Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/232

 

 

  

2022        03           07                                                 2022/ШЦТ/232

                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                     Хэргийн индекс: 185/2021/0532/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдорж,

Шүүгдэгч П.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Д д холбогдох эрүүгийн 2109... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Д  нь 2021 оны 04 дүгээр сарын 06 ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв номын сангийн автобусны буудлын явган хүний гарц дээр хохирогч Б.Зын эзэмшлийн iphone 7 plus маркын гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 574.700 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Монгол Хьюндэй” ХХК-ийн автобусны буудал орчим хохирогч Л.Л гийн эзэмшлийн iphone 12 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 3.109.500 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв номын сангийн орчим хохирогч Ж.Б-ын эзэмшпийн самсунг нөүт 20 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 1.440.000 төгрөгийн хохирол учруулж,

 бусдад нийт 5.124.750 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон бусад оролцогч нар гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

Шүүгдэгч П.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогчид үлдэгдэл мөнгийг төлж барагдуулна.” гэв.

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 тал/, Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35 тал/, яллагдагч П.Д ын гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/  зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч П.Д  нь 2021 оны 04 дүгээр сарын 06 ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв номын сангийн автобусны буудлын явган хүний гарц дээр хохирогч Б.Зын эзэмшлийн iphone 7 plus маркын гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,
  • Хохирогч Б.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 08 цагийн орчим гэрээсээ гараад циркийн хажуугаар алхаад, Баянгол зочид буудал, Скайтелын автобусны буудлын явган хүний гарцаар зам хөндлөн гарсан. Тухайн үед би гар утсаа зүүн талын халаасандаа хийгээд чихэвч зүүгээд дуу сонсоод явж байсан. Тэгээд дөнгөж зам гараад утсаа үзтэл байхгүй байсан. Эргээд хартал нэг эгч зогсож байсан бөгөөд хажуу талын залуу руу заагаад утсыг чинь энэ хүн авсан гэж хэлэхээр нь би заасан залууг барьж авсан. Ингээд хажууд байсан унадаг дугуйтай залуу цагдаа дуудсан. Алдсан гар утас iphone 7 plus маркын хар өнгөтэй, гадуураа саарал гэртэй, 359472085593356 имэй дугаартай байсан. Гар утасаа бүрэн бүтэн хүлээж авсан учираас гомдол санал байхгүй...  гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 тал/

 “Дамно” ХХК-ийн  хөрөнгө үнэлгээний тайлан: “iphone 7 plus загварын гар утсыг 550,000 төгрөгөөр үнэлэв.. гэх тайлан /хх- 17-18 тал/  зэргээр,

Шүүгдэгч П.Д  нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Б-гийн эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 574.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед би хичээлдээ явах гээд Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний гарцаар урд талаас хойшоо гараад Сию хүнсний дэлгүүрийн хажууд гар утсаа шалгатал байхгүй байсан ... утсаа формныхоо зүүн халаасанд хийсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 148 тал /

Гэрч Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...2021 оны 02 дугаар сард Теди төвийн ...лангуунаас төгрөгөөр ...охин болох Б.Б д авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 150 тал /

“Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний “...Самсунг А51 маркийн гар утсыг 574.700 тегрөгөөр үнэлэв...” гэх тайлан / 1хх-ийн 160-161 тал/

 Камерын бичлэгт үзлэгхийсэн тэмдэглэл / 1хх-ийн 143-145 дүгээр тал/ зэргээр,

Шүүгдэгч П.Д  нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Монгол Хьюндэй” ХХК-ийн автобусны буудал орчим хохирогч Л.Л гийн эзэмшлийн iphone 12 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 3.109.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 12-ны өглөө Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирээд гэр рүүгээ явах гээд Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Монгол хюндай” ХХК-ийн автобусны буудлаас 06-56 УНБ улсын дугаартай 20Б гэсэн чиглэлийн шар өнгийн автобусанд суугаад дотор нь ороод халаасандаа байсан гар утсаа шалган үзэхэд байхгүй байсан...Саарал өнгийн тамирын хослолтой залуу байсан* гэх мэдүүлэг / 1хх-ийн 234 тал/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Ай фоне про макс маркийн гар утсыг 3.109.500 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан / 1хх-ийн 238-239 тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 1хх-ийн 248 тал/ зэргээр

Шүүгдэгч П.Д  нь 2021 оны 08 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв номын сангийн орчим хохирогч Ж.Б-ын эзэмшпийн самсунг нөүт 20 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг өнгөрч байхад Төв номын сангийн автобусны буудлаас Нисэх чиглэлийн автобусанд суусан ... суухдаа арын халаасандаа гар утсаа хийсэн ... авобусанд ороод суудалд суухдаа арын халааснаасаа гар утсаа гаргаж ирэх гэтэл байхгүй байсан ... би хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг / 2хх-ийн 16, 21 тал/

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Самсунг ноте 20 маркийн гар утсыг 1.440.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан / 2хх-ийн 22-23 тал/ зэргээр тус тус шүүгдэгч П.Д  нь иргэн Б.Зд 550.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Б д 574.700 төгрөг, Л.Л д 3.109.500 төгрөг, Б.Б д 1.440.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч П.Д д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч П.Д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Д гийн хувийн байдал тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судлав: үүнд:

  • Шүүгдэгч П.Д гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 тал/,
  • Шүүгдэгч П.Д гийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 31 тал/,
  • Шүүгдэгч П.Д гийн иргэний хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт  /хх-ийн 32 тал/,
  • Шүүгдэгч П.Д гийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа  /хх-ийн 33 тал/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-35 тал/,
  • Шүүгдэгч П.Д гийн иргэний дэлгэргүй лавлагаа, зөрчлийн хэрэг шийдвэрлэлтийн цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн лавлагаа /хх-ийн 36-37 тал/,

- Урьд шүүхээр шийтгэгдэж ял авч байсан талаарх Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 521 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоол,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоол,

  • Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /1хх-ийн 214-218 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.Д гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч авч бусдад нийт 5.124.750 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал үйлдсэн гэмт хэрэг зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын нийт хэмжээг 131 хоногийн хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч П.Д д ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулъя гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг оногдуулж, уг ялаас түүний цагдан хоригдсон хоногийг хасаж өгнө үү. Миний үйлчлүүлэгч нь 172 хоног цагдан хоригдсон. Өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 28 хоногийг түүний эдлэх ял дээр нэмж нэгтгүүлэх саналтай байна.” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Д гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 5.124.750 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар хохирогч Б.Зд учруулсан хохирлыг “гар утсыг” биет байдлаар буцаан өгсөн,

Насанд хүрээгүй хохирогч Б.Б д учруулсан 574.700 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь “хохирлоо бүрэн авсан нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хариу шүүхийн мэдэгдэх хуудсанд өгснийг,

Хохирогч Л.Л д учруулсан 3.109.500 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд “хохирлоо бүрэн авсан нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хариу шүүхийн мэдэгдэх хуудсанд өгснийг,

Шүүгдэгч Ж.Б д учруулсан хохирлыг гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Д г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Д гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар П.Д гийн 131 хоногийн цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тооцох зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд  хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д ыг 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын нийт хэмжээг 6 сар 28 хоногийн хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Д д оногдуулсан 6 сар 28 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч П.Д гийн цагдан хоригдсон 131 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ