| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/01597/И |
| Дугаар | 137 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 137
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 10 745 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1 026 880 төгрөгөөс татгалзаж, зохигчид 9 718 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч З.Х******* 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 118 000 төгрөг,
2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 150 000 төгрөг,
2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 150 000 төгрөг,
2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 150 000 төгрөг,
2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 150 000 төгрөг,
2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 800 000 төгрөг,
2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1 800 000 төгрөг,
2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 800 000 төгрөг,
2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1 800 000 төгрөг,
2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 800 000 төгрөг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 186 880 төгрөгөөс 93 440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Х*******гээс 93 440 төгрөг, улсын төсвөөс 93 440 төгрөгийг /ХУД-ийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ