| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2017/00104/И |
| Дугаар | 442 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 442
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байр, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, 52-501 тоотод оршин суух, Сүх-Очирын Догмиддуламд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 50 862 320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Догмиддулам нь тус банктай 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 41/5000584083 дугаартай овердрафтын гэрээ байгуулж 20 000 ам.долларыг 30 хоногт 1.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэрээний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 20 429,26 ам.долларын үлдэгдэлтэй байна. Манай банкны зүгээс овердрафын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд С.Догмиддулмаас гэрээний үүрэгт 20 429,26 ам доллар буюу 50 862 320 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч С.Догмиддуламд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50 862 320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хас банк нь нэхэмжлэлийн шаардлага болох 50 862 320 төгрөгийн 1 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49 862 320 төгрөгийг хариуцагч С.Догмиддулам нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор үлдэгдэл 46 862 320 төгрөгийг тус тус төлж барагдуулахаартохиролцсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банк нь нэхэмжлэлийн 50 862 320 төгрөгийн шаардлагын 1 000 000 төгрөгөөс татгалзаж, зохигчид нь үлдэх 49 862 320 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч С.Догмиддулам нь 49 862 320 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 46 862 320 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 412 262 төгрөгөөс 206 131 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Догмиддуламаас 203 631 төгрөг, улсын төсвөөс 203 631 төгрөгийг /ХУД-ийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
| ||||
| | |