Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 219

 

   2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/00219

                       Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Туул гол гудамж, 89а байр, 89 тоотод оршин суух, Буурал овогт Цээдэвийн Гантулга /ВЮ: 74090818/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 108 971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Гантулга нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 12 сарын 23-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-30к үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90098098 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Ц.Гантулга нь гэрээний үүргээ үл биелүүлж 90098098 дугаарын 2015 оны 10 сарын байдлаар 154 971 төгрөг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Ц.Гантулгад төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ц.Гантулгаас төлбөрийн үлдэгдэл болох 154 971 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-т заасны дагуу барьцаа 50 000 төгрөгийг хасч үлдэгдэл 104 971 төгрөг, нотариатын залдал 4000 төгрөг, нийт 108 971 төгрөгийг Ц.Гантулгаас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Ц.Гантулгаас гэрээний үүрэгт 108 971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлага болох 108 971 төгрөгийг төлж барагдуулсан талаарх тайлбар болон холбогдох баримтаа шүүхэд ирүүлжээ. 

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.6, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн гэрээний үүрэгт 108 971 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Гантулга биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгөөс 2 275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 2 275 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 2 275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

 

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Б.МӨНХЖАРГАЛ