| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 181/2016/01076/И |
| Дугаар | 720 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 720
| 2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2017/00720 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол,45-9 тоотод байрлах Балт Инвест ХХК-ийн /РД:2844532/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр, 60в-ийн 25 тоотод байрлах Мөнхзамбала корпораци ХХК /РД:5070562/-д холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 028 662 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Балт Инвест ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Мөнхзамбала Коркораци ХХК-тай 2014 оны 10 сарын 07-ны өдөр хүнсний бараа нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Хариуцагч тал гэрээний 2.8-д заасны дагуу тооцоо нийлснээс хойш дараа сарын 10-ны өдрийн дотор худалдагч талд барааны төлбөрийг бүрэн төлж барагдулах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл 2015 оны 12 сарын 23-ны өдрийн байдлаар хариуцагч тал 31 055 462 төгрөгийн үлдэгдэл тооцоо гарсан ба үүнээс 3 576 381 төгрөгийг төлсөн боловч үлдэх 27 479 081 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Гэрээний 6.1.3, 9.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцож нийт 28 028 662 төгрөгийг Мөнхзамбала Коркораци ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Балт Инвест ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 28 028 662 төгрөгийн 549 581 төгрөгөөс татгалзаж үлдэх 27 179 081 төгрөгийг хариуцагч Мөнхзамбала Коркораци ХХК нь 2017 оны 8 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Балт Инвест ХХК хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Балт Инвест ХХК нь хариуцагч Мөнхзамбала Коркораци ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 028 662 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Балт Инвест ХХК нэхэмжлэлийн шаардлагын 28 028 662 төгрөгийн 549 581 төгрөгөөс татгалзаж, зохигчид нь 27 179 081 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Мөнхзамбала Коркораци ХХК нь 27 179 081 төгрөгийг 2017 оны 8 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлав.
Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлүүдэд заасан шаардлага хангасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан эвлэрэх эрхийг олгосон байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Балт Инвест ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 28 028 662 төгрөгийн 549 581 төгрөгөөс татгалзаж, зохигчид нь 27 179 081 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Мөнхзамбала Коркораци ХХК нь 27 179 081 төгрөгийг 2017 оны 8 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 298 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Мөнхзамбала Коркораци ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 295 345 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Балт Инвест ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ