| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0052/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/86 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 13.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Б.Хурц,
Шүүгдэгч Г.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр,
Хохирогч Б.Ариунзаяа, И.Хулан, М.Маргад,
Иргэдийн төлөөлөгч Б.Мөнх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Г. Өд холбогдох эрүүгийн 201701000057 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцаа, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 23 дугаар гудамж 72б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ам бүл 4, эгч, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, II-р 40.000-тын 19 дүгээр байр 75 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харчин овогт Г.Ө /РД:.............................................................../,
Шүүгдэгч Г.Ө нь /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/ бусадтай бүлэглэн И.Хулан, М.Маргад, Б.Ариунзаяа нарыг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлэн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын хил нэвтрүүлж, БНХАУ-ын Шанхай хотын нутаг дэвсгэрт аваачин 2017 оны 3 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл худалдаалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Өгийн шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлсэн: “2016 оны 12 дугаар сарын дундуур Уранзаяа гэдэг охин надтай холбоо барьж “манай найз Ариунзаяа гэдэг охин Шанхайд биеэ үнэлэнэ гэж байна, та энэ охиныг хамт дагуулаад ирээч” гэсэн. Би 12 дугаар сарын 28-нд Монголд ирсэн. 1 дүгээр сарын эхээр Уранзаяа надад Ариунзаяагийн дугаарыг өгч би Ариунзаяатай холбоо барьсан. 1 дүгээр сарын дундуур бид хоёр уулзаж биеэ үнэлэх ажлын талаар ярилцсан. Тэгэхэд Ариунзаяа “би ер нь Уранзаяагаас хийх ажлынхаа талаар мэдсэн. Харин надад гадаад паспорт байхгүй” гэж байсан. Би гадаад паспортыг нь гаргуулж өгсөн. Тухайн үед би жирэмсэн байсан тул эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Ариунзаяа над руу байнга ярьж мөнгө хэрэгтэй байна, хурдан тийшээ явмаар байна гэдэг байсан. Тэгэхэд нь би “чи яараад байгаа бол ганцаараа явах юм уу” гэхэд “би ганцаараа явж чадахгүй хамт явъя” гэсэн. Тэгээд 21-ний өдөр Ариунзаяа утсаар яриад “надтай хамт манай хоёр найз явмаар байна” гэж хэлсэн. Би Ариунзаяад “өөр хүүхдүүд авч явахгүй, ялангуяа жаахан охидууд бол бүр хэрэггүй” гэхэд Ариунзаяа “эд нар янз бүрийн юм ярихгүй, надтай хамт энд биеэ үнэлдэг охидууд” гэхээр нь би “за за өөрөө мэд” гэж хэлсэн. Орой нь Маргадын утсаар Ариунзаяа над руу залгаад “ачаагаа машинд өгчихөөд таныг хүлээж байна” гэсэн. Би таксигаар Ариунзаяаг хоёр найзтай нь авч явсан. Би Ариунзаяад “таксины жолоочийн хажууд янз бүрийн юм ярихгүй шүү” гэж хэлсэн байсан. Хулан, Маргад хоёр хар тамхи татаж биеэ үнэлэнэ гэдгийг Ариунзаяагаас мэдсэн байсан. Бид Замын-Үүдэд 6 цагт очиж хил давж Эрээн хотод очоод Эрээнээс Бээжин рүү явах замдаа би хийх ажлын талаар бүгдийг нэгд нэггүй ярьж өгсөн. Хар тамхи хэрэглэнэ, яаж хэрэглэх тухай гээд бүгдийг хэлж өгсөн. Тэгэхэд Ариунзаяагаас бусад нь Монголд хар тамхи хэрэглэж байсан, гадарлана гэж байсан. Гэхдээ их хэмжээгээр хэрэглэж чадахгүй шүү гэж байсан. Тэгэхэд Хулан надаас ганц гуйсан юм нь “Уранзаяад намайг хамт явж байна гэж битгий хэлээч ээ, яагаад гэвэл Уранзаяагын дүүтэй нь би найзууд юм. Намайг урд очиж биеэ үнэлэх гэж байгааг мэдвэл сүүлд миний нэр хүндэд муу нөлөөтэй” гэсний дагуу би “за” гэсэн. Бид 23-ны шөнө Бээжинд очсон. Тэгэхэд манай хоёр эрэгтэй найз буудал аваад биднийг хүлээж байсан. Тэд биднийг эндээ хоноод яв гэсэн. Бид тэр буудалд бууж усанд ороод байж байхад манай хоёр эрэгтэй найз бид нартай хамт хар тамхи хэрэглэсэн. Гэхдээ их хэмжээгээр хэрэглээгүй. Өглөө бараг 8-9 цагт хар тамхи хэрэглээд үдээс хойш гарч юм идсэн. Бид өглөөнийхөө онгоцноос хоцорсон тул маргааш нь 25-ны өглөө Шанхайд очсон Бээжинд 2 хоног болоход бид нар эгч дүүс болсон байсан. Маргад сургуулиасаа чөлөө авсан тул яаж ийж байгаад дипломоо аваад мөнгөтэй болмоор байна гэсэн. Хулан нь өөрийн гэсэн эрхлэх юмтай болмоор байна гэж байсан. Ариунзаяа мөн адилхан. Очсон өдрөө энэ гурав ажлаа мэдэж байсан тул ажлаа ярилцаад Ариунзаяаг анх ажилд нь хүргэж өгсөн. Дараа нь Хулан, Маргад хоёрыг ажилд нь хүргэж өгч байсан. Тэгээд буудалдаа нэг хоноод маргааш өглөө нь байрлах ёстой байр руу явсан. Эд нар ажлынхаа мөнгийг 3 хоногоор нь бодож өгч байхаар болсон. 28-ны үдээс хойш Лидатай уулзаж энэ гурвын мөнгийг авах гэж очсон. Тэгэхэд Монголоос манай эгч над руу залгаад “чамайг хүний наймааны хэрэг хийгээд байна гэж цагдаагаас над руу ярьсан” гэсэн. Тэгэхэд би “эгчээ тийм юм байхгүй” гэсэн. Би буцаж байранд очоод энэ гуравтай уулзахад Ариунзаяа “би дахиж хар тамхи хэрэглэж чадахгүй юм байна. Ёстой хэцүү юм байна, Монгол руугаа буцъя” гэсэн. Тэгэхэд нь би “за нөгөө хоёрыг чинь ирэхээр болъё” гэсэн. Хулан, Маргад хоёр 5 цагийн буюу богины ажилд явж ирээд “эгчээ хар тамхи хэрэглэхгүйгээр биеэ үнэлж болохгүй юм уу” гэсэн. Ариунзаяа нэг ажил хийчихээд “би энэ ажлыг хийж чадахгүй” гэсэн. Би “за эгч нь хэлээд өгнө” гэж хэлсэн. Тэр өдөр Хулан, Маргад 2 дахь удаагаа ажилд явсан. Тэр хооронд Хулан фэйсбүүкээр нэг ахтайгаа холбоо бариад өөрийнхөө тухай хэлсэн байсан. Маргадын гар утас эвдрээд болохгүй байсан. Ариунзаяа утасгүй байсан. Ариунзаяаг ажилд явахад нь утас авч өгөх гээд чадаагүй байсан. Хулан миний дугаарыг миний цүнхтэй авч явсан. Маргад хоёр өдөр, 4 удаа ажил хийсэн. Хулан, Маргад хоёр бараг адилхан ажил хийсэн. Энэ хоёрын ажлынх нь мөнгийг ажил олгогч Лидагаас авсан. Намайг гарахаас өмнө Хулан, Маргад хоёр эцэг, эхтэйгээ фэйсээр ярьж байсан. Тэр үед би хар тамхи хэрэглэж байгаад цалинг нь бодож өгье гээд өгч байсан. Намайг очихоос өмнө Хулан над руу чат бичээд “Ариунзаяа Монгол руу цагдаад хэлсэн байна” гэсэн. Би очоод энэ гуравтай уулзахад Ариунзаяа “би хэлсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “одоо больцгоо, Монгол руугаа яв” гэсэн. Тэгэхэд Хулан, Маргад нар “яахын бэ ядаж 7 хоног ажиллана” гэсэн. Тэгэхэд Ариунзаяа “явмаар байна” гэсэн. Тэгэхэд би “та нар Монголд очоод хар тамхины шинжилгээнд орохоор биеэс чинь хар тамхи илэрнэ, тэгэхээр эндээ хэсэг байж байгаад хар тамхиа биеэсээ гаргаж байгаад яв” гэсэн. Тэгээд хэд хоног байхаар болсон. Ариунзаяа явна гээд нөгөө хоёр нь явахгүй ажиллана гэж байсан. Тэр өдөр муудалцахад Хулан, Маргад хоёр Ариунзаяа руу их дайрч байсан. Миний уур хүрээд санаа зовж байсан. Би эгчээсээ цагдаагаас ярьсан цагдаагийн дугаарыг авч ярьж бүх болсон явдлыг хэлсэн. Ариунзаяа ээжтэйгээ ярьж байсан. Хулан, Маргад нар огт гэрийнхэнтэйгээ ярихгүй байсан. 3 дугаар сарын 1-ний өглөө цагдаатай холбоо бариад энэ гурвыг явуулахаар болсон. Би энэ гурвын зардлын мөнгө өгөх болоход Ариунзаяагийн цалин 1500 юань болсоныг би ирсэн зардалд суутгаж авсан. Маргад, Хулан нарт 6000 юаны цалин бодогдсоныг Маргадаас зардлын мөнгө гэж тал мөнгийг нь авсан. Хулангаас бүтэн мөнгийг нь авсан. Тэгээд зардлын мөнгө гэж Монгол мөнгөөр бодоход 1.500.000 төгрөг өгсөн. Цагдаа намайг эд нарыг өөрөө дагуулж ир гэсэн. Гэвч надад зардлын мөнгө байгаагүй. Хулан цагдаатай холбоотой байсан. Тэгээд цалин бүтнээр нь өгөөч гэж байсан. Цагдаа ч энэ гурвыг мөнгө авч байсан гэдгийг мэдэж байсан. Ямар ч мөнгөгүй хүмүүс онгоцны буудлаас такси барих уу. Надаас мөнгө аваагүй гэдэг нь худал. 3 дугаар сарынд 1-ний өдөр энэ гурав яваад 2-ны өдөр би энэ хэд рүү залгаж юу болж байна гэхэд Хулан намайг дарамталж “онгоцны билет захиалж өг” гэсэн. Би “за тэгье мөнгөө өг” гэхэд “чи өөрөө мөнгө гарга” гэсэн. Би “надад ямар ч мөнгө байхгүйг чи мэдэж байгаа” гэхэд тэгвэл “би чиний амьдралаар чинь тоглоно” гэсэн. Түүнээс хойш надтай холбоогүй байсан. Тэгээд би 3 дугаар сарын 4-нд хар тамхи хэрэглэж байгаад Хятадын цагдаад баригдаад нэг сар хоригдоод гарч ирсэн. Тэгээд 16-нд Улаанбаатарт ирээд Батболд байцаагчид баригдаж хоригдож байгаад 7 дугаар сарын 29-нд гарч ирсэн” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Өгаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2016 оны 12 дугаар сарын үед намайг урд Шанхайд байхад Уранзаяа нь мөн хятадын өөр нэг хотоос надтай утсаар холбогдож манай найз Ариунзаяа гээд охин Монголд байгаа юм аа. Би Ариунзаяаг хятадад авч ирэх гэсэн юм, Ариунзаяа нь хятадад ирж биеэ үнэлнэ гэсэн гэж хэлж байсан. Тэгээд би 2016 оны 12 дугаар сарын сүүлээр Монголд ирээд 2017 оны 01 дүгээр сарын дундуур Ариунзаяатай /80852771/ гэсэн утсаар нь холбогдосон. Ариунзаяагийн утасны дугаарыг Уранзаяа надад тэр үед өгсөн юм. Ариунзаяатай утсаар холбогдоод Уранзаяагийн яриулсан хүн нь байна, чи урагшаа явна гэсэн юм уу гэсэн чинь тийм ээ эгчээ надад гадаад паспорт байхгүй, яаж гаргуулах вэ, мөнгө төгрөг хэцүү байна гэж хэлсэн. Тэр байдлыг нь би Уранзаяа руу хэлэхэд Уранзаяа Шанхай хотоос надруу 500 юаныг миний хятадын Тариалангийн банкны виза карт руу шилжүүлсэн. 500 юань нь Монгол төгрөгөөр 150000 төгрөг орчим болсон ба 2017 оны 01 дүгээр сардаа би дахин Ариунзаяатай холбогдож байгаад гадаад паспортыг нь гаргуулсан. 01 дүгээр сарын сүүлээр билүү 02 дугаар сарын эхээр гаргасан гэж бодож байна. Ариунзаяагийн паспорт гарсны дараагаар би өөрөө эмнэлэгт хэвтсэн. Тэр хооронд Ариунзаяа нутаг руугаа явчихаад ирье гээд Дорнод аймаг руу байх явчихсан. Эмнэлэгт би 20 орчим хоног хэвтээд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан ба тэр өдрөө Ариунзаяатай холбогдсон. Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд Ариунзаяа нь надтай байнга утсаар холбогдож эгчээ хэзээ явах вэ, яаралтай явах хэрэгтэй байна гэж ярьдаг байсан. Тэгээд эмнэлгээс гарсан өдрөө Ариунзаяатай холбогдоод маргааш явъя гэж хэлсэн. Тэгэхэд Ариунзаяа хотруу орж ирж байна гэж хэлж байсан. Маргааш нь буюу 02 дугаар сарын 21-ний өглөө нь Ариунзаяа өөрөө надруу яриад манай нэг Хулан гээд найз охин байгаа цуг явъя гэсэн гэж хэлэхэд нь би Ариунзаяад хандаж дургүйцэн би янз бүрийн илүү дутуу охидууд дагуулж явахгүй, надад сүүлд нь янз бүрийн асуудал үүсч магадгүй, жаахан охидууд дагуулж явахгүй гэж хэлсэн чинь зүгээр ээ эгчээ энд угаасаа биеэ үнэлдэг охион тийм болохоор санаа зоволтгүй ээ гэж хэлсэн. Тэгэхэд нь би за за чи өөрөө мэдээ гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш цагийн дараа Ариунзаяа дахин залгаад нөгөө хамт явна гэсэн Хулангийн найз Маргад гээд охин бас хамт явъя гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ариунзаяагаас хэдэн настай, юу хийдэг охидууд юм бэ гэхэд адилхан бид нар бүгдээрээ биеэ үнэлдэг охидуудаа, танд ямар нэгэн асуудал үүсэхгүй, би өөрөө хоёр найзыгаа хариуцаж аваад явнаа, янз бүрийн асуудал гарахгүй гэж хэлсэн. Тэд нарт байгаа ганц асуудал нь гурвууланд нь зардлын мөнгө байхгүй гэж хэлсэн. Би Уранзаяа руу утасдаад Ариунзаяа чинь хоёр найз охинтойгоо явна гээд байна ш дээ гэхэд Уранзаяа тийм тийм надад хэлсэн, би Хулан гээд охиныг нь мэднэ. Нөгөө охиныг нь мэдэхгүй та өөрөөсөө зардал гаргаад явчих, таныг ирэхээр чинь өгье гэж хэлсэн. Тэгээд 21-ний орой 22 цагийн орчимд Ард кинотеатрын автобусны буудлын ард байдаг нэг паабаас нөгөө гурван охин гарч ирээд надтай уулзан Замын-Үүд явах жижиг тэргэнд суугаад хөдөлсөн. Тэр машиныг би өөрөө явж байгаад вокзал дээрээс олсон. Хулан, Маргад, Ариунзаяа гурав хятадын Шанхай хотод очиж биеэ үнэлнэ гэдгээ анхнаасаа мэдээд явсан. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өглөө Замын-Үүдэд очоод хил гарсан. Эрээнээс цаашаа Бээжин лүү жижиг тэргээр яваад 23-ны шөнө 03 цагийн үед Бээжинд очиж нэг буудалд орж хоноцгоосон. Тэгээд 24-ний өглөө Бээжингээс Шанхай хүртэл нислэгтэй байж байгаад хоцорч 25-ны өглөөний нислэгээр Шанхай хот руу ниссэн шиг санагдаад байна. Бид нарыг 25-ны өглөө Ианхай руу нисэх үед Уранзаяа Шанхайгаас Бээжин лүү Монгол руу буцаж явахаар гарч таараад зөрчихсөн. Би Бээжингийн онгоцны буудал дээр байхдаа Уранзаяатай ярьсан тэгэхэд миний ласпортны хугацаа дуусах гээд байгаа учраас гэнэт Монголруу явахаар боллоо буцаж байна гэж хэлсэн. Мөн Уранзаяа надад хэлэхдээ та Шанхайд очоод манай найзуудыг буудалд нь хүргэж эгөөд намайг иртэл харж байгаач ээ гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв Шанхайд буугаад Шанхай хотын "ЗипзЫпе пео по1е1" гэх нэртэй зочид буудалд очсон. Тэнд очиход Лида гэх нэртэй хятад залуу байсан ба тэр залуу нь тэд нарт ажил олоход нь туслая гэж хэлсэн. Лидагаас гадна Хоролгарав гээд нэг Монгол охин байсан. Хоролгаравыг /Гүүсий/ гэж дууддаг. Шанхайд очиход “Sunshine neo hotel” гэх нэртэй зочид буудалд Лидаг хүлээж байгаа гэдгийг Уранзаяа бид хоёр хоёулаа мэдэж байсан. Лидаг би өмнө нь таньдаг байсан ба Монголоос очиж байгаа гэдгээ хэлсэн байсан. Мөн Уранзаяа ч Лидаг өмнө нь таньдаг манай найзууд ирж байгаа гэдгийг хэлчихсэн байсан. Буудалд очоод Ариунзаяа, Хулан, Маргад гурав шууд ажлаа ярья гээд Лидатай ярьсан. Миний зүгээс тэр гурвыг Лидатай ярихад нь орчуулагч хийж өгсөн. Лида тэр гуравт хандаж хар тамхи сорно, биеэ үнэлнэ. Өдөрт 10 цаг ажиллана. 10 цагийн ажлын хөлс нь 3000-5000 юанын хооронд байна гэж хэлсэн. Ерөнхийдөө тиймэрхүү зарчмаар ажиллахыг тэр гурав Уранзаяагаас сонсоод мэдчихсэн байсан юм байна лээ. Тэгээд нөхцлийг хүлээн зөвшөөрч ажиллахаар болсон. Миний санаж байгаагаар тэр зочид буудалд нэг хоног, дараа нь өөр байранд очоод 3-4 хоног болоод л буцацгаасан. Өөр байр гэдэг нь Шанхай хотын захдуу байдаг орон сууцны байрыг хэлж байгаа юм. Тэр орон сууцны байрыг Лида түрээслэдэг ба тэндээ биеэ үнэлдэг охидуудыг байлгаж, амьдруулах зориулалттай байр байгаа юм. Тэр түрээсийн байранд Ариунзаяа, Маргад, Хулан гурваас гадна би өөрөө байсан. Мөн өөр өрөөнд Монголоос ирсэн Хоролгарав /Гүүсий/, Эрдэнэсувд, Одмаа гээд охидууд байсан. Хоролгарав, Эрдэнэсувд, Одмаа нар нь мөн адил биеэ үнэлдэг охидууд бөгөөд тэнд 2-3 сар болчихсон охидууд гэдгийг нь би мэдэж байна,.. Би бол хар тамхи өгч байгаагүй. Харин Лида өгдөг, өгсөн хар тамхийг тэр гурав сайн дураараа өөрсдөө хэрэглэж байсан. Хамгийн анх "Sunshine neo hotel” гэх зочид буудалд очсон өдрөө хэрэглэсэн. Дараа нь орон сууцны байранд очсоноос хойш Маргад хоёр удаа, Хулан нэг удаа хэрэглэсэн. Ариунзаяа дахиж хэрэглээгүй. Үүнээс гадна үйлчлүүлэгчтэй байх хугацаанд үйлчлүүлэгч нар өөрсдөө хар тамхи өгдөг байсан..." гэх мэдүүлэг /1хх- 187-196х/,
Хохирогч М.Маргадаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Эндээс явахад би Ариунзаяатай Хулангийн гэрт уулзаад биднийг Вокзалын тэнд байж бай гэсэн. Хулан бид хоёр Ариунзаяатай уулзаж хоол идэх зуураа биеэ үнэлэх зүйл байхгүй биз дээ гэж Ариунзаяагаас асуухад Өнөрзаяагаас дахиад асууя гэсэн. Тэгээд Өнөрзаяагаас утсаар “ширээний хүүхэн биш биз дээ, биеэ үнэлэх зүйл байхгүй биз дээ” гэхэд Өнөрзаяа “очиж байгаад ярья гэсэн. Өнөрзаяа сургуулийнхаа зургийг бидэнд явуулж байсан. Биднийг Бээжинд очиж буудалд очиход хоёр эрэгтэй хүн байсан. Тэр хоёр Өнөрзаяатай зөрөөд гараад бид нарыг усанд ороод амраад байж бай гэсэн. Өглөө ирээд явах болсон. Өглөө Шанхай явах онгоцноосоо хоцорсон. Маргааш нь онгоц захиалаад Шанхай явсан. Шанхайд очиход Саншайна гэдэг буудалд орсон тэнд Хятад, Монгол хоёр хүн хар тамхи сорж байсан. Тэгэхэд бидний гадаад паспорт бидэнд байсан. Гэтэл бидний гадаад паспортын зургийг авна гээд гадаад паспортыг авсан. Ариунзаяаг авч явсан. Хулан бид хоёр хаашаа ч яваагүй. Тэр хооронд Хулан бид хоёр зугтаах гээд буудлаас гарч таксинд суусан. Хулан бүр гуталгүй гарсан. Тэгээд таксинд суусан чинь бид хэл мэдэхгүй болохоор хаашаа явахаа мэдэхгүй байсан. Англи хэл мэдэхгүй байсан. Бид хоёрын өмссөн байсан таавчигийг хараад ийшээ явах юм уу гэж байсан. Тэгээд таксины жолооч Хятад хүнтэй ярихад Лида буудлын гадна зогсож байсан. Бид хар ирчээрээ гүйгээд гарсан. Лида их уурлаж загнаж байсан. Өнөрзаяаг бас загнаж байсан. Гэтэл Ариунзаяа уйлаад ирсэн. Бид өрөөнөөсөө гарч чадахгүй байсан. Өнөрзаяа биднийг түгжээд явдаг байсан. Өрөөнд очиход бидний паспортыг буцаагаад өгсөн. Өнөрзаяа орж ирээд Ариунзаяад паспортоо өг гэсэн. Бид нар их айж байсан. Хулан бид хоёр Ариунзаяаг юу ч дуугарахгүй байхаар нь их гайхсан учир нь тэр их сонин байсан. Дараа нь намайг авч явсан. Намайг нэг газар оруулж миний зургийг авч, гарын үсэг зуруулаад дугаар авч өгсөн. Тэгээд байрандаа очиход Хулан бид хоёрыг авч явсан. Буцаагаад таксинд суулгаж өгсөн ба бидний гар дээр огт бэлэн мөнгө өгөөгүй. Харин намайг нэг удаа ганцаараа ажилд явахад надад резинтэй мөнгө өгсөн. Намайг буудалд оронгуут Өнөрзаяа хүлээж байгаад тэр мөнгийг авч тоолсноо намайг алгадсан. Яаж байгаа юм бэ гэхэд мөнгө дутуу байна гэсэн. Тэгээд намайг дахин авч явсан. Тэнд 3 эрэгтэй хүн байсан би тэдэнд хүчиндүүлсэн. Тэр газар нь машин засдаг аймаар газар байсан. Би тэндээс гарч чадаагүй. Намайг тэндээс шөнө авч яваад байранд хүргэж өгсөн. Тэгэхэд энэ хоёр Монгол руу холбоо барьсан гэж хэлсэн. Тэгтэл Өнөрзаяа орж ирээд хар тамхиа хэрэглээд биднийг загнаад хашгираад байсан. Би учрыг нь олоогүй. Яагаад гэвэл бид гурав гурвуулаа хар тамхи хэрэглэсэн байсан. Тэгэхэд нэг халзан охин, Улаан үстэй охин хоёр орж ирээд биднийг дарамталсан. Тэгээд та нарыг Макао гаргана гээд үсдэж, өшиглөж, алгадаж зодож байсан. Маргааш нь Өнөрзаяа бид нарт хандаж та нар паспортоо бариад юу ч болоогүй гэж ярина энэ байдлыг чинь бичиж аваад Монгол руу явуулна гэсэн. Монголын цагдаагаас ийм шаардлага тавьсан. Тэгээд бид гурвын бичлэг хийх гэж байтал улаан үстэй хүүхэн камер бариад орж ирсэн. Тэгтэл халзан хүүхэн нь орж ирээд энд энэ гурвыг яриулбал чөлөөтэй ярьж чадахгүй. Харин Лидагийн хажууд яриулбал сайн ярина гэсэн. Бид нар хувцсаа аваад гарч таксинд суусан. Өнөрзаяа урд суугаад утсаар ярьж байгаад таксинаас буусан байхад нь бид таксинаас буугаад ард байсан жижиг таксинд сууж дохиогоор учраа ойлгуулаад явах гэхэд Өнөрзаяа ирж таксины жолоочтой хэрүүл хийхэд таксины жолооч Өнөрзаяаг түлхэж унагаагаад явсан. Бид онгоцны буудал руу яваад тэнд байсан цагдаа нарт хандаж тусламж авсан. Тэгээд тэр цагдаа бид нарыг өрөөнд оруулаад газрын зураг харуулж билет авч өгөөд Бээжин явсан. Бид Бээжинд очоод цагдаагийн хэлж өгсөн газрыг хайхад тэр газар олдоогүй тэнд байсан Өвөр Монгол хүн бидэнд тус болж Оюутны холбооны хүмүүстэй холбож өгсөн. Оюутны холбооны хүмүүс биднийг хүлээж аваад Монгол руу явуулсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Маргадаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ” ..Би 2016 оны 10 дугаар сард фитнест ажиллаж байхдаа Хулантай танилцсан, 2017 оны 2 дугаар сард Хулантай уулзахад хятад жуулчдын ордог караоконы газар дуулж бүжиглэдэг ажил байгаа гэнэ, уг газар нь урлагийн сургуультай холбоотой гэнэ явахаар бол надад хэлээрэй гэхээр нь хэн чамд тэгж хэлсэн юм бэ гэхэд Ариунзаяа гээд манай найз охин гэж хэлсэн, тэгээд 7 хоногийн дараа уулзаад нөгөө ажлын талаар дахиж яриад хамт явахаар болсон. Тэгээд Хулангаас Ариунзаяагийн фэйсбүүк хаягийг аваад найзын хүсэлт илгээж холбогдсон. Ингээд 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Ариунзаяа цүнхтэй хувцсаа бариад орж ирсэн. Тэр надад манай нэг танидаг эгч байгаа, тэр эгчтэй 2-3 удаа уулзаж явах талаар ярилцсан ..Замын-Үүд сум руу хөдлөөл за танилцая гээд тэр эгч өөрийгөө Өнөрзаяа гэж танилцуулсан. Хулан бид хоёр өөрсдийгөө танилцуулсан. Ингээд замдаа явж байхдаа Өнөрзаяа өөрийгөө Шанхай хотын урлагийн сургуульд сурдаг намайг багш нар бүгд мэднэ, сургуулийн стивент аягүй өндөр та нар гэрлүүгээ мөнгө явуулж болно гол нь цагийн ажил хийх хэрэгтэй надтай харьцаад явах хэрэгтэй гэж хэлсэн. Замд явж байхад жолооч буугаад бие засах хооронд Замын-Үүд дээр очоод караоконы талаар сайн ярьж өгье одоо хүний хажууд хамаагүй ярьж болохгүй буруугаар ойлгох байх гэж хэлсэн, бид нар юу ч бодоогүй инээлдэж наргиад замдаа унтаад Замын-Үүд суманд очсон. Бээжин орох замдаа та нар анх удаа ирж байгаа болохоор санаа зовох хэрэггүй, би бүгдийг заагаад өгнө, тухай бүр надтай харьцаад явна цалин мөнгийг цаг тухайд нь өгнө гэсэн, ширээний хүүхнүүд шиг архи хундгалж өгөөд тайчдаг бүжиг биш биз дээ гэхэд ёстой тийм юм байхгүй эгчдээ итгэж болно хятад чинь хууль чангатай гэж хэлсэн. Нийт 3-4 хоногийн хугацаанд 10 орчим хүнтэй бэлгийн харилцаанд орсон. ..Би өндөр цалинтай ажил хийх гэж явсан. Уг ажлын байрыг надад манай найз Хулан надад санал болгосон. Хуланд уг ажлыг Ариука буюу Ариунзаяа хэлсэн байсан. Ариунзаяад Өнөрзаяа л хэлсэн байх гэж бодож байна. Манай ар гэрийн амьдрал дундаж, ядуу бол биш, тийм ч баян бол бас биш ээ. Миний Монголд ажиллаж байгаад авдаг цалингаас бараг гурав дахин их цалин надад санал болгосон болохоор би урагшаа явахаар шийдсэн. Урд очоод караокед ажиллана, тэр караоке нь нэг урлагийн их сургуультай хамтарч ажилладаг караоке гэсэн. Тэгээд гадаадын жуулчдыг ирэхээр тэр газраа болон сургуулиа танилцуулаад дуулж, бүжиглэх ажил хийнэ гэж хэлсэн. Тийм болохоор би өндөр цалинтай ажил хийнэ гэж бодоод явсан. Би явахаасаа өмнө ширээний хүүхэн биш биз дээ, тайчиж барьдаг ажил биш биз дээ гэж би лавлаж асууж байгаад явсан ..Надад учирсан бодит хохирол гэвэл наашаа буцаж ирэхэд манай ээж консулын газар луу 500000 төгрөг шилжүүлж би зардлаа хийж Монгол руу ирсэн. Тэгэхээр уг 500000 төгрөг, бби сэтгэл санааны хохирол гэж нийтдээ 100.000.000 /нэг зуун сая төгрөг/-ийг нэхэмжилж байна ..” гэх мэдүүлэг /1хх- 88-99х/,
Хохирогч И.Хулангаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би явна гэж бодоогүй. Гэнэт явах болсон. Хар муухай зүйл бодоогүй. Гоё ажил хийнэ гээд явсан. Энэ нь миний буруу. Тэгээд очиход Маргад бид хоёрыг ажил руу явуулсан. Аймаар муухай хүмүүс байсан. Биднийг ээлж ээлжээр хар тамхиа соруулаад байсан. Бидэнд юу ч өгөөгүй, юу ч идээгүй. Бид нэгэнт ирсэн болохоор явж чадахгүй байсан. Би бэлэн мөнгө авч байгаагүй. Намайг явах гэж байхад ээж надад 1 сая төгрөг өгсөнөөс 400.000 төгрөгийг Монголд үрээд 600.000 төгрөгийг юань болгоод авч явсан. Би гомдолтой байна. Ингэж хүний сэтгэлд хар толбо суулгаад цаашид яаж амьдар гэсийн. Би Монголд биеэ үнэлдэг байгаагүй. Тэнд тийм ажил хийх байсан бол явахгүй байх байсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч И.Хулангаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”..Би Ариунзаяатай 2015 оны зун Билгүүн /96343334/ гэх эмэгтэй найзаараа дамжуулан танилцаж байсан. Ариунзаяа бид хоёр тийм ч дотно харилцаатай найзууд бол биш, мөн тийм ч хол хөндий харилцаатай биш зүгээр л бие биенээ мэддэг хүмүүс байгаа юм. 2017 оны 01 дүгээр сард буюу урагшаа явахын өмнөхөн Ариунзаяа нь надад хандаж хоёулаа хамт урд очиж караокед дуулж, бүжиглэх ажил хийх үү, чи угаасаа дуулж, бүжиглэдэг юм чинь, манай найз Заяа урд ажилладаг гэж хэлж байсан. Би Ариунзаяагийн найз Уранзаяаг нь таньдаг ба гэр нь бичил хороололд манай байрны хажууд байдаг. Уранзаяагийн дүү Сарнай нь надтай арван жилд нэг сургуульд сурч байсан юм. Сарнайгийн эгч гэдгээр нь би мэднэ. Тэгээд иймэрхүү ажил байгааг би найз Маргаддаа хэлсэн чинь тэр сонирхож байгаад надаас Ариунзаяагийн фэйсбүүк хаягийг аваад надаар дамжуулахгүй өөрөө Ариунзаяатай холбогдоод уулзаж, хамт гэртээ хонож бариад цуг явахаар болчихсон байсан. Тэгээд явах өдрөө над дзэр Ариунзаяа, Маргад хоёр ирээд хамт явъя аа билетээ авчихсан, хамтдаа гоё явъя гээд байхаар нь мииий гадаад паспорт бэлэн байсан учраас би гэгэлзээд хамт явчихсан юм. Анх явахдаа очоод арав хоночихоод л ирнэ гэж бодож явсан, Нийт 3 хоногийн хугацаанд биеийг минь хүчээр үнэлүүлж байсан. Нэг хүнтэй 10 цаг байх ёстой, нэг минут ч унтаж амраагүй гэж бодохоор 4-5 хүнд хүчэзр биеийг минь үнэлүүлсэн гэж бодож байна,.. Би Өнөрзаяагаас мөнгө төгрөг нэмэмжлэхгүй. Харин оронд нь намайг Монголд ч юм уу Хятадад ч юм уу сургуульд зуучилж сургуульд оруулаад өгвөл сайн байна гэж хэлэхээр байна.." гэх мэдүүлэг /1хх-100-108х/,
Хохирогч Б.Ариунзаяагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би Уранзаяагаар дамжуулж Өнөрзаяатай танилцсан. Анх Өнөрзаяа, Уранзаяатай хамт биеэ үнэлдэг байсан гэсэн. Өнөрзаяа намайг “чи урд дуулж бүжиглэдэг ажил хийх үү, чиний энд авдаг цалингаас 2-3 дахин өндөр цалин авна. Хуулиас гадуур ажил хийхгүй” гэсэн. Би “надад гадаад паспорт байхгүй” гэхэд “пасдорт гаргаж өгнө, өөр найз охин байгаа юу зургийг нь үзье” гэсэн. Тэгээд Маргад надтай холбоо барьж “чи караокед дуулж бүжиглэх ажил хийх үү” гэхэд Маргад “уулзаж ярилцая” гэсэн. Би анх Өнөрзаяа эгчийг харахад жирэмсэн, нүдэнд дулаахан, итгэж болох хүн юм шиг харагдсан. Бид явахдаа бэлдэж байхад Өнөрзаяа эгч замдаа таксины жолоочийн дэргэд хамаагүй юм ярьж болохгүй, Бээжинд сурдаг оюутнууд гэж ярина шүү гэж тохирсон. Бээжин рүү явж байхад бид нарын паспортыг Өнөрзаяа аваад Лидатай холбогдож паспортын зургийг өгч Шанхай явах билет захиалсан. Бээжинд очиход Өнөрзаяа эгчийн найзууд биднийг тосч аваад буудалд орж хар тамхи хэрэглэсэн. Тэр орой Өнөрзаяа эгчтэй бид ярилцаад өөр өөрийн зориж байгаа зүйлийнхээ тухай ярьсан. Тэгэхэд Өнөрзаяа эгч өөрийгөө хүнд өвчтэй гэж хэлж байсан. Шанхайд очоод бид нарыг хар тамхи тат гэсэн. Би тэр зүйлийг хэрэглээд надад их нөлөөлсөн. Эд нар энийг татаад мансуурч байгаа хүнийг харах их дуртай байдаг гэсэн. Тэгээд намайг буудал руу авч яваад нэг өрөөнд ор гэсэн. Тэнд нэг Хятад хүн байсан. Бид бэлгийн харьцаанд орсон. Тэгээд намайг гар гэсэн. Гарахад намайг авчирсан машинд Өнөрзаяа байхгүй байсан ба намайг буудалд хүргэж өгөхөд манай хоёр байхгүй байсан. Тэнд байсан хүмүүс намайг мансуурсан байхыг хараад шоолж инээгээд байсан. Тэр нь надад их хэцүү байсан. Удалгүй манай хоёр уйлсан байдалтай орж ирсэн. Тэр үед л би өөрийгөө хүний наймаанд орсон гэдгээ ойлгосон. Бид гурав маргааш нь байранд очиход биднийг тус тусдаа төмөр хаалгатай өрөөнд оруулсан. Би Өнөрзаяа эгчид учраа хэлж би Монгол руу явмаар байна гэж гуйхад “чи зардлаа төлөөд яв” гэсэн. Миний ухаан санаа орж гараад байсан. Хоёр найзыг маань авч яваад байсан. Өнөрзаяа өөрөө хар тамхиа татаад суудаг байсан. Энэ байдлаар өдөр хоног өнгөрч байгаад нэг өдөр бид гурвыг үлдсэн байхад вай пай орж ирээд би найз Наранзултай холбоо бариад өөрийнхөө тухай хэлж ээжид миний байдлыг хэлээд өгөөч гээд утасны дугаарыг нь бичсэн. Тэгэж байхад Өнөрзаяа орж ирээд хэн Монгол руу холбоо барьсан гэж уурласан. Өнөрзаяа намайг алгадаж загнаад одоо чи нүүр амаа угааж тайвширч байгаад өөрийгөө зүгээр байна гэж ээж рүүгээ хэл гэсэн. Би энэ дагуу нь ярьсан. Харин манай ээж намайг дарамтанд тэгж хэлсэн гэж ойлгоод цагдаад мэдэгдсэн байсан. Би ээжээсээ та цагдаад хэлээгүй биз дээ гэхэд хэлээгүй гэж хэлсэн. Өнөрзаяа “чамайг энд алж болно, шоронд суулгаж ч чадна, эсвэл Лидагаар зодуулна” гэж дарамталж байсан. Тэгээд чи “биеэ үнэлээд зардлаа төлөөд явбал яв” гэсэн. Тэгээд байрнаас гаргасан. Бид Өнөрзаяагаас паспортоо аваад онгоцны буудал руу явсан. Тэнд байсан цагдаад англи хэлээр болсон явдлаа хэлж тусламж авсан. Бид Монголын консул руу очиход манаач нь энд байсан Монголын консул өөр газар руу нүүсэн гэж хэлсэн. Тэгээд нэг Өвөрмонгол хүний дугаар өгсөн. Тэр дугаарын дагуу утсаар ярьж оюутны холбооноос хүмүүс ирээд биднийг авч явж байрандаа хонуулсан. Бид тэдэнд болсон явдлыг бичиж өгсөн. Түүнийг Бээжингийн консул руу явуулсан. Биднийг Бээжин явуулж ирэхэд ар гэрээс зардал ирсэн байсан. Тэгээд Замын-Үүд явж гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Зоригтболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "..манай найз Мөнхтөрийн утас руу нэг хүн яриад Замын-Үүд сум руу 4 хүн байна, орой 10 цагийн орчим явья гэж яриад нэг хүний 40,000 төгрөгөөр явахаар болж Улаанбаатар их дэлгүүрийн хойд талаас явахаар болсон, тэгээд нөгөө эмэгтэй миний машинд суугаад хамт явах хүмүүс рүүгээ залгаад Цэцэг төвийн эсрэг талын Цэ хоолны газар байна гэхээр нь очиж авахаар явж байхдаа одоо очиж авах 3 охин манай доод талын курсын охидууд байгаа юм, манай сургууль доод курсынхээ охидуудыг даагаад аюулгүй аваад ирвэл сургуулиас 1,000 юань өгдөг юм гэж надад хэлсэн, ингээд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед Замын-Үүд суманд очиж хил онгойтол машин дотор 1 цаг унтаж 8 цагаас хил онгойхоор нь Эрээн хот руу гарах машинд уг 4 эмэгтэйг суулгаж өгөөд явсан ..Улаанбаатар их дэлгүүрийн хажуунаас суусан эмэгтэй зардлын мөнгө 160,000 төгрөг надад өгсөн ..нөгөө 3 эмэгтэй тэр хүүхнийг бүгд эгчээ гэж дуудаж байсан ..хойно суусан 2 охинтой гар бариад танилцаж байсан, замдаа тэд дэлгүүрээс пиво аваад уугаад инээлдэж хөхрөлдөөд явсан, сургуулийн тухай яриад өөр караоке, биеэ үнэлэх талаар огт юм яриагүй.." гэх мэдүүлэг /1хх-115-116х/,
Гэрч Ц.Эрдэнэцэцэгээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "..Маргад Шанхай хот руу явж хумс янзалдаг төхөөрөмж их хямдхан байдаг гэнэ газар үзээд 4-5 хоноод ирнэ, Шанхай хотод манай найз охин сурдаг, найзын эгчийн гэр нь Шанхай хотын ойролцоо байдаг гэрт нь очиж байж байгаад ирнэ гэсэн, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирээд маргааш явахаар боллоо гээд үнсүүлээд гарсан, Хятад руу явсанаас 2-3 хоногийн дараа Маргад яриад охин нь сайн явж байна санаа битгий зовоорой та надад итгэхгүй байгаа бол манай найзтай ярих уу гээд нэг охинтой яриулсан, тэр охин манай эгч Шанхай хотын ойролцоо амьдардаг тэнд хоёр найзыгаа байлгана санаа битгий зовоорой гэж ярьж байсан.." гэх мэдүүлэг /1хх-132-1ЗЗх/,
Гэрч Ж.Ариунаагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "..Хулан 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр утсаар яриад найз охинтойгоо Хятад руу явахаар боллоо манюкурын багаж хэрэгсэл авчирна, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өөрт байсан 1,000,000 төгрөгрөө өгсөн, ингээд тэр шөнө машинаар явж байна гэж хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Бээжинд ирчихсэн байна гэж ярьсан. Тэгээд Шинийн 1 билүү 2-ны өдөр Ариунзаяагийн найз байна охин чинь Хятадад барьцаалагдаад хар тамхи татаад зодуулж нүдүүлээд байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагаас над руу ярьсан.." гэх мэдүүлэг /1хх-134-135х/,
Гэрч Ц.Наранзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "..Ариунзаяагийн хаягнаас миний фэйсбүүк хаягт хар тамхи хүчээр соруулаад биеэ үнэл гээд гэнэ, чадахгүй гэсэн чинь нэг газарт хорьчихлоо ээжтэй холбогд гэж бичээд утасны дугаарыг нь явуулсан байсан, тэгээд би ээжид нь хэлээд 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн юм, тэгээд 1 цагийн дараа Ариунзаяа video call хийж холбогдоод найз нь чамаар тоглосон юм, цагдаа руу залгаад тоглосон юм гээд хэлчих гэсэн, тэгэхэд дуу хоолойны өнгө нь тоглоом хийж байгаа хүний шинжгүй зангирсан, чичирсэн байсан.." гэх мэдүүлэг /1хх-138-140х/,
Гэрч Э.Хоролгаравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "..Би Шанхай хотод 2016 оны 5 дугаар сард анх ганцаараа очоод Лида гэх нэртэй хятад хүнтэй уулзсан. Лида нь ажил олгогч байсан. Тэгээд би 2016 оны 07 дугаар сар хүртэл тэндээ ажиллаж байгаад Шанхайгаас явсан. Анх очоод ажиллаж байх үед Ани гэж дууддаг нэг Монгол охин байсан. Ганц таньдаг л Ани гэж байсан, би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Танихгүй Монгол зургаан охин байсан. Шанхайгаас яваад Хонгконгод 2016 оны 09 дүгээр сар хүртэл байж байгаад Монголд гэртээ ирсэн. Монголоос 2016 оны 11 дүгээр сард дахин урагшаа явж Бээжин орж байж байгаад тэндээсээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дахин Шанхтай хотруу очсон. Шанхайд очоод мөн л ажил олгогч Лидатай уулзсан. Намайг сүүлд очиход Мина гэж дууддаг Эрдэнэсувд ганцаараа л байсан. Бид хоёр нийлээд 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тэнд биеэ үнэлж байсан. 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тэндээ биеэ үнэлсэн, хар тамхи хэрэглэсэн үндэслэлээр хоригдсон. Эхлээд 28 хоног биеэ үнэлсэн гэх үндэслэлээр, дараа нь 15 хоног хар тамхи хэрэглэсэн үндэслэлээр хоригдсон. Эрдэнэсувд бид хоёртой цуг Одмаа, Аюуми гэж дууддаг Өнөрзаяа нар хамт хоригдсон. Одмаа нь бид нарыг хоригдохын өмнөхөн буюу 2 дугаар сарын сүүлээр Чиндао хотоос ганцаараа ирсэн. Харин Өнөрзаяа нь мөн 2017 оны 02 дугаар сарын сүүлээр Монголоос ирсэн. Монголоос ирэхдээ миний огт харж байгаагүй, танихгүй 3 охинтой хамт ирсэн, Би Өнөрзаяатай анх 2016 оны 05 дугаар сард Шанхайд очсон үеийнхээ дараахан нь буюу 06 дугаар сард танилцаж байсан. Тэр үед Өнөрзаяа нь Лида дээр биеэ үнэлдэг байсан. Тухайн үед л Өнөрзаяатай тэгж танилцаж байсан. Нэх сайн бол танихгүй. Шанхайд хийдэг ажил нь хар тамхи хэрэглэдэг үйлчлүүлэгч нарт биеэ үнэлдэг ажил байдаг. Хар тамхи хэрэглэсэн үйлчлүүлэгч нар нь бэлгийн харилцаанд орохдоо нэг удаа 10 цагаар ордог. Өөрөөр хэлбэл нэг удаад бид нарыг авахдаа 10 цагаар нь л авдаг гэсэн үг юм. Тийх болохоор бид нар ажлаа хийх үедээ хар тамхи хэрэглэдэг. Бид нарын хийж байгаа энэ ажпыг "сордог ажил" гэж нэрлэдэг. Харин ажлаасаа буугаад гэртээ ирсэн үедээ хар тамхи хэрэглэдэггүй. Харин тэр гурван охин Шанхайд ирээд биеэ үнэлнэ гэдгээ мэдэж байсан гэхдээ харин хар тамхи хэрэглэнэ гэдгийн Өнөрзаяа сайн тайлбарлаж хэлээгүй юм шиг санагдсан. Анх ирсэн өдрөө тэр гурван охин шууд ажилруу явж хар тамхи хэрэглэсэн. Тэгэхдээ богинын ажлаар байх 5 цагийн дараа буцаж ирсэн шиг санагдаад байна. Тэгээд буцаад буудалдаа ирсэний дараа нэг охин нь хар тамхиндаа мансуураад сонин сонин болоод орон дээр хэвтэж байсан. Хоёр нь дахиад ажилд явсан байлуу яаалуу доороос ирэхэд нь Өнөрзаяа тосохоор доошоо буусан. Гэтэл нөгөө охин Өнөрзаяа руу манай хоёр найз алга болчихсон уу, орж ирэхгүй биздээ, манай найзуудыг зарчихсан уу гэх мэтээр сонин юм асуугаад байсан гэсэн. Тэгээд Өнөрзаяа надад дээшээ гарч ирэхдээ Гүүсий энийг хардаа ямар аймар юм бэ гээд харуулаад хэлж байсан. Тэгээд би нөгөө охинд нь хандаж чи юу яриад байгаа юм бэ танай хоёр найз чинь байж л байгаа биз дээ ямар аймаар юм ингэж бодоод байхдаа яадаг юм гэж хэлсэн. Надад анх хар тамхи сорж үзэхэд хий юм сонсогдох, хүний ярьж байгааг өөрөөр ойлгох гэх зэргээр сонин байдлаар хүлээж авдаг. Мөн өөрөө юу гэж бодно тэр бодлоо хийсвэрлээд цаашид бодит болсон юм шиг бодоод явчихдаг мэдрэмж төрж байсан. Тэр гурван охины хувьд хятад хэл мэддэггүй, тэр мансуурсан охин нь хэл сайн мэдэхгүйгээс болж яг тэгж юмыг буруугаар ойлгон хийсвэрлэж бодоод байх шиг байсан . Хэсэг хугацаанд дэмийрээд байсан. Ингэж дэмийрсэнээсээ болж л Өнөрзаяа руу сонин сонин юм бичсэн байх. Энэ асуудал бол зочид буудалд болсон үйл явдал. Бид нар өөрсдийн байрладаг байрандаа маргааш нь очсон. Тэгтэл нөгөө нэг охин мансуурлын байдлаасаа сайн гараагүй нөгөө л сонин юм аа яриад байсан. Тэгээд дараа нь намайг ажилдаа явсаны дараагаар нөгөө гурван охин явчихсан байсан.." гэх мэдүүлэг /1хх-141-145х/,
Хохирогч М.Маргад, Б.Ариунзаяа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1хх-109-112х
Хохирогч И.Хулан, Б.Ариунзаяа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1хх-113-114х/
Хохирогч И.Хулангийн фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-46-57х/,
Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 13/207 дугаартай албан тоот, хавсралтын хамт /1хх-70-72х/,
Шүүгдэгч Г.Өгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-198х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-199х/, оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-201х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нийслэлийн прокурорын газраас Г.Өгийн бүлэглэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ө нь И.Хулан, М.Маргад, Б.Ариунзаяа нарыг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлэн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын хил нэвтрүүлж, БНХАУ-ын Шанхай хотын нутаг дэвсгэрт аваачин 2017 оны 3 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Маргадын өгсөн: “Эндээс явахад би Ариунзаяатай Хулангийн гэрт уулзаад биднийг Вокзалын тэнд байж бай гэсэн. Хулан бид хоёр Ариунзаяатай уулзаж хоол идэх зуураа биеэ үнэлэх зүйл байхгүй биз дээ гэж Ариунзаяагаас асуухад Өнөрзаяагаас дахиад асууя гэсэн. Тэгээд Өнөрзаяагаас утсаар “ширээний хүүхэн биш биз дээ, биеэ үнэлэх зүйл байхгүй биз дээ” гэхэд Өнөрзаяа “очиж байгаад ярья гэсэн. Өнөрзаяа сургуулийнхаа зургийг бидэнд явуулж байсан. Биднийг Бээжинд очиж буудалд очиход хоёр эрэгтэй хүн байсан. Тэр хоёр Өнөрзаяатай зөрөөд гараад бид нарыг усанд ороод амраад байж бай гэсэн. Өглөө ирээд явах болсон. Өглөө Шанхай явах онгоцноосоо хоцорсон. Маргааш нь онгоц захиалаад Шанхай явсан. Шанхайд очиход Саншайна гэдэг буудалд орсон тэнд Хятад, Монгол хоёр хүн хар тамхи сорж байсан. Тэгэхэд бидний гадаад паспорт бидэнд байсан. Гэтэл бидний гадаад паспортын зургийг авна гээд гадаад паспортыг авсан. Ариунзаяаг авч явсан. Хулан бид хоёр хаашаа ч яваагүй. Тэр хооронд Хулан бид хоёр зугтаах гээд буудлаас гарч таксинд суусан. Хулан бүр гуталгүй гарсан. Тэгээд таксинд суусан чинь бид хэл мэдэхгүй болохоор хаашаа явахаа мэдэхгүй байсан. Англи хэл мэдэхгүй байсан. Бид хоёрын өмссөн байсан таавчигийг хараад ийшээ явах юм уу гэж байсан. Тэгээд таксины жолооч Хятад хүнтэй ярихад Лида буудлын гадна зогсож байсан. Бид хар ирчээрээ гүйгээд гарсан. Лида их уурлаж загнаж байсан. Өнөрзаяаг бас загнаж байсан. Гэтэл Ариунзаяа уйлаад ирсэн. Бид өрөөнөөсөө гарч чадахгүй байсан. Өнөрзаяа биднийг түгжээд явдаг байсан. Өрөөнд очиход бидний паспортыг буцаагаад өгсөн. Өнөрзаяа орж ирээд Ариунзаяад паспортоо өг гэсэн. Бид нар их айж байсан. Хулан бид хоёр Ариунзаяаг юу ч дуугарахгүй байхаар нь их гайхсан учир нь тэр их сонин байсан. Дараа нь намайг авч явсан. Намайг нэг газар оруулж миний зургийг авч, гарын үсэг зуруулаад дугаар авч өгсөн. Тэгээд байрандаа очиход Хулан бид хоёрыг авч явсан. Буцаагаад таксинд суулгаж өгсөн ба бидний гар дээр огт бэлэн мөнгө өгөөгүй. Харин намайг нэг удаа ганцаараа ажилд явахад надад резинтэй мөнгө өгсөн. Намайг буудалд оронгуут Өнөрзаяа хүлээж байгаад тэр мөнгийг авч тоолсноо намайг алгадсан. Яаж байгаа юм бэ гэхэд мөнгө дутуу байна гэсэн. Тэгээд намайг дахин авч явсан. Тэнд 3 эрэгтэй хүн байсан би тэдэнд хүчиндүүлсэн. Тэр газар нь машин засдаг аймаар газар байсан. Би тэндээс гарч чадаагүй. Намайг тэндээс шөнө авч яваад байранд хүргэж өгсөн. Тэгэхэд энэ хоёр Монгол руу холбоо барьсан гэж хэлсэн. Тэгтэл Өнөрзаяа орж ирээд хар тамхиа хэрэглээд биднийг загнаад хашгираад байсан. Би учрыг нь олоогүй. Яагаад гэвэл бид гурав гурвуулаа хар тамхи хэрэглэсэн байсан. Тэгэхэд нэг халзан охин, Улаан үстэй охин хоёр орж ирээд биднийг дарамталсан. Тэгээд та нарыг Макао гаргана гээд үсдэж, өшиглөж, алгадаж зодож байсан. Маргааш нь Өнөрзаяа бид нарт хандаж та нар паспортоо бариад юу ч болоогүй гэж ярина энэ байдлыг чинь бичиж аваад Монгол руу явуулна гэсэн. Монголын цагдаагаас ийм шаардлага тавьсан. Тэгээд бид гурвын бичлэг хийх гэж байтал улаан үстэй хүүхэн камер бариад орж ирсэн. Тэгтэл халзан хүүхэн нь орж ирээд энд энэ гурвыг яриулбал чөлөөтэй ярьж чадахгүй. Харин Лидагийн хажууд яриулбал сайн ярина гэсэн. Бид нар хувцсаа аваад гарч таксинд суусан. Өнөрзаяа урд суугаад утсаар ярьж байгаад таксинаас буусан байхад нь бид таксинаас буугаад ард байсан жижиг таксинд сууж дохиогоор учраа ойлгуулаад явах гэхэд Өнөрзаяа ирж таксины жолоочтой хэрүүл хийхэд таксины жолооч Өнөрзаяаг түлхэж унагаагаад явсан. Бид онгоцны буудал руу яваад тэнд байсан цагдаа нарт хандаж тусламж авсан. Тэгээд тэр цагдаа бид нарыг өрөөнд оруулаад газрын зураг харуулж билет авч өгөөд Бээжин явсан. Бид Бээжинд очоод цагдаагийн хэлж өгсөн газрыг хайхад тэр газар олдоогүй тэнд байсан Өвөр Монгол хүн бидэнд тус болж Оюутны холбооны хүмүүстэй холбож өгсөн. Оюутны холбооны хүмүүс биднийг хүлээж аваад Монгол руу явуулсан” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Хулангийн өгсөн: “Би явна гэж бодоогүй. Гэнэт явах болсон. Хар муухай зүйл бодоогүй. Гоё ажил хийнэ гээд явсан. Энэ нь миний буруу. Тэгээд очиход Маргад бид хоёрыг ажил руу явуулсан. Аймаар муухай хүмүүс байсан. Биднийг ээлж ээлжээр хар тамхиа соруулаад байсан. Бидэнд юу ч өгөөгүй, юу ч идээгүй. Бид нэгэнт ирсэн болохоор явж чадахгүй байсан. Би бэлэн мөнгө авч байгаагүй. Намайг явах гэж байхад ээж надад 1 сая төгрөг өгсөнөөс 400.000 төгрөгийг Монголд үрээд 600.000 төгрөгийг юань болгоод авч явсан. Би гомдолтой байна. Ингэж хүний сэтгэлд хар толбо суулгаад цаашид яаж амьдар гэсийн. Би Монголд биеэ үнэлдэг байгаагүй. Тэнд тийм ажил хийх байсан бол явахгүй байх байсан” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ариунзаяагийн өгсөн: “Би Уранзаяагаар дамжуулж Өнөрзаяатай танилцсан. Анх Өнөрзаяа, Уранзаяатай хамт биеэ үнэлдэг байсан гэсэн. Өнөрзаяа намайг “чи урд дуулж бүжиглэдэг ажил хийх үү, чиний энд авдаг цалингаас 2-3 дахин өндөр цалин авна. Хуулиас гадуур ажил хийхгүй” гэсэн. Би “надад гадаад паспорт байхгүй” гэхэд “пасдорт гаргаж өгнө, өөр найз охин байгаа юу зургийг нь үзье” гэсэн. Тэгээд Маргад надтай холбоо барьж “чи караокед дуулж бүжиглэх ажил хийх үү” гэхэд Маргад “уулзаж ярилцая” гэсэн. Би анх Өнөрзаяа эгчийг харахад жирэмсэн, нүдэнд дулаахан, итгэж болох хүн юм шиг харагдсан. Бид явахдаа бэлдэж байхад Өнөрзаяа эгч замдаа таксины жолоочийн дэргэд хамаагүй юм ярьж болохгүй, Бээжинд сурдаг оюутнууд гэж ярина шүү гэж тохирсон. Бээжин рүү явж байхад бид нарын паспортыг Өнөрзаяа аваад Лидатай холбогдож паспортын зургийг өгч Шанхай явах билет захиалсан. Бээжинд очиход Өнөрзаяа эгчийн найзууд биднийг тосч аваад буудалд орж хар тамхи хэрэглэсэн. Тэр орой Өнөрзаяа эгчтэй бид ярилцаад өөр өөрийн зориж байгаа зүйлийнхээ тухай ярьсан. Тэгэхэд Өнөрзаяа эгч өөрийгөө хүнд өвчтэй гэж хэлж байсан. Шанхайд очоод бид нарыг хар тамхи тат гэсэн. Би тэр зүйлийг хэрэглээд надад их нөлөөлсөн. Эд нар энийг татаад мансуурч байгаа хүнийг харах их дуртай байдаг гэсэн. Тэгээд намайг буудал руу авч яваад нэг өрөөнд ор гэсэн. Тэнд нэг Хятад хүн байсан. Бид бэлгийн харьцаанд орсон. Тэгээд намайг гар гэсэн. Гарахад намайг авчирсан машинд Өнөрзаяа байхгүй байсан ба намайг буудалд хүргэж өгөхөд манай хоёр байхгүй байсан. Тэнд байсан хүмүүс намайг мансуурсан байхыг хараад шоолж инээгээд байсан. Тэр нь надад их хэцүү байсан. Удалгүй манай хоёр уйлсан байдалтай орж ирсэн. Тэр үед л би өөрийгөө хүний наймаанд орсон гэдгээ ойлгосон. Бид гурав маргааш нь байранд очиход биднийг тус тусдаа төмөр хаалгатай өрөөнд оруулсан. Би Өнөрзаяа эгчид учраа хэлж би Монгол руу явмаар байна гэж гуйхад “чи зардлаа төлөөд яв” гэсэн. Миний ухаан санаа орж гараад байсан. Хоёр найзыг маань авч яваад байсан. Өнөрзаяа өөрөө хар тамхиа татаад суудаг байсан. Энэ байдлаар өдөр хоног өнгөрч байгаад нэг өдөр бид гурвыг үлдсэн байхад вай пай орж ирээд би найз Наранзултай холбоо бариад өөрийнхөө тухай хэлж ээжид миний байдлыг хэлээд өгөөч гээд утасны дугаарыг нь бичсэн. Тэгэж байхад Өнөрзаяа орж ирээд хэн Монгол руу холбоо барьсан гэж уурласан. Өнөрзаяа намайг алгадаж загнаад одоо чи нүүр амаа угааж тайвширч байгаад өөрийгөө зүгээр байна гэж ээж рүүгээ хэл гэсэн. Би энэ дагуу нь ярьсан. Харин манай ээж намайг дарамтанд тэгж хэлсэн гэж ойлгоод цагдаад мэдэгдсэн байсан. Би ээжээсээ та цагдаад хэлээгүй биз дээ гэхэд хэлээгүй гэж хэлсэн. Өнөрзаяа “чамайг энд алж болно, шоронд суулгаж ч чадна, эсвэл Лидагаар зодуулна” гэж дарамталж байсан. Тэгээд чи “биеэ үнэлээд зардлаа төлөөд явбал яв” гэсэн. Тэгээд байрнаас гаргасан. Бид Өнөрзаяагаас паспортоо аваад онгоцны буудал руу явсан. Тэнд байсан цагдаад англи хэлээр болсон явдлаа хэлж тусламж авсан. Бид Монголын консул руу очиход манаач нь энд байсан Монголын консул өөр газар руу нүүсэн гэж хэлсэн. Тэгээд нэг Өвөрмонгол хүний дугаар өгсөн. Тэр дугаарын дагуу утсаар ярьж оюутны холбооноос хүмүүс ирээд биднийг авч явж байрандаа хонуулсан. Бид тэдэнд болсон явдлыг бичиж өгсөн. Түүнийг Бээжингийн консул руу явуулсан. Биднийг Бээжин явуулж ирэхэд ар гэрээс зардал ирсэн байсан. Тэгээд Замын-Үүд явж гэртээ харьсан” гэх мэдүүлэг,
гэрч Э.Зоригтболдын өгсөн: "..манай найз Мөнхтөрийн утас руу нэг хүн яриад Замын-Үүд сум руу 4 хүн байна, орой 10 цагийн орчим явья гэж яриад нэг хүний 40,000 төгрөгөөр явахаар болж Улаанбаатар их дэлгүүрийн хойд талаас явахаар болсон, тэгээд нөгөө эмэгтэй миний машинд суугаад хамт явах хүмүүс рүүгээ залгаад Цэцэг төвийн эсрэг талын Цэ хоолны газар байна гэхээр нь очиж авахаар явж байхдаа одоо очиж авах 3 охин манай доод талын курсын охидууд байгаа юм, манай сургууль доод курсынхээ охидуудыг даагаад аюулгүй аваад ирвэл сургуулиас 1,000 юань өгдөг юм гэж надад хэлсэн, ингээд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед Замын-Үүд суманд очиж хил онгойтол машин дотор 1 цаг унтаж 8 цагаас хил онгойхоор нь Эрээн хот руу гарах машинд уг 4 эмэгтэйг суулгаж өгөөд явсан ..Улаанбаатар их дэлгүүрийн хажуунаас суусан эмэгтэй зардлын мөнгө 160,000 төгрөг надад өгсөн ..нөгөө 3 эмэгтэй тэр хүүхнийг бүгд эгчээ гэж дуудаж байсан ..хойно суусан 2 охинтой гар бариад танилцаж байсан, замдаа тэд дэлгүүрээс пиво аваад уугаад инээлдэж хөхрөлдөөд явсан, сургуулийн тухай яриад өөр караоке, биеэ үнэлэх талаар огт юм яриагүй.." гэх мэдүүлэг /1хх-115-116х/,
гэрч Ц.Эрдэнэцэцэгийн өгсөн: "..Маргад Шанхай хот руу явж хумс янзалдаг төхөөрөмж их хямдхан байдаг гэнэ газар үзээд 4-5 хоноод ирнэ, Шанхай хотод манай найз охин сурдаг, найзын эгчийн гэр нь Шанхай хотын ойролцоо байдаг гэрт нь очиж байж байгаад ирнэ гэсэн, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирээд маргааш явахаар боллоо гээд үнсүүлээд гарсан, Хятад руу явсанаас 2-3 хоногийн дараа Маргад яриад охин нь сайн явж байна санаа битгий зовоорой та надад итгэхгүй байгаа бол манай найзтай ярих уу гээд нэг охинтой яриулсан, тэр охин манай эгч Шанхай хотын ойролцоо амьдардаг тэнд хоёр найзыгаа байлгана санаа битгий зовоорой гэж ярьж байсан.." гэх мэдүүлэг /1хх-132-133х/,
гэрч Ж.Ариунаагийн өгсөн: "..Хулан 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр утсаар яриад найз охинтойгоо Хятад руу явахаар боллоо манюкурын багаж хэрэгсэл авчирна, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өөрт байсан 1,000,000 төгрөгрөө өгсөн, ингээд тэр шөнө машинаар явж байна гэж хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Бээжинд ирчихсэн байна гэж ярьсан. Тэгээд Шинийн 1 билүү 2-ны өдөр Ариунзаяагийн найз байна охин чинь Хятадад барьцаалагдаад хар тамхи татаад зодуулж нүдүүлээд байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагаас над руу ярьсан.." гэх мэдүүлэг /1хх-134-135х/,
гэрч Ц.Наранзулын өгсөн: "..Ариунзаяагийн хаягнаас миний фэйсбүүк хаягт хар тамхи хүчээр соруулаад биеэ үнэл гээд гэнэ, чадахгүй гэсэн чинь нэг газарт хорьчихлоо ээжтэй холбогд гэж бичээд утасны дугаарыг нь явуулсан байсан, тэгээд би ээжид нь хэлээд 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн юм, тэгээд 1 цагийн дараа Ариунзаяа video call хийж холбогдоод найз нь чамаар тоглосон юм, цагдаа руу залгаад тоглосон юм гээд хэлчих гэсэн, тэгэхэд дуу хоолойны өнгө нь тоглоом хийж байгаа хүний шинжгүй зангирсан, чичирсэн байсан.." гэх мэдүүлэг /1хх-138-140х/,
гэрч Э.Хоролгаравын өгсөн: "..Би Шанхай хотод 2016 оны 5 дугаар сард анх ганцаараа очоод Лида гэх нэртэй хятад хүнтэй уулзсан. Лида нь ажил олгогч байсан. Тэгээд би 2016 оны 07 дугаар сар хүртэл тэндээ ажиллаж байгаад Шанхайгаас явсан. Анх очоод ажиллаж байх үед Ани гэж дууддаг нэг Монгол охин байсан. Ганц таньдаг л Ани гэж байсан, би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Танихгүй Монгол зургаан охин байсан. Шанхайгаас яваад Хонгконгод 2016 оны 09 дүгээр сар хүртэл байж байгаад Монголд гэртээ ирсэн. Монголоос 2016 оны 11 дүгээр сард дахин урагшаа явж Бээжин орж байж байгаад тэндээсээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дахин Шанхтай хотруу очсон. Шанхайд очоод мөн л ажил олгогч Лидатай уулзсан. Намайг сүүлд очиход Мина гэж дууддаг Эрдэнэсувд ганцаараа л байсан. Бид хоёр нийлээд 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тэнд биеэ үнэлж байсан. 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тэндээ биеэ үнэлсэн, хар тамхи хэрэглэсэн үндэслэлээр хоригдсон. Эхлээд 28 хоног биеэ үнэлсэн гэх үндэслэлээр, дараа нь 15 хоног хар тамхи хэрэглэсэн үндэслэлээр хоригдсон. Эрдэнэсувд бид хоёртой цуг Одмаа, Аюуми гэж дууддаг Өнөрзаяа нар хамт хоригдсон. Одмаа нь бид нарыг хоригдохын өмнөхөн буюу 2 дугаар сарын сүүлээр Чиндао хотоос ганцаараа ирсэн. Харин Өнөрзаяа нь мөн 2017 оны 02 дугаар сарын сүүлээр Монголоос ирсэн. Монголоос ирэхдээ миний огт харж байгаагүй, танихгүй 3 охинтой хамт ирсэн, Би Өнөрзаяатай анх 2016 оны 05 дугаар сард Шанхайд очсон үеийнхээ дараахан нь буюу 06 дугаар сард танилцаж байсан. Тэр үед Өнөрзаяа нь Лида дээр биеэ үнэлдэг байсан. Тухайн үед л Өнөрзаяатай тэгж танилцаж байсан. Нэх сайн бол танихгүй. Шанхайд хийдэг ажил нь хар тамхи хэрэглэдэг үйлчлүүлэгч нарт биеэ үнэлдэг ажил байдаг. Хар тамхи хэрэглэсэн үйлчлүүлэгч нар нь бэлгийн харилцаанд орохдоо нэг удаа 10 цагаар ордог. Өөрөөр хэлбэл нэг удаад бид нарыг авахдаа 10 цагаар нь л авдаг гэсэн үг юм. Тийх болохоор бид нар ажлаа хийх үедээ хар тамхи хэрэглэдэг. Бид нарын хийж байгаа энэ ажпыг "сордог ажил" гэж нэрлэдэг. Харин ажлаасаа буугаад гэртээ ирсэн үедээ хар тамхи хэрэглэдэггүй. Харин тэр гурван охин Шанхайд ирээд биеэ үнэлнэ гэдгээ мэдэж байсан гэхдээ харин хар тамхи хэрэглэнэ гэдгийн Өнөрзаяа сайн тайлбарлаж хэлээгүй юм шиг санагдсан. Анх ирсэн өдрөө тэр гурван охин шууд ажилруу явж хар тамхи хэрэглэсэн. Тэгэхдээ богинын ажлаар байх 5 цагийн дараа буцаж ирсэн шиг санагдаад байна. Тэгээд буцаад буудалдаа ирсэний дараа нэг охин нь хар тамхиндаа мансуураад сонин сонин болоод орон дээр хэвтэж байсан. Хоёр нь дахиад ажилд явсан байлуу яаалуу доороос ирэхэд нь Өнөрзаяа тосохоор доошоо буусан. Гэтэл нөгөө охин Өнөрзаяа руу манай хоёр найз алга болчихсон уу, орж ирэхгүй биздээ, манай найзуудыг зарчихсан уу гэх мэтээр сонин юм асуугаад байсан гэсэн. Тэгээд Өнөрзаяа надад дээшээ гарч ирэхдээ Гүүсий энийг хардаа ямар аймар юм бэ гээд харуулаад хэлж байсан. Тэгээд би нөгөө охинд нь хандаж чи юу яриад байгаа юм бэ танай хоёр найз чинь байж л байгаа биз дээ ямар аймаар юм ингэж бодоод байхдаа яадаг юм гэж хэлсэн. Надад анх хар тамхи сорж үзэхэд хий юм сонсогдох, хүний ярьж байгааг өөрөөр ойлгох гэх зэргээр сонин байдлаар хүлээж авдаг. Мөн өөрөө юу гэж бодно тэр бодлоо хийсвэрлээд цаашид бодит болсон юм шиг бодоод явчихдаг мэдрэмж төрж байсан. Тэр гурван охины хувьд хятад хэл мэддэггүй, тэр мансуурсан охин нь хэл сайн мэдэхгүйгээс болж яг тэгж юмыг буруугаар ойлгон хийсвэрлэж бодоод байх шиг байсан . Хэсэг хугацаанд дэмийрээд байсан. Ингэж дэмийрсэнээсээ болж л Өнөрзаяа руу сонин сонин юм бичсэн байх. Энэ асуудал бол зочид буудалд болсон үйл явдал. Бид нар өөрсдийн байрладаг байрандаа маргааш нь очсон. Тэгтэл нөгөө нэг охин мансуурлын байдлаасаа сайн гараагүй нөгөө л сонин юм аа яриад байсан. Тэгээд дараа нь намайг ажилдаа явсаны дараагаар нөгөө гурван охин явчихсан байсан.." гэх /1хх-141-145х/ мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Хохирогч М.Маргад, Б.Ариунзаяа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1хх-109-112х/, Хохирогч И.Хулан, Б.Ариунзаяа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1хх-113-114х/, Хохирогч И.Хулангийн фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-46-57х/, Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооны 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 13/207 дугаартай албан тоот, хавсралтын хамт /1хх-70-72х/, Шүүгдэгч Г.Өгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-198х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-199х/, оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-201х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлэн хил нэвтрүүлж худалдаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Г.Өгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.
Хохирогч нар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 33 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Харчин овогт Ганхуягийн Өнөрзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлэн хил нэвтрүүлж худалдаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өг 5 (таван) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Өд оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Г.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өгийн цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН
ШҮҮГЧИД Г.БУЯННЭМЭХ
Н.НАРАНТУЯА