Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 119

 

Т О Г Т О О Х нь:

            1. Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.Э-г Хэнтий аймгийн Баянмөнх сумын Эрүүл мэндийн төвийн няравын үүрэгт ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин ажилгүйдлийн тэтгэмж болох 928456 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Баянмөнх сумын эрүүл мэндийн төвөөс 732825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Э-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Э-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 41530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22138 төгрөгийг хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж нэхэмжлэгч У.Э-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд өөрөө ирж шийдвэрийг гардан авах учрыг мэдэгдсүгэй.

5. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                             С.БАЙГАЛЬМАА