Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 692

 

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2017/00692

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 10-р хороо, Зүүн баян уул 14-р гудамж 60 тоотод оршин суух, Тугчин овогт Чоёншаравын Нямбаяр /УМ 90050613/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хансвилл хотхон, 101-р байр, 1001 тоотод оршин суух, Боржигон овогт Цолмонгийн Мөнхсайхан /ИФ 87100110/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 485 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Нямбаяр, хариуцагч Ц.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Нямбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Ц.Мөнхсайханд 3 900 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй байхаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3 900 000 төгрөг, хүү 585 000 төгрөг нийт 4 485 000 төгрөгийг Ц.Мөнхсайханаас гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 234 000 төгрөгөөр нэмэгдүүлж 4 719 500 төгрөг болгож байна гэв.

 

Хариуцагч Ц.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Ч.Нямбаяраас мөнгө зээлээгүй, харин машин худалдаж аваад сүүлд зээлийн гэрээ байгуулсан. Бид хоёр анх хүү, алданги төлөхгүй талаар тохиролцсон. Миний хувьд 3 900 000 төгрөгийг төлөхгүй гэсэн зүйл байхгүй, харин 1-2 сарын хугацаа хэрэгтэй байна гэдгээ хэлсэн гэв.

 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ч.Нямбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 719 500 төгрөгийн 819 500 төгрөгөөс татгалзаж үлдэх 3 900 000 төгрөгийг хариуцагч Ц.Мөнхсайхан 2017 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Ч.Нямбаяр хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Нямбаяр нь хариуцагч Ц.Мөнхсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 485 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Нямбаяр нэхэмжлэлийн шаардлагын 4 719 500 төгрөгийн 819 500 төгрөгөөс татгалзаж, зохигчид нь 3 900 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Ц.Мөнхсайхан 3 900 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлав.

 

Иймд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Нямбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын 4 719 500 төгрөгийн 819 500 төгрөгөөс татгалзаж, зохигчид нь 3 900 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Ц.Мөнхсайхан 3 900 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнхсайханаас улсын тэмдэгтийн хураамжинд 77 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Нямбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ