад, 599.900 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Баярмаад, 450.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Шинэбаярт, 3.540.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Жаргалд, 420.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батхүүд, 380.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Машбатад, 260.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Маамууд, 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Батсайханд, 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Өлзийсайханд, 300.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Орхонбаярт, 250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Одонтунгалагт, 800.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бадамрэгзэнд, 380.000 төгрөгийг гаргуулан Т.Ганхуягт, 450.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Жавзандуламд, 192.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Болдбаатарт, 192.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Тунгалагт, 192.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Дуламсүрэнд, 168.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Алтанцэцэгт, 750.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Азжаргалд, 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Лхамхандад, 450.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Жаргалд, 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Монголжинд, 230.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Л.Батчимэгт, 250.000 төгрөгийг С.Даваасүрэнд, 160.000 төгрөгийг Ч.Нармандахад тус тус олгоæ øèéäâýðëýâ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 485 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг 35 удаагийн үйлдлээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы цагдан хоригдсон нийт 485 (дөрвөн зуун наян тав) хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас хохирлын 277.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Алтангэрэлд, 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Майтуяад, 6.979.400 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Жигжиддоржид, 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Очирбатад, 250.000 төгрөгийг гаргуулан Ч.Амарбаярт, 965.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Шүрэнчимэгт, 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Эрдэнэчимэгт, 879.000 төгрөгийг гаргуулан хохирогч З.Цэнгэлд, 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Цогбадрахад, 280.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Бүтэдэд, 300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Нарангоод, 386.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Оюунбатад, 599.900 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Баярмаад, 450.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Шинэбаярт, 3.540.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Жаргалд, 420.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батхүүд, 380.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Машбатад, 260.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Маамууд, 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Батсайханд, 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Өлзийсайханд, 300.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Орхонбаярт, 250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Одонтунгалагт, 800.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бадамрэгзэнд, 380.000 төгрөгийг гаргуулан Т.Ганхуягт, 450.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Жавзандуламд, 192.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Болдбаатарт, 192.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Тунгалагт, 192.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Дуламсүрэнд, 168.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Алтанцэцэгт, 750.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Азжаргалд, 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Лхамхандад, 450.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Жаргалд, 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Монголжинд, 230.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Л.Батчимэгт, 250.000 төгрөгийг С.Даваасүрэнд, 160.000 төгрөгийг Ч.Нармандахад тус тус олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН