Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/900

 

 

2021           12           21                                      2021/ШЦТ/900

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч М.Сүхчулуун,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхбат,             

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Номинцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох .............. дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдрэлийн эмч мэргэжилтэй, “Живен Инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ам бүл 3, эцэг, эхийн  хамт ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.С,

 

Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын бүтэц эдлэлийн технологийн инженер мэргэжилтэй, ....... инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ............ тоотод түр оршин суух, одоо ........ ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Б,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.С нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Урбанек” центрийн 305 тоотод байрлах “Фүжи капитал” ХХК-аас зээл авахдаа хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж

 

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 37-77 “УБД” улсын дугаартай тоёота ланд крузер 200 авто машиныг барьцаалж 28.000.000 төгрөг,

 

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 02-20 “УНВ” улсын дугаартай лексус-570 маркийн автомашиныг барьцаалан 40.000.000 төгрөг нийт 68.000.000 төгрөгийг залилан авсан,

 

Б.Бтой бүлэглэн хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 90-60 УНН улсын дугаартай лексус-570 автомашин, 37-72 УНУ дугаартай волксваген тоурег машиныг барьцаалан “Фүжи капитал” ХХК-аас 50.000.000 төгрөгийг залилан авахаар завдсан,

 

Шүүгдэгч Б.С нь 2018 оны  02 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урбанек” центрийн 305 тоотод байрлах “Фүжи капитал” ХХК-аас зээл авахдаа 01849600, 01816400 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд дээрх бичлэгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан, Б.Бтой бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 01885602, 1885669 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд дээрх бичлэгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглахыг завдсан,

 

Шүүгдэгч Б.Б нь Б.Стай бүлэглэн хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 9060 УНН улсын дугаартай лексус 570 автомашин, 3772 УНУ улсын дугаартай  волксваген тоурег машиныг барьцаалан “Фүжи капитал” ХХК-аас 50.000.000 төгрөгийг залилан мэхэлж авч, их хэмжээний хохирол учруулахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөрийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх 2 удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин Б.Бтой хамтран мөнгө залилах гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл миний бие урьд өмнө нь авто тээврийн үнэт цаасан дээр 2 удаагийн үйлдлээр хуурамчаар бичиг баримт үйлдчихсэн хэрнээ дахин тийм алдаатай үйлдэл гаргана гэж байхгүй. Энэ тухайгаа би шүүх хурал болгон дээр хэлж байна. Миний хувьд урьд өмнө нь алдаа гаргаагүй байж дахин алдаа гаргах боломжгүй үзэж байна. Болсон процессын тухайд 2018 оны 03 дугаар сарын сүүлээр надад бичиг баримт өгдөг найз болох Баярбаясгалан нь надад хандан манай найз чам шиг зээл авах гэсэн юм аа чи нэг уулзаадхаач гэхээр нь би цирк дээр С гэх залуутай уулзаж хаанаас зээл авснаа зааж өгсөн. Яагаад зааж өгсөн бэ гэхээр би 2 удаа авто тээврийн хэрэгслийн үнэт цаас авчихсан байсан учраас зааж өгөхгүй бол болохгүй мэт санагдаж байсан. Тэгээд би зээл авдаг “ФҮЖИ Капитал ББСБ”-ын гадаа очтол гүйцэтгэх захиралтай нь таараад энэ залуугийн зээлийг судлаад гаргаад өгчихгүй юу гэж хэлсэн байдаг. Тэгээд маргааш нь би тухайн “ФҮЖИ Капитал ББСБ”-аас намайг гэрээ шинэчлэх шаардлагатай байна гэж дуудаад очиход цагдаагийн байгууллага хүмүүс ирээд намайг аваад явсан. Би өөрийн үйлдсэн 2 удаагийн залилах гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Харин сүүлд үйлдсэн гэмт хэргийг тусгаарлаж өгнө үү. Яагаад миний эрх зүйн байдал дордож байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2018 оны 03 дугаар сард анх Стой цирк дээр таараад юм ярьж сууж байгаад танилцсан. Тэгээд надад манай ах нүүрсний компанитай гэрээ хийсэн. Би хоёр том аврын машин /шланз/ зээлээр аваад оруулсан одоогоор сардаа нэг нь 25.000.000 төгрөгийн ашигтай. Одоо энэ 2 машинаа 4 болгочих хэрэгтэй байна. Чамд машин тэрэг байвал зээл аваад туслаад өгөөч тэгээд би чамд шагналд нь 5.000.000 өгье. Чи дараа нь машинтай болчих юм бол би чиний машиныг ахынхаа компанид оруулаад өгч болно шүү дээ гэж надад хэлсэн.  Тэгээд надад гоё ажлын санал тавиад байхаар нь би хэрвээ одоо тусалчих юм бол надад дараа нь хэрэг болж магадгүй гэж бодож байгаад өөрийн нэр дээр байдаг 9061 УНҮ улсын дугаартай “Lecus-570” маркийн авто машин болон найзынхаа нэр дээр байдаг 3772 гэх улсын дугаартай “Tourang” маркийн хоёр авто машин байгаа талаар Ст хэлэхэд би “ФҮЖИ Капитал ББСБ”-аас хоёр удаагийн үйлдлээр зээл авсан чи очоод машинаа л үзүүлчих гэж хэлсэн. Тэгээд би машинаа аваачаад үзүүлсэн чинь нэг хүн гарч ирж машин үзчихээд зээл авах хүсэлтэй байгаа юм уу машиныг чинь үзчихлээ одоо гол нь ажлын цаг дуусчихлаа маргааш хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь С руу залгатал утас нь холбогдохгүй байж байгаад нөгөөдөр нь холбогдож “ФҮЖИ Капитал ББСБ”-дээр очиж шилжүүлэх бичгийг автал надад С нь миний нэр дээр байсан тээврийн хэрэгслийг “ФҮЖИ Капитал ББСБ”-ын нэр дээр шилжүүлсэн хуурамч гэрчилгээг надад өгсөн. Тэгэхээр нь би тулгамдаад энэ дээр нь тусалчих юм бол надад дараа нь надад хэрэгтэй юм байна гэж бодоод “ФҮЖИ Капитал ББСБ”-руу орж зээлийн хүсэлт бичих гээд байж байтал захирал нь дуудсан. Тэгээд ортол энэ тээврийн хэрэгсэл манай нэр дээр биш байна. Энэ ямар учиртай юм бэ гэхээр нь би С танайд ажилладаггүй юм уу надад ажилладаг гэж хэлсэн шүү дээ гээд би гараад явсан...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....2018 онд Б.С нь хоёр удаагийн үйлдлээр манай компанид 68.000.000 төгрөгийн хохирол төлбөр учруулсан. Би нэг зүйлийг урьд өмнө нь хүртэл хэлж байсан. Баярбаясгалан гэдэг хүн яагаад улсын үнэт цаасыг алга болгосон гэчхээд тэр тухайгаа яагаад цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байсныг би ойлгохгүй байгаа бөгөөд энэ тухайгаа дараа хэлж байсан. Өнөөдөр иргэн хүртэл бичиг баримтаа алга болгосон тохиолдолд сонин хэвлэлд зарлуулаад цагдаагийн байгууллагад мэдэгдэг.  Прокурорууд энэ тал дээр яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ гэдгийг хүртэл би хэлж байсан. Энэ хэрэгт Баярбаясгалан нь хамтарч оролцсон нь илэрхий байхад прокурор нь яллахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж байна. Энх-Амгалан прокурор нь энэ хэрэгт Баярбаясгаланг маш ихээр хамгаалж байсан. Шүүхээс хэргийг прокурорт буцааж шалга гээд танд даалгасан шүү дээ гэхэд л шалгахгүй, уулзъя гэхээр зугтаагаад байсан. Одоо энэ хэрэг нь өндрөө авсан. “Туг.мн”-ээр Сундуйжавын хохирогч нарын талаар гарч байсан.  Хэдийнээ залилангийн хэргийнх нь хохирогч нар 30 гарсан. Одоо хүртэл энэ шүүхийн гадаа ирчихсэн намайг ярилцлага өгөөч гээд байж байна.  Хохирол төлбөрийн тухайд анхны залингаа хийсний дараагаар дараагийн залилангаа хийх гэж 3.500.000 орчим мөнгийг төлсөн. Дараа нь 2.000.000 төгрөгийг төлсөн. Мөн С нь надад хохирол төлбөрт байр өгөх гэж оролдсон. Би нэг залилуулсан учраас дахин залилуулахгүй тулд наад компанийнхаа зөвшөөрлийг гаргаад ир гэхээр таг алга болчихдог. Зээл олголтын тухайд тээврийн хэрэгслийн гэрчилгээг манай компанийн нэр дээр шилжүүлсний үндсэн дээр зээл олгодог байсан. Тухайн үед одоогийнх шиг шууд интернэтээр зээлийн барьцаанд тавьж байгаа тээврийн хэрэгслийг манай компанийн нэр дээр шилжсэн байна гэж харж болдоггүй байсан.  Манай компанид үзүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь улсын оригинал үнэт цаасан дээр хэвлэгдсэн байсан. Тэгэхээр Саас гадна Баярбаясгалан нь энэ хэрэгт маш чухал ач холбогдолтой. Үүнийг прокурорын байгууллага нотолж чадахгүй байна...” гэв.

 

Эрүүгийн 1809016560669 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...10 жилийнхээ найз Мөнхөө гэдэг хүүхдийн нөтбүүк гуйж авч байгаад хороололд байсан байхаа яг газрыг нь санахгүй байна, нэг интернет үйлчилгээтэй газарт скайрнердаж оруулан файл болгон авч нөүтбүүк дээрээ фото шопоор янзлаад хүүхдийн 100-д байдаг бас яг газраа санахгүй байна нэг интернэт газраар өнгөт принтерээр гаргуулсан...нийт 68.000.000 төгрөгийг залилсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин би дахиж хуурамч баримтаар зээл авах гэж огт оролдоогүй. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 9060 УНУ улсын дугаартай лексус 570 маркийн автомашин, 3772 УНУ дугаартай Волксваген Тоурег машиныг барьцаалан 50.000.000 төгрөгийг залилан авахаар завдсан гэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.. Би энэ зээл авах гэж байсан хүмүүсийг огт танихгүй....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 51-52, 56-58 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 14-15 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 148-149, 3 дугаар хх-ийн 210-211 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...яллагдагчаар татах тогтоол дээр бичигдсэн байгаа 01885602, 1885669 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг хуурамчаар үйлддэг байсныг сүүлд шалгагдаж байхдаа мэдсэн.  Тухайн үед би уг гэрчилгээг Саас авч байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 99-100, 3 дугаар хх-ийн 206-207 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Манай компани 2016 оноос хойш барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулж эхэлсэн. 2018 оны 02 дугаар 07-ны өдөр Баттогтох овогтой С нь 37-77 УБД улсын дугаартай Toyota land cruiser 200 автомашиныг 28.000.000 төгрөгөөр, 2018 оны 03 дугаар 07-ны өдөр 02-20 УНВ улсын дугаартай Lexus 570 маркийн автомашиныг барьцаалан 40.000.000 төгрөгийн зээлийг тус тус авсан. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр С нь өөрийн танил Баяраа овогтой Стой /ТЕ92020833\ хамт 90-60 УНУ улсын дугаартай Lexus 570 маркийн машин, 37-72 УНУ дугаартай  зэрэг авто машиныг барьцаалан 50.000.000 зээл авах гэж байхад нь шалгаж үзэхэд авто машины гэрчилгээ хуурамч байсан болно. Манай байгууллагад 68.000.000 төгрөгийн хохирол учраад байна. Автомашины гэрчилгээ хуурамч гэдгийг өнөөдөр л мэдсэн...2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Стой хамт С ирээгүй...ямар ч байсан Стай холбоотойгоор манайхаас зээл авах гэж ирсэн юм. Тэр өдрөөс өмнө С манайд ирсэн, зээлийн материал бүрдүүлж өгсөн зүйл байхгүй...Тэгээд бид нар зээл олгохоор болоод машинаа шилжүүлэх албан бичиг өгөөд явуулахад С машинаа манай компанийн нэр дээр шилжүүлсэн гэрчилгээ авчирсан, тэгэхдээ гэрчилгээ дээр манай хаягыг буруу бичсэн байсан учир сэжигтэй санагдаад шалгахад хуурамч байсан. Тэгээд үүнийг нь хуурамч байна гээд хэлэхэд С сандраад “би мэдэхгүй, С явуулсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-20, 21-22 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 99-100 дугаар хуудас/,

 

Гэрч З.Баярсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 37-77 УБД улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн автомашиныг 2018 оны 03 дугаар сарын 10-ны үеэр Мягмарсүрэн гэдэг ахаас худалдаж авч байсан...С гэх хүнийг танихгүй... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас /

 

Гэрч З.Хүрэлбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...90-60 УНУ улсын дугаартай автомашин бол миний хьюнда аксент верна маркийн мөнгөлөг сараал машин. Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр худалдаж авсан. Би машиныхаа бичиг баримтыг бусдад ашиглуулсан зүйл байхгүй. С гэдэг хүнийг танихгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Нацагдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... “Фүжи” ХХК-ны зээлийн эдийн засагчаар 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Манай байгууллага зөвхөн автомашин барьцаанд авч зээл олгодог учраас барьцаанд тавихаар ирсэн автомашиныг биеэр үзэж танилцаж гэрэл зургийг нь аваад үнэлээд боломжгүй бол байгууллагын нэр дээр шилжүүлээд зээл олгох үйл ажиллагаа явуулдаг. Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр барьцаанд тавьсан 37-77 УБД улсын дугаартай ланд круйзер автомашиныг С нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр авч ирэхэд “уг машиныг худалдаж авах гэж байгаа юм гээд нэг ахыг энэ хүнээс худалдаж авах гэж байгаа юм, танайхаас 28 сая төгрөгийг гаргуулаад үлдсэнийг нь бартераар өгөх юм гэж ирж үзүүлсэн” гэсэн. Тэгээд маргааш нь С “би өөрийнхөө нэр дээр шилжүүлчихлээ, би найзыгаа явуулчихлаа” гэсэн. Тэгээд манай байгууллагын нэр дээр нөгөө машинаа шилжүүлээд ирсэн. Харин УНВ улсын дугаартай лексус 570 маркийн автомашиныг барьцаанд тавихад би судлаагүй. Гүйцэтгэх захирал Золжаргал өөрөө судалсан...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр С хамт ирээгүй. С бол Саар л манай байгууллагатай холбогдож зээл авах гэж ирсэн. С машинаа манай компанийн нэр дээр шилжүүлсэн гэрчилгээ авчирсан, тэгтэл тэр гэрчилгээ нь хуурамч байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-р хуудас, 2 дугаар хх-ийн 101-102 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Золжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....Би “Фүжи Капитал” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойш гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байгаа...2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өмнө нь Ланд Крузер 200 маркийн автомашин барьцаанд тавьсан С ирээд “зээл авах гэсэн юм” гээд 0220 УНВ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг барьцаанд тавъя гэсэн...тэгээд маргааш нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр уг машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн гээд ирсэн, тэгээд манай зүгээс албан бичиг хийж өгөөд Автотээврийн үндэсний төв рүү явуулсан юм... харин машиныг нь үзсэн учир дахин үзээгүй санагдаж байна. Намайг анх уг машиныг үзэхэд Саас өөр хүний нэр дээр байсан, гэхдээ арлын дугаар болон бусад бичиг баримт нь хэвийн байсан учраас өөрийнхөө нэр дээр шилжүүлээд ир гэж явуулсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Гэрч Р.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “....би хувиараа автомашин борлуулдаг. 37-77 УБД улсын дугаартай тоёато ланд 200 маркийн автомашиныг интернэтээр зарна гэсэн зар тавьчихсан байсан. Машиныг чинь авъя гээд нэг эрэгтэй залгаад хорооллын эцэст уулзсан. Маш их сахалтай залуу байсан бөгөөд “машиныг чинь урьдчилгаа мөнгө өгөөд худалдан авъя” гэдэг саналыг тавьж автомашиныг үзээд циркийн урд талд нэг банк бус санхүүгийн байгууллагад хамтдаа очиж үзүүлсэн. Тэр банк бус санхүүгийн байгууллагын хүн нь үзээд хоёр талаас нь зураг дарчихаад л яваад өгсөн. Тэр залуу “ахаа би урьдчилгаа мөнгөө бүтвэл эргээд яръя” гээд яриагүй... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Гантөмөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...би өөрийнхөө 02-20 УНВ улсын дугаартай лексус 570 маркийн автомашиныг зарах гээд интернэтээр зарна гэсэн зар тавьчихсан байсан. Миний машиныг 5-6 хүн үзсэн... нэг хүн нь “миний өөрийн харьцдаг банк бус санхүүгийн байгууллага байдаг юм, түүнд тавиад таны мөнгийг гаргаад өгье” гэсэн. “Зээл гарахад бэлэн болсон машинаа харуулаад боллоо” гэж хэлсэн. Тэгээд нарны зам дагуу байсан байх нэг газар очоод өөрөө дотогш ороод гарч ирээд “өөр бас машины сонголт байгаа юм, мөнгө бол бэлэн, би аль нэгийг нь сонгох гэж байгаа юм, таны машиныг авахаар бол өглөө холбогдоё” гээд алга болсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Гэрч З.Баярбаясгалан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би уг гэрчилгээнүүдийг бүрэн хүлээж авсан. Би Б.С, Б.Б нарыг танихгүй. Намайг ямар нэгэн байдлаар мэддэг байж байгаад өөрийнхөө хийсэн гэмт үйлдлийг над руу чихэж гүтгэж байна гэж ойлгож байна. Тэрнээс би тэр гэрчилгээнүүдийг хэн нэгэнд өгсөн зарсан зүйл байхгүй. Гэрчилгээнүүд хаашаа алга болсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 198 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Надад 90-60 УНУ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд Монгол Улсад импортлогдон Улаан өнгийн ниссан икстрайл загварын тээврийн хэрэгсэл байгаа, уг автомашиныг анх 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Да хүрээ авто худалдааны төвөөс хувь хүнээс худалдан авч, тухайн үедээ автотээврийн үндэсний төвийн цахим үйлчилгээгээр автомашины дугаараа захилан авч байсан....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 112-113 дугаар хуудас/,

 

Гэрч С.Баярсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 37-77 УБД улсын дугаартай 2014 онд Япон Улсад үйлдвэрлэгдэн тухайн онд Монгол Улсад импортоор орж ирсэн Улаан өнгийн Ланд Круйзер 200 загварын авто машиныг 2017 онд Unegui.mn  сайт дээр зарна гэсэн байхаар нь үзэж байгаад Да хүрээ зах дээр очиж худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 114-115 дугаар хуудас/,

 

Гэрч Ө.Лхагва-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр С “зээл хөөцөлдөж байна, мөнгө зээлэх боломж байна уу” гэж асуухаар нь би ээжээс 1 сая төгрөг аваад Стай Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Логос төвийн гадна уулзсан. 500.000 төгрөг л хэрэгтэй гэж хэлээд 1 сая төгрөгөөс 500.000 төгрөгийг авсан. Тэгээд удалгүй 19 цагийн үед залгаад хүнээс юм авах гэсэн мөнгө дутчихлаа гэж хэлээд мессежээр дансны дугаар явуулсан байх /сайн санахгүй байна/ би тухайн данс руу нь 500.000 төгрөгийг шилжүүлсэн....” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 155-156 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Энхцэцэг мөрдөн байцалтад мэдүүлэхдээ “....Би 3772 УНУ улсын дугаартай, Волксваген Таурег маркийн автомашиныг 2012 оны 01 дүгээр сард импортоор орж ирэхэд нь худалдаж авч байсан...Дунд нь 2 удаа Нэт капитал ББСБ-д унаж явдгаар барьцаалж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сард барьцаанд тавиад 2018 оны 08 дугаар сард чөлөөлж авсан байгаа...2018 оны 04 дүгээр сарын эхээр 3772 УНУ улсын дугаартай, Волксваген Таурег маркийн автомашинаа зарах гэж зар тавьсан  зүйл байхгүй. Тухайн үед барьцаанд байсан болохоор зарж болохгүй шүү дээ..Машинаа хүнд түр хугацаагаар хэрэглүүлсэн зүйл байхгүй, манай нөхөр бид хоёр л ээлжилж унадаг юм. Хэрвээ тэгсэн бол манай нөхрөөс асууж үзсэн нь дээр байх, манай нөхөр гэхдээ надад тийм зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 194-195 дугаар хуудас/,

 

Гэрч С.Билгүүндалай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....Ер нь боп 3772УНУ улсын дугаартай Волксваген Таурэг маркийн автомашиныг хүүхдээ хүргэж өгөх, гадуур явах гэх мэтээр би унаж хэрэглэдэг. Б.Б нь манай найз байгаа юм. Б.С гэдэг танихгүй, харж байгаагүй. Машинаа зарах гэж зар тавьж хүнд үзүүлсэн зүйл байхгүй. Яагаад гэвэл тухайн үед манай машин банк бус санхүүгийн байгууллагад унаж явдгаар зээлийн барьцаанд байсан юм. Гэхдээ одоо бол барьцаанаас чөлөөлөөд авчихсан байгаа. Ер нь бол бид нар найзууд учраас нэг нэгнийхээ машиныг хэрэг болохоор хэрэглэх тохиолдод байдаг юм. Манай найз С 2018 оны 04 дүгээр сарын эхээр мөнгө хэрэг болоод автомашиныг барьцаалаад мөнгө зээлчихье гэж асуусан тэгэхээр нь би Нэт Капитал ББСБ-ын барьцаанд байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь С “тэгвэл тэр зээлийг чинь чөлөөлөөд дахиад өөр банк бус санхүүгийн байгууллагад нэмж зээл тавиад удаахгүй автомашиныг чинь чөлөөлөөд өгье” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өгсөн санагдаж байна. Тэгсэн чинь удалгүй больчихлоо гээд автомашиныг маань буцаагаад өгсөн..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 196-197 дугаар хуудас/,  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №03/226 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Шинжилгээнд ирүүлсэн 01710573, 01885602, 01885669 гэсэн дугааруудтай тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйлс нь адилтгалын шинжилгээний шаардлагыг хангана.
  2. Шинжилж буй №01885602, №01885669, №01710573 гэсэн дугааруудтай 3 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйлс нь харьцуулах загвараар ирүүлсэн №01909555, №01759754 гэсэн дугааруудтай тээврийн хэрэгслийн гэрчилгээний загваруудтай үнэт цаасны нууцлалын шинж тэмдгүүдээр өөр хоорондоо тохирч байна. Харин №01885602, №01885669 гэсэн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйлсийн нөхөх хэсэгт бичсэн бичгүүдийн хэвлэлийн шинж нь харьцуулах загвараар ирүүлсэн №01909555 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нөхөх хэсэгт бичсэн бичгүүдийн хэвлэлийн шинжтэй тохирохгүй...” гэжээ /1 дүгээр хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

 “Фүжи Капитал” ХХК Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гаргасан өргөдөл /1 дүгээр хх-ийн 12, 94,107 дугаар хуудас/,

 

“Фүжи капитал” ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны дотоод журам /1 дүгээр хх-ийн 95-102 дугаар хуудас/,

 

“Фүжи Капитал” ХХК Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст явуулсан албан тоот /1 дүгээр хх-ийн 103-106 дугаар хуудас/,

 

“Фүжи капитал” ХХК-ийн зээлийн гэрээ / 1 дүгээр хх-ийн 110-114, 126-129 дүгээр хуудас/,

 

“Фүжи капитал” ХХК-ийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ / 1 дүгээр хх-ийн 115-118, 130-134 дүгээр хуудас/,

 

Автомашины зээл хүсэгчийн анкет /1 дүгээр хх-ийн 119-120 дугаар хуудас/,  

 

Б.Бийн зээл хүсэх тухай хүсэлт /1 дүгээр хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 143, 147-148, 153, 183, 186, 187, 189, 202 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /1 дүгээр хх-ийн 144, 149, 154 дүгээр хуудас/,

 

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /1 дүгээр хх-ийн 145 дугаар хуудас/,

 

Зээлдэгчийн дэлгэрэнгүй мэдээлэл /1 дүгээр хх-ийн 158 дугаар хуудас/,

 

Зээлийн дансны хуулга /1 дүгээр хх-ийн 159 дүгээр хуудас/,

 

90-60 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 164-165 дугаар хуудас/,

 

Гэрч, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд “....шүүгдэгч Б.Б нь гэрчээр өгсөн “...Би Б.Сыг танина. Б.Стай 2018 оны 03 дугаар сар хавьцаа над руу залгаж танилцсан юм. Б.С нь над руу утсаар яриад уулзаад “нэг гоё санал тавъя, би Таван толгойд том машин явуулдаг юм, одоо 2 машин явуулж байгаа, сарын орлого нь 25 сая төгрөг болдог юм, одоо дахиад 2 машин нэмчих хэрэгтэй байна. Тэгээд мөнгө хэрэгтэй байна. Би өөрөө “Фүжи капитал” ББСБ-д ажилладаг юм. Би өөрөө байгууллагаасаа зээл авчихсан байгаа болохоор өөрөө дахиж зээл авч болохгүй байна, “чамд барьцаанд тавьчих 2 автомашин байна уу, тэгвэл тэр хоёр машиныг “Фүжи Капитал” ББСБ чи өөрийнхөө нэр дээр барьцаалаад 50 сая төгрөгийн зээл аваад өгөө, би чамд шагналд нь 5 сая төгрөг өгье, миний нүүрсэнд явуулдаг машин сард 25 сая төгрөг олдог, наад зээлийг чинь гялс хаачих нь ямар ч асуудалгүй хөгшөөн” гэсэн тэгэхээр нь би бодож үзээд зөвшөөрсөн... би найз Билгүүндалайгийн волксваген таурэг, өөрийн Лексус 570 маркийн машинаа аваад Б.Стай АСА цирк дээр уулзсан. Тэгэхэд Б.С миний авч очсон хоёр автомашины гэрчилгээний зургийг дараад “Фүжи Капитал” ББСБ дээр очсон. Тэгсэн чинь Б.С “зээл авмаар байна гээд хэлчих, намайг таньдаг гэж битгий хэлээрэй би эдийн засагч найздаа хэлчихсэн байгаа гэж хэлээд би Фүжи Капитал дээр очиход нэг эдийн засагч гээд сахалтай залуу гадаанаа хүлээгээд зогсож байсан тэгээд машинаа үзүүлэхэд үзчихээд маргааш ирээрэй ажлын цаг дуусчихлаа гэсэн. Тэгээд маргааш нь Б.С өөрөө утсаа авахгүй алга болчихсон..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.С нь яллагдагчаар “...Б.Б гэх хүнийг зүс мэднэ....би Б.Бийг дагуулаад “Фүжи Капитал” ББСБ дээр очсон. Тэгээд “Фүжи Капитал” ББСБ дээр очоод би өмнө нь зээл авсан хүндээ “..энэ дүү нарын юмыг барьцаалаад өгөөч..” гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн. Тэгтэл 2 хоногийн дараа С утсаар над руу яриад “хуурамч бичиг баримттай баригдчихлаа, “Фүжи капитал” дотор таньдаг хүн чинь байгаа биз дээ, чи нэг яриадхаач гэхээр нь би “Фүжи капитал” ББСБ-ын утас руу нь залгаад “Б.С байна, маргааш би зээлээ төлөх юм байна, гэрээгээ шинэчлэе” гэж хэлсэн чинь “чи хүрээд ир” гэсэн тэгэхээр нь би яваад очсон чинь цагдаа байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаанууд /1 дүгээр хх-ийн 183, 3 дугаар хх-ийн 106-111 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 59, 61 дүгээр хуудас/, гэрч Д.Мөнхбаатарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч Ө.Лхагва-Эрдэнийн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 155-157 дугаар хуудас/, дипломын хуулбар /1 дүгээр хх-ийн 64-68, 212-213 дугаар хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас/, дансны хуулга /1 дүгээр хх-ийн 83, 3 дугаар хх-ийн 217 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 57-60 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 63, 3 дугаар хх-ийн 116 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 59, 61 дүгээр хуудас, 3 дугаар хх-ийн 163 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 61 дүгээр хуудас/, дансны хуулга /1 дүгээр хх-ийн 79-80 дугаар хуудас/,  дансны хуулга /1 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 165-179 дүгээр хуудас, 4 дүгээр хх-ийн 41-53 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 88 дугаар хуудас/, гэрч Б.Бийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 196-197 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Болортуяагийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 15 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Прокуророос шүүгдэгч Б.Сыг Б.Бтой бүлэглэн

- бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 90-60 УНН улсын дугаартай лексус-570 автомашин, 37-72 УНУ дугаартай волксваген тоурег машиныг барьцаалан “Фүжи капитал” ХХК-аас 50.000.000 төгрөгийг залилан авахаар завдсан,

 

Б.Бтой бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 01885602, 1885669 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд дээрх бичлэгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд ялласан ба чухам ямар баримтаар шүүгдэгч Б.Сын үйлдэл нотлогдсон болохыг тодорхойлоогүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Б.Стай бүлэглэн үйлдсэн дээрх гэмт үйлдлүүдийг үйлдсэн гэж шүүгдэгч Б.Бийн мэдүүлгээс илэрхийлэх боловч түүний мэдүүлэг бусад баримтуудаар нотлогдоогүй, шүүгдэгч Б.Сын удаа дараагийн өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Энхбат, гэрч Б.Нацагдорж нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Сын үйлдэл үгүйсгэгдэж, эргэлзээ бүхий нөхцөл байдал байх тул шүүх шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан заалтыг баримтлан шүүгдэгч Б.Ст холбогдох тус хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Залилах гэмт хэргийн талаар:

           

  1. Шүүгдэгч Б.С

 

Шүүгдэгч Б.С нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Урбанек” центрийн 305 тоотод байрлах “Фүжи капитал” ХХК-аас зээл авахдаа бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлийн бус 37-77 УБД улсын дугаартай “Тоёота ланд круйзер 200” маркийн автомашиныг барьцаалсан мэт ойлголт төрүүлж 28.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 02-20 УНВ улсын дугаартай “Тоёота лексус-570” маркийн автомашиныг барьцаалсан мэт ойлголт төрүүлж 40.000.000 төгрөг нийт 68.000.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилан авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Э.Энхбатын “...2018 оны 02 дугаар 07-ны өдөр Баттогтох овогтой С нь 37-77 УБД улсын дугаартай Ланд Крузер 200 автомашиныг 28.000.000 төгрөгөөр, 2018 оны 03 дугаар 07-ны өдөр 02-20 УНВ улсын дугаартай лексус 570 маркийн автомашиныг барьцаалан 40.000.000 төгрөгийн зээлийг тус тус авсан…” гэсэн мэдүүлэг,

 

 Гэрч Б.Нацагдоржийн “...Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр барьцаанд тавьсан 37-77 УБД улсын дугаартай Ланд Крузер автомашиныг С нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр авч ирэхэд “уг машиныг худалдаж авах гэж байгаа юм гээд нэг ахыг энэ хүнээс худалдаж авах гэж байгаа юм, танайхаас 28 сая төгрөгийг гаргуулаад үлдсэнийг нь бартераар өгөх юм гэж ирж үзүүлсэн” гэсэн. Тэгээд маргааш нь С “би өөрийнхөө нэр дээр шилжүүлчихлээ, би найзыгаа явуулчихлаа” гэсэн. Тэгээд манай байгууллагын нэр дээр нөгөө машинаа шилжүүлээд ирсэн...” гэсэн мэдүүлэг,  

 

- Гэрч Б.Золжаргалын “....2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өмнө нь Ланд Крузер 200 маркийн автомашин барьцаанд тавьсан С ирээд “зээл авах гэсэн юм” гээд 0220 УНВ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг барьцаанд тавъя гэсэн...тэгээд маргааш нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр уг машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн гээд ирсэн, тэгээд манай зүгээс албан бичиг хийж өгөөд Автотээврийн үндэсний төв рүү явуулсан юм...” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Р.Мягмарсүрэнгийн “....Маш их сахалтай залуу байсан бөгөөд “машиныг чинь урьдчилгаа мөнгө өгөөд худалдан авъя” гэдэг саналыг тавьж автомашиныг үзээд циркийн урд талд нэг банк бус санхүүгийн байгууллагад хамтдаа очиж үзүүлсэн... ” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Ж.Гантөмөрийн “...нэг хүн нь “миний өөрийн харьцдаг банк бус санхүүгийн байгууллага байдаг юм, түүнд тавиад таны мөнгийг гаргаад өгье” гэсэн. “Зээл гарахад бэлэн болсон машинаа харуулаад боллоо” гэж хэлсэн. Тэгээд нарны зам дагуу байсан байх нэг газар очоод өөрөө дотогш ороод гарч ирээд “өөр бас машины сонголт байгаа юм, мөнгө бол бэлэн, би аль нэгийг нь сонгох гэж байгаа юм, таны машиныг авахаар бол өглөө холбогдоё” гээд алга болсон...” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч С.Баярсүхийн “...Би 37-77 УБД улсын дугаартай 2014 онд Япон Улсад үйлдвэрлэгдэн тухайн онд Монгол Улсад импортоор орж ирсэн Улаан өнгийн Ланд Круйзер 200 загварын авто машиныг 2017 онд Unegui.mn  сайт дээр зарна гэсэн байхаар нь үзэж байгаад Да хүрээ зах дээр очиж худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг,

 

-  “Фүжи Капитал” ХХК Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гаргасан өргөдөл,

 

- “Фүжи Капитал” ХХК Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст явуулсан албан тоот,

 

-           “Фүжи капитал” ХХК-ийн зээлийн гэрээ,

 

-           “Фүжи капитал” ХХК-ийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ,

 

-           Автомашины зээл хүсэгчийн анкет,

 

-           Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт,

 

-           Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ,

 

-           Зээлдэгчийн дэлгэрэнгүй мэдээлэл,

 

-           Зээлийн дансны хуулга,

 

  • Тээврийн хэрэгслийн лавлагаанууд,

 

- Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь “Фүжи капитал” ХХК-аас зээл авахдаа зээл олгох эрх бүхий ажилтанд хуурамч бичиг баримт болох тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлэн ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Р.Мягмарсүрэнгийн өмчлөл, эзэмшлийн 37-77 УБД улсын дугаартай “Тоёота ланд круйзер 200” маркийн автомашиныг, иргэн Ж.Гантөмөрийн өмчлөл, эзэмшлийн 02-20 УНВ улсын дугаартай “Тоёота лексус-570” маркийн автомашинуудыг өөрийн эзэмшлийн мэтээр ойлгуулж барьцаалан үгээр, үйлдлээр бодит байдлыг гуйвуулан хуурч, бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох мөнгийг өөртөө авсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан худал хэлж төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан санаатай үргэлжилсэн үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Б.С “Фүжи капитал” ХХК-аас мөнгийг авахдаа өөрийн хууль бус үйлдлийг халхавчилж гэрч Р.Мягмарсүрэн, Ж.Гантөмөр нарт автомашиныг нь худалдаж авах мэт ойлголт төрүүлж банк бус санхүүгийн байгууллагад тэдгээрийн автомашиныг үзүүлж хохирогчийг хуурсан гэмт үйлдлээ тодорхой хугацаанд үргэлжлүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Ийнхүү шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ. 

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Сыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  1. Шүүгдэгч Б.Б

 

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Урбанек” центрийн 305 тоотод байрлах “Фүжи капитал” ХХК-аас “50.000.000 төгрөгийн зээл авах” зорилгоор бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн өмчлөлийн бус 90-60 УНН улсын дугаартай “Тоёота лексус 570” маркийн автомашин, 37-72 УНУ улсын дугаартай “Волксваген тоурег” маркийн автомашинуудыг барьцаалах мэтээр худал ойлголт төрүүлж, өмчлөгчийн их хэмжээний мөнгийг залилан авахаар завдсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч Э.Энхбатын “…С машинаа манай компанийн нэр дээр шилжүүлсэн гэрчилгээ авчирсан, тэгэхдээ гэрчилгээ дээр манай хаягыг буруу бичсэн байсан учир сэжигтэй санагдаад шалгахад хуурамч байсан. Тэгээд үүнийг нь хуурамч байна гээд хэлэхэд С сандраад…” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Нацагдоржийн “…2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр С хамт ирээгүй. С машинаа манай компанийн нэр дээр шилжүүлсэн гэрчилгээ авчирсан, тэгтэл тэр гэрчилгээ нь хуурамч байсан …” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Энхцэцэгийн “...3772 УНУ улсын дугаартай, Волксваген Таурег маркийн автомашиныг 2017 оны 5 дугаар сард барьцаанд тавиад 2018 оны 8 дугаар сард чөлөөлж авсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Билгүүндалайн “...найз С 2018 оны 04 дүгээр сарын эхээр “мөнгө хэрэг болоод автомашиныг барьцаалаад мөнгө зээлчихье” гэж асуусан. Би Нэт Капитал ББСБ-ын бартцаанд байгаа гэж хэлсэн. Тэгсэн С “тэгвэл тэр зээлийг чинь чөлөөлөөд дахиад өөх банк бус санхүүгийн байгууллагад нэмж зээл тавиад удаахгүй автомашиныг чинь чөлөөлөөд өгье” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Б.Бийн зээл хүсэх тухай хүсэлт,

 

“Фүжи Капитал” ХХК Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст явуулсан албан тоот,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаанууд болон хэрэгт цугларсан бусад баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Фүжи капитал” ХХК-нд 50 сая төгрөгийн зээл авах хүсэлт гаргаж, улмаар зээл олгох эрх бүхий ажилтанд “Тайгын булаг авто” ХХК-ийн эзэмшлийн 90-60 УНН улсын дугаартай “Тоёота лексус 570” маркийн автомашин, иргэн Э.Энхцэцэгийн эзэмшлийн /Нэт капитал ББСБ-ын барьцаанд байсан/ 37-72 УНУ улсын дугаартай “Волксваген тоурег” маркийн автомашинуудыг өөрийнх нь эзэмшлийн хөрөнгө мэтээр ойлгуулсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлэн автомашинуудыг тухайн компанийн нэр дээр шилжүүлсэн гэж итгүүлэн үгээр, үйлдлээр бодит байдлыг гуйвуулан хуурч, бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох мөнгийг өөртөө авах үйлдлээ хэрэгжүүлэх явцад “Фүжи капитал” ХХК-ийн зүгээс зээлийн материалуудыг судлаж хуурамч бичиг баримт ашигласан болохыг мэдсэнээр гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэснийг хангасан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл Б.Боос “Фүжи капитал” ХХК-ийн өмч, хөрөнгө болох мөнгийг хуурамч ойлголт төрүүлэн өөрийн мэдэлд шилжүүлэн авах субъектив санаа зорилго хангагдсан бөгөөд түүнээс өөрөөс шалтгаалах бүхий л үйлдлийг хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцлийн улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй ба харин гэмт хэрэг үйлдэхээр завдсан нөхцөл байдал тогтоогдсон. 

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийнх нь эзэмшил, өмчлөлийн биш 90-60 УНН улсын дугаартай “Тоёота лексус 570” маркийн автомашин болон иргэн Э.Энхцэцэгийн эзэмшлийн бөгөөд хэрэг болох үед “Нэт капитал” ББСБ-ын барьцаанд байсан 37-72 УНУ улсын дугаартай “Волксваген тоурег” маркийн автомашинуудыг түүний эзэмшил мэтээр хуурамч баримт байсныг мэдсээр байж “Фүжи капитал” ХХК-нд хандаж зээл нэрийдлээр мөнгө авах гэсэн үйлдэл нь нийгэмд аюултай, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжтэй, санаатай үйлдлийг үйлдэхээр завдсан гэж үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн их хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг /эд хөрөнгийг/ залилан авахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар “..шүүгдэгч Б.С, Б.Б нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Болортуяа “...Б.Сын залилах гэмт хэрэгт завдсан үйлдэл нотлогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэж, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ж.Номинцэцэг “...залилах гэмт хэрэг материаллаг бүрэлдэхүүнтэй тул миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргажээ.   

Шүүх шүүгдэгч Б.Сыг шүүгдэгч Б.Бийн тус үйлдэлд бүлэглэн оролцсон байдал нотлогдоогүй талаарх дүгнэлтийг дээр дурьдсанаар хийсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэрэгт завдах нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд гэм хор учруулахаар шууд заналхийлсэн, нийгэмд аюултай үйлдэл учир ийнхүү хуульд энэ талаар тодорхой тусгасан байна.

Залилах гэмт хэрэг бусдын өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсанаар төгсөх хэдий ч шүүгдэгчээс тухайн эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгоор өөрөөсөө шалтгаалах бүхий л үйлдэл хийсэн тохиолдолд тухайн гэмт хэрэгт завдсан гэж үздэг болохыг анхаарвал зохино.    

Тодруулбал Б.Бийн гэмт үйлдлийг завдалтын шинжтэй гэж үзэхдээ:

 а/ шүүгдэгчийн үйлдэл нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхэлсэн,

б/ халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэх бий болсон,

в/ гэмт хэргийн объектив талыг илэрхийлэх үйлдлийг шууд хэрэгжүүлж эхэлсэн, 

г/ гэмт хэрэг төгсөөгүй нь гэмт этгээдийн хүсэл зоригоос үл хамаарсан гэсэн нөхцлүүдийг тус тус агуулсан байх тул өмгөөлөгч Ж.Номинцэцэгийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.   

Хохирол, төлбөрийн талаар:

 

Шүүхээс шүүгдэгчийг залилах гэмт хэрэгт гэм буруутайг шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Сыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчид учирсан 68.000.000 төгрөгийн хохирлоос 5.595.000 төгрөгийг төлсөн гэж үзэж, үлдэгдэл хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авч хохирол төлүүлэхээр завсарлуулсан хугацаанд тус үлдэгдэл хохирол болох 62.405.000 төгрөгийг “Фүжи капитал” ХХК-нд төлж барагдуулсан болох нь баримтаар тогтоогдсон тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэхээр завдаж түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл шалтгааны улмаас гэмт үйлдэл нь таслан зогсоогдож хохирол учраагүй тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Хуурамч баримт, бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн тухай:

 

а/ Шүүгдэгч Б.С

 

Шүүгдэгч Б.С нь 2018 оны  02 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урбанек” центрийн 305 тоотод байрлах “Фүжи капитал” ХХК-аас зээл авахдаа 01849600, 01816400 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд дээрх бичлэгийг хуурамчаар үйлдэж, ашигласан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Энхбатын мэдүүлэг, гэрч Б.Золжаргал, гэрч Р.Мягмарсүрэн, гэрч С.Баярсүх, гэрч Ж.Гантөмөр нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаанууд, хэрэгт эд мөрийн баримаар хураагдсан хуурамч 2 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Саас 01849600, 01816400

 

тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд 37-77 УБД улсын дугаартай “Тоёота ланд круйзер 200” маркийн автомашин, 02-20 УНВ улсын дугаартай “Тоёота лексус-570” маркийн автомашинуудыг өөрөө эзэмшдэг, улмаар “Фүжи капитал” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн мэтээр ойлголт төрүүлж   бичлэгийг хуурамчаар үйлдэж, ашигласан үйлдэл нь нотлогдсон байна.

 

 Шүүгдэгч Б.С өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр атлаа хүсч санаатай үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Сыг эдийн баялагыг эзэмших баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

б/ шүүгдэгч Б.Б

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 01885602, 1885669 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд дээрх бичлэгийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Энхбатын мэдүүлэг, гэрч Б.Нацагдорж, гэрч Э.Энхцэцэг, гэрч С.Билгүүндалай нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №03/226  дугаар дүгнэлт,  тээврийн хэрэгслийн лавлагаанууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Боос 01885602, 1885669  дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд 90-60 УНН улсын дугаартай “Тоёота лексус 570” маркийн автомашин, 37-72 УНУ улсын дугаартай “Волксваген тоурег” маркийн автомашинуудыг өөрөө эзэмшдэг, улмаар “Фүжи капитал” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн мэтээр ойлголт төрүүлж хуурамч баримт бичгийг ашиглахыг завдсан үйлдэл нь нотлогдсон байна.

 Шүүгдэгч Б.Б өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр атлаа хүсч санаатай үйлдэхийг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Бийн нэрийг Б.С гэж буруу бичсэнээс гадна түүнийг бусадтай бүлэглэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглахыг завдсан гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар Б.Б нь хуурамч баримт бичиг гэдгийг мэдсээр байж ашиглахыг завдсан нөхцөл байдал тогтоогдсон ба шүүх хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж зөвтгөж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.    

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Бийг эдийн баялагыг эзэмших баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршиг тогтоогдоогүй тул тус хэрэгтээ тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Залилах гэмт хэргийн тухай

 

Шүүх шүүгдэгч Б.С, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар түүнд 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 18.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар түүнд 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 11.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 14 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү, шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж, шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Болортуяагаас “Улсын яллагчтай санал нэг байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү, мөн хэсэгчлэн төлөх хугацааг урт хугацаагаар тогтоож өгнө үү...” гэсэн санал гаргасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тэдгээрт дээрх хэмжээгээр торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хуурамч баримт, бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн тухай:

 

Мөн шүүх шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байна.  

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна” гэж, мөн хууль зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус зохицуулсан.

 

Шүүх шүүгдэгч Б.С, Б.Б нарыг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ба шүүгдэгч Б.Сын үйлдсэн гэмт хэрэг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус тус үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, нөхцөл журмыг хангасан гэж үзлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон гэмт хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

           

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв шударгаар амьдрах, биеэ зөв авч явах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

   1. Прокуророос Б.Сыг Б.Бтой бүлэглэн

 

- бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 90-60 УНН улсын дугаартай лексус-570 автомашин, 37-72 УНУ дугаартай волксваген тоурег машиныг барьцаалан “Фүжи капитал” ХХК-аас 50.000.000 төгрөгийг залилан авахаар завдсан,

 

- 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 01885602, 1885669 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд дээрх бичлэгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглахыг завдсан гэсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б. Сыг бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

   Мөн шүүгдэгч Б. Сыг эдийн баялагыг эзэмших баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Шүүгдэгч Б.Сийг бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн их хэмжээний хохирлыг залилан авахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

   Мөн шүүгдэгч Б. Сийг эдийн баялагыг эзэмших баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  

4. 2021 оны Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус бүрийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Сыг 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 18.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Бийг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 11.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Б.Б нарт оногдуулсан  торгох ялыг 14 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамч тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор, шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДУЛАМСҮРЭН