Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

       

 

 

 

 

  

2022         01             18                                     2022/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0059

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Шагдар,

Шүүгдэгч Л.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б д холбогдох эрүүгийн “2109...” дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.Б  нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сайнзайн зусланд дүү Ц.Мөнхжинг өмөөрч Ү.Л тай маргаан үүсгэж нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүд, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун доод зовхинд цус хуралт, зүүн дээд зовхинд шарх, дээд уруулын салстын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б  нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сайнзайн зусланд дүү Ц.Мөнхжинг өмөөрч Ү.Л тай маргаан үүсгэж нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүд, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун доод зовхинд цус хуралт, зүүн дээд зовхинд шарх, дээд уруулын салстын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

Цагдаагийн байгууллагад хохирогчийн гаргасан гомдол /хх-ийн 11 тал/

Хохирогч Ү.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Санзайн зусланд найз нарын хамт салхинд гарсан бид нар нэг гэрт орсон юм манай найз Лувсанжамба манай багш Төрболд хоёр хажуугийн гэрт багшийн найз байна гээд орсон. Төд удалгүй багш Төрболдтой нэг залуу нь маргасан гэсэн. Тэгээд намайг гараад ирэхэд манай найз нар очсон маргаан болж байсан тэгээд би тэд нарыг салгах гээд ортол намайг нэг залуу нь унагаасан тэгээд араас охидууд ирээд бид нарыг салгаад бид нар өөрийн гэртээ орсон байсан нэлээд удсаны дараа араас нь гурван залуу орж ирсэн тэгээд сүүлд орж ирсэн хар өнгийн хувцастай залуу манай багшийг алгадаад тэгээд намайг сууж байтал нүүр лүү өшиглөөд тэгээд би ухаан алдсан гэсэн нэг сэрэхэд Цагдаагийн машин ирсэн байсан... Би тэр өшиглөсөн гэх залууг харах юм бол танина манай найз, багш хоёр Соёл урлагийн их сургуулийг төгссөн Л.Б гэдэг залуу гэж надад хэлсэн... Тэр залуул намайг сууж байхад өшиглөсөн өөр миний биед гар хүрсэн хүн байхгүй... Би дунд зэргийн согтолттой хоёр лааз пиво уусан байсан Л.Б гэх залуу бол эрүүл архи уугаагүй байсан... Би гомдолтой байна хуулийн дагуу шийдуүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28- 29-р тал/,

Гэрч Б.Лувсанжамбын мөрдөн шалгах ажиллаагааны үед өгсөн: “...үйл ажиллагаа өндөрлөөд бид нар унтаж амрах гэж байхад манай багш Төрболд хажуугийн гэрт Мөнхжин гэх залуутай юм яриад байж байсан. Би багшийгаа унтаж амар гээд надтай их зөв харилцаад надтай гар бариад би Төрболд багшийг аваад гарах гэтэл Мөнхжин гэх залуу Төрболд багшийн толгой руу цохисон. Би салгаад хажууд нь байсан залуучуудад нь энэ хүнээ хямгадаарай би багшийгаа аваад гарлаа гэж хэлсэн тэгээд гэрээс нь гартал араас Мөнхжин дахиж араас гарч ирээд манай багшийг цохих гэж дайрсан тэгэхээр нь би Мөнхжинг түлхээд салгаад чи цаашаа орчих гэж хэлсэн тэгтэл Мөнхжин намайг цохиод авсан тэгтэл Мөнхжингийн найз нар орж ирээд маргаан болоод салаад гэр, гэртээ орцгоосон. Тэгээд бид нар гэртээ ороод цаг гаран болж байсан би гэрийн хойморт сууж байсан үүдэнд Ү.Л  Төрболд багш хоёр сууж байсан тэгтэл Л.Б хоёр залуугийн хамт орж ирсэн хамт явсан намхан залуу нь Төрболд багштай гар барьсан араас нь Л.Б Төрболд багштай гар бариад Төрболд багшийг ямар хоншоортой банди вэ? гэж хэлээд алгадаад хажууд нь сууж байсан Ү.Л ын нүүр лүү өшиглөсөн. Тэгтэл Ү.Л  шууд газар дээрээ ухаан алдаад хойшоогоо ор налаад хэвтсэн. Тэгээд Л.Б шууд гараад яваад өгсөн... миний биед болон манай багш Төрболд бид 2-н биед учирсан гэмтэл байхгүй... Миний биед гэмтэл учраагүй учир надад шүүх эмнэлэг үзүүлэх шаардлага байхгүй... Л.Бэс өөр Ү.Л ад гар хүрсэн хүн байхгүй Л.Б орж ирээд өшиглөөд гараад явсан өөр ямар нэгэн гар хүрсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р тал/,

Гэрч А.Төрболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид бүжгийн хамтлагаараа тухайн амралтын газарт очсон тэгээд тэнд байж байтал хажуугийн гэрт миний таньдаг Мөнхжин гэх дүү байсан. Бид хоёр гадаа таараад мэндлээд хэсэг байж байгаад уулзъя гэж тохирсон байсан тэгээд гэр, гэртээ ороод хэсэг байж байтал Мөнхжин над руу мессеж бичээд ахаа манай гэрт ороод ир дүү нь тасарлаа гэж бичсэн тэгэхээр нь чи уухуу боль би жоохон байж байгаад яваад оръё гэж хэлсэн. Тэгээд би манай хамтлагийн ахлах манай шавь Лувсанжамбыг дагуулаад Мөнхжингийн байсан гэрт орсон тэгээд ороод тэр хоёрыг танилцуулаад юм яриад сууж байсан би Лувсанжамбыг ШУТИС-н бүжгийн хамтлагийн ахлагч нь гэж хэлсэн тэгтэл Мөнхжин та нарын бүжигчин гэж юу байдаг юм гэж хэлээд бага зэрэг доромжлоод байсан Мөнхжин болохоороо мэргэжлийн бүжигчин... би гэрлүүгээ орох гээд явж байхад Мөнхжин миний толгой руу хоёр удаа цохисон тэгтэл Лувсанжамба намайг салгаад нөгөө Мөнхжинтэй явсан хүмүүст та нар найзыгаа аваад ор би багшийгаа аваад гэртээ орлоо гэсэн энэ хооронд Мөнхжинтэй хамт явсан хүмүүс болон манай сургуулийн оюутнуудын дунд бага зэрэг маргаан болсон тэгээд хоорондоо учраа олоод бид нар гэр, гэртээ орцгоосон тэгтэл 2-3 цагийн дараа Мөнхжингийн дуудсан хүмүүс буюу 2-3 залуу гэр лүү шууд ороод ирсэн. Тэр гурван залууг би таньдаг хүмүүс байсан манай сургуулийн буюу СУИС-г төгссөн Л.Б, Сүлдбаатар, Билгүүн нар байсан Сүлдбаатар, Билгүүн нар надтай мэндэлсэн тэгтэл араас нь Л.Б намайг шууд цохисон тэгтэл миний хажууд сууж байсан Ү.Л  босох гээд өндийхөд Л.Б яг нүүррүү нь өшиглөсөн Ү.Л  хамраас цус гараад ухаан алдаж унасан. Манай охидууд нөгөө гурван залууг хөөж гаргаад хаалгаа дотроос нь татсан Ү.Л  ухаан орохгүй бараг цаг шахам болсон тэгээд эмнэлэг ирээд мөн цагдаа ирээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн... тухайн үед надад учирсан гэмтэл байхгүй... Ү.Л ыг Л.Б эс өөр зодсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,

Гэрч Д.Гэрэлсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би тэр орой найз залуугийн хамт очсон тухайн үед орой 23 цаг өнгөрч байхад манай найз залуу Болд-Эрдэнийн танил дүү зусланд амралтын газарт хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн... тэгээд манай найз, найз нарын хамт гараад нөгөө зодсон хүмүүс нь байсан гэх гэрлүү орсон... би араас нь орсон тэгтэл манай найз залуу ороод нэг хүнийг алгадах шиг болсон... цаанаас нь Болд-Эрдэнийг цохих гэж байгаа бололтой нэг гар орж ирсэн зөрөөд Болд-Эрдэнийн хөл өшиглөж байгааг бол харсан гэхдээ хүн оносон эсэхийг бол мэдэхгүй байна... намайг найз залуугийн хамт манай найзын дүүг зодсон гэх хүмүүсийн байсан гэрт анх ороход гэрт ямар нэгэн маргаан болсон цус гарсан хүн анзаарагдаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43-р тал/,

 Гэрч Ц.Мөнхжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Л.Б ах хамт ирсэн Сүлбаатар, Билгуүн найз охин Гэрлээ бид нар тэдний гэрт орсон тэгээд тэдний гэрт ороод Төрболд ахыг чи дүүгээ яаж байгаа юм бэ? Өмөөрөх байтлаа гээд нэг алгадсан. Тэгээд маргаан болоод тэгтэл одоо энэ гомдолтой гэмтсэн гээд байгаа залуу өөрөө Л.Б ахыг цохих гээд хий цохиод газарт унасан. Тэгэхэд нь Л.Б  ах өшиглөж харагдаж байсан тэгээд салаад гадаа гарч маргалдаж байгаад сүүлдээ бие биенээсээ уучлалт гуйгаад тэгээд тарцгаах гэж байхад түргэний эмч хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,

 Б.Лувсанжамба, Ү.Л  нараар таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, баримтжуулсан гэрэл зураг /хх-ийн 17-24-р тал/,

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10- ны өдрийн 10944 дугаартай “...Ү.Л ын биед зүүн нүд, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун доод зовхинд цус хуралт, зүүн дээд зовхинд шарх, дээд уруулын салстын зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50-р тал/,

 Урьд ял шийтгэл эдэлж байсан эсэхийг шалгах ял шалгах хуудас холбогдох баримтууд /хх-ийн 66- 76-р тал/ болон шүүгдэгчийн энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 тал/ зэрэг баримтууд болно.
  • Шүүгдэгч Л.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56 тал /,
  • Шүүгдэгч Л.Б нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 62 тал/,
  • Шүүгдэгч Л.Б  нь 2016 оноос хойш халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ авч байгаагүй болох нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсийн лавлагаа /хх-ийн 60 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Л.Б  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Л.Б  нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ү.Л тай маргаан үүсгэж нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүд, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун доод зовхинд цус хуралт, зүүн дээд зовхинд шарх, дээд уруулын салстын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Л.Б үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Ү.Л  нь шүүгдэгч Л.Б д “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний зардал төлсөн..” гэсэн хүсэлтээ /хх-ийн 78 тал/ хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Л.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Л.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Б   нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22  зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Л.Нямааг Л.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ