Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/262

 

  

 

 

 

 

 

 

    2022        03          15                                     2022/ШЦТ/262

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                 Хэргийн индекс: 185/2022/0235/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Ууганбаатар,

Шүүгдэгч Э.О  , түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2102... дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.О  нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны 02-03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Автоплаза төвийн ойролцоо 88-77 УБД улсын дугаартай цагаан өнгийн Приус-41 загварын тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,7009 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, 0,0825 грамм цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О  нь мэдүүлэхдээ: “...гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа маргаантай зүйл байхгүй...” гэв. 

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/, Ахлах ахлагч О.Баярхүү, дэд ахлагч Э.Мөнх-Эрдэнэ нарын илтгэх хуудас /хх-ийн 5 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 тал/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2021 оны 11 дүгээр сарын 4- ний өдрийн 86 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 16 тал/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, сиди бичлэгийн хамт /хх-ийн 19 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5151 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 45 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5152 дугаартай /хх-ийн 51 тал/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1026 дугаартай дүгнэлт /хх-ийн 68 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны 02-03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Автоплаза төвийн ойролцоо 88-77 УБД улсын дугаартай цагаан өнгийн Приус-41 загварын тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,7009 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, 0,0825 грамм цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Ахлах ахлагч О.Баярхүү, дэд ахлагч Э.Мөнх-Эрдэнэ нарын илтгэх хуудас /хх-ийн 5 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

 Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2021 оны 11 дүгээр сарын 4- ний өдрийн 86 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 16 тал/,

 Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, сиди бичлэгийн хамт /хх-ийн 19 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5151 дугаартай “...1 ширхэг зиплок ууттай 1,2 грамм өвс мэт зүйл, 1 ширхэг зиплок ууттай 0,7 грамм шавар мэт ногоон зүйл мэт тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 45 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5152 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Батмөнх Оргил-Эрдэнэ гэж 2021.11.03 гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51 тал/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “2011 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн, цагаан өнгөтэй Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгсэл 20,765,871 төгрөг” /хх-ийн 61 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1026 дугаартай “Б.О  нь урьд өмнө нь Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ оноштой СЭМҮТ-д хэвтэж байсан гэх өвчний 1 түүх байна. Б.О  нь одоо каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Б.О  нь мөрдөн байцааалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.О  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.О  нь каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Монгол Улс СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжгой болно. Б.О д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 68 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.О д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч Б.О-г Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,7009 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, 0,0825 грамм цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болохыг тогтоосон” үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.О Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,7009 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, 0,0825 грамм цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ял шийтгэлийн төрлөөс дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 Улсын яллагчаас шүүгдэгчид Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өвс бодисийг устгахыг хар тамхитай тэмцэх хэлтэст даалгах саналтай байна” гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь анх удаагаа энэхүү гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нь гэм буруугаа ухамсарлаж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн мэдүүлгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Шүүгдэгч нь нийгэмд залуусыг урлагаар танин мэдүүлэхэд анхаарч 25 жилийн турш ажиллаж ирсэн. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж  хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэж байна” гэснийг тус тус харгалзан үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О  нь Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Б.О  үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны 02-03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Автоплаза төвийн ойролцоо 88-77 УБД улсын дугаартай цагаан өнгийн Приус-41 загварын тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,7009 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, 0,0825 грамм цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд цаг хугацааны хувьд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд унаж байсан 88-77 УБД улсын дугаартай цагаан өнгийн Приус 41 загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 20.765.871 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа Гаанс мэт төмөр материалтай зүйл 1 ширхэг гялгар уутны хамт 2.8 грамм өвс, гялгар уутны хамт 1.8 грамм зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 1 /нэг / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О д анхааруулсугай.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О  гэмт хэрэг үйлдэхэд унаж байсан 88-77 УБД улсын дугаартай цагаан өнгийн Приус 41 загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 20.765.871 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Гаанс мэт төмөр материалтай зүйл 1 ширхэг гялгар уутны хамт 2.8 грамм өвс, гялгар уутны хамт 1.8 грамм зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ