Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/180

 

                                                      

       

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дэмчигдорж, С.Мөнхнасан,

Шинжээч А.Батбаяр,

Иргэний хариуцагч П.Очирпүрэв,

Иргэний нэхэмжлэгч Х.Байдолда

Гэрч С.Алтантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Д.Тд холбогдох эрүүгийн 201724000258 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Автотерминал Трейд ХХК-д жолоочоор ажиллаж байсан, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 141-1-30 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Буурал овогт Д.Т /РД:...................................../.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 32-н автобусны буудлын замд Даевоо бус-106 маркийн 74-31 УНВ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Мөнхнасан, Г.Баяндүүрэн нарыг мөргөж, С.Мөнхнасангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Г.Баяндүүрэнгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр заалтыг зөрчөөгүй. Миний жолоодож явсан автобус техникийн бүрэн бүтэн, аюулгүй байдал хэвийн байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дэмчигдорж мэдүүлэхдээ: “Би талийгаачийн том хүү нь. Өнөөдөр байж байх ёстой хүн байхгүй болчихоор их гомдолтой байгаа. Шүүгдэгч бид нартай яаж байна, юу болж байна гэж огт холбогдоогүй. Оршуулгын зардал нийт 10.000.000 төгрөг болсон. Энэ хүн 4.100.000 төгрөг өгсөн. Үлдсэнийг нь нэхэмжилж байгаа. Дээр нь нэмж иргэний нэхэмжлэгч Х.Байдолда бидний зүгээс нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг дэлгэрэнгүй ярина” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Мөнхнасан мэдүүлэхдээ: ”32-ын тойргийн  гарцны 3-4 дэх шугам дээр гарч яваад мөргүүлсэн. Мөргүүлсэнээс хойш юу болсныг мэдэхгүй. Миний биеийн байдал хүнд байгаа. Группэд орох гэсэн эмчилгээний зардал өндөр гараад эмчлүүлж чадаагүй. Одоогийн байдлаар гэртээ охинтойгоо хамт амьдардаг. Би ажил хийж түрээсийн байранд амьдардаг байсан. Одоо хамаатныхаа гэрт амьдарч байгаа. Би 5.000.000 төгрөгийн нэмэжлэл гаргаж байгаа. Иргэний нэхэмжлэгч дэлгэрэнгүй ярих байх гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Х.Байдолда мэдүүлэхдээ: “Эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах тухай нэхэмжлэл гаргах нь. Нэхэмжлэлийн шаардлага нь Эрүүгийн хэргийн улмаас хохирогч Баяндүүрэн нас барсан буюу хохирогч С.Мөнхнасан нь хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдож гарсан хохирол гэм хорыг арилгах тухай. Нэхэмжлэгчид болох талийгаачийн төрсөн хүүхдүүд болох Уранбилэг, Б.Дэмчигдорж, хохирогч С.Мөнхнасан гэсэн нэхэмжлэгч нартай. Хариуцагч нь “Авто терминал трейд” ХХК нь Иргэний хуулийн 497, 498, 499, 499.4 дэх заалтуудын дагуу бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах хуульд заасан үүрэг хүлээж оролцох хуулийн заалттай. Хохирогч, талийгаач Баяндүүрэнгийн гэм хорыг арилгах талаар яривал хохирогч Баяндүүрэнгийн хууль ёсны өв залгамжлагчид болох нас барсан хохирогчийн асрамжид байсан зээ хүү, Азжаргал, зээ охин Мишээл, байнгын ажилгүй, орлогогүй Уранчимэг, талийгаачийг оршуулгатай холбогдон гарсан зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гаргуулан авах эрх өвлөгдөх буюу шаардах эрх үүсч байна. Энэ нь Иргэний хуулийн 510, 518, 520 дугаар заалтуудаар шаардах эрх нь үүсч байгаа. Зээ хүү, зээ охин, нар нь талийгаачийн хамаарал бүхий хүмүүст орно. Талийгаачийн оршуулгатай холбогдуулан гарсан нэхэмжлэх нийт зардал нь 10.835,448 төгрөгөөс өмнө авсан 4.100.000 төгрөгийг хасаад 6.735.448 үлдсэн. Гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагчид олгоно гэсэн хуулийн заалтын дагуу түүнийг зээ охин Мишээл нь дунд сургуулийн 1 дүгээр ангид сурагч, төрсөн огноо нь 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 7 нас 2 сартай. 18 нас хүртэл 10 жил 10 сарын хугацаатай ба энэ 130 сар. Талийгаачийн сарын дундаж орлого нь 417.571 төгрөг. 130 сараар тооцож гаргавал 54.284.230 төгрөг. Зээ хүү Азжаргал. Төрсөн огноо нь 2013 оны 12 дугаар сарын 10-нд. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 3 нас 6 сартай. 16 нас хүртэл 12 жил 6 сар. Энэ нь сараар тооцвол 150 сар. Мөн адил өвөөгийхөө тэтгэмжийн хэмжээгээр тооцвол 62.635.650 төгрөг гарч байна. Төрсөн охин Уранбилэг нь талийгаач аавтайгаа сүүлийн 11 жил хамт амьдарч байгаа. Нас барагчийн асрамжид байсан зээ хүүхдүүдийг асран хүмүүжүүлж байгаа бөгөөд байнгын цалин хөлс орлогогүй. Түүний хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг 8 нас хүртэл тооцвол бага насны хүүхэд Азжаргал төрсөн огноо нь 2013 оны 12 дугаар сарын 10. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 3 нас 6 сартай. 8 нас хүртэл 4 жил 6 сарын хугацаатай ба 54 сарыг аавынх нь сарын дундаж орлогод шилжүүлбэл 22.548.834 төгрөг гарч байгаа. Энэ бүхнийг нийлүүлж тооцвол 146.204.162 төгрөгийг нэг удаагийн нөхөн төлбөрийн журмаар иргэний хариуцагчаар гаргуулахаар нэхэмжилж байгаа. Энэ талийгаачийн хамаарал бүхий хүмүүсийн нэхэмжлэл. Хохирогч С.Мөнхнасангийн нэмэмжлэлтэй холбоотой төлбөрийн талаар мөн адил Иргэний хуулийн 228.3, 228.4, 228.5, 228.6, 509.1 дэх заалтуудад гэм хор арилгуулах нэхэмжлэлийн эрх үүсч байгаа. Эдгээр заалтуудын хүрээнд гэм хорын нөхөн төлбөрийг тооцвол 620.000 төгрөг авсан. Хохирогч С.Мөнхнасан нь 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай. Гэмтлийн зэрэг тогтоох журмаар нотлогдож байна. Хохирогчид учирсан гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамруулсан байдаг. С.Мөнхнасан нь 47 настай, хөдөлгөөн нь үлэмж хомсдсон тохиолдолд хугацаагүй гэж тогтоосныг би тодорхой хугацаа буюу 30 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвар сэргээх хугацааг тооцож авсан ба энэ нь 360 сар бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол 86.400.000 төгрөгийг нэг удаагийн нөхөн төлбөрийн журмаар гаргуулахаар нэхэмжилж байна. Учирсан хохирлыг ийнхүү мөнгөн төлбөрийн хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт 232.604,162 төгрөг хариуцагч “Авто терминал трейд” ХХК-аар гаргуулан олгуулахаар хянан шийдвэрлэж өгнө үү. Холбогдох 17 хуудас бүхий нотлох баримтыг хүсэлтийн хамт хавтаст хэрэгт хавсаргасан болно” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч П.Очирпүрэв мэдүүлэхдээ: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бид хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Өв залгажлалын асуудлаар надтай шүүх хуралдаанаас өмнө уулзсан. “Бид гомдол санлаа буцаая, та бүхэн 70 сая төгрөг юм уу, 2 өрөө байр өгчих” гэж хэлж байсан. Бидний зүгээс “тийм зүйл байхгүй. хүний амь эрсэдсэн, хүнд гэмтэл авчихсан байна. Эрүүгийн хуулинд заагдсан гэмт хэрэг үйлдэгдээд, эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаад явж байгаа учраас бид шүүхийн шатанд хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж хэлсэн. Харин оршуулгын зардалд 5.000.000 төгрөг компанийн зүгээс өгсөн байгаа. Түүнээс хойш дахин уулзалдаагүй, мөн хохирол төлбөр төлөөгүй. Өв залгамжлалтай холбоотой асуудлаар Дээд шүүхээс гаргасан тайлбар дээр 16 насанд хүрээгүй Монгол Улсын иргэний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь өөрөө шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор асран хамгаалах эрхийг хасаагүй бол эцэг, эх нь амьд байгаа тохиолдолд тухайн эрх эцэг эхэд нь хадгалагдаж байдаг. Нас барсан хохирогч насанд хүрсэн хүүхдүүдтэй, өөрийн тэтгэврийн мөнгөнөөс амьжиргааг нь залгуулж байсан гэх нотлох баримт байвал аваад ир гэхэд авч ирээгүй. Нэхэмжлэлийнхээ нэг хувийг компанийн захиралд өгсөн байсан. Түүнийг би үзсэн. Хуульд заасан үндэслэл журмын дагуу таны нэхэмжлэл нотлогдвол бид хохиролыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Яагаад гэвэл хүний амь нас, эрүүл мэнд яригдаж байгаа үүднээс хандаж байгаа. Шүүхээр дамжуулж үндэслэлгүй нэхэмжлэл нэхэмжилж байгаад харамсаж байна. Үндэслэлгүй учраас бид хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.       

Гэрч С.Алтантуяагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн оройн 22 цагийн үед би ажил дээрээ сууж байсан. Би тухайн осол болсон газрын оролцоох түцний худалдагч хийдэг. Гарцаар автобус гараад явж байхыг би харчихаад сууж байтал манай түцийг өнгөрөөд машин тоормозлох чимээ гарсан. Би чимээг сонсоод босоод цонхоор хартал урьд нь хоёр хүн хэвтэж байсан. Жолооч над дээр гүйж ирээд “ах нь осол гаргачихлаа, ахдаа туслаач” гэсэн. Тэгэхээр нь би эмнэлэг, цагдаа, компани, ар гэр рүү нь бүгд рүү ярьж өгсөн. Тэгээд байж байтал эмнэлэг ирж хоёр хүнийг аваад явсан. Жолооч нь нилээн шоконд ороод, сандраад уйлаад юм ярьж чадахгүй байсан. Цагдаа ирээд хэмжилт хийгээд, жолоочийг үлээлгээд, энэ хүн согтуу биш байгаа биз гээд надаар гарын үсэг зуруулаад аваад явсан. Манай ажлын цонхоор гарц гараад өнгөрч яваа автомашин харагддаг. Намайг 7 дугаар сарын үед замын цагдаа дээр дуудаж уулзсан. Би болсон явдлыг бүгдийг ярьсан. Манай түц автобусны буудал дээр байдаггүй, эрүү нүүрний эмнэлгийн зогсоол дээр байдаг. Тэр зогсоол орчим болсон асуудал гэхэд “та илүү дутуу юм яриад яахав, зүгээр харсан үзсэнээ хэл, өөрийгөө битгий ороогоод бай” гэж хэлсэн” гэв.        

Иргэний нэхэмжлэгч Х.Байдолдагаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “ ...Талийгаач Г.Баяндүүрэнгийн төрсөн хүү Б.Дэмчигдорж нь хэлэхдээ оршуулгын үеэр жолоочийн зүгээс 4.1 сая төгрөгний туслалцаа үзүүлсэн гэж ярьж байсан. Баримттай бодит хохирол нь 7.930.589 төгрөг болж байна, гомдолтой” гэсэн мэдүүлэг /хх-22х/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дэмчигдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Талийгаач аав маань нийтэч, төлөв даруу, хөдөлмөрч хүн байсан, хааяа нэг архи уудаг байсан, тэрнээс бол байнга уугаад байдаггүй, тамхи татдаггүй, архаг хууч өвчингүй, талийгаачийн оршуулгын зардалд жолоочийн зүгээс нийт 4.1 сая төгрөгийг оршуулгын үеэр өгсөн юм, би гомдолтой байна, оршуулгын зардалд нийт 10 сая төгрөг нэхэмжилж байна. Одоогоор үлдэгдэл 6 сая төгрөгийг өгөөгүй байгаа ...” гэсэн мэдүүлэг /1хх-77-78х/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Мөнхнасан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн орчимд танил болох Г.Баяндүүрэнтэй утсаар холбогдож 17-ийн автобусны буудал дээр уулзахаар тохиролцсон, учир нь би 1 сарын өмнө Г.Баяндүүрэнг гуйгаад түүний иргэний үнэмлэхний нэр дээр өөрийнхөө телевизорыг ломбарданд 120 мянган төгрөгөнд тавьж байсан юм. Тэгээд түүнтэй уулзаж ломбарданд тавьсан телевизороо 14 хоногоор сунгуулчихаад хамт Лазер нэртэй бүжгийн зааланд очиж бид 2 хэсэг бүжиглэсэн. Тэгэхдээ бид 2 ганц ганц 100 гр архи авч уусан юм. Тэгээд бид хоёр 21 цаг өнгөрөөгөөд хамт Сансар-32 худалдааны төв хүртэл алхаж байгаад явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зам хөндлөн гарч явахад хойноосоо урагшаа чиглэлтэй явсан автобусанд мөргүүлсэн. Тэгээд юу ч санахгүй байна, нэг ухаан ороход гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байсан. Ослын улмаас баруун чихэндээ оёдол тавиулсан, баруун талын 4 хавирга хугарсан, баруун өвдөг хөндүүртэй байсан. Мөн 1 шүд хугарсан, бид 2 тийм айхтар согтуу байгаагүй. Өөрөө өөрсдийгөө авч явах чадвартай байсан. Жолоочийн зүгээс надад эмчилгээний зардалд одоогийн байдлаар 620.000 төгрөгийг өгөөд байгаа, гомдолтой, эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно ...” гэсэн мэдүүлэг /1хх-99-101х/,

Иргэний хариуцагч П.Очирпүрэв мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сард Автотерминал Трейд ХХК нь 4 автобусаа барьцаанд тавьж зээлээ аваад Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлсэн. Тэрнээс бол Daewoo BS-106 маркийн 74-31 УНВ улсын дугаартай автобус нь манай эзэмшлийнх юм. 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 9 цагийн орчимд манай компанийн гүйцэтгэх захирал Г.Түвшинтөгс нь надтай утсаар холбогдож зам тээврийн осол гаргасан талаар мэдэгдсэн, тэрнээс бол ослын талаар мэдэх зүйл байхгүй, түүнд автобус барих зөвшөөрөл өгсөн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй …” гэсэн мэдүүлэг /1хх-92-93х/,

 

Гэрч Т.Улаанаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Уг автобусанд нийт 4 камер суурилуулсан байгаа. Эхний камер нь урагшаагаа 2 дахь камер нь жолооч руу, 3 дахь камер нь жолооч ба мөнгөний хайрцаг руу, 4 дэх камер нь бүтэн заал руу тус тус харсан юм. Автобусны жолооч нь оройн буултаа хийхдээ Жи Пи Эйс төхөөрөмж болон жолоочийн хажуу талд байх төхөөрөмжийг унтарааснаар камерыг асаалттай бааз руу явах ёстой байдаг, улмаар бааз дээр очсоныхоо дараа автобусаа бүрэн хүлээлгэж өгсөний дараагаар ерөнхий унтраалгаа дарж бүх төхөөрөмжүүдийг унтраах ёстой, гэтэл манай байгууллагын жолооч Д.Т нь эцсийн буудал дээр очсоныхоо дараа буултаа хийхдаа ерөнхий унтраалгаар бүх төхөөрөмжөө салгаснаар камер ажиллагаагүй болсон байсан юм. Энэ нь камер ажиллагаагүйд хүргэсэн байна ...” гэсэн мэдүүлэг /1хх-132х/,

 

Гэрч Х.Лханям мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, орой 22 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн хар өнгийн Тоёота Клугер маркийн 01-28 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа эхнэр Б.Солонгийн хамт гэр лүүгээ харих зорилгоор Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг 32-н автобусны буудлын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 30-40 орчим км/цагийн хурдтай явж байтал миний урд явсан машинууд зогссон байсан. Тэгэхээр нь би нэгдүгээр эгнээ рүү шилжиж ороод явах гэтэл том оврын автобус нь хоёр хүн мөргөөд зогсчихсон байдалтай байхаар нь би баруун гар тал руугаа дарж замын хашлага даваад явахдаа өөрийн 88116826 гэсэн дугаараасаа 103-т дуудлага өгчихөөд яваад өгсөн юм. Замын хөдөлгөөн сийрэг хөдөлгөөн багатай байсан, надад ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй, би осол болохыг хараагүй, харин машинууд зогсчихсон байхаар нь нэгдүгээр эгнээ рүү шилжиж явах гэсэн боловч хоёрдугаар эгнээнд зогсож байсан автобус нь хоёр хүн мөргөчихсөн зогсож байсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-133х/,  

  

Гэрч С.Алтантуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2014 оноос хойш миний бие Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг 32-н тойргийн замын баруун талд байх автобусны буудал дээр байх автомашины тос, тосолгооны түргэн үйлчилгээний төвд худалдагчаар одоог хүртэл ажиллаж байгаа юм. 2017 оны 4 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна, орой 22 цаг өнгөрч байх үед ажил дээрээ сууж байх үед ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй автобус ирж байгаа харагдсан. Тэгтэл гэнэт аягүй чахрах дуу чимээ гарахад нь автобусны дугуй хагарчихлаа гэж бодоод цонхоо онгойлгоод харсан чинь тухайн автобусны урд талд хоёр хүн замын зорчих  хэсэг дээр хэвтэж байсан юм. Гэтэл манай түргэн үйлчилгээний төв рүү тухайн автобусны жолооч нь уйлж ирээд ах нь хүн алчихлаа гээд чичрээд байсан. Тэгэхээр нь би тэр автобусны жолоочид туслах зорилгоор өөрийн 89070289 гэсэн дугаараас 102-т дуудлага өгчихөөд тэр ахыг тайвшруулах гээд түргэн үйлчилгээний төвөөс гарч очоод ахаа та одоо тайван бай би цагдаад дуудлага өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд би эргээд түргэн үйлчилгээний төв рүү орсон. Тэгтэл эхэлж түргэн тусламжийн машин ирж машинаас нь эмч бууж ирээд тэр хоёр хүнийг хоёуланг нь аваад явсан. Дараа нь цагдаа нар ирж хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн, автобус нь тэр хоёр хүнийг мөргөж байхыг нь хараагүй, автобусны жолооч эрүүл байсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-135х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5314 тоот дүгнэлтэд:

“1. С.Мөнхнасангийн биед баруун 6,7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун уушгины хөндийд хий хуралдалд, баруун уушгины бүрэн бус авчийлт, 1 шүдний хугарал, дух, зүүн хацарт зулгаралт, баруун өгзөг, баруун гуя, зүүн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5% нөлөөлнө” гэжээ /1хх-154х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 805 тоот дүгнэлтэд:

“1. Г.Баяндүүрэнгийн цогцост суурь ясны зүүн их далавч, чамархай хөхлөг сэртэнг хамарсан цөмөрсөн нийлмэл хугарал, зүүн талын чамархайн булчин, чамархай, дагзны хуйханд цус хуралт, эрүү, зүүн хоншоор, хацар ясны нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн тархмал зөөлөн бүрхүүлийн цус харвалт, элэгний баруун дэлбэнгийн урд гадаргуу болон холбоос хэсгийн язарсан урагдал, баруун бөөрний язарсан урагдал, хэвлийн хөндийд цус хуралт /500мл/, 2 уушгины бүх дэлбэнгийн няцрал, цус хуралт баруун 2,3,4,5,6,7,8, зүүн 2,3,5,6-р хавирганы шууд хугарал, гялтанд цус хуралт, цээжний хөндийд цус хуралт /50 мл/, зүүн суга, зүүн өвдөг, баруун зүүн хацар, дух баруун, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хүний хүчин зүйлээс давсан хүчний үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой шинэ гэмтэл юм.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргөгдөх, дайрагдах үед үүсэх боломжтой, учрах үедээ амь биед аюултай шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна.

4. Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн гавал тархины битүү гэмтэл болон хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ.

5. Талийгаач нь АВО системээр О /I/ бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ” гэжээ /1хх-156-158х/,

 

Шинжээчийн 223 тоот дүгнэлтэд: “1. ... Daewoo бус-106 маркийн 74-31 УНВ улсын дугаартай автобусны жолооч Д.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч С.Мөнхнасан, Г.Баяндүүрэн нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүйй байна.

3. Daewoo бус-106 маркийн 74-31 УНВ улсын дугаартай автобус нь тоормозны мөрөөр хурдыг тодорхойлвол:

Тоормозны мөр-St =14.6 метр

Тоормозны идэвхжлийн коэффицент:Кэ =1,6

Замын дугуйн барьцалдалтын коэффицент (тухайн нөхцөлд замын гадаргуугийн байдлаас үзэхэд хуурай, асфальт, шулуун тэгш, үзэгдэх орчин чөлөөтэй гэсэн байх тул) :φ=0,7 аар авч байна.

 

Иймд V= (254*St*φ)/Кэ=(254*14.6*0.7)/1.6=40.4 км/ц-ийн хурдтай явсан байна.

4. зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна /1хх-174-175х,/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-2х/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх-3х/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-4х, 5-7х/,

            Хохирлын баримтууд /1хх-27-63х, 123-126х/

Шүүгдэгч Д.Тгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-182х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-198х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 32-н автобусны буудлын замд Даевоо бус-106 маркийн 74-31 УНВ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Мөнхнасан, Г.Баяндүүрэн нарыг мөргөж, С.Мөнхнасангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Г.Баяндүүрэнгийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дэмчигдоржийн өгсөн: “Би талийгаачийн том хүү нь. Өнөөдөр байж байх ёстой хүн байхгүй болчихоор их гомдолтой байгаа. Шүүгдэгч бид нартай яаж байна, юу болж байна гэж огт холбогдоогүй. Оршуулгын зардал нийт 10.000.000 төгрөг болсон. Энэ хүн 4.100.000 төгрөг өгсөн. Үлдсэнийг нь нэхэмжилж байгаа. Дээр нь нэмж иргэний нэхэмжлэгч Х.Байдолда бидний зүгээс нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг дэлгэрэнгүй ярина” гэх мэдүүлэг,

                    

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Мөнхнасангийн өгсөн: ”32-ын тойргийн  гарцны 3-4 дэх шугам дээр гарч яваад мөргүүлсэн. Мөргүүлсэнээс хойш юу болсныг мэдэхгүй. Миний биеийн байдал хүнд байгаа. Группэд орох гэсэн эмчилгээний зардал өндөр гараад эмчлүүлж чадаагүй. Одоогийн байдлаар гэртээ охинтойгоо хамт амьдардаг. Би ажил хийж түрээсийн байранд амьдардаг байсан. Одоо хамаатныхаа гэрт амьдарч байгаа. Би 5.000.000 төгрөгийн нэмэжлэл гаргаж байгаа. Иргэний нэхэмжлэгч дэлгэрэнгүй ярих байх” гэх мэдүүлэг,

 

шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Х.Байдолдагийн өгсөн: “Эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах тухай нэхэмжлэл гаргах нь. Нэхэмжлэлийн шаардлага нь Эрүүгийн хэргийн улмаас хохирогч Баяндүүрэн нас барсан буюу хохирогч С.Мөнхнасан нь хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдож гарсан хохирол гэм хорыг арилгах тухай. Нэхэмжлэгчид болох талийгаачийн төрсөн хүүхдүүд болох Уранбилэг, Б.Дэмчигдорж, хохирогч С.Мөнхнасан гэсэн нэхэмжлэгч нартай. Хариуцагч нь “Авто терминал трейд” ХХК нь Иргэний хуулийн 497, 498, 499, 499.4 дэх заалтуудын дагуу бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах хуульд заасан үүрэг хүлээж оролцох хуулийн заалттай. Хохирогч, талийгаач Баяндүүрэнгийн гэм хорыг арилгах талаар яривал хохирогч Баяндүүрэнгийн хууль ёсны өв залгамжлагчид болох нас барсан хохирогчийн асрамжид байсан зээ хүү, Азжаргал, зээ охин Мишээл, байнгын ажилгүй, орлогогүй Уранчимэг, талийгаачийг оршуулгатай холбогдон гарсан зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гаргуулан авах эрх өвлөгдөх буюу шаардах эрх үүсч байна. Энэ нь Иргэний хуулийн 510, 518, 520 дугаар заалтуудаар шаардах эрх нь үүсч байгаа. Зээ хүү, зээ охин, нар нь талийгаачийн хамаарал бүхий хүмүүст орно. Талийгаачийн оршуулгатай холбогдуулан гарсан нэхэмжлэх нийт зардал нь 10.835,448 төгрөгөөс өмнө авсан 4.100.000 төгрөгийг хасаад 6.735.448 үлдсэн. Гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагчид олгоно гэсэн хуулийн заалтын дагуу түүнийг зээ охин Мишээл нь дунд сургуулийн 1 дүгээр ангид сурагч, төрсөн огноо нь 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 7 нас 2 сартай. 18 нас хүртэл 10 жил 10 сарын хугацаатай ба энэ 130 сар. Талийгаачийн сарын дундаж орлого нь 417.571 төгрөг. 130 сараар тооцож гаргавал 54.284.230 төгрөг. Зээ хүү Азжаргал. Төрсөн огноо нь 2013 оны 12 дугаар сарын 10-нд. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 3 нас 6 сартай. 16 нас хүртэл 12 жил 6 сар. Энэ нь сараар тооцвол 150 сар. Мөн адил өвөөгийхөө тэтгэмжийн хэмжээгээр тооцвол 62.635.650 төгрөг гарч байна. Төрсөн охин Уранбилэг нь талийгаач аавтайгаа сүүлийн 11 жил хамт амьдарч байгаа. Нас барагчийн асрамжид байсан зээ хүүхдүүдийг асран хүмүүжүүлж байгаа бөгөөд байнгын цалин хөлс орлогогүй. Түүний хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг 8 нас хүртэл тооцвол бага насны хүүхэд Азжаргал төрсөн огноо нь 2013 оны 12 дугаар сарын 10. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 3 нас 6 сартай. 8 нас хүртэл 4 жил 6 сарын хугацаатай ба 54 сарыг аавынх нь сарын дундаж орлогод шилжүүлбэл 22.548.834 төгрөг гарч байгаа. Энэ бүхнийг нийлүүлж тооцвол 146.204.162 төгрөгийг нэг удаагийн нөхөн төлбөрийн журмаар иргэний хариуцагчаар гаргуулахаар нэхэмжилж байгаа. Энэ талийгаачийн хамаарал бүхий хүмүүсийн нэхэмжлэл. Хохирогч С.Мөнхнасангийн нэмэмжлэлтэй холбоотой төлбөрийн талаар мөн адил Иргэний хуулийн 228.3, 228.4, 228.5, 228.6, 509.1 дэх заалтуудад гэм хор арилгуулах нэхэмжлэлийн эрх үүсч байгаа. Эдгээр заалтуудын хүрээнд гэм хорын нөхөн төлбөрийг тооцвол 620.000 төгрөг авсан. Хохирогч С.Мөнхнасан нь 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай. Гэмтлийн зэрэг тогтоох журмаар нотлогдож байна. Хохирогчид учирсан гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамруулсан байдаг. С.Мөнхнасан нь 47 настай, хөдөлгөөн нь үлэмж хомсдсон тохиолдолд хугацаагүй гэж тогтоосныг би тодорхой хугацаа буюу 30 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвар сэргээх хугацааг тооцож авсан ба энэ нь 360 сар бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол 86.400.000 төгрөгийг нэг удаагийн нөхөн төлбөрийн журмаар гаргуулахаар нэхэмжилж байна. Учирсан хохирлыг ийнхүү мөнгөн төлбөрийн хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт 232.604,162 төгрөг хариуцагч “Авто терминал трейд” ХХК-аар гаргуулан олгуулахаар хянан шийдвэрлэж өгнө үү. Холбогдох 17 хуудас бүхий нотлох баримтыг хүсэлтийн хамт хавтаст хэрэгт хавсаргасан болно” гэх мэдүүлэг,

 

шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч П.Очирпүрэвийн өгсөн: “Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч П.Очирпүрэв мэдүүлэхдээ: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бид хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Өв залгажлалын асуудлаар надтай шүүх хуралдаанаас өмнө уулзсан. “Бид гомдол санлаа буцаая, та бүхэн 70 сая төгрөг юм уу, 2 өрөө байр өгчих” гэж хэлж байсан. Бидний зүгээс “тийм зүйл байхгүй. хүний амь эрсэдсэн, хүнд гэмтэл авчихсан байна. Эрүүгийн хуулинд заагдсан гэмт хэрэг үйлдэгдээд, эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаад явж байгаа учраас бид шүүхийн шатанд хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж хэлсэн. Харин оршуулгын зардалд 5.000.000 төгрөг компанийн зүгээс өгсөн байгаа. Түүнээс хойш дахин уулзалдаагүй, мөн хохирол төлбөр төлөөгүй. Өв залгамжлалтай холбоотой асуудлаар Дээд шүүхээс гаргасан тайлбар дээр 16 насанд хүрээгүй Монгол Улсын иргэний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь өөрөө шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор асран хамгаалах эрхийг хасаагүй бол эцэг, эх нь амьд байгаа тохиолдолд тухайн эрх эцэг эхэд нь хадгалагдаж байдаг. Нас барсан хохирогч насанд хүрсэн хүүхдүүдтэй, өөрийн тэтгэврийн мөнгөнөөс амьжиргааг нь залгуулж байсан гэх нотлох баримт байвал аваад ир гэхэд авч ирээгүй. Нэхэмжлэлийнхээ нэг хувийг компанийн захиралд өгсөн байсан. Түүнийг би үзсэн. Хуульд заасан үндэслэл журмын дагуу таны нэхэмжлэл нотлогдвол бид хохиролыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Яагаад гэвэл хүний амь нас, эрүүл мэнд яригдаж байгаа үүднээс хандаж байгаа. Шүүхээр дамжуулж үндэслэлгүй нэхэмжлэл нэхэмжилж байгаад харамсаж байна. Үндэслэлгүй учраас бид хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх мэдүүлэг, 

       

Гэрч С.Алтантуяагаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн оройн 22 цагийн үед би ажил дээрээ сууж байсан. Би тухайн осол болсон газрын оролцоох түцний худалдагч хийдэг. Гарцаар автобус гараад явж байхыг би харчихаад сууж байтал манай түцийг өнгөрөөд машин тоормозлох чимээ гарсан. Би чимээг сонсоод босоод цонхоор хартал урьд нь хоёр хүн хэвтэж байсан. Жолооч над дээр гүйж ирээд “ах нь осол гаргачихлаа, ахдаа туслаач” гэсэн. Тэгэхээр нь би эмнэлэг, цагдаа, компани, ар гэр рүү нь бүгд рүү ярьж өгсөн. Тэгээд байж байтал эмнэлэг ирж хоёр хүнийг аваад явсан. Жолооч нь нилээн шоконд ороод, сандраад уйлаад юм ярьж чадахгүй байсан. Цагдаа ирээд хэмжилт хийгээд, жолоочийг үлээлгээд, энэ хүн согтуу биш байгаа биз гээд надаар гарын үсэг зуруулаад аваад явсан. Манай ажлын цонхоор гарц гараад өнгөрч яваа автомашин харагддаг. Намайг 7 дугаар сарын үед замын цагдаа дээр дуудаж уулзсан. Би болсон явдлыг бүгдийг ярьсан. Манай түц автобусны буудал дээр байдаггүй, эрүү нүүрний эмнэлгийн зогсоол дээр байдаг. Тэр зогсоол орчим болсон асуудал гэхэд “та илүү дутуу юм яриад яахав, зүгээр харсан үзсэнээ хэл, өөрийгөө битгий ороогоод бай” гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Х.Байдолдагаас өгсөн: “ ...Талийгаач Г.Баяндүүрэнгийн төрсөн хүү Б.Дэмчигдорж нь хэлэхдээ оршуулгын үеэр жолоочийн зүгээс 4.1 сая төгрөгний туслалцаа үзүүлсэн гэж ярьж байсан. Баримттай бодит хохирол нь 7.930.589 төгрөг болж байна, гомдолтой” гэсэн мэдүүлэг /хх-22х/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дэмчигдоржийн өгсөн: “...Талийгаач аав маань нийтэч, төлөв даруу, хөдөлмөрч хүн байсан, хааяа нэг архи уудаг байсан, тэрнээс бол байнга уугаад байдаггүй, тамхи татдаггүй, архаг хууч өвчингүй, талийгаачийн оршуулгын зардалд жолоочийн зүгээс нийт 4.1 сая төгрөгийг оршуулгын үеэр өгсөн юм, би гомдолтой байна, оршуулгын зардалд нийт 10 сая төгрөг нэхэмжилж байна. Одоогоор үлдэгдэл 6 сая төгрөгийг өгөөгүй байгаа ...” гэсэн мэдүүлэг /1хх-77-78х/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Мөнхнасангийн өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн орчимд танил болох Г.Баяндүүрэнтэй утсаар холбогдож 17-ийн автобусны буудал дээр уулзахаар тохиролцсон, учир нь би 1 сарын өмнө Г.Баяндүүрэнг гуйгаад түүний иргэний үнэмлэхний нэр дээр өөрийнхөө телевизорыг ломбарданд 120 мянган төгрөгөнд тавьж байсан юм. Тэгээд түүнтэй уулзаж ломбарданд тавьсан телевизороо 14 хоногоор сунгуулчихаад хамт Лазер нэртэй бүжгийн зааланд очиж бид 2 хэсэг бүжиглэсэн. Тэгэхдээ бид 2 ганц ганц 100 гр архи авч уусан юм. Тэгээд бид хоёр 21 цаг өнгөрөөгөөд хамт Сансар-32 худалдааны төв хүртэл алхаж байгаад явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зам хөндлөн гарч явахад хойноосоо урагшаа чиглэлтэй явсан автобусанд мөргүүлсэн. Тэгээд юу ч санахгүй байна, нэг ухаан ороход гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байсан. Ослын улмаас баруун чихэндээ оёдол тавиулсан, баруун талын 4 хавирга хугарсан, баруун өвдөг хөндүүртэй байсан. Мөн 1 шүд хугарсан, бид 2 тийм айхтар согтуу байгаагүй. Өөрөө өөрсдийгөө авч явах чадвартай байсан. Жолоочийн зүгээс надад эмчилгээний зардалд одоогийн байдлаар 620.000 төгрөгийг өгөөд байгаа, гомдолтой, эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно ...” гэсэн мэдүүлэг /1хх-99-101х/,

иргэний хариуцагч П.Очирпүрэвийн өгсөн: “...2016 оны 6 дугаар сард Автотерминал Трейд ХХК нь 4 автобусаа барьцаанд тавьж зээлээ аваад Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлсэн. Тэрнээс бол Daewoo BS-106 маркийн 74-31 УНВ улсын дугаартай автобус нь манай эзэмшлийнх юм. 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 9 цагийн орчимд манай компанийн гүйцэтгэх захирал Г.Түвшинтөгс нь надтай утсаар холбогдож зам тээврийн осол гаргасан талаар мэдэгдсэн, тэрнээс бол ослын талаар мэдэх зүйл байхгүй, түүнд автобус барих зөвшөөрөл өгсөн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй …” гэсэн мэдүүлэг /1хх-92-93х/,

гэрч Т.Улаанаагийн өгсөн: “...Уг автобусанд нийт 4 камер суурилуулсан байгаа. Эхний камер нь урагшаагаа 2 дахь камер нь жолооч руу, 3 дахь камер нь жолооч ба мөнгөний хайрцаг руу, 4 дэх камер нь бүтэн заал руу тус тус харсан юм. Автобусны жолооч нь оройн буултаа хийхдээ Жи Пи Эйс төхөөрөмж болон жолоочийн хажуу талд байх төхөөрөмжийг унтарааснаар камерыг асаалттай бааз руу явах ёстой байдаг, улмаар бааз дээр очсоныхоо дараа автобусаа бүрэн хүлээлгэж өгсөний дараагаар ерөнхий унтраалгаа дарж бүх төхөөрөмжүүдийг унтраах ёстой, гэтэл манай байгууллагын жолооч Д.Т нь эцсийн буудал дээр очсоныхоо дараа буултаа хийхдаа ерөнхий унтраалгаар бүх төхөөрөмжөө салгаснаар камер ажиллагаагүй болсон байсан юм. Энэ нь камер ажиллагаагүйд хүргэсэн байна ...” гэсэн мэдүүлэг /1хх-132х/,

гэрч Х.Лханямын өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, орой 22 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн хар өнгийн Тоёота Клугер маркийн 01-28 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа эхнэр Б.Солонгийн хамт гэр лүүгээ харих зорилгоор Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг 32-н автобусны буудлын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 30-40 орчим км/цагийн хурдтай явж байтал миний урд явсан машинууд зогссон байсан. Тэгэхээр нь би нэгдүгээр эгнээ рүү шилжиж ороод явах гэтэл том оврын автобус нь хоёр хүн мөргөөд зогсчихсон байдалтай байхаар нь би баруун гар тал руугаа дарж замын хашлага даваад явахдаа өөрийн 88116826 гэсэн дугаараасаа 103-т дуудлага өгчихөөд яваад өгсөн юм. Замын хөдөлгөөн сийрэг хөдөлгөөн багатай байсан, надад ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй, би осол болохыг хараагүй, харин машинууд зогсчихсон байхаар нь нэгдүгээр эгнээ рүү шилжиж явах гэсэн боловч хоёрдугаар эгнээнд зогсож байсан автобус нь хоёр хүн мөргөчихсөн зогсож байсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-133х/,

   

Гэрч С.Алтантуяагийн өгсөн: “...2014 оноос хойш миний бие Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг 32-н тойргийн замын баруун талд байх автобусны буудал дээр байх автомашины тос, тосолгооны түргэн үйлчилгээний төвд худалдагчаар одоог хүртэл ажиллаж байгаа юм. 2017 оны 4 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна, орой 22 цаг өнгөрч байх үед ажил дээрээ сууж байх үед ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй автобус ирж байгаа харагдсан. Тэгтэл гэнэт аягүй чахрах дуу чимээ гарахад нь автобусны дугуй хагарчихлаа гэж бодоод цонхоо онгойлгоод харсан чинь тухайн автобусны урд талд хоёр хүн замын зорчих  хэсэг дээр хэвтэж байсан юм. Гэтэл манай түргэн үйлчилгээний төв рүү тухайн автобусны жолооч нь уйлж ирээд ах нь хүн алчихлаа гээд чичрээд байсан. Тэгэхээр нь би тэр автобусны жолоочид туслах зорилгоор өөрийн 89070289 гэсэн дугаараас 102-т дуудлага өгчихөөд тэр ахыг тайвшруулах гээд түргэн үйлчилгээний төвөөс гарч очоод ахаа та одоо тайван бай би цагдаад дуудлага өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд би эргээд түргэн үйлчилгээний төв рүү орсон. Тэгтэл эхэлж түргэн тусламжийн машин ирж машинаас нь эмч бууж ирээд тэр хоёр хүнийг хоёуланг нь аваад явсан. Дараа нь цагдаа нар ирж хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн, автобус нь тэр хоёр хүнийг мөргөж байхыг нь хараагүй, автобусны жолооч эрүүл байсан ...” /1хх-135х/ гэх мэдүүлгүүд,

 

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5314 тоот дүгнэлт /1хх-154х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 805 тоот дүгнэлт /1хх-156-158х/, Шинжээчийн 223 тоот дүгнэлт /1хх-174-175х/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-2х/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх-3х/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-4х, 5-7х/, Хохирлын баримтууд /1хх-27-63х, 123-126х/, Шүүгдэгч Д.Тгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-182х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-198х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Мөнхнасангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Г.Баяндүүрэнгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Д.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоов.

Мөн иргэний хариуцагч “Автотерминал” ХХК-иас 3.830.589 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дэмчигдоржид, 424.490 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Мөнхнасанд тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Мөнхнасан нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Д.Тгийн В, С, D, Е ангиллын ¹102004 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Amano гэсэн бичигтэй DVD диск 1 ширхэг, АТТ-14-011 гэсэн бичигтэй хар өнгийн зөөврийн хатуу диск  ширхэг, зөөврийн хатуу дискний холбогч 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурал овогт Д.Тг  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Тг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.   

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Тд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            5. Шүүгдэгч Д.Тгийн В, С, D, Е ангиллын ¹102004 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлсүгэй.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч Автотерминал ХХК-иас 3.830.589 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дэмчигдоржид, 424.490 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Мөнхнасанд тус тус олгосугай.

            7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Мөнхнасан нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Amano гэсэн бичигтэй DVD диск 1 ширхэг, АТТ-14-011 гэсэн бичигтэй хар өнгийн зөөврийн хатуу диск  ширхэг, зөөврийн хатуу дискний холбогч 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний хариуцагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН