Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

 

 

  

2022        02           25                                                   2022/ШЦТ/197

                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                     Хэргийн индекс: 185/2022/0073/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

Шүүгдэгч Э.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ш т холбогдох эрүүгийн 2109... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Э.Ш  нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 20-760а тоотод байрлах нийтийн байранд оршин суух  Э.О ийн гэрээс Самсунг АЗО, чихэвч, хүүхдийн бэлэг, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 453.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон бусад оролцогч нар гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

Шүүгдэгч Э.Ш  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогчид үлдэгдэл мөнгийг төлж барагдуулна.” гэв.

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.О ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 тал/, Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35 тал/, яллагдагч Э.Ш ын гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/  зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Э.Ш  нь иргэн Э.О ийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 20-760а тоот нийтийн байранд оршин суух Э.О ийн гэрээс Самсунг АЗО, чихэвч, хүүхдийн бэлэг, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 453.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Э.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 30 минутын үед зүс таних Э.Ш  над руу залгаад танайд очоод хоночих уу гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. 00 цаг 30 минутын үед саарал өнгийн саравчтай малгайтай хар өнгийн савхин куртик хар цамцтай, хар өмдтэй ногоон өнгийн пүүзтэй хамт явсан. Эрэгтэй найз нь цагаан өнгийн кепкин малгайтай саарал өнгийн цамцтай цайвар өнгийн жинсэн өмдтэй цагаан пүүзтэй манайд 1 пиво бариад ирсэн. Тэгээд бид хэд ууж байгаад би унтаад өгсөн байсан. Өглөө 06 цагийн үед сэрэхэд Э.Ш  найзтайгаа хамт гараад явчихсан, гэр эмх замбараагүй болчихсон, эд зүйлүүд алга болчихсон байсан. Нийтийн байрны хяналтын камерын бичлэгийг шүүхэд 05 цаг 30 минутын үед Э.Ш  найзтайгаа хамт гартаа баахан юм барьчихсан гараад явж байсан. ...хамт явсан эрэгтэйг нь сайн санахгүй байна. ...хохиролд 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн үлдсэн мөнгийг 9 сард өгөхөөр тохирсон." гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

  1. Дамно ХХК-ны 2021 оны 06 сарын 08-ны өдрийн алдагдсан эд зүйлсийг 453.000 төгрөгөөр үнэлсэн талаарх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35 тал/,

Яллагдагч Э.Ш ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 31-ний орой намайг манай найз Э.О  намайг Сүхбаатар дүүргийн 12-р хороо хангайн 20-760а тоотод байх нийтийн байрны 1 давхарт байх гэртээ дуудахаар нь найз Дөлгөөн гэдэг эрэгтэй найзынхаа хамт очиход, Э.О  ганцаараа байсан ба намайг очиход 23 цаг болж байсан. Ингээд бид 3 нийлээд шөнөжин 4-5 ширхэг 2 литрийн пиво уугаад, үүр цайж байхад 05 цагийн үед Э.О  “ядраад байна” гээд унтаад өгсөн. Тэгэхээр нь Дөлгөөнөө явлаа гээд гараад явахаар нь би байж бай хамт явъя гээд гарахдаа Э.О ийн утсаар фейсбүүк орж байсан болохоор надад байсан. Тэгээд би шууд Э.О ийн АЗО маркийн гар утас, 3 уут хүүхдийн бэлэг, 2 ширхэг хүүхдийн суудаг машиныг авч гарахад Дөлгөөнөө юу юм гэж асуухад би Э.О  надад өгсөн юм гэж хэлээд 2 хүүхдийн машины 1-г нь 1 уут бэлэгтэй хамт барьчих гэж бариулаад, бид 2 17-д байдаг манай гэр лүү явсан. Тэгээд маргааш нь буюу 6 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед гэрт хүүхдийн бэлэгнүүд 2 ширхэг машиныг үлдээгээд, Э.О ээс авсан утсаа аваад гэрээс гараад сансарын тэнд очоод тэр хавьд Э.О ээс авсан АЗО маркийн гар утсыг танихгүй явуулын хүнд 100.000 төгрөгөөр зараад ажил руугаа явсан. Бэлгийг нь хүүхэддээ өгсөн. Хүүхдийн машиныг нь яаснаа сайн санахгүй байна. ... Э.О ийн гэрээс хулгай хийхдээ ганцаараа эд зүйлүүдийг нь авсан. Хамт байсан Дөлгөөн намайг хулгай хийж байгааг мэдээгүй Э.О  өөрөө өгсөн юм байх гэж бодоод миний барьчих гэсэн машиныг бариад хамт манай гэрт хүргэж өгсөн. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ш  нь иргэн Э.О ийн гэрээс Самсунг АЗО, чихэвч, хүүхдийн бэлэг, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 453.000 төгрөгийн хохирол учруулсан төгрөгийн хохирол учруулсан  болох нь тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Ш т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ. 

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Ш  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Ш ын хувийн байдал тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судлав: үүнд:

Шүүгдэгч Э.Ш ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 тал/,

Шүүгдэгч Э.Ш  нь тэтгэвэр, тэтгэмж халамжийн үйлчилгээ авч байгаагүй талаарх Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн лавлагаа /хх-ийн 58 тал/,

Шүүгдэгч Э.Ш ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 тал/,

Шүүгдэгчийн Э.Ш ийн байнга оршин суух хаягийн лавлагаа: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо рашаан 4 гудамж 259 тоотод /хх-ийн 60 тал/,

Шүүгдэгч Э.Ш ийн урьд ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал /хх-ийн 6 тал/,

Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн лавлагаа /хх-ийн 60 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Ш ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч авч бусдад нийт 453.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал үйлдсэн гэмт хэрэг зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Ш т оногдуулсан ялыг урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр  сарын 01-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Э.Ш т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн эдлүүлэх саналтай байна.” гэснийг, шүүгдэгчийн “хөнгөн ял оногдуулж өгөөч, үйлдсэн хэрэгтээ харамсаж байна” гэснийг тус тус харгалзан үзлээ.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Ш ын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 453.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар хохирогчид төлбөл зохих 453.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Э.Ш  нь 300.000 төгрөгийг төлж барагдуулсан, 153.000 төгрөгийг 9 сард  төлж барагдуулахаар хохирогч Э.О тэй харилцан тохиролцсон байна. Иймд шүүгдэгч Э.Ш аас учруулсан хохирлоос үлдэх 153.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.О т даруй олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Ш  нь 2022 оны 01 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд оруулан тооцохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд  хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Ш т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ш т 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ш т анхааруулсугай.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Э.Ш ын цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, нийт эдлэх ялыг 131 хоногоор тогтоосугай

 

6.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Ш т урьд оногдуулсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр  сарын 01-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш аас 153.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Оюунцэцэгт даруй олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ш аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ш т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ