Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/209

 

  

 

 

 

 

 

 

 

    2022        03          01                                     2022/ШЦТ/209

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                            Хэргийн индекс: 185/2022/0179/Э

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч Ц.Буянхишиг,

шүүгдэгч М.М  , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу болон бусад оролцогчдыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.М  т холбогдох эрүүгийн 2209... дугаартай хэргийг хянан хэлэлцэв 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Яллагдагч М.М   нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Цэрэндоржийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон “баруун чамархайн хуйх, зүүн- хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М   нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр архи уусан байсан. Болсон зүйлийн талаар санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харамсаж байна.” гэв.

Хохирогч Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би мэдүүлэг өгөхдөө Мөнхтөрийн нэрийг Төрмөнх гэж буруу хэлсэн байсан. Мөнхтөр миний зүүн талын нүдний дээд тал руу гараараа цохиод газар унахад миний баруун талын хавирганы орчим хөлөөрөө 1 удаа өшиглөөд толгойны дагз руу 1 удаа өшиглөсөн Энэ гэмт хэргийн улмаас гарсан бодит хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан. Гомдол санал байхгүй. Гэмт хэргийн улмаас ирээдүйд гарах зардлыг нэхэмжилж байна гэв.

 

Хэргийн үйл баримтын талаар:

Хохирогч Д.Цэрэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай зуслангийн тэнд байрлах Өөдлөхийн гэрт очихоор явж байсан, Төрмөнх нь намайг архи уухгүй гэхэд миний зүүн гарын эрхий хойш дараад архи уу гээд шахаад байсан. Тэгээд би Төрмөнхтэй хэрэлдээд дуудлагын жолоочийг зогс гэж хэлэхэд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны баруун тийш Санзай чиглэл өнгөрч явж байгаад зогссон. Намайг машинаас буухад Төрмөнх нь хамт буугаад ирсэн. Тэгтэл Өөдлөх нь дуудлагын жолоочийн хамт гэр рүүгээ яваад өгсөн. Би Төрмөнхтэй хоёулхнаа үлдсэн. Төрмөнх миний зүүн талын нүдний дээд тал руу гараараа цохиод газар унахад миний баруун талын хавирганы орчим хөлөөрөө 1 удаа өшиглөөд толгойны дагз руу 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би зугтаад 19 дүгээр хорооны орчим нүүрс зардаг байсан тэндээс такси бариад гэртээ ирсэн. ...би гомдолтой байна шүүх эмнэлэгт үзүүлнэ..,” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 тал/

 Гэрч Г.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр орж ирэхдээ нүүрнээс нь цус гарсан толгой нь 2,3 газарт бондойсон хавдсан орж ирсэн. Тэгэхээр нь би чи чинь хаанд хэнд зодуулчихсан юм бэ гэж асуусан тэгтэл Төрөө гэх хүн нь би босгох гэж байгаад хувцсыг нь урчихсан юм гэж хэлсэн. ...Төрөө гэх хүн манай бурхан руу нулимаад мөн гэрт тамхи татсан.Тэгтэл манай 17 настай хүү та яагаад гэрт тамхи татаад байгаа юм бэ гэж хэлтэл нөгөө хүн нь чамайг ч гэсэн ална шүү гэж хэлсэн.., Өөдлөх жолоочтойгоо гаднаас орж ирсэн. Тэгэхэд Төрөө нь бүгдийг нь ална гээд агсраад байтал нөгөө жолооч нь чи яагаад миний үгэнд орохгүй байгаа юм бэ гэжхэлээд аваад гарсан..,” гэх мэдүүлэг, /хх-ийн 3-34 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12058 дугаартай “...баруун чамархайн хуйх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 44-46 тал/

Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллаагааны үед өгсөн: “Зүүн нүдний дээд зовхинд учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархай, зүүн хөмсөг, шилбэнд учирсан гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цэрэндоржийн биед үүссэн гэмтэл нь хүн унахад үүсэх боломжгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-51 тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч М.М  ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал (хх-ийн 55 тал),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56 тал),

Шүүгдэгч М.М  ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа: М.М   нь “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо сургууль 1 гудамны 16 тоот”

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 62 тал),

Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 66-68 тал),

Шүүгдэгч М.М  ын Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 46 тал),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 47 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч “Шүүгдэгч М.М   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Цэрэндоржийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон “баруун чамархайн хуйх, зүүн-хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмйг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.М   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Цэрэндоржийн  нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12058 дугаар дүгнэлтээр Д.Цэрэндоржийн биед “...баруун чамархайн хуйх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.М  ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч М.М   нь хохирогч Д.Цэрэндоржийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Д.Цэрэндоржид Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12058 дугаар дүгнэлтээр “...баруун чамархайн хуйх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.М   нь хохирогч Д.Цэрэндоржийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч М.М  ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйлээс хамааралтай болсон байх бөгөөд архи согтууруулах ундааны зүйл ихээр, байнга хэрэглэсний улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч Д.Ц нь гэм хорын хохиролд 355.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 355.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан “хохирол төлсөн тухай” гэсэн баримтаар тогтоогдож байна. Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “одоогоор нэхэмжлэх зүйл, хохирол төлбөргүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг өгчээ.

Иймд шүүгдэгч М.М  ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөргүй гэж шүүх үзэж, хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.М   гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай,

гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч М.М  т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулъя гэснийг, хохирогчийн өмгөөлөгчийн “ Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Энэ гэмт хэргийн улмаас ирээдүйд гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү” гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Тухайн зүйл ангид заасан шийтгэлийн хамгийн бага нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү гэв” гэснийг, шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байнагэснийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй.

 

Шүүхээс шүүгдэгч М.М  ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид “...баруун чамархайн хуйх, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал”  бүхий хөнгөн хохирол учирсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М   нь оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч М.М  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.М -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М- ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч М.М- ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хохирогч Д.Ц нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М   нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.М  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ