Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 118

 

З А Х И Р А М Ж Л А Х нь:

 

           1. Нэхэмжлэгч Т.У болон хариуцагч У.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 754.900 /долоон зуун тавин дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.У-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.618 төгрөгний тал хувь болох 14.809 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 14.809  төгрөгийг, хариуцагч У.Б-с 754.900 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжний тал хувь 11.334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  дурдсугай.

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

ШҮҮГЧ                                          С.БАЙГАЛЬМАА