Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 196

     2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/00196

              Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байр, Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 22-р байр, 26 тоотод оршин суух, Ядамдорж Манлай,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15-р хороолол, 24-м байр, 11 тоотод оршин суух, Цамбажавын Мөнгөнзаяа нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 8 226 630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Манлай нь Хас банктай 2014 оны 1 сарын 30-ны өдөр 1090015387 тоот зээлийн гэрээ байгуулж, 5 570 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 21.6 хувийн хүүтэй хэрэглээний зориулалтаар авсан. Зээлийн гэрээнд Ц.Мөнгөнзаяа нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Я.Манлай нь зээлийн гэрээний гол нөхцөл болох эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 5 сарын 01-ний өдрөөс хойш хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. 928 хоног зээлээ төлөлгүй зайлсхийж гэрээр нь очиход зугтаасан. Я.Манлайг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байна. Одоогийн байдлаар үндсэн зээл 5 105 833 төгрөг, зээлийн хүү 2 867 436 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 253 361 төгрөг нийт 8 226 630 төгрөгийг хариуцагч Я.Манлай, Ц.Мөнгөнзаяа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Я.Манлай, Ц.Мөнгөнзаяа нар нь Хас банкны нэхэмжилсэн 8 226 630 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 1 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 3 226 630 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Я.Манлай, Ц.Мөнгөнзаяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 226 630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 8 226 630 төгрөгийг хугацаа тохирч төлөхөөр эвлэрч, хариуцагч Я.Манлай, Ц.Мөнгөнзаяа нар нь 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сар 1 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3 226 630 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилсэн 8 266 630 төгрөгийг хариуцагч Я.Манлай, Ц.Мөнгөнзаяа нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрч,  2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг,

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг,

2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг,

2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг,

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг,

2017 оны 7 дугаар сарын 15-ны дотор үлдэх 3 226 630 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146 576 төгрөгөөс 73 288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Манлай, Ц.Мөнгөнзаяа нараас 73 288 төгрөг, улсын төсвөөс 73 288 төгрөгийг /ХУД-ийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банканд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            ШҮҮГЧ                         Б.МӨНХЖАРГАЛ