| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/01910/И |
| Дугаар | 202 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 3-р гудамж, 98 тоотод оршин суух, Боржигин овогт Эрдэнэдэлгэрийн Хонгорзул /НВ 81062001/-ын,
Б.Болорсүхийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Э.Хонгорзул, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов. Нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авав. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Хонгорзул нь шүүхэд гаргасан хүсэлт, нэхэмжлэлдээ: Би Б.Болорсүхтэй 2012 онд танилцсан бөгөөд хамтран амьдрах хугацаанд буюу 2015 оны 9 сарын 22-ны өдөр охин Б.Мөнхзул төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамт амьдрах боломжгүй болж 2015 оны 10 сараас тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш нэг ч удаа уулзаагүй бөгөөд утас нь холбогдохгүй болсон. Би шүүхэд нэхэмжлэл гаргаж, охин Б.Мөнхзулын эцэг Б.Болорсүх мөн болохыг тогтоолгож, охиндоо тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч Б.Болорсүх нь хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Болорсүх нь ЖЮ 81080913 регистртэй, Баянгол дүүргийн 16-р хороо Туул 13 нудамж, 224 тоотод оршин суудаг хаягтай боловч тэндээ байдаггүй, 88060809, 91113162 дугаарын утастай гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Хонгорзул нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овгийн Баясгалангийн Болорсүх /ЖЮ 81080913/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 9 сарын 22-ны өдөр охин Б.Мөнхзулын эцэг Б.Болорсүх мөн болохыг тогтоолгож, охиндоо тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэсэн боловч хаяг нь тодорхойгүй” гэх тайлбарыг гаргасан байх бөгөөд Б.Болорсүх нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Боржигин овгийн Баясгалангийн Болорсүх /ЖЮ 81080913/ нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туул 13-р гудамж 224 тоотод оршин сууж байсан бөгөөд 88060809, 91113162 дугаарын утастай болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин овгийн Баясгалангийн Болорсүх /ЖЮ 81080913/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ
| ||||
| |