Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/150

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

 

2022          02             15                                2021/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Хэргийн индекс: 185/2021/0567/Э/001/2021/0409

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор: Д.Мөнхтогоо,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар: Д.Нямдорж, Б.Батбаяр

Шүүгдэгч Х.З, Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х , Х.З  нарт холбогдох эрүүгийн 2009007741266 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Яллагдагч Г.Х , Х.З нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Бат энд” Инвест ББСБ-тай 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний барьцаанд байсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а сайрны 129 тоот орон сууцыг иргэн Ч.Н т худалдахаар гэрээ байгуулахдаа “орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байгаа, урьдчилгаа мөнгийг авч зээлийн төлбөрийг барагдуулж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг шилжүүлнэ” гэж хуурч 2018 оны 08 дугаар сарын 30, 2018 оны 08 дугаар сарын 30, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд өөрийн 5003872100 дугаартай данс, Г.Х гийн 5003642789 дугаартай дансаар нийт 94.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд дээрх орон сууцыг гэрээнээс үүдэлтэй үүрэг болох “Бат энд” Инвест ББСБ-ын зээлийн төлбөрийг төлж барагдуулалгүй улмаар 2018 ны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Бат энд Инвест ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг дээрх орон сууцаар хангуулахаар эвлэрч, иргэн Ч.Н ээс бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 94.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Х өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 онд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар хороолол 2а байрны 129 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөө 60 сая төгрөгөнд тавьсан. Тухайн ББСБ-д тавьсан үл хөдлөх хөрөнгөө хохирогчид зарсан нь миний буруу би чин сэтгэлээсээ гэмшиж байна гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.З нь өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед ээж хохирогчтой нотиаратын газар орсон байхад гадаа нь машиндаа сууж байсан. Ээжийн данс асуудалтай гээд би дансандаа хохирогчоос 90.000.000 төгрөгийг авсан. Би ээжийг өг гэсэн үед нь авч өгч байсан юунд хэрэглэсэнийг нь сайн мэдэхгүй байна. Би үнэхээр гэмшиж байна миний буруу гэв.

Хохирогч Ч.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /хх-ийн 35-36, 68-69, 74-75 дугаар хуудас/, Гэрч Ц.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, Гэрч Э.Алтанбулгын /хх-ийн 47-48 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01943 дугаартай захирамж /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Бат энд Инвест ББСБ болон иргэн Г.Х нарын хооронд байгуулсан ипотекийн болон зээлийн гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн уг гэрээний сунгалтын гэрээ /хх- ийн 27-33 дугаар хуудас/, Хохирогч Ч.Н ээс гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар эд хөрөнгө хураасан шийдвэр /хх-ийн 71-72 дугаар хуудас/, Х.Згийн 5003872100 дугаартай Хаан банкны дансны гүйлгээний хуулга /хх-ийн 79 дүгээр хуудас/, Ч.Н ийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тус шүүхийн шүүгчийн 12910 дугаартай, 03934 дугаартай захирамжууд /хх-ийн 143-148 дугаар хуудас/, Ч.Н ийн 5074108424 дугаартай Хаан банкны дансны гүйлгээний хуулга /хх-ийн 24 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримт, хохирогч Ч.Н ийг хүсэлт зэрэг болно

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч  Г.Х , Х.З нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бат энд” Инвест ББСБ-тай 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний барьцаанд байсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а сайрны 129 тоот орон сууцыг иргэн Ч.Н т худалдахаар гэрээ байгуулахдаа “орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байгаа, урьдчилгаа мөнгийг авч зээлийн төлбөрийг барагдуулж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг шилжүүлнэ” гэж хуурч 2018 оны 08 дугаар сарын 30, 2018 оны 08 дугаар сарын 30, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд өөрийн 5003872100 дугаартай данснаас, Г.Х гийн 5003642789 дугаартай дансаар нийт 94.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч гэрээнээс үүдэлтэй үүрэг болох “Бат энд” Инвест ББСБ-ын зээлийн төлбөрийг төлж барагдуулалгүй улмаар 2018 ны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Бат энд Инвест ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг дээрх орон сууцаар хангуулахаар эвлэрч, иргэн Ч.Н ийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 94.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн ...  тал/,
  • Хохирогч Ч.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: / “... Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 2а байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг авахаар өөрийн том хүү Баяраа болон бэр Энхчимэг нарын хамт тус байрыг очиж үзсэн, тэгэхэд тухайн байрны эзэмшигч нь Г.Х болон түүний охин Золзаяа гэх хүмүүс байсан бөгөөд тухайн байрыг үзэж байгаад эргээд хариу хэлье гээд явсан. Тэгээд анх очиж үзсэн өдрөөс хэд хоногийн дараа хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаад тухайн байрыг худалдаж авъя гэж ярилцаад 2018 оны 08 дугаар сарын 302ны өдөр би ганцаараа нөгөө байрны эзэн Хандсүрэн болон түүний охин Золзаяа нартай уулзсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх Саруул төв дотор байдаг нотариатын газарт очиж тухайн орон сууцыг нийт 115.000.000 төгрөгөөр худалдан худалдан авах гэрээг Г.Х тэй байгуулсан, яг тухайн гэрээг байгуулж байх үед тухайн байр нь өөр бас ББСБ-ын барьцаанд байгаа юм байна гэдгийг мэдсэн. Хамгийн анх очиж үзэж байхад Хандсүрэн болон Золзаяа нар нь тухайн байрыг ББСБ-ын барьцаанд байгаа гэдэг нэг ч үг үсэг хэлж байгаагүй. Ингээд би гайхаад хаана ямар ББСБ-ын барьцаанд байгаа талаар асууж тодруулахад Хандсүрэн болон Золзаяа нар нь байрыг нэг ББСБ-ын барьцаанд тавьсан байгаа одоо бид нар танаас мөнгө аваад тухайн банк бусын өрийг дараад барыдаанаас суллаад өгнө гэж хэлж байсан бөгөөд бид нар хүн хуурах хүмүүс биш, та санаа зоволтгүй бид нар найдвартай гэж хэлж байсан юм. Тухайн байрыг нийт 115.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоноос 90.000.000 төгрөгийг нь нэг дор бөөнөөр нь өгөхөер, харин үлдсэн 25.000.000 төгрөгийг хувь лизингээр өгнө гэж тохиролцсон байсан. Би гэрээ байгуулсан өдрөө буюу 2018 оны 08 дугаар сарын 302ны өдер 90.000.000 төгрөгийг Хандсүрэнгийн охин Золзаяагийн Хаан банкны данс руу шилжүүлэн өгсөн. Мөнгө шилжүүлсний дараа Хандсүрэн болон түүний охин Золзаяа нар нь маргааш банк бус санхүүгийн байгууллагынхаа өрийг дарчихаад байрыг таны нэр рүү шилжүүлж өгнө гээд салцгаасан. Ингээд би тухайн өдрийн маргааш буюу 2018 оны 08 дугаар сарын 31- ний өдөр нүүлгэлтийн компаниар худалдан авсан байрандаа нүүж орсон бөгөөд манай хүүхдүүд байрыг барьцаанд байгаа гэдгийг сонсоод санаа зовоод манай бэр Энхчимэг Хандсүрэнтэй очиж уулзаад Хандсүрэнгээр бичгээр баталгаа бичүүлж авсан байдаг юм... Тэгээд сүүлд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хандсүрэн нь намайг дуудаж уулзаад манайхаас нэг хүн яаралтай хагалгаанд орох болчихлоо мөнгөний хэрэг гараад байна, 4 сая төгрөг хэрэгтэй байна. Тэгэх юм бол үлдэгдэл 25.000.000 төгрөгнөөс 5 сая төгрөг хасч тооцъё гэж хэлж байсан болохоор нь би зөвшөөрөөд, анх худалдах худалдан авах гэрээн дээр 115.000.000 төгрөг гэж байсныг 110.000.000 төгрөг болгож өмнөх гэрээндээ өөрчлөлт оруулах тухай гэрээг нотариат дээр байгуулж баталгаажуулсан байдаг.... Тэгтэл 2019 оны 10 дугаар сард манай байрны буюу гэрийн хаалган дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл наачихсан байсан тухайн үед би шууд л Хандсүрэнтэй нөгөө мэдэгдлийн талаар очиж уулзсан чинь Хандсүрэн наадах чинь юу ч болохгүй зүгээр байрыг алдана гэж байхгүй гэсэн зүйлийг ярьж байсан... Хандсүрэн нь надад тухайн байрыг зарна гэж ярьж тохиролцоод нийт 94 сая төгрөгийг авчихсан мөртлөө өмнө нь тухайн байрыг барьцаалж зээл авсан байсан Бат энд Инвест нэртэй ББСБ-ынхаа зээлийг төлөлгүй, ББСБ-аас авсан зээлийнхээ оронд надад аль дээр зарчихсан байраа нөгөө Бат энд Инвест нэртэй ББСБ-даа өгөхөөр шүүх дээр тохиролцож зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гаргуулсан байсан. Хандсүрэн болон Золзаяа нар нь Бат энд Инвест нэртэй ББСБ-д нийт 98.189.220 төгрөгийг төлөх ёстой байсан юм байна лээ. Тэгээд тэр мөнгийг орон сууцнаас гаргуулж хангуулахаар шүүгчийн захирамж гарсан байсан. Тухайн шүүгчийн захирамж нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гарсан байсан...”
  • "... Миний хувьд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 2а байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг шударгаар төлбөр мөнгийг нь төлж худалдан авсан бөгөөд энэ талаараа бичиж шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхзмжпэл гаргасан боловч уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах гомдол гаргасан байгаа, залилангийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж иргэний хэргийн шүүхээс үзээд уг гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнээс өөр ямар нэгэн байдлаар эд хөрөнгийн эрхийг буцаан авах буюу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох талаар иргэний хэргийн шүүхэд хандаагүй, эрүүгийн хэргийн журмаар шалгуулж байгаа асуудал байгаа юм...”,
  • “... Золзаяагийн хувьд бол хамгийн анх намайг тухайн орон сууцыг худалдан авна гэж хүүхдүүдтэйгээ очиж тухайн байхрыг үзэж байхад л Хандсүрэнтэй хамт байж байсан. 90 сая төгрөгийг Золзаяагийн данс руу шилжүүлэхэд Хандсүрэнтэй хамт Золзаяа байж байсан. Мөнгө шилжүүлэх гээд Саруул төвийн баруун талд байдаг Хаан банкин дээр очиход хүртэл Золзаяа нь машин бариад хамт явж байсан. Энэ бүх яриа тохиролцоог хийж, намайг ингэж хуурч байсан нөхцөл байдлыг Золзаяа нь анхнаасаа мэдэж байсан хэр нь юу ч надад хэлээгүй...” гэх мэдүүлгүүд, /хх-ийн 35-36, 68-69, 74-75 дугаар хуудас/
  • Гэрч Ц.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 2а байрны 129 тоот 3 өрөө орон сууцыг зарна гэсэн байсан үүний дагуу очиж үзсэн. Тухайн байрны эзэн, эзэмшигч нь Хандсүрэн гэдэг эзжтэй ойролцоо насны эмэгтэй байсан бөгөөд тухайн байрыг 115.000.000 төгрөгөөр зарна гэж байсан. Тухайн үед манай нөхөр Баяраа, хадам ээж бид гурав очиж үзэж байсан юм. Ингээд ярилцаж байгаад эргээд хариу хэлье гээд тухайн өдрөө явцгаасан. Дараа нь тухайн байрыг авахаар болоод манай хадам ээж Наранчимэг нь ганцаараа явж 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хандсүрэнтэй тухайн байрыг анх ярьснаараа 115.000.000 төгрөгөнд худалдах, худалдан авах гэрээ байгуулчхаад урьдчилгаа 90.000.000 төгрөгийг Хандсүрэнгийн охин нь гэх Золзаяа гэх эмэгтэйн данс руу шилжүүлсэн байсан. Ингээд тухайн гэрээг би аваад үзэхэд байрны ордер нь нотариатаар баталгаажуулсан хуулбар хувь дээр дахин худалдах худалдан авах гэрээ байгуулсан байсан. Мөн манай ээж Наранчимэг тухайн байрыг барьцаанд байгаа юм байна гэж хэлж ирсэн. Анх тухайн байрыг очиж үзэхэд Хандсүрэн нь ямар нэг барьцаанд байгаа талаар хэлээгүй болохоор гайхаад Хандсүрэн гэдэг эмэгтэйтэй 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр очиж уулзахад Хандсүрэн нь байрыг зээлийн барыдаанд байгаа талаар хэлсэн. Хаана ямар барьцаанд байгааг бол хэлээгүй тэгээд Хандсүрэн нь эгч нь найдвартай, удаахгүй байрыг зээлээс чөлөөлөөд өгчихнө, санаа зоволтгүй эгч нь тийм хүн биш гэж хэлж байсан. Эгч нь та нарт баталгаа бичээд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь баталгаа бичүүлж аваад нотариатаар батлуулсан... Ингээд сүүлд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдер манай хадам ээж болон манай нөхөр Баяраа хоёр яваад Хандсүрэнд нэмж 4 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн байсан. Ингээд Хандсүрэн нь байрны ордерыг шилжүүлж өгсөн ч зүйл байхгүй алга болсон... 2019 оны 10 дугаар сард гэнэт л манай хадам ээжийн байрыг шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн байсан. Ингээд уг асуудлыг бид нар мэдээд сүүлд нь лавлаад үзтэл Хандсүрэн нь

тухайн байрыг Бат энд Инвест ББСБ-д 98 сая төгрөгийн барьцаанд тавиад 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өөр буюу бид нарт байраа зарсанаас ердөө 25 хоногийн дараа Хандсүрэн нь тухайн зээлийнхээ төлбөрт байрыг өгөхөөр шүүх дээр эвлэрч шүүгчийн захирамж гаргуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

Гэрч Э.Алтанбулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Хамгийн анх Г.Х Сүхбаатар дүүргийн 3 дугар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 129 тоот 37м2 байрыг барьцаанд тавьж 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй 60.000.000 төгрөг зээлж авсан байдаг. Мөн үүний дараа 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэмж 20.000.000 төгрөг авсан байдаг. Үүнийгээ төлж чадахгүй байсан учраас манайд хүсэлт тавьж зээлийн болон ипотекийн гэрээгээ 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 6 сараар сунгаж гэрээ хийсэн байдаг гэсэн ч энэ хугацаанд ямар нэг зээлээ төлөөгүй. Манай байгууллага арга буюу 2018 оны 8 байна уу 9 сард Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан байдаг... 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Г.Х нь манайхаас гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс буюу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол, 2а байрны 129 тоот 37м2 байрнаас хангуулахад татгалзах зүйлгүй гэж тохиролцон манайхтай эвлэрсэн байдаг юм. Түүний дагуу шүүгчийн захирамж гарч зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн. Ингээд он сарыг нь сайн хэлж мэдэхгүй байна шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн байрыг дуудлага худалдаанд оруулж манай байгууллагыг хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/

 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01943 дугаартай захирамж /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Бат энд Инвест ББСБ болон иргэн Г.Х нарын хооронд байгуулсан ипотекийн болон зээлийн гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн уг гэрээний сунгалтын гэрээ /хх- ийн 27-33 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Н ээс гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар эд хөрөнгө хураасан шийдвэр /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

 Х.Згийн 5003872100 дугаартай Хаан банкны дансны гүйлгээний хуулга /хх-ийн 79 дүгээр хуудас/,

Ч.Н ийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тус шүүхийн шүүгчийн 12910 дугаартай, 03934 дугаартай захирамжууд /хх-ийн 143-148 дугаар хуудас/,

 Ч.Н ийн 5074108424 дугаартай Хаан банкны дансны гүйлгээний хуулга /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Х гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- шүүгдэгч Г.Х гийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар / хх-ийн 202 тал/,

- шүүгдэгч Г.Х г урьд ял шийтгэл эдлэж байсан эсэх талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 тал/

Шүүгдэгч Х.Згийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- шүүгдэгч Х.Згийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар / хх-ийн 201 тал/,

- шүүгдэгч Х.Зг урьд ял шийтгэл эдлэж байсан эсэх талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

-Шүүгдэгч Х.Згийн ажил эрхлэлтийн талаарх Remax vip.н ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 56 тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нараас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  их хэмжээний хохирол учруулж “Залилсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял оногдуулахдаа торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгчид “ 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулъя” гэснийг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 3 хүртэлх жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө  үү” гэснийг, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулав.

Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Х , Х.З нар нь хохирогч Ч.Н т 94.000.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлоо бүрэн төлж барагдуулсан, шүүх хуралдаанд оролцохгүй, санал хүсэлтгүй байна гэх хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Х , Х.З  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Х , Х.З  нарыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Х.З, Г.Х 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримт, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй  болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж залдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  Г.Х , Х.З нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ